| Шүүх | Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэдэвсүрэнгийн Ариунзул |
| Хэргийн индекс | 136/2024/00356/И |
| Дугаар | 136/ШШ2024/00316 |
| Огноо | 2024-08-09 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 08 сарын 09 өдөр
Дугаар 136/ШШ2024/00316
Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дорноговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Ариунзул би,
Нэхэмжлэгч: Дорноговь аймаг, Сайншанд сум,* баг, * гудамж, 1* байр * тоотод оршин суух Б* овогт Д* Ж*,
Хариуцагч: Дорноговь аймаг, Сайншанд сум,* баг,* гудамж, *тоотод оршин суух Д*овогт А*н Г*,
Нэхэмжлэлийн шаардлага: 404,493 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.Ж* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Нэхэмжлэгч миний бие Дорноговь аймаг, Сайншанд сум, * баг, *7 тоотод оршин суудаг. 2024 оны 07 дугаар сарын 09-ний өдөр яваад 07 дугаар сарын 16-ны өглөө гэртээ ирсэн. Гэрт ванны өрөө рүү ороход ванн дотор шарласан их ус байхаар нь гайхаад хартал дээд айлаас ус алдаж, ванны өрөө, гал тогооны тааз, хана, обой зэрэгт затирка зэрэгт нэвтэрсэн байсан. Хэдний өдөр алдсаныг мэдэхгүй, ус алдсан талаар надад хэлж мэдэгдээгүй, хариуцагчийг санаачилгаараа хохирол барагдуулах байх гэтэл нь байрыг нь түрээсэлж буй хүмүүсээс нэх гэсэн. Иймд албан ёсоор үнэлгээ, дүгнэлт гаргуулж өөрт учирсан хохирлоо хариуцагчаар гаргуулах хүсэлтэй байх тул нэхэмжлэл гаргав гэжээ.
Хариуцагч А.Г* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Д.Ж*н нэхэмжлэлтэй А.Г*д холбогдох 404,493 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй танилцлаа. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч биелүүлсэн тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж хэрэгсэхгүй болгож өгнө үү. Мөн миний бие хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтэй байгаа тул улсын тэмдэгтийн хураамжийн хамт нийт 410,885 төгрөгийг * дугаарын дансанд төлсөн болно гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Ө* шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Нэхэмжлэгч Б* овогт Д*н Ж*н тус шүүхэд нэхэмжлэл гаргасан 404,493 төгрөг гаргуулах тухай хэрэгт хариуцагч А.Г*д холбогдох хэргийн дагуу А.Г*д нь нэхэмжлэгч Д.Ж*н Хаан банк дахь * тоот дансанд мөнгийг 2024 оны 08 дугаар сарын 08-ны өдөр шилжүүлсэн. Иймд хэргийг хэрэгсэхгүй болгож хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.Ж*н нэхэмжлэлтэй А.Г*д холбогдох 404,493 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлжээ.
Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэн нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Д.Ж*н нэхэмжлэлтэй А.Г*д холбогдох 404,493 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 12,785 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 12,393 төгрөгийг, 12,393 төгрөгийг улсын төсвийн орлогоос тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3.Захирамжийг талууд сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4.Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Ц.АРИУНЗУЛ