| Шүүх | Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Мягмарсүрэнгийн Мандахбаяр |
| Хэргийн индекс | 173/2017/00124/Э |
| Дугаар | 132 |
| Огноо | 2017-10-17 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | Б.Мөнгөншагай |
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2017 оны 10 сарын 17 өдөр
Дугаар 132
Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Мандахбаяр даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Болормаа,
Улсын яллагч Б.Мөнгөншагай,
Хохирогчийн өмгөөлөгч П.Адъяасүрэн,
Шүүгдэгчийн өмгөөлөгч А.Адъяасүрэн
Шүүгдэгч Н.Х нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Өвөрхангай аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт *******н *******т холбогдох эрүүгийн 1726000000009 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ******* овгийн Н.Х;
Шүүгдэгч Н.Х нь 2017 оны 08 дугаар сарын 03-ны өдөр Өвөрхангай аймгийн ******* сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр “Шилийн Овоо” гэх газарт иргэн Ж.Т ыг зодож, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгч Н.Х шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…Тэр өдөр бид хоёр хөдөө явж байсан чинь мотоцикль эвдэрчихсэн. Тэгээд бид нэг шил архи хувааж уусан. Тэгж байтал Ж.Т намайг “Х.Д рүү залга” гэж хэлээд намайг өшигчөөд байсан. Намайг хоёр удаа өшиглөхөөр нь би буцаагаад өшиглөчихсөн юм. Тэгсэн Ж.Т босоод гүйгээд явчихсан. Тэгээд нилээд байж байгаад утсаар ярьсан. Тэгж байтал бороо орж эхэлсэн тул бид айлын байр руу очсон юм. Бороо тогтоход бид гэр рүүгээ явцгаасан...” гэв.
Хохирогч Ж.Т мөрдөн байцаалтанд өгсөн: “... 2017 оны 08 дугаар сарын 03-ны өглөө ******* сумын төвд байх манай гэрт Н.Х ганцаараа явган ирсэн. Манайд ирээд намайг урагшаа хөдөө хамт яваад ямаа аваад ирье гэсэн. Уг ямааг манайд өгөх ёстой байсан. Замд миний улаан өнгийн, улсын дугааргүй Мустанг маркийн мотоцикль эвдрээд сумын төвөөс гарахдаа дэлгүүрээс авсан байсан 2 шил 0.5 литрийн “Нутгийн буян” нэртэй архийг Н.Х өврөөсөө гаргаж ирээд бид хоёр хувааж ууцгаасан. Мотоциклийн хажууд архиа уугаад сууж байсан чинь нүүр рүү тас буугаад явчихсан. Эрүү хугарчихлаа гээд босоод иртэл Н.Х яадаг юм пизда минь гээд заамдаж байгаад миний эрүү рүү нэг гараараа дахиад цохиод авсан. Тэгээд ухаан алдсан нэг мэдэхэд намайг айлын малын байр луу миний бүсээр намайг чирээд явж байсан. Тэгээд байранд оруулаад намайг дүүжлэх гээд байхаар нь би зугатаад ойролцоох цагаан худагны ард нуугдаж байгаад Н.Х ыг харагдахгүй болохоор нь цаашаа алхаад айлд очсон. Тэр айлыг М гэдэг. Тэднийхээс эхнэр Х.Д рүү утсаар яриад маргааш нь манай эхнэр намайг ирж авсан. ... Би нэлээн согтсон байсан Н.Х хэр согтолттой байсанг би, тухайн үед хэрэлдэж маргалдсан, юунаас болж намайг цохьсоныг мэдэхгүй байна. Өмнө нь бид хоёр хоорондоо маргалдаад зодолдсон тэгээд эвлэрээд надад нэг ямаа өгье гэж байсан. Тэр ямааг надад өгнө гэж дагуулж яваад ийм зүйл боллоо. Өмнө нь юунаас болж маргалдсанаа санахгүй байна. Бид хоёрт өш хонзон өр авлагын асуудал байхгүй архи ууснаас болж л согтуудаа ийм зүйл боллоо...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 7-8 дугаар хуудас/,
Гэрч Х.Д-н мөрдөн байцаалтанд өгсөн: 2017 оны 08 сарын 03-ны өглөө 07 цагийн орчимд Н.Х манайд орж ирээд манай нөхөр Ж.Т ыг дагуулаад гарсан. 09 цагийн үед Ж.Т ыг ирэхгүй болохоор нь Н.Х ын дугаарыг олоод залгаад Ж.Т тай ярьсан чинь одоо очлоо гээд тэгээд удалгүй ирсэн. Тэр үед архи уугаагүй байсан. Тэгээд би гэрээсээ гараад дэлгүүр орчихоод гэртээ ирсэн чинь Ж.Т , Н.Х хоёр мотоцикльтой хөдөө явна гээд надаас бинзений мөнгө байна уу гээд Н.Х ыг асуухаар нь байхгүй гэж хэлчихээд буцаад дэлгүүр орчихоод ирсэн чинь Ж.Т , Н.Х хоёр байхгүй хөдөө явчихсан бололтой байсан. Тэгээд би Ж.Т гар утас руу залгасан чинь холбогдохгүй байхаар 15 цагийн үед залгасан чинь Ж.Т утас холбогдоод ярьсан чинь Н.Х намайг зодоод байна. Эрүү яс хугарчих шиг боллоо гэхээр нь би Ж.Т т хандан Н.Х тай яръя гэсэн чинь Н.Х утас аваад энийг чинь алаад хаяачихсан ч яадаг юм гээд утсаа тасалсан. Тэгээд 21 цагийн үед Ж.Т айлд ирчихлээ ирээд аваадах гээд ярихаар нь одоо надад унаа олдохгүй би өглөө очиж авъя наанаа хоночих гэж хэлсэн. Тэгээд өглөө нь Лхагва гэх хүнтэй очиж сумын төв дээр авчирсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 9 дүгээр хуудас/,
Гэрч Б.Ш-н мөрдөн байцаалтанд өгсөн: “... Н.Х нь урьд гэмт хэрэгт холбогдож байгаагүй. Архи, тамхи хэрэглэдэггүй. Өөр элдэв зан ааш байхгүй. Архи уусан үедээ ч агсам согтуу тавьдаггүй чимээгүй унтаад өгдөг. Хөдөө мал дээр байдаг. Эхнэргүй нэг охинтой. Үг дуу цөөтэй даруухан хүн байгаа юм. Хүнтэй хэрэлдэж маргалдаад байгаа харагддагүй. Томоотой хүн шиг санагддаг...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 14 дүгээр хуудас/,
Шүүгдэгч Н.Х ын яллагдагчаар өгсөн: “... 2017 оны 08-р сарын 03-ны өдөр 07 билүү 08 цагийн орчим Ж.Т д ганцаараа явган очоод ямааны өглөгтэй байсан тул ямаагаа авах уу, бэлэн мөнгийг нь авах уу гэхэд Ж.Т нь бэлэн 70.000 төгрөгийг авна гэхээр нь би Ж.Т ыг дагуулаад гэртээ очсон. Ж.Т манайд хэсэг юм ярьж байгаад гэр лүүгээ явлаа гээд надаас салаад ганцаараа явсан. Намайг айлд байхад Ж.Т эхнэр гар утсаараа залгаад манай нөхөр ямаагаа авахаар боллоо гэхээр нь би өөрсдөө мэд гээд утсаа салгасан. Ж.Т ганцаараа мотоцикльтой манайд ахиад ямаагаа авахаар ирэхээр нь ахиж Ж.Т гэрт нь очиж эхнэрт нь хөдөө явж ямаагаа олоод ирий гээд хэлчихээд ******* сумын 4 дүгээр баг “Гүн-Ус” гэх газар руу Ж.Т мотоциклио унаад, би ард нь суугаад явсан. Ж.Т сумаас гарахаасаа өмнө 2 шил 0.5 литрийн “Нутгийн буян” архи аваад замдаа нэг шил архийг нь уугаад, би Ж.Т мотоциклийг унаад явж байхад мотоцикль ******* сумын “Шилийн Овоо” гэх газар эвдэрсэн. Тэндээ үлдсэн 1 шил архийг талд нь оруулаад ууж байтал Ж.Т намайг эхнэр рүүгээ утсаар ярь Дууяа мэднэ гээд Дууяа руу залгаад бахираад байхаар нь Ж.Т гар утсаар эхнэр рүү нь залгахад сүлжээтэй боловч гар утас нь нэгжгүй байсан. Миний гар утас мобикомынх тул сүлжээгүй байсан. Тэгсэн Ж.Т уурлаад миний нуруун тус газар 2 удаа өшиглөсөн. Ж.Т миний өмдний тэлээнээс өргөөд тасдаад хаячихсан. Би Ж.Т хөлнөөс нь барьж байгаад газар суулгасан. Ахиад Ж.Т нь босох гэхээр нь Ж.Т аас өрсөж босч ирээд Ж.Т баруун эрүүн тус газар нэг удаа хөлөөрөө өшиглөсөн. Ж.Т цаашаа гүйхээр нь араас нь дуудсан боловч эргэж харахгүйгээр яваад өгөхөөр нь би мотоциклийн хажууд бүтээлгийг нь дэвсээд хэсэг унтаад өгсөн. Нэг мэдсэн Ж.Т хажууд ирчихсэн гар утсаар хүнтэй яриад байснаа эхнэр утсаар яръя гэж байна гэхээр нь гар утсыг нь авсан боловч гар утас нь тасарчихсан. Тэгсэн бороо орохоор нь айлын саравчинд Ж.Т тай хамт явган очоод хэсэг байж байгаад Ж.Т надтай юм дугарахгүй дуугүй яваад өгсөн. Тэгэхээр нь би гэр лүүгээ явсан…” гэсэн мэдүүлэг /хх-ийн 23-24 дүгээр хуудас/,
Монгол улсын шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 286 дугаартай: “… Ж.Т доод эрүүний их бие 38 болон 48-р шүдийг дайрсан зөрүүтэй хугарал. Баруун чамархай, чихний дэлбэн, доод эрүү, шанаа мөрөнд зулгаралт. Зүүн санчиг шанаа, чихний урд, ар дэлбэн хүзүү хэсэгт зүлгаралт, Баруун шанаанд хавдар, цээжний өмнө хэсэгт цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Дээрх гэмтэл нь хэрэг гарсан цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаанаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.З.1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна…” гэх дүгнэлт /хх-ийн 18 дугаар хуудас/,
Өвөрхангай аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Мөнгөншагайгийн 2017 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн “...Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах...” тухай тогтоол /хх-ийн 1 дүгээр хуудас/,
Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 3 дугаар хуудас/,
Эд зүйл, баримт бичиг, гомдол мэдээлэл, бусад баримтыг хавтаст хэрэгт тусгах тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 32 дугаар хуудас/,
Хохирлын баримт /хх-ийн 36-36 дугаар хуудас/,
Хохирогч Ж.Т 6404 дугаартай өвчний түүх /хх-ийн 38-56 дугаар хуудас/,
Шүүгдэгч Н.Х ын хувийн байдлыг тодорхойлсон Өвөрхангай аймгийн ******* сумын 4 дүгээр багийн засаг даргын 2017 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 05 дугаартай тодорхойлолт, шүүгдэгч Н.Х ын цахим үнэмлэхний хуулбар, №0000866525 дугаартай Н.Х ын Хуландарийн төрсний гэрчилгээний хуулбар /хх-ийн 25, 26, 28 дугаар хуудас/,
Шүүгдэгч Н.Х ын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 27 дугаар хуудас/ зэрэг болно.
Шүүгдэгч Н.Х нь 2017 оны 08 дугаар сарын 03-ны өдөр Өвөрхангай аймгийн ******* сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр “Шилийн Овоо” гэх газарт иргэн Ж.Т ыг зодож, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Үүнд: Хавтаст хэрэгт авагдсан хохирогч Ж.Т “... Мотоциклийн хажууд архиа уугаад сууж байсан чинь нүүр рүү тас буугаад явчихсан. Эрүү хугарчихлаа гээд босоод иртэл Н.Х яадаг юм пизда минь гээд заамдаж байгаад миний эрүү рүү нэг гараараа дахиад цохиод авсан. Тэгээд ухаан алдсан нэг мэдэхэд намайг айлын малын байр луу чирээд явж байсан. Тэгээд байранд оруулаад намайг дүүжлэх гээд байхаар нь би зугатаад ойролцоох цагаан худагны ард нуугдаж байгаад Н.Х ыг харагдахгүй болохоор нь цаашаа алхаад айлд очсон...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 7-8/, гэрч Х.Д-н “... Би Ж.Т гар утас руу залгасан чинь холбогдохгүй байхаар 15 цагийн үед залгасан чинь Ж.Т утас холбогдоод ярьсан чинь Н.Х намайг зодоод байна. Эрүү яс хугарчих шиг боллоо гэхээр нь би Ж.Т т хандан Н.Х тай яръя гэсэн чинь Н.Х утас аваад энийг чинь алаад хаяачихсан ч яадаг юм гээд утсаа тасласан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 9/, шүүгдэгч Н.Х ын яллагдагчаар өгсөн: “... Тэгсэн Ж.Т уурлаад миний нуруун тус газар 2 удаа өшиглөсөн. Ж.Т миний өмдний тэлээнээс өргөөд тасдаад хаячихсан. Би Ж.Т хөлнөөс нь барьж байгаад газар суулгасан. Ахиад Ж.Т нь босох гэхээр нь Ж.Т аас өрсөж босч ирээд Ж.Т баруун эрүүн тус газар нэг удаа хөлөөрөө өшиглөсөн…” гэсэн мэдүүлэг /хх-ийн 23-24/, Монгол улсын шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 286 дугаартай…” гэх дүгнэлт /хх-ийн 18/, Өвөрхангай аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Мөнгөншагайгийн 2017 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн “...Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах...” тухай тогтоол /хх-ийн 1/, Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 3/, Эд зүйл, баримт бичиг, гомдол мэдээлэл, бусад баримтыг хавтаст хэрэгт тусгах тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 32/, хохирогч Ж.Т 6404 дугаартай өвчний түүх /хх-ийн 38-56/, шүүгдэгч Н.Х ын шүүх хуралдааны хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд зэрэг болно.
Шүүгдэгч Н.Х т холбогдох хэргийн мөрдөн байцаалтын шатанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байна.
Шүүгдэгч Н.Х т холбогдох хэргийн зүйлчлэл зөв, шүүхээс түүнийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэв.
Гэм хорын хохирлын талаар: Хохирогч нь хохиролд 6.000.000 төгрөг нэхэмжилж байгаа. Шүүгдэгч Н.Х нь хохирогчид 900.000 төгрөг төлсөн, Хавтаст хэрэгт 1.124.910 төгрөгний баримт авагдсан үүнээс 634.910 төгрөгний баримтыг нотлох баримтын шаардлага хангасан баримт байна гэж үзлээ. Үлдэх 490.000 төгрөний баримт нь нотлох баримтын шаардлага хангахгүй байна. Иймд шүүгдэгч нь хохирогчид баримтаар төлөх төлбөргүй болохыг дурьдаж, хохирогчийн нэхэмжилж байгаа 6.000.000 төгрөгнөөс шүүгдэгчийн хохирогчид төлсөн 900.000 төгрөгийг хасч үлдэх 5.100.000 төгрөг нь баримтгүй байх тул хэлэлцэхгүй орхиж шийдвэрлэлээ. Хохирогч нь хэлэлцэхгүй орхисон гэм хорын хохирлыг нотлох баримтаа бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар дахин гаргах эрхтэйг дурьдах нь зүйтэй байна.
Шүүгдэгч Н.Х т эрүүгийн хариуцлага хүлээлгэж, ял шийтгэл оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, гэм хор арилаагүй зэрэг байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэн болно.
Шүүгдэгч Н.Х нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл, бичиг баримт, битүүмжлэгдсэн хөрөнггүйг, хэрэгт хураагдаж ирсэн хохирогч Ж.Т эрүүний хугарлыг харуулсан 2017 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 4954 TUMENBAYR M (33Y) гэсэн бичиглэлтэй рентгэн зураг 1 ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хохирогч Ж.Т т буцаан олгож,
Шүүгдэгч Н.Х т авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж тус тус шийдвэрлэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4, 36.4 дүгээр зүйлийн 2, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 3.3, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 36.8 дугаар зүйлийн 4, 5, 36.10 дугаар зүйлийн 1, 38.1 дүгээр зүйлийн 1, 5 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт Н.Х-г хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* овогт *******н *******ыг 550 /таван зуун тавь/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Х нь шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг дурьдсугай.
4. Шүүгдэгч Н.Х нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл, бичиг баримт, битүүмжлэгдсэн хөрөнггүйг дурьдсугай.
5. Хэрэгт хураагдаж ирсэн хохирогч Ж.Т эрүүний хугарлыг харуулсан 2017 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 4954 T M (33Y) гэсэн бичиглэлтэй рентгэн зураг 1 ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хохирогч Ж.Т т буцаан олгосугай.
6. Шүүгдэгч Н.Х нь хохирогчид 900.000 төгрөг төлсөн, хохирогч Ж.Т-н нэхэмжилсэн 5.100.000 төгрөгийг хэлэлцэхгүй орхиж, хохирогч нь хэлэлцэхгүй орхисон гэм хорын хохирлыг нотлох баримтаа бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар дахин гаргах эрхтэйг дурьдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Х т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
9. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Н.Х т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.МАНДАХБАЯР