Шүүх | Дорноговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Цэдэвсүрэнгийн Ариунзул |
Хэргийн индекс | 136/2024/00073/И |
Дугаар | 136/ШШ2024/00319 |
Огноо | 2024-08-21 |
Маргааны төрөл | Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Дорноговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 08 сарын 21 өдөр
Дугаар 136/ШШ2024/00319
ТОГТООХ НЬ:
1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт зааснаар охин охин Ө* овогт Д*ын А*г, Ө* овогт Д*ын Д* эцэг О.Д*ын асрамжид үлдээсүгэй.
2.Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.3, 40 дүгээр зүйлийн 40.1, 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт зааснаар охин Д.А*, Д.Д* нарыг 11 хүртэл амьдарч байгаа бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэтгэлэг тогтоож эх Д.У*р тэжээн тэтгүүлсүгэй.
3.Нэхэмжлэгч нь хариуцагчийн эхийн үүргээ хэрэгжүүлэхэд саад учруулахгүй, хүүхдүүдийг ээжтэй нь уулзуулах, тодорхой хугацаагаар ээжтэй нь байлгахад нь саад учруулж, хязгаарлаж болохгүйг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч О.Д*ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг, хариуцагч Д.У*ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.У*с 70,200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч О.Д*т, 102,156 төгрөг гаргуулж улсын орлогод тус тус оруулсугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ Ц.АРИУНЗУЛ