Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 03 сарын 22 өдөр

Дугаар 101/ШШ2024/01612

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ундраа даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, **** тоот хаягт оршин суух ******* овогт *******гийн ******* /регистрийн дугаар:*******/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Улаанбаатар хот, **** тоот хаягт оршин суух Боржигин овогт *******гийн ******* /регистрийн дугаар:*******/-т холбогдох,

 

17,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө., хариуцагч С.*******, хариуцагчийн өмгөөлөгч *******, гэрч , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Тогтуунжаргал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: ...2015 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр С.******* нь өөрийн хүү болох ын банкны дугаартай дансаар 17,000,000 төгрөг зээлээч гээд эргүүлж өгөлгүй, намаг залилсан тул дүүрэг дэх Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтэст гомдол гаргасан. Дээрх гомдлыг Нийслэлийн дүүргийн прокурорын газраас хянаад, энэхүү зээлж авсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Залилах гэмт хэргийн шинжтэй байна гэж дүгнэсэн.

Гэвч Нийслэлийн дүүргийн прокурорын газрын 2020 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн дугаартай прокурорын тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан нөхцөл байдал тогтоогдож байх тул хэрэг бүртгэл нээхээс татгалзаж шийдэрлэж, Иргэн С.******* нь өөрт учирсан хохирлоо иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай гэж дээрх тогтоолд заасан.

Иймд үндсэн зээл болох 17,000,000 төгрөгийг хариуцагч хариуцагч С.*******ээс гаргуулан өгнө үү гэв.

Хариуцагч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: С.******* гэх хүнээс би ямар ч мөнгө богино хугацаанд зээлж аваагүй. Би н. гэдэг хүнтэй 6 жилийн турш хамт амьдарсан. Энэ С.******* гэх хүн н.ын хүргэн хүү нь байгаа юм. Н. гэдэг хүн, би чиний хань болно чи намайг хүлээн зөвшөөрөөрэй гэж хүссэний дагуу би хүлээн зөвшөөрч, нэг гэрч хамт амьдарсан. Би өөрөө өмнө нь хүнтэй суугаагүй. Өөрийнхөө хэмжээнд амьдралаа залгуулаад мөнгө төгрөг олоод, бизнес хийгээд явдаг байсан болохоор аас мөнгө авах тухай боддоггүй байсан. Манай хүү улсад сурдаг. Гэр орны эд зүйл, бүх урсгал зардлаа би өөрөө төлдөг. Н. гэдэг хүн нэг ч төгрөг өгч үзээгүй. Санхүүгийн асуудал дээр миний 100 хувийн асрамжид байдаг байсан. Нэг удаа т хандаж эмэгтэй хүнтэй ханилж сууна гэж бодож байгаа бол санхүүгийн асуудал дээр нь жаахан ч гэсэн тусалж байх хэрэгтэй гэж хэлсэн. Үүнээс хойш удалгүй гэнэт надад 30,000,000 төгрөг өгөхдөө хоёулаа энэ мөнгийг өөрсдийнхөө амьдралдаа зориулна гэж хэлсэн. Ингэж хэлээд 1 жилийн дараа 30,000,000 төгрөгөө авах хэрэгтэй байна, манай хүүхэд хэрэг болоод байна гэж хэлээд буцаагаад авсан. Өвөл болохоор үйлдвэрийн ажил муу байдаг. Миний ажил муудаад н.т надад мөнгө хэрэгтэй байна гэж хэлэхэд би охиндоо зээлсэн байгаа. Манай хүргэн гадаадаас сэлбэг оруулж ирж зардаг. Тэгээд удалгүй буцаагаад өгнө гэж хэлээд байдаг байсан. Би С.******* гэдэг хүнтэй мэндлээд өнгөрдөг. Би С.*******гаас мөнгө аваагүй. С.*******гаас яагаад мөнгө шилжиж орж ирсэн бэ гэхээр 2015 онд надад 1,000,000 төгрөг, 2,000,000 төгрөгийг зээлж байсан. Зайлшгүй шаардлагатай байсан учраас зээлсэн. Удалгүй надад 17,000,000 төгрөг орж ирсэн. Би үүнийг миний мөнгө гэж ойлгуулсан. Сая нэхэмжлэгчийн төлөөлөгчийн хэлсэн шиг С.******* над руу яриад мөнгө асуугаад, би айлган сүрдүүлээд доромжилсон зүйл огт болж байгаагүй. н., би танайд олон жил амьдарсан болохоор би чамд мөнгө өгнө гэж хэлдэг байсан. Би энэ хүнтэй хамт амьдарна гэж шийдсэн байсан учраас н.аас холдож яваагүй, орхиогүй. н., С.******* нарын гэр бүлийн асуудлыг өнөөдөр, хүргэн С.******* нэхэмжлээд шүүхэд хандаж байгаад маш их ичиж байна, энэ маш хариуцлагагүй үйлдэл болж байна. С.******* гэдэг хүнийг худлаа хэлж байна гэж үзэж байгаа бол н. өөрөө шүүхэд нэхэмжлэл гаргаад явж болох байсан. Үндэслэлгүйгээр над руу 17,000,000 төгрөг шилжүүлснээ одоо С.******* гэдэг хүн, миний хүүхдийг залилан орон байрыг нь зарах гэж байна гээд хэлээд яваад байгаа. н. гэдэг хүн өөрөө их ёс зүйгүй, хүн доромжилсон, өөрийнхөө бодлоор хүнийг дүгнэдэг хүн. Би үнэхээр Капитрон банканд барьцаанд тавьсан байгаа хүүгийнх нь байрыг суллаад аваад өгмөөр байна. Гэхдээ би 2018, 2019 онуудад зээлийг нь төлсөн. Сүүлийн 3 жилийн хугацаанд н. над руу залгаад хүүхдийн байрыг барьцаанаас чөлөөлж өгөхгүй байна гэсэн сонин зүйлийг хэлдэг. н. нь огт үндэслэлгүй, худлаа зүйлээр цагдаа, шүүхэд хандаж байгаад харамсаж байна. Би С.******* гэдэг хүнээс мөнгө зээлээгүй, айлган сүрдүүлж, үг хэлээр доромжилсон зүйл байхгүй. Нэхэмжлэлийн шаардлага нь огт үндэслэлгүй учраас хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

Хариуцагчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хэргийг хөөн хэлэлцэх хугацааны асуудал яригдаж байна. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага нь тодорхойгүй байсан. Хэргийн явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс лавлуулж асуусан. Бичгээр гаргасан нэхэмжлэлийн шаардлага дээр гэм хорын хохирол шаардаж байгаа юм шиг, шүүх хуралдаан дээр хэлсэн тайлбарыг сонсоход зээлийн гэрээний үүрэг шаардаж байгаа гэж хэлсэн. Хэрвээ зээлийн гэрээний үүргээ шаардаж байгаа бол цагдаад гомдол гаргахгүй байсан. Гэмт хэргийн шинжтэй байсан учраас цагдаагийн байгууллага шалгаж, прокурорын тогтоол гарсан. Зээлийн гэрээний үүрэг шаардаж байгаа бол Иргэний хэргийн шүүхэд нэхэмжлэлээ гаргаад явах ёстой байсан. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч зээлийн гэрээ гэж тайлбарлаж байгаа учраас зээлийн гэрээний үүрэгтэй холбоотой хөөн хэлэлцэх хугацааг Иргэний хуулийн 71 дүгээр зүйлийн 71.4, 75 дугаар зүйлийн 75.2.1-д зааснаар хөөн хэлэлцэх хугацааг гэрээтэй холбоотой маргаан гэж үзээд хөөн хэлэлцэх хугацааны талаар хууль зүйн дүгнэлтийг бүрэн боломжтой байна. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хэлж байгаагаар зээлийн гэрээний үүрэгт шаардаж байгаа бол Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д гэрээтэй холбоотой хөөн хэлэлцэх хугацаа 3 жил дууссан. Нэхэмжлэгч нэхэмжлэлээ 2022 оны 5 дугаар сарын 15-ны өдөр гаргасан. Прокурорын дүгнэлтийг хавсаргасан байсан. Үүнийг харахаар цагдаагийн байгууллагад гомдол гаргасан хугацаа, шүүхэд нэхэмжлэл гаргасан хугацаа нь аль аль талаасаа хөөн хэлэлцэх хугацаа дуусан байгаа байдал харагдаж байна. 2015 оны хүнд 17,000,000 шилжүүлчхээд буцаж холбоо барихгүй, мөнгөө авах талаар мэдэгдэхгүй байж байгаад гэнэт 2020 онд шүүхэд нэхэмжлэл гаргасан үйл баримт харагдаж байна. Шүүх хуралдааны асуулт хариултын шатанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс 2015 оны 01 дүгээ сарын 28-ны өдрөөс хойш мөнгөө шаардаж байсан зүйл байгаа юу гэхэд байхгүй гэж хариулсан. Нэхэмжлэгч талаас өөрсдийн мэтгэлцэх эрхээ хангаж, хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй гэх нотлох баримтаа шүүхэд гаргаж өгөөгүй. 2015 оны 01 дүгээ сарын 28-ны өдрөөс хойш 17,000,000 төгрөгийг зээлсэн тухай баримт хэргийн материалд авагдаагүй байна. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч зээлийн гэрээ гэж тайлбарлаад байгаа. Амаар хэлж тохиролцоод зээлийг олгосон гэдэг зүйлийг хэлээд байна. Зээлийн гэрээний үүргийн харилцаа мөн эсэхийг тогтоох баримт хэргийн материалд байхгүй. Нэхэмжлэгч өөрийн үзэл бодлоо тайлбарлаж байгаа тайлбараар зээлийн гэрээний харилцаа гэж үзэж боломжгүй. Шүүхэд нэхэмжлэл гарган, шүүхийн процессын ажиллагаа явагдаж байх хугацаанд нэг ч удаа зээлийн гэрээний харилцаа гэсэн нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй. Үүнийг зээлийн гэрээний харилцаа биш байна гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байна. Цагдаагийн байгууллага шалгаад С.*******ийг гэмт хэрэг үйлдсэн мэтээр дүгнэсэн байсан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж болохгүй үндэслэлийг тусгаж өгсөн байдаг. Хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан тохиолдолд Эрүүгийн хэргийн ямар ч ажиллагаа явуулахгүй гэж заасан байдаг. Иргэний хууль, Эрүүгийн хууль дээр яагаад хөөн хэлэлцэх хугацааны асуудлыг хуульчилж өгсөн байдаг вэ гэхээр шаардах эрхээ хязгааргүй байдлаар хэрэгжүүлэх боломжгүй, эрх нь зөрчигдсөн бол энэ хугацаанд шаардах эрхээ хэрэгжүүлэх бүрэн боломжтой гэж тусгаж өгсөн байдаг. Гэхдээ С.******* гэдэг хүнд 2015 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр 17,000,000 төгрөгийг өгсөн бол 2016 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн дотор гомдол гаргах ёстой байсан. Энэ хэрэг Эрүүгийн хэрэг дээр хөөн хэлэлцэх хугацаа нь дууссан байна. Прокурорын тогтоол дээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж болохгүй гэж үзээд энэ хэргийг хаасан байсан. Энэ тогтоол дээр гэмт хэргийн шинжтэй гэсэн үг байгаа. Гэхдээ гэмт хэрэг үйлдсэн эсэх асуудлыг Эрүүгийн хэргийн шүүхээр энэ хүн гэмт хэрэг үйлдсэн байна гэдгийг тогтоодог. прокурорын байгууллага нь хэрэгт хяналт тавьж, шүүх рүү шилжүүлдэг тогтолцооны байгууллага болохоос хэргийг шийдвэрлэдэг байгууллага биш. Мөнгө шилжүүлсэн хүн нь С.*******, руу 17,000,000 төгрөгийг шилжүүлсэн гэдэг дээр талууд маргаагүй. ын данс руу шилжиж орсон баримтыг хэргийн материалд өгсөн байсан. Нэхэмжлэгч нь ын данс руу орсон мөнгийг С.*******ээс шаардаж байгаа. 17,000,000 төгрөгийн хэдийг авсан, цааш хэрхэн яаж зарцуулсан гэдэг нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна. Хариуцагч С.*******, ын данс руу шилжиж орсон мөнгийг би авсан, надад С.*******тай зээлийн гэрээ байгуулсан зүйл огт байхгүй гэж хэлсэн. Нэхэмжлэгч С.*******г өөрийн биеэр шүүх хуралдаанд оролцсон бол огт өөр уур амьсгалтай байх байсан. Нэхэмжлэгч цагдаагийн байгууллага дээр очихоороо өөр зүйл ярьдаг, шүүх дээр ирэхээрээ огт өөр зүйл ярьдаг. Хэргийн нөхцөл байдлыг үндэслэлгүй олон талаас нь тайлбарлаж байна. Хэрвээ гэм хорын нөхцөл байдлаар шаардаж байгаа бол зээлийн гэрээнээс тусдаа өөр журмаар явдаг. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй, шаардлагыг үндэслэлээ нотолж чадахгүй байгаа нөхцөл байдал харагдаж байна. Тийм учраас нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Хэрэгт авагдсан нотлох баримтууд

Нэхэмжлэгч талаас гаргасан нотлох баримтууд: нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, С.*******ийн оршин суух хаягийн талаар Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны Засаг даргын 2023.04.20№372 тодорхойлолт, С.*******гийн оршин суух хаягийн талаар дүүргийн 5 дугаар хорооны 2023.03.30№166 тодорхойлолт, С.*******гийн иргэний үнэмлэхийн хуулбар, хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах тухай дүүргийн Прокурорын газрын 2020 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн дугаар тогтоол, эзэмшдэг банк дахь дугаартай дансанд 2015 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр 17,000,000 төгрөгийг *******-с утгаар шилжүүлсэн Орлогын мэдүүлгийн хуулбар, С.*******гаас Ө.од олгосон, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд төлөөлж оролцуулах тухай 2023.10.09 огноотой итгэмжлэл,

Хариуцагч талаас гаргасан баримт: Хариуцагчийн хариу тайлбар;

 

 

Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл, зохигч талуудын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Шүүх, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах үндэслэлтэй гэж үзлээ.

2. Нэхэмжлэгч С.******* нь хариуцагч С.*******т холбогдуулан, зээлийн төлбөрт 17,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч талууд маргаж байна.

3. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон.

3.1. 2015 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр С.******* нь өөрийн хүү болох ын банкны дугаартай дансаар 17,000,000 төгрөг зээлээч гээд эргүүлж өгөөгүй ба цагдаад гомдол гаргахад, Нийслэлийн дүүргийн прокурорын газраас хянаад, энэхүү зээлж авсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Залилах гэмт хэргийн шинжтэй байна гэж дүгнэсэн боловч Нийслэлийн дүүргийн прокурорын газрын 2020 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн дугаартай прокурорын тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан хэмээн хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс нээхээс татгалзаж шийдэрлэж, учирсан хохирлоо иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй гэж дээрх тогтоолд заасан гэв.

4. Хариуцагч С.******* нь 17,000,000 төгрөгийг нэхэмжлэгч С.*******гаас зээлж аваагүй хэмээн маргасан бөгөөд нэхэмжлэгч С.*******гийн хадам эцэг н.тай хамтран амьдарч байх хугацаанд н. нь надад 17,000,000 төгрөг өгөхөөр болж, С.*******гийн банкны дансаар шилжүүлнэ гэхэд надад байхгүй тул хүү ын банкны данс руу шилжүүлүүлж авсан хэмээн нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч буй үндэслэлээ тайлбарласан.

5. Нэхэмжлэгч С.******* нь хариуцагч С.*******ийн заасан дансанд буюу ын эзэмшдэг банк дахь дугаартай дансанд 2015 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр 17,000,000 төгрөгийг *******-с утгаар шилжүүлсэн болох нь хэрэгт авагдсан Орлогын мэдүүлгийн хуулбар, зохигч талуудын тайлбараар тогтоогдож байна.

6. Харин уг мөнгийг дээр дурдсан дансанд шилжүүлэх болсон үндэслэлийг зохигч талууд харилцан адилгүй тайлбарлаж, нэхэмжлэгч нь С.*******т зээлдүүлсэн, хариуцагч нь н. гэх хүнээс авах мөнгөө С.*******гийн данснаас авсан хэмээн мэтгэлцэж байх боловч зохигч талууд хэн аль нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл, нэхэмжлэлийг эс зөвшөөрч буй татгалзал, тайлбараа нотлох баримтаар нотолсонгүй.

7. Хариуцагчийн хүсэлтээр асуугдсан гэрч , нар нь хариуцагч С.*******тэй хамтран амьдарч байсан н. гэх хүнийг мэдэх боловч С.*******т 17,000,000 төгрөг өгөхөөр болсон, улмаар С.*******гаас дансаар шилжүүлэхээр болсон эсэх талаар мэдэхгүй, 17,000,000 төгрөг өгснийг сүүлд нь С.*******ээс сонссон хэмээн шүүх хуралдаанд мэдүүлсэн.

8. Хэрэгт авагдсан, ...С.******* нь С.*******ийн хүү болох ын банкны дугаарын данс руу 17,000,000 төгрөгийг 2015 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр шилжүүлсэн нь баримтаар тогтоогдож байгаа... гэж дурдсан Хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах тухай дүүргийн Прокурорын газрын 2020 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн дугаар тогтоол болон эзэмшдэг банк дахь дугаартай дансанд 2015 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр 17,000,000 төгрөгийг *******-с утгаар шилжүүлсэн Орлогын мэдүүлгийн хуулбар зэргээс үзэхэд, С.*******ийн заасан дансанд С.*******гаас 17,000,000 төгрөг шилжүүлсэн буюу С.******* 17,000,000 төгрөгийг хүлээн авсан үйл баримт тогтоогдов.

9. Зохигч талуудын хооронд дээр дурдсан мөнгийг шилжүүлэх, хүлээн авах талаар тодорхой үүрэг хүлээсэн хэлцэл хийгдсэн зүйлгүй, зохигч талууд хэн аль нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл, нэхэмжлэлийг эс зөвшөөрч буй татгалзал, тайлбараа нотлох баримтаар нотлоогүй тул С.******* нь С.*******гийн 17,000,000 төгрөгөөр үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэхээр байна.

10. Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1.Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ. гэж зааснаар хариуцагч С.*******тэй хэлцэл хийсэн гэх үйл баримт нотлох баримтаар нотлогдогүй тул зээлийн төлбөр гаргуулахаар шаардсан нь үндэслэлгүй.

11. Хариуцагчийн өмгөөлөгч нь Иргэний хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дууссан хэмээн мэтгэлцсэн боловч хэрэгт авагдсан хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах тухай дүүргийн Прокурорын газрын 2020 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн дугаар тогтоолоос үзэхэд, нэхэмжлэгч С.******* нь С.*******т 17,000,000 төгрөгийг ын данс руу шилжүүлсэн асуудлаар хуулийн байгууллагад хандаж, уг мөнгөө буцаан шаардах хүсэл эрмэлзэлтай байсан гэж үзэх үндэслэл тогтоогдож байна.

12. Иргэний хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1.Хуульд хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүйгээр зааснаас бусад тохиолдолд өөр этгээдээс ямар нэг үйлдэл хийх буюу хийхгүй байхыг шаардах эрх хөөн хэлэлцэх хугацаатай байна.,

мөн хуулийн 75 дугаар зүйлийн 75.1.Хуульд өөрөөр заагаагүй бол хөөн хэлэлцэх ерөнхий хугацаа арван жил байна.,

75.2.Энэ хуульд өөрөөр заагаагүй бол дараахь тохиолдолд хөөн хэлэлцэх тусгай хугацаа үйлчилнэ:,

75.2.1.гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил;,

75.2.4.бусдын эд хөрөнгөд гэм хор учруулснаас үүсэх үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа таван жил. гэж тус тус заасан.

12.1. Нэхэмжлэгч нь хариуцагчаас 17,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг зээлийн төлбөр гаргуулах хэмээн шаардсан нь нотлох баримтаар нотлогдоогүй, хариуцагч нь нэхэмжлэгчийн эд хөрөнгөд гэм хор учруулсан буюу залилан мэхэлсэн гэм буруутай, улмаар гэм хор учруулснаас үүссэн үүрэг хүлээсэн гэж үзэх үндэслэлгүй тул дээр дурдсан хөөн хэлэлцэх тусгай хугацаа үйлчлэхгүй.

12.2. Нэхэмжлэгч нь 2015 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр мөнгө шилжүүлснээс хойш цагдаагийн байгууллагад гомдол гаргаж, уг гомдлын талаар эрх бүхий байгууллагаас ажиллагаа явуулж, 2020 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзсанаас хойшхи хугацаанд Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.1-д заасөн хөөн хэлэлэх ерөнхий хугацаа үйлчлэх тул уг 17,000,000 төгрөгийг буцаан шаардах хөөн хэлэлцэх хугацаа нэхэмжлэгч С.*******гийн хувьд дууссан гэж үзэх үндэслэлгүй байна.

13. Дээр дурдсан үндэслэлүүдээр, хариуцагч нь 17,000,000 төгрөгөөр үндэслэлгүй хөрөнгөжсөн үйл баримт тогтоогдож байх тул Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1.хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон;, 492.1.Бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс дээрх хөрөнгөө дараахь тохиолдолд буцаан шаардах эрхтэй: гэж заасныг баримтлан, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг баримтлан хариуцагч С.*******ээс 17,000,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч С.*******д олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 242,950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.*******ээс 242,950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч С.*******д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсгүүдэд зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.УНДРАА