Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 09 сарын 03 өдөр

Дугаар 136/ШШ2024/00336

 

 

 

 

 

 

 

 

Зохигчийн эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Дорноговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Ариунзул даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:

Нэхэмжлэгч: У*хот, * дүүрэг,*хороо,* тоотод байрлах, Т*ХХК,

Хариуцагч: Дорноговь аймаг, *сум, * тоотод оршин суух,* овогт Б* Э*,

1,386,892 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц* /цахимаар/,

хариуцагч Б.Э*,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Норжинлхам нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч Т*ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Иргэн Б.Э*нь манай Тус *ХХК-ийн зээлийн аппликейшн дахь үйлчилгээний нөхцөлийг хүлээн зөвшөөрч 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдөр 220701-422229 дугаартай 600,000 төгрөгийн онлайн зээлийн гэрээ байгуулан 6 хувь хүүтэй 4 сарын хугацаатай зээлсэн. Зээлдэгч Б.Энхчимэг нь зээлийн эргэн төлөлтийг төлөлгүй бидний тавьсан удаа дараагийн зээл төлөх талаарх шаардлагыг үүл биелүүлэн зээл, зээлийн үндсэн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрийг төлөлгүйгээр 708 хоног хугацаа хэтрээд зээлээ төлөөгүй, зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй байна. Б.Э* нь 2024 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн байдлаар төлөгдөөгүй байгаа үндсэн зээлийн үлдэгдэл 599,996 төгрөг, үндсэн зээлийн хүү 593,550 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 193,346 төгрөг төлөхөөр байна.

Иймд гүйцэтгээгүй үүргийн нийт дүн 1,386,892 төгрөгийг зээлдэгч Б.Э*ээс гаргуулж , Тус *ХХК-д олгон, компанийг хохиролгүй болгож өгнө үү гэв.

Хариуцагч Б.Э*шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Б.Э*миний бие Тус * ХХК-ийн нэхэмжлэлтэй надад холбогдох 1,386,892 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Миний хувьд үнийн дүнд маргах зүйл байхгүй. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Талууд шүүхэд гаргасан эвлэрлийн гэрээндээ: Тус * ХХК, хариуцагч Б.Э*ийн хариу тайлбарын хүлээн авч зээлийн хүүг 3 хувиар бодож зөрүү болох 354,896 төгрөгөөс татгалзаж, үлдэх хэсэг болох 1,031,996 төгрөгийг 09 дүгээр сарын 03-ны өдрөөс 10 дугаар сарын 03-ны өдрийн дотор бүрэн барагдуулахаар эвлэрсэн тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэв.

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч Тус * ХХК нь хариуцагч Б.Э*т холбогдуулан 1,386,892 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

Хэрэг хэлэлцэх шүүх хуралдааны явцад нэхэмжлэгч тал зээлийн хүүг 3 хувиар бодож нэхэмжлэлийн шаардлага 354,896 төгрөгөөс татгалзаж, үлдэх 1,031,996 төгрөгийг хариуцагч 2024 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн дотор төлөхөөр эвлэрчээ.

Талуудын эвлэрэл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ НЬ:

1.Тус*ХХК-ийн нэхэмжлэлтэй Б.Э* холбогдох 1,386,892 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагыг 354,896 төгрөгөөр багасгаж, үлдэх 1,031,996 төгрөгийг хариуцагч 2024 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн дотор төлөхөөр эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 37,141 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж, хариуцагчаас 14,658 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3.Захирамжийг талууд сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4.Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.АРИУНЗУЛ