| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баярсайханы Ундраа |
| Хэргийн индекс | 101/2022/03786/И |
| Дугаар | 101/ШШ2024/00922 |
| Огноо | 2024-02-20 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 02 сарын 20 өдөр
Дугаар 101/ШШ2024/00922
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч ******* даргалж, шүүгч *******, шүүгч ******* нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, *** тоот хаягт оршин суух, ******* овогт *******гийн *******/регистрийн дугаар: *******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Улаанбаатар хот, ***тоот хаягт оршин суух, ******* овогт *******ын /регистрийн дугаар: /-д холбогдох,
Эд хөрөнгөд учирсан гэм хорын хохиролд 1,300,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Д.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Тогтуунжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие улсын дугаартай GS450H маркийн авто машинтай 2022 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр нарны гүүрийг хойноос урд зүгт өгсөж явахад урд явж байсан улсын дугаартай маркийн авто машин ухарч ирэн мөргөж зам тээврийн осол гаргасан. Тухай үед цагдаад мэдэгдэж, цагдаа ирэн бид хоёр тохиролцохоор болсон бөгөөд 2022 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр тооцоо нийлж, төлбөр барагдуулах гэрээ хийж нотариатаар баталгаажуулсан. Хохирлыг үнэлгээний байгууллагаас 1,300,000 төгрөгөөр үнэлж 2022 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн дотор барагдуулахаар болсон. Тус хугацаа нь дуусаж хариуцагч тал уруу залгахад утсаа авахгүй байсан бөгөөд олон удаа холбогдох оролдлого хийсний дараа холбогдоход тодорхой хариу хэлээгүй. Иймд хохирол учруулсан С.оос миний хохирлыг барагдуулж өгнө үү гэв.
Хариуцагч шүүхэд хариу тайлбар гаргаагүй.
Хэрэгт авагдсан нотлох баримтууд: нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, ХХК-д 2022.04.08 өдөр GS450H ү.хөлс утгаар 78,000 төгрөг төлсөн баримт, ХХК-ийн 2022.04.08-ны өдрийн үнэлгээний тайлан, төлбөр авагч Д.*******, төлбөр төлөгч С. нар 2022.04.10-ны өдөр байгуулсан Тооцоо нийлж төлбөр барагдуулах гэрээ, талуудын иргэний үнэмлэхийн хуулбар;
Шүүх хуралдаанаар, нэхэмжлэл, нэхэмжлэгчийн тайлбар, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, тайлбар, хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтыг тус тус үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
2. Нэхэмжлэгч Д.******* нь хариуцагч С.ид холбогдуулан, улсын дугаартай маркийн авто машиныг унаж замын хөдөлгөөнд оролцож явахад С.ийн буруутай зам тээврийн ослын улмаас улсын дугаартай маркийн авто машины нүүр сетканд 1,100,000 төгрөгийн, капут 40,000 төгрөгийн, будах зардал 130,000 төгрөгийн, эд анги солих ажлын хөлс 10,000 төгрөг, өнгө гаргахад 20,000 төгрөгийн, нийт 1,300,000 төгрөгийн хохирол учирсан хэмээн нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон.
3. Хариуцагч нь 2022 оны 6 дугаар сарын 21-ний өдөр нэхэмжлэлийн хувийг шүүхээс гардан авч, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох хэргийн оролцогчийн эдлэх эрх, хүлээх үүрэгтэй танилцсан боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2.-т Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор, эсхүл шүүгчээс тогтоосон хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүрэгтэй. гэж заасны дагуу эрх, үүргээ хэрэгжүүлээгүй, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын талаар хариу тайлбар гаргаагүйд хүндэтгэн үзэх шалтгаан тогтоогдоогүй.
4. Зохигчийн тайлбар нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд ач холбогдолтой бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1.-д Зохигчийн шүүхэд гаргасан тайлбар бодит үнэнд нийцсэн байна.,
42.2.-т Зохигч нэг талын гаргасан тайлбар, нотлох баримтын талаар эсрэг тал өөрийн тайлбараа холбогдох нотлох баримтын хамт гаргаж болно.,
42.3.-т Энэ хуулийн 42.2-т заасан тайлбарыг зохигч тал гаргахдаа нөгөө талын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн буюу түүний зарим хэсгийг хүлээн зөвшөөрч болно.,
42.4.-т Нэг талын гаргасан тайлбарыг эсрэг тал эсэргүүцээгүй, эсхүл хуулиар тогтоосон хугацаанд тайлбар өгөөгүй бол тайлбарыг хүлээн зөвшөөрсөнд тооцно. гэж заасан.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3.-т Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч энэ хуулийн 72.2-т заасан үүргээ биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож энэ хуулийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэнэ. гэж заасан.
5. Дээр дурдсан үндэслэлүүдээр, хэрэгт авагдсан нотлох баримт, нэхэмжлэгчийн тайлбарт үндэслэн хэргийг хэлэлцэж шийдвэрлэлээ.
6. Хариуцагч нь шүүх хуралдааны товыг мэдсэн боловч шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүйд хүндэтгэн үзэх шалтгаангүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т Хариуцагч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бол нэхэмжлэгч хэргийг түүний эзгүйд хянан шийдвэрлэх талаар хүсэлт гаргаж болно. Энэ тохиолдолд шүүх нэхэмжлэгчээс гаргасан тайлбар болон бусад баримт нотолгоог үндэслэн хэргийг хянан шийдвэрлэнэ. гэж заасныг баримтлан түүний эзгүйд хэргийг хэлэлцэж шийдвэрлэлээ.
Мөн иргэдийн төлөөлөгч , нар шүүх хуралдааны товыг мэдсэн боловч шүүхэд хүрэлцэн ирээгүйд хүндэтгэх шалтгаангүй, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь иргэдийн төлөөлөгчийн эзгүйд хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх хүсэлт гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.8.-д Томилогдсон иргэдийн төлөөлөгч энэ хуулийн 76.1.2-т заасны дагуу мэдэгдсээр байхад хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бол зохигчийн зөвшөөрлөөр түүний эзгүйд шүүх хуралдаан явуулж болно. ... гэж зааснаар хэргийг хэлэлцэх үндэслэлтэй.
7. Хариуцагч С. нь 2022 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр зам тээврийн осол гаргасны улмаас нэхэмжлэгч Д.*******ийн унаж явсан улсын дугаартай маркийн авто машиныг мөргөж, нийт 1,300,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн ХХК-д 2022 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр ү.хөлс утгаар 78,000 төгрөгийг С.оос төлсөн баримт /хх-3/, ХХК-ийн 2022 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн 280 дугаартай үнэлгээний тайлан /хх-4-5/, төлбөр авагч Д.*******, төлбөр төлөгч С. нар 2022 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр байгуулсан Тооцоо нийлж төлбөр барагдуулах гэрээ /хх-6-7/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
8. Нэхэмжлэгч нь дээрх зам тээврийн ослын талаар цагдаагийн байгууллагад мэдэгдсэн боловч хариуцагч С.той тохиролцсон тул зам тээврийн ослын талаар цагдаа акт үйлдээгүй, улмаар 2022 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр Тооцоо нийлж төлбөр барагдуулах гэрээ-г С.той байгуулсан хэмээн шүүхэд тайлбарласан.
Хэрэгт авагдсан ХХК-ийн 2022 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн 280 дугаартай үнэлгээний тайланд, улсын дугаартай маркийн авто машины эзэмшигч нь гэж тусгагдсан байх ба ыг өөрийн төрсөн дүү хэмээн нэхэмжлэгч тайлбарласан, тээврийн хэрэгслийн өмчлөгчийн талаарх мэдээллийг агуулсан баримт, тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар хэрэгт авагдаагүй боловч төлбөр авагч Д.*******, төлбөр төлөгч С. нарын хооронд байгуулагдсан 2022 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн Тооцоо нийлж төлбөр барагдуулах гэрээ-г хэрэгт ач холбогдолтой гэж үзнэ.
9. Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагын талаар хариу тайлбар гаргаагүй, үгүйсгэж мэтгэлцээгүй, 2022 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр байгуулсан Тооцоо нийлж төлбөр барагдуулах гэрээ хуульд нийцсэн хүчин төгөлдөр байх тул С.ийг зам тээврийн осолд гэм буруутай гэж үзэх үндэслэлтэй байна.
10. Талуудын хооронд Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.5 дахь хэсэгт заасан эрх зүйн этгээд хооронд гэм хор учруулснаас үүсэх иргэний эрх зүйн харилцаа үүссэн байна.
11. Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.4 дэх хэсэгт зааснаар эрх нь зөрчигдсөн гэж үзсэн этгээд учруулсан хохирлоо арилгуулахаар эрх зөрчсөн этгээдээс шаардах эрхтэй, мөн хуулийн 228 дугаар зүйлийн 228.1-д Гэм хорыг арилгах үүрэг бүхий этгээд нөгөө талын зөрчигдсөн эрхийг гэм хор учруулахаас өмнөх байдалд сэргээх үүрэгтэй. Зөрчигдсөн эрхийг сэргээх боломжгүй, эсхүл харьцангуй их зардал гарахаар бол гэм хорыг мөнгөөр нөхөн төлж болно., мөн хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт Бусдын эрх, амь нас эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж тус тус зохицуулжээ.
12. Зам тээврийн ослын улмаас эд хөрөнгөөрөө хохирсон Д.******* нь хохирлоо арилгуулахаар буруутай этгээдээс шаардах эрхтэй.
13. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1.-д Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй. мөн хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1-д Зорчигч болон ачаа тээвэрлэх зориулалт бүхий тээврийн хэрэгслийг ашиглах явцад бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учирсан буюу эд юмс нь эвдэрч, устаж, гэмтсэн бол тухайн тээврийн хэрэгслийг эзэмшигч учирсан гэм хорыг нөхөн төлөх үүрэгтэй., мөн хуулийн 510 дугаар зүйлийн 510.1.-д Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө. гэж тус тус зааснаар, зам тээврийн ослын улмаас Д.*******эд учирсан хохирлыг С. хариуцан арилгах үндэслэлтэй байна.
14. Хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн ХХК-ийн 2022 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн 280 дугаартай үнэлгээний тайлан /хх-4/-аар улсын дугаартай маркийн тээврийн хэрэгслийн нүүр сетканд 1,100,000 төгрөгийн, капут 40,000 төгрөгийн, будах зардал 130,000 төгрөгийн, эд анги солих ажлын хөлс 10,000 төгрөг, өнгө гаргахад 20,000 төгрөгийн, нийт 1,300,000 төгрөгийн хохирол учирсан болохыг тогтоосон.
15. Хариуцагч С. уг зам тээврийн осолд гэм буруутай нь тогтоогдсон, 2022 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр байгуулсан Тооцоо нийлж төлбөр барагдуулах гэрээ-ээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, түүний гэм буруугаас эд хөрөнгөд учирсан хохирлыг арилгаагүй байна.
16. Хэргийн оролцогч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар, шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэйг дурдах нь зүйтэй гэж үзлээ.
17. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1.-д Нэхэмжлэл гаргах үед түүний үнийг шууд тогтооход бэрхшээлтэй байвал шүүгч улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг урьдчилан тогтоож, тухайн хэрэг хянан шийдвэрлэгдсэний дараа шүүхээс тогтоосон нэхэмжлэлийн үнэд тохируулан нөхөн төлүүлэх буюу урьд илүү төлөгдсөн бол зөрүүг буцааж олгоно. гэж заасныг баримтлан, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид дутуу төлсөн 750 төгрөгийг Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн дансанд нөхөн төлүүлж, мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д Шүүхийн зардлыг нэхэмжлэл бүрэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд нэхэмжлэгчээр нөхөн төлүүлнэ., гэж зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.оос 35,750 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгоно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д тус тус заасныг баримтлан хариуцагч С.оос 1,300,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.*******эд олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1.-д заасныг баримтлан, нэхэмжлэгч Д.*******ээс улсын тэмдэгтийн хураамжид дутуу төлсөн 750 төгрөгийг Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн дугаар дансанд нөхөн төлүүлж, мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасныг баримтлан, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн төлбөрийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.оос 35,750 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Д.*******эд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоног өнгөрөөгөөд түүнээс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.УНДРАА
ШҮҮГЧИД З.БАЯРМАА
Д.ГАНБОЛД