| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баярсайханы Ундраа |
| Хэргийн индекс | 101/2023/05590/И |
| Дугаар | 101/ШШ2024/01341 |
| Огноо | 2024-03-12 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 03 сарын 12 өдөр
Дугаар 101/ШШ2024/01341
2024 03 12 101/ШШ2024/01341
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ундраа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: *********** тоот хаягт оршин суух, ******* овогт *******ийн *******/регистрийн дугаар: *******/-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: **************** тоот хаягт оршин суух, ******* овогт *******ийн ******* /иргэний бүртгэлийн дугаар:*******/-т холбогдох
18,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч З.Ган-Эрэнэ, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Тогтуунжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний төрсөн дүү *******т овогтой ын эхнэр Ц.*******ийн үеэл ах У.*******т миний бие З.******* 2019 оны 9 дүгээр сарын 13-нд банкны интернэт банкны гүйлгээгээр байрны урьдчилгаа гэж 18,000,000 төгрөгийг 2 дүүгийнхээ хүсэлтээр шилжүүлсэн. Тэр өдрөөс хойш худал хэлж явсаар өдий хүртэл бид мөнгө ч үгүй, байр ч үгүй болоод байна. Хариуцагч У.*******аас 18,000,000 төгрөгийг гаргуулж өгч биднийг хохролгүй болгож өгнө үү.
2019 оны 9 сард миний төрсөн дүү Австри улсад суралцахаар явсан. У.******* гэх хүн манай дүүгийн эхнэрийн үеэл ах гэж байгаа хүн. Манай хоёр дүү гадаадад байдаг болохоор буцаж ирэхдээ Монголд орон сууц худалдаж авах зорилгоор У.******* гэх хүн байр авах гэж байгаа бол урьдчилгаа мөнгө явуулчих гэж хэлсэн. У.******* нь бетон зуурмаг барилгуудад нийлүүлдэг хүн. Би өөрөө сайн танихгүй, харж байгаагүй. Манай дүүг гадаадад байгаа болохоор үл ойшоогоод асуудлыг тоохгүй байх шиг байна. Хоёр дүүгээсээ яаж байна гэж асуухаар болж байгаа гэсэн хариу өгдөг байсан. 6 дугаар сард аргаа бараад би У.*******тай өөртэй нь холбоо барьж мөнгө буцааж өг гэж хэлэхэд хоёр 7 хоногийн дараа, сарын дараа өгье гэж хэлсээр байгаад 7, 8 сар болсон. Тэгээд би 8 дугаар сарын сүүлээр хүсэлтээ шүүхэд гаргасан. У.*******аас буцааж мөнгө авах нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна гэв.
Хариуцагч шүүхэд гаргасан тайлбарт: Миний бие У.******* 2019 оны 4 дүгээр сард өөрийн үеэл дүү С.*******ь, түүний нөхөр З. нартай тохиролцож 18,000,000 төгрөгийг авсан билээ. Ингээд тодорхой шалтгаануудын улмаас төлж чадаагүй бай 2022 онд 5,850,000 төгрөгийг С.*******ийн хүсэлтээр үеэл эгч болох С. рүү шилжүүлсэн. Уг 5,850,000 төгрөгийг зээлсэн 18,000,000 төгрөгөөс хасч тооцохоор тохиролцсон болно. Иймд миний бие нэхэмжлэлд дурдаж буй 18,000,000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Мөн З.******* гэх хүнийг огт танихгүй гэжээ.
Хэрэгт авагдсан нотлох баримтууд:
Нэхэмжлэгч талаас гаргасан нотлох баримтууд: нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, 2019.09.13-ны өдөр 18,000,000 төгрөгийг тоот дансанд утгаар шилжүүлсэн ******* ******* эзэмшдэг банк дахь дугаартай депозит дансны дэлгэрэнгүй хуулга ( бакны теллерийн тэмдэг дарагдсан), З.Ган-Эрдэнийн иргэний үнэмлэхийн хуулбар, эх хувь бус, нотариатаар гэрчлүүлээгүй хуулбараар гаргасан У.*******ын иргэний үнэмлэхийн хуулбар, интернэт банкны гүйлгээ хийсэн гэх дэлгэцийн зураг (үзлэгийн тэмдэглэлээр аваагүй, нэхэмжлэгч талаас гаргасан зураг)
Хариуцагч талаас гаргасан нотлох баримтууд: У.*******ын иргэний үнэмлэхийн хуулбар, хариу тайлбар,
Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл, зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж дүгнэв.
2. Нэхэмжлэгч З.******* нь хариуцагч У.*******т холбогдуулан, 18,000,000 төгрөг гаргуулахаар шаардсан бөгөөд ...өөрийн төрсөн дүү З. болон түүний эхнэр н.*******ь нарт орон сууц худалдан авах урьдчилгаа төлбөр төлөхөд нь зориулж, 2 дүүгийнхээ хүсэлтээр 18,000,000 төгрөгийг н.*******ийн үеэл ах У.*******ын данс руу шилжүүлсэн. ...тэр өдрөөс хойш худал хэлж явсаар өдий хүртэл бид мөнгө ч үгүй, байр ч үгүй болсон тул У.*******аас 18,000,000 төгрөгийг гаргуулна... хэмээн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тайлбарласан.
3. Хариуцагч нь З.Ган-Эрдэнийг танихгүй, 2019 оны 4 дүгээр сард өөрийн үеэл дүү С.*******ь, түүний нөхөр З. нартай тохиролцож 18,000,000 төгрөгийг авсан ..., 2022 онд 5,850,000 төгрөгийг С.*******ийн хүсэлтээр үеэл эгч болох С. рүү шилжүүлсэн. Уг 5,850,000 төгрөгийг зээлсэн 18,000,000 төгрөгөөс хасч тооцохоор тохиролцсон болно хэмээн нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргасан.
4. Нэхэмжлэгч З.******* 2019 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр 18,000,000 төгрөгийг өөрийн эзэмшдэг банк дахь дугаар данснаас дугаар данс руу утгаар шилжүүлсэн болох нь хэрэгт авагдсан дансны хуулгаар тогтоогдож байх ба хариуцагч У.******* нь уг 18,000,000 төгрөгийг өөрийн үеэл дүү н.*******ь, түүний нөхөр З. нартай тохиролцон зээлж авсан хэмээн тайлбарлаж, З.*******эс У.*******т 2019 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр 18,000,000 төгрөг шилжүүлсэн үйл баримт тогтоогдож байна.
5. Хариуцагч У.******* нь өөрийн үеэл н.*******ь болон түүний нөхөр З. нартай тохиролцож, 18,000,000 төгрөг авснаа үгүйсгээгүй ба 2022 онд 5,850,000 төгрөгийг н.*******ийн хүсэлтээр үеэл эгч болох С. рүү шилжүүлсэн, уг 5,850,000 төгрөгийг зээлсэн 18,000,000 төгрөгөөс хасч тооцохоор тохиролцсон гэх тайлбар гаргасныг нэхэмжлэгч үгүйсгээгүй.
6. Шүүхийн хэлэлцүүлэгт нэхэмжлэгч тайлбарлахдаа, ...У.******* гэх хүн бартерын наймаа ороод ирсэн, та хоёр байртай болох гэж байгаа бол урьдчилгаа мөнгөө өгөөд нэг өрөө байртай болчих гэж хэлсэн байсан. Тэгээд манай хоёр дүү надад хэлээд би мөнгийг нь шилжүүлсэн. ...хоёр дүүдээ туслаад мөнгөө буцааж авах байсан гэснийг дүгнэхэд, нэхэмжлэгч З.******* нь өөрийн төрсөн дүүд орон сууц худалдан авахад нь шаардагдсан мөнгийг дүүгийнхээ заасан дансанд буюу дүү З.Бат-Эрдэнийн эхнэр н.*******ийн үеэл гэх хариуцагч У.*******ын дансанд шилжүүлсэн, нэхэмжлэгч З.*******, У.******* нарын хооронд эрх зүйн харилцаа үүсээгүй байна.
7. Иргэний эрх зүйн харилцаа үүсэх үндэслэлийг зохицуулсан Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д заасан, эрх үүрэг үүсгэхээр харилцаа талуудын хооронд үүсээгүй боловч нэхэмжлэгч З.******* нь өөрийн дүүгийн заасан дансанд 18,000,000 төгрөг шилжүүлсэн талаараа тайлбарлаж байх ба З.******* У.******* нарын хооронд үүрэг үүссэн хэлцэл хийгдээгүй, хариуцагч У.******* нь нэхэмжлэгч З.Ган-Эрдэнийн 18,000,000 төгрөгөөр үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.
8. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.-д Бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс дээрх хөрөнгөө дараахь тохиолдолд буцаан шаардах эрхтэй:, 492.1.1.-д хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон; гэж тус тус зааснаар, хөрөнгөө буцаан шаардахад, талуудын хооронд үүрэг үүсгэсэн хэлцэл хийгдээгүй, эсхүл үүрэг үүсэн хэлцэл нь хүчин төгөлдөр бус, үүрэг дуусгавар болсон байхыг шаардна.
9. Талуудын хооронд үүрэг үүсээгүй буюу хэлцэл хийгдээгүй боловч 18,000,000 төгрөгийг шилжүүлэх болсон үндэслэлийн талаар нэхэмжлэгч, хариуцагч нар тайлбарлахдаа З.Бат-Эрдэнэ, н.*******ь гэх нэр бүхий хүмүүсийн заасан дансанд нэхэмжлэгч мөнгө шилжүүлсэн хэмээн тайлбарлаж байх тул хариуцагчийг үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.
10. Хариуцагч У.******* нь шүүх хуралдааны товыг мэдсэн боловч шүүхэд хүрэлцэн ирээгүйд хүндэтгэх шалтгаангүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар түүний эзгүйд шүүх хуралдаанаар хэргийг хэлэлцэж эхэлсэн ба шүүх хуралдаанд хоцорч ирсэн У.******* нь шүүхийн хэлэлцүүлэгт ажиглагчаар оролцсоныг дурдах нь зүйтэй гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг баримтлан, хариуцагч У.*******аас 18,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч З.Ган-Эрдэнийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 247,950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсгүүдэд зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.УНДРАА