| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баярсайханы Ундраа |
| Хэргийн индекс | 101/2023/03598/И |
| Дугаар | 101/ШШ2024/00183 |
| Огноо | 2024-01-05 |
| Маргааны төрөл | Газрын тухай хуулиар, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 01 сарын 05 өдөр
Дугаар 101/ШШ2024/00183
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч ******* даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, **** тоот хаягт оршин суух, ******* овогт *******гийн *******/регистрийн дугаар:*******/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Улаанбаатар хот, ******* тоот хаягт оршин суух, ******* овогт *******ын ******* /регистрийн дугаар:*******/
Хариуцагч: Улаанбаатар хот, *** тоот хаягт оршин суух, ******* овогт *******ын *******/иргэний бүртгэлийн дугаар: *******/ нарт холбогдох
Ж.*******гаас 40,000,000 төгрөг, Ж.*******аас 20,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Д.*******, хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би аймгийн сумын гол гэдэг газар 3 га зуслангийн газар эзэмшдэг байсан. Тэр газраа дээд зэрэглэлээр тохижуулж үржил шимтэй газар, төмс хүнсний ногоо, жимс, жимсгэнэ 9 жил тариалж байгаад нас өндөр болж хөдөө амьдрах нөхцөл муудсан. Зуслангийн газраа тухайн нутгийн хүн болох Түвшинбаяр гэдэг залууд 60,000,000 төгрөгөөр худалдахаар болж бие муу хөдөө очиж чадахгүй тул өөрийн хоёр охин Ж.*******, Ж.******* нарт яваад худалдаад мөнгийг авч ирж өг гээд явуулсан. Тэд очиж наймаагаа хийгээд Түвшинбаяраас 60,000,000 төгрөгийг авч мөнгийг надад өгөлгүйгээр Ж.******* нь 40,000,000 төгрөгөөр жип автомашин авч, Ж.******* нь 20,000,000 төгрөгийг авч хэрэглэсэн.
Иймд Ж.*******гаас 40,000,000 төгрөг, Ж.*******аас 20,000,000 төгрөг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч Ж.*******гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагч Ж.******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Энэ газрыг манай аав ээж бид дөрөв зах зээл эхлэх үед газар тариалан эрхэлж нэмэлт орлого олох ёстой гэсэн үүднээс бид нар тэр газарт ногоо тариалсан. Тэр бол бид дөрвүүлэнгийнх нь хийсэн ажил. Одоо манай аав 90 настай, би 50 настай. Тухайн үед аав ажлаа хийж байсан. Ээж тэтгэвэртээ гарсан байсан. Хамгийн гол нь тэр бүх юмыг дөрвүүлээ хамт хийсэн. Оюутан гэж юу яриад байгаа юм. Би 1996 онд сургуулиа төгссөн. Би өрх толгойлсон эмэгтэй. Өөрийнхөө амьдралыг золиосолж амьдарсан. Миний дүү бид хоёр багш хүн. Тэр газрыг авсан хүн нь 60,000,000 төгрөгөөр авсан нь их юм. Тэр газар тийм өндөр үнэ хүрэх газар биш. Тэр хүмүүс өөрсдөө ажил хийдэг байсан болохоор тэгж авсан. Тухайн үед корона гарсан. Манай дүү нялх хүүхэдтэй. Тийшээ машинаар явж өгөх хүн ч олдохгүй. Дарханы машин ч хэцүү болсон. Аав ээж болъё би энэ ажлыг ганцаараа хийж чадахгүй нь гэж хэлсэн. Тэгээд тэр мөнгийг 4 хуваагаад авсан. Тэр бүхнийг мартчихаад эргүүлээд нэхэмжлээд байна. Наад газраа өөрөө ухаан санаа нь эрүүл байхдаа охиндоо шилжүүлж өгнө гээд өгсөн. Газар эзэмших гэрчилгээ нь 2015 онд миний нэр дээр шилжиж байсан. Хэрвээ тэгж ярихын бол наад мөнгийг чинь миний эзэмшлийн газар гэдгээр би өөрөө ганцаараа мөнгийг авч болох байсан. Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгоно уу гэв.
Хэрэгт авагдсан нотлох баримтууд: нэхэмжлэгчийн нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, нэхэжмлэгчийн иргэний үнэмлэхийн хуулбар, хариуцагч нарын иргэний үнэмлэхийн лавлагаа, Ж.*******гийн эзэмшдэг , дахь дугаартай дансны 2021.04.20-2021.04.27, дугаартай дансны 2022.03.03-2022.03.12, дугаартай дансны 2021.05.15-2021.05.30, ы эзэмшдэг дахь дугаартай дансны 2022.03.01-2022.03.31-ний өдрийн хуулгууд, Ж.*******аас Ж.*******д олгосон 2023.06.05 өдрийн итгэмжлэл, Ж.*******гаас Ж.*******д олгосон 2023.09.28 өдрийн итгэмжлэл, Ж.*******гийн эзэмшдэг дахь дугаартай дансны 2022.05.27-2022.05.28, 2021.04.26-2021.04.30 хүртэл хугацааны хуулга,
Шүүх бүрдүүлэн нотлох баримтууд: аймгийн сумын Засаг даргын Тамгын газрын 2023.11.24№03/225 албан бичиг, Иргэний газар эзэмших эрхийн дугаартай гэрчилгээ, Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх тухай 2022.03.11 дугаартай гэрээ, Газар эзэмших эрх шилжүүлэх тухай аймгийн сумын Засаг даргын 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн А/268 дугаартай захирамж, хавсралт, нэгж талбарын дугаартай газрын кадастрын зураг, 2022.03.11 огноотой Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн мэдүүлэг, нэгж талбарын дугаартай газрыг эзэмших эрхийг т шилжүүлэх тухай Ж.*******ын өргөдөл, өргөдөл бүртгэлийн маягт, татвар төлсөн орлогоын баримт, аймгийн сумын 4 дүгээр баг, Бороо хаягт байрлах 3 га газрыг Ж.******* 50 жилийн хугацаатай эзэмших эрхтэйг гэрчилсэн 2015 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн дугаартай гэрчилгээний хуулбар, Ж.*******, нарын хооронд хийгдсэн Газар эзэмших эрх шилжүүлэх тухай 2021.10.15-ны гэрээ, 2021.10.15 огноотой ын үйлдсэн нотолгоо, Ж.*******, нарын иргэний үнэмлэхийн хуулбар, Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх тухай 2015.03.19-ний өдрийн дугааргүй гэрээ, Тариалангийн газрын улсын тоо бүртгэлийн хуудас №253857, Газар эзэмших эрх шилжүүлэх тухай аймгийн сумын Засаг даргын 2015 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн дугаартай захирамж, хавсралтын хамт, өргөдөл хүлээн авсан тухай тодорхойлолт, Д.******* газрын татварын өргүй тухай 2015.09.17 тодорхойлолт, гэзэр эзэмших эрх шилжүүлэх тухай мөнгөн шилжүүлгийн 2015.09.17 огноотой баримт, - аймгийн сумын засаг даргад хандаж Д.*******аас гаргасан, тус сумын нутагт хөндий эзэмшдэг 3 га газрыг сумын засаг даргын 2005.10.12-ны өдрийн 469 дүгээр захирамжаар 60 жилийн хугацаатай эзэмшдэг бөгөөд ууган охин Ж.*******д өвлүүлэн эзэмшүүлэхээр, газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлж өгөхийг хүссэн өргөдөл, аймгийн сумын 4 дүгээр баг Бороо хаягт байрлах 3 га талбайтай, төмс, хүнсний ногоо тариалах зориулалттай газрыг эзэмших эрхийг Д.*******аас Ж.*******д шилжүүлэх тухай 2015 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн огноотой Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ, 2015.09.17 огноотой Ж.*******ын үйлдсэн нотолгоо, Д.*******, Ж.******* нарын иргэний үнэмлэхийн хуулбар, Газар эзэмших эрх баталгаажуулах тухай аймгийн сумын Засаг даргын 2005 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 469 дугаартай захирамж, хавсралтын хамт, уг захирамжийг үндэслэн, аймгийн сумын 4 дүгээр баг, Бороо хаягт байрлах 3 га газрыг Д.******* 60 жилийн хугацаатай эзэмших эрхтэйг гэрчилсэн 2005 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 0053044 дугаартай гэрчилгээний хуулбар, Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх тухай 2005.10.13 өдрийн гэрээ, газрын кадастрын зураг, аймгийн сумын 7 дугаар багийн засаг дарга, сумын засаг дарга нарт Д.*******ын гаргасан 2004.10.08-ны өргөдөл, аймгийн сумын нутаг дэвсгэрт Бороо голын баруун талд 3 га газрыг Д.******* эзэмших эрхтэй тухай дугаартай гэрчилгээний хуулбар, 2002.12.02 огноотой Иргэний газар ашиглэх гэрээ;
Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл, зохигч талуудын тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж дүгнэв.
2. Нэхэмжлэгч Д.******* нь хариуцагч Ж.*******, Ж.******* нарт холбогдуулан, Ж.*******гаас 40,000,000 төгрөг, Ж.*******аас 20,000,000 төгрөг, нийт 60,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд шаардах эрхийн үндэслэлээ дор дурьдсанаар тодорхойлсон.
Үүнд: ... аймгийн суманд байрладаг, өөрийн тохижуулсан зуслангийн газраа 60,000,000 төгрөгөөр худалдахаар болж, өөрийн хоёр охин Ж.*******, Ж.******* нарыг худалдаад мөнгийг авч ирж өг гээд явуулахад тэд 60,000,000 төгрөгийг авч мөнгийг надад өгөлгүйгээр Ж.******* нь 40,000,000 төгрөгөөр жип автомашин авч, Ж.******* нь 20,000,000 төгрөгийг авч хэрэглэсэн... гэв.
3. Хариуцагч нар нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, тухайн газрыг гэр бүлээрээ тохижуулсан, аав Д.******* ухаан санаа эрүүл байхдаа газар эзэмших гэрчилгээг Ж.*******ын нэр дээр 2015 онд шилжүүлж байсан, Ж.******* өөрийн эзэмшлийн газрыг зарж, ганцаараа мөнгийг авч болох байсан ч бид мөнгийг дөрөв хувааж авсан..., одоо мартчихаад ийм нэхэмжлэл гаргасан хэмээн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгоно уу хэмээн шүүхэд тайлбарлав.
4. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл нь Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.6-д заасан үндэслэлгүйгээр эд юмс олж авах, эзэмшихтэй холбоотой иргэний эрх зүйн харилцааны үндсэн дээр нэхэмжлэл гаргасан гэж үзэхээр байх тул Иргэний хуулийн 492 дугаар зүйлд заасан бусдын хөрөнгийг үндэслэлгүйгээр олж авсан буюу эзэмшснээс үүсэх үүрэг, бусдын хөрөнгөөр зардлаа хэмнэж үндэслэлгүйгээр хөрөнгөжихтэй холбоотой эрх зүйн харилцаа байгаа эсэхийг шалгана.
Иргэний хулуийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон бол хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс хөрөнгөө шаардах эрхтэй гэж заасны дагуу нэхэмжлэгч шаардах эрхтэй эсэхийг дор дурьдсанаар дүгнэлээ.
5. Иргэний хуулийн 89 дүгээр зүйлийн 89.1.-д Хүсэл зоригийн дагуу эрх, эд юмсыг хууль ёсоор мэдэлдээ авах замаар эзэмшил үүснэ., 89.2.-т Өөр этгээдээс бүрэн эрх олгогдсоны дагуу түүний ашиг сонирхлын үүднээс эд хөрөнгийг тухайн үед өөрийн мэдэлд байлгаж байгаа этгээдийг эзэмшигч гэж үзэхгүй. Энэ тохиолдолд бүрэн эрх олгосон этгээд эзэмшигч байна., 89.3.-т Өөрийн эрх, хууль ёсны ашиг сонирхлын дагуу хууль буюу хэлцлийн үндсэн дээр тодорхой хугацаагаар эд хөрөнгийг эзэмших эрх олж авсан буюу үүрэг хүлээсэн этгээд нь шууд эзэмшигч, эрх буюу үүргээ шилжүүлсэн этгээд нь шууд бус эзэмшигч байна. гэж тус тус заасан.
6. Хариуцагч нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагад дурьдсанаар бусын газрыг худалдсан гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй, харин өөрийн эзэмших эрхийг бусдад шилжүүлж, худалдсан үйл баримт тогтоогдож байна.
Тухайлбал, хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн:
- аймгийн сумын 4 дүгээр баг Бороо хаягт байрлах 3 га талбайтай, төмс, хүнсний ногоо тариалах зориулалттай газрыг эзэмших эрхийг Д.*******аас Ж.*******д шилжүүлэх тухай 2015 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн огноотой Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ
- аймгийн сумын засаг даргад хандаж Д.*******аас гаргасан, тус сумын нутагт хөндий эзэмшдэг 3 га газрыг сумын засаг даргын 2005.10.12-ны өдрийн 469 дүгээр захирамжаар 60 жилийн хугацаатай эзэмшдэг бөгөөд ууган охин Ж.*******д өвлүүлэн эзэмшүүлэхээр, газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлж өгөхийг хүссэн өргөдөл,
- Газар эзэмших эрх шилжүүлэх тухай аймгийн сумын Засаг даргын 2015 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн дугаартай захирамж, хавсралтын хамт, уг захирамжийг үндэслэн, аймгийн сумын 4 дүгээр баг, Бороо хаягт байрлах 3 га газрыг Ж.******* 50 жилийн хугацаатай эзэмших эрхтэйг гэрчилсэн 2015 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн дугаартай гэрчилгээний хуулбар,
- дээр дурдсан газрыг эзэмших эрхийг Ж.*******аас т шилжүүлэх тухай 2021.10.15-ны өдрийн гэрээ,
- Газар эзэмших эрх шилжүүлэх тухай аймгийн сумын Засаг даргын 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн А/268 дугаартай захирамж, хавсралт зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
7. Иймд Ж.*******, Ж.******* нараас газар зарсан үнэ хэмээн 60,000,000 төгрөг гаргуулахаар шаардсан Д.*******ын нэхэмжлэл үндэслэлгүй байна.
8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.-д Шүүхийн зардлыг нэхэмжлэл бүрэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд нэхэмжлэгчээр нөхөн төлүүлнэ. гэж заасныг баримтлан, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн төлбөрийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т заасныг баимтлан, хариуцагч Ж.*******, Ж.******* нарт холбогдох Ж.*******гаас 40,000,000 төгрөг, Ж.*******аас 20,000,000 төгрөг, нийт 60,000,000 төгрөг гаргуулах гаргуулах тухай нэхэмжлэгч Д.*******ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д тус тус заасныг баримтлан, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урдчилан төлсөн 457,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсгүүдэд зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.УНДРАА