Шүүх | Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Мягмаржавын Эрдэнэ-Оюун |
Хэргийн индекс | 153/2024/00071/и |
Дугаар | 153/ШШ2024/00186 |
Огноо | 2024-04-25 |
Маргааны төрөл | Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 04 сарын 25 өдөр
Дугаар 153/ШШ2024/00186
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч М.С*******ын нэхэмжлэлтэй, хариуцагч Д.Б*******т холбогдох “Хүүхдийн асрамж тогтоолгох, тэтгэлэг гаргуулах, хүү Б.Х*******н ******* банкны ******* тоот дансны хамтран эзэмшигчээс нөхөр Д.Б*******ийг хасуулж, ээж М.С*******ыг дансны хамтран эзэмшигчээр тогтоолгох, нөхөр болох Д.Б*******ээс хоёр хүү болох Б.Х*******, Б.Т******* нарын дансанд тус бүр *******,*******,******* төгрөг, нийт ,*******,******* төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,0 (далан мянга хоёр зуу) мөнгөний тал хувь болох 35,*******0 (гучин таван мянга нэг зуун) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, тал хувь болох 35,*******0 (гучин таван мянга нэг зуун) төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах эрхгүй дурдсугай.
ШҮҮГЧ М.ЭРДЭНЭ-ОЮУН