Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 05 сарын 22 өдөр

Дугаар 135/ШШ2024/00691

 

 

 

Нэхэмжлэгчийн татгалзлыг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай  

 

 

                                                                                     Хэргийн индекс:135/2023/01543/и

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Номин даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: ******* аймаг, ******* сум, ******* ****** баг, ****** гудамж, ****** тоотод оршин суух  ******* ******* овгийн Гоёвооны Отгонжав /РД:*******, утас: *******/-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ****** баг, ******* гудамж, “******” өөрийн байр, “ ” ХХК /РД:, хариуцагчийн төлөөлөгч , утас: /-д холбогдох,

“4,300,000 төгрөг гаргуулах тухай” иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сувдаа оролцов.

/Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1, 100.3-т тус тус зааснаар нэхэмжлэгч болон хариуцагч нарыг оролцуулахгүйгээр хэргийг хянан хэлэлцэв/

 

ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэхэмжлэгч нь шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: “... миний бие нь “ ” ХХК-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна. Мөн гэрчийг асуулгахаас татгалзаж байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү. Шүүгчийн туслах хялбаршуулсан журмаар шийдвэрлэхэд гарах нөхцөл байдлыг тайлбарласан” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч нь “ ” ХХК-д холбогдуулан “4,300,000 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэл гаргасан бөгөөд тухайн нэхэмжлэлээсээ татгалзсан талаар шүүхэд бичгээр тайлбар ирүүлсэн байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д “Энэ хуулийн 106.3, 106.4-т зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэгчийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, зохигч эвлэрсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй бол шүүх хариуцагчийн зөвшөөрөл, нэхэмжлэгчийн татгалзал, зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгч захирамж, шүүх тогтоол гаргана” гэж заасан.

Иймд нэхэмжлэгч ын хүсэлтийг хүлээн авч, нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д “шүүхийн зардал, улсын тэмдэгтийн хураамжийг ...нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан бол нэхэмжлэгч хариуцахаар...” хуульчилсан байх тул нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 83,750 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар ын нэхэмжлэлтэй, “ ” ХХК-д холбогдох “4,300,000 төгрөг гаргуулах тухай” иргэний хэрэгт нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 83,750 төгрөгийг төрийн сангийн орлого болгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар нэхэмжлэгч нь давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Б.НОМИН