| Шүүх | Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэдэвсүрэнгийн Ариунзул |
| Хэргийн индекс | 136/2024/00366/И |
| Дугаар | 136/ШШ2024/00324 |
| Огноо | 2024-08-27 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 08 сарын 27 өдөр
Дугаар 136/ШШ2024/00324
Зохигчийн эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дорноговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Ариунзул би,
Нэхэмжлэгч: У* хот, *дүүрэг, *хороо, Е*гудамж өөрийн байр Х* ХК,
Хариуцагч: Дорноговь аймаг, Сайншанд сум, * баг, * гудамж *тоотод оршин суух Д*овогт Г*ын Г*,
Хариуцагч: Дорноговь аймаг, Сайншанд сум, * баг, *гудамж * тоотод оршин суух Т*овогт Б*ийн У*,
Нэхэмжлэлийн шаардлага: 29,179,583.23 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч * ХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Г.Г*, хамтран үүрэг гүйцэтгэгч Б.У* нар нь 2023 оны 05 дугаар сарын 03-ны өдөр *ХК-тай * дугаартай Зээлийн гэрээ байгуулж өрхийн хэрэглээний зориулалтаар 30,000,000 төгрөгийг 30 сарын хугацаатай, жилийн 16,8 хувийн хүүтэйгээр авсан. Зээлийн гэрээний гол нөхцөлөөр гэрээний хавсралтад заасан эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээлдэгч нь сар бүр зээлийн хүү, үндсэн зээлийн төлбөрийг төлөх үүрэгтэй боловч 2024 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн зээлийн төлбөрийг зохих ёсоор төлөлгүй ба 2024 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн байдлаар 176 хоног хугацаа хэтрүүлээд байна. Энэ хугацаанд банкны зүгээс Г.Г*, Б.У*нарт гэрээний үүргээ биелүүлэхийг удаа дараа мэдэгдэж, шаардаж байсан боловч гэрээний үүргээ биелүүлээгүй, тодорхой арга хэмжээ авалгүй өдийг хүрсэн. Зээлдэгч Г.Г*, Б.У* нарын зээлийн үлдэгдэл 2024 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн байдлаар үндсэн зээл 26,675,000 төгрөг, хүү 2,459,856.29 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 44,726.94 төгрөг нийт 29,179,583.23 төгрөг болоод байна. Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхийн хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 дахь заалт болон * дугаартай зээлийн гэрээ төлөгдөөгүй үндсэн зээлийн төлбөрийн үлдэгдэл 26,675,000 төгрөг, 2024 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн байдлаар хугацаа хэтэрсэн 175 хоногийн хүү болох 2,459,856.29 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 44,726.94 төгрөг нийт 29,179,583.23 төгрөгийг хариуцагч Г.Г*, Б.У* нараас гаргуулж өгнө үү гэжээ.
Талууд шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээнд: Энэхүү эвлэрлийн гэрээг нэг талаас * ХК төлөөлж итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.О*, нөгөө талаас хариуцагч Г* овогтой Г*, Б* овогтой У* нар дараах нөхцөлийг харилцан тохиролцож 2024 оны 08 дугаар сарын 15-ны өдөр байгуулав. Хариуцагч нар нь * дугаартай зээлийн үүрэгт 29,179,583.23 төгрөгийг энэхүү гэрээний 2.1-т заасан хуваарийн дагуу төлөхөөр хүлээн зөвшөөрч талууд эвлэрэв. Хариуцагч нь энэхүү гэрээний 1.1-д заасан төлбөрийг нэхэмжлэгчид дараах хуваарийн дагуу төлнө.
2024 оны 08 дугаар сараас эхлэн 2024 оны 12 дугаар сарыг дуустал сар бүр 1,000,000 төгрөг,
2025 оны 01 дүгээр сараас эхлэн 2026 оны 03 дугаар сарыг дуустал сар бүр 1,500,000 төгрөг,
2026 оны 04 дүгээр 1,679,583.23 төгрөгийг төлж дуусгах нийт 29,179,583.23 төгрөгийг төлөх,
Хариуцагч үүргээ энэхүү гэрээнд заасан хуваарийн дагуу гүйцэтгээгүй тохиолдолд нэхэмжлэгч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 185 дугаар зүйлийн 185.1.1-д заасны дагуу албадан гүйцэтгүүлнэ. Энэхүү гэрээ нь талууд гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно. Гэрээг 4 эх хувь үйлдэж, талууд тус бүр нэг, нэг хувийг хагалуулна гэжээ.
Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, итгэмжлэл, хариуцагч нарын иргэний үнэмлэх, зээлийн мэдээллийн хуудас, барьцаат зээлийн гэрээ, зээлийн хүүгийн хувь, хэмжээний өөрчлөлт, 2023 оны * дугаартай барьцааны зээлийн нэмэлт, өөрчлөлт, дансны хуулга баримт зэргийг нотлох баримтаар ирүүлсэн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч * ХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Г.Г*, Б.У* нарт холбогдох 29,179,583.23 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт 2024 оны 08 дугаар сараас эхлэн 2024 оны 12 дугаар сарыг дуустал сар бүр 1,000,000 төгрөг, 2025 оны 01 дүгээр сараас эхлэн 2026 оны 03 дугаар сарыг дуустал сар бүр 1,500,000 төгрөг, 2026 оны 04 дүгээр сард 1,679,583.23 төгрөгийг нийт 29,179,583.23 төгрөгийг төлөхөөр эвлэрчээ.
Талуудын дээрх эвлэрэл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч *ХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Г.Г*, Б.У* нарт холбогдох 29,179,583.23 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт 2024 оны 08 дугаар сараас эхлэн 2024 оны 12 дугаар сарыг дуустал сар бүр 1,000,000 төгрөг, 2025 оны 01 дүгээр сараас эхлэн 2026 оны 03 дугаар сарыг дуустал сар бүр 1,500,000 төгрөг, 2026 оны 04 дүгээр 1,679,583.23 төгрөгийг төлөхөөр эвлэрсэн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 303,850 төгрөгөөс 151,925 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 151,925 төгрөгийг, 151,925 төгрөгийг улсын төсвийн орлогоос тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3.Захирамжийг талууд сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4.Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Ц.АРИУНЗУЛ