Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 03 сарын 05 өдөр

Дугаар 101/ШШ2024/01242

 

 

2024 03 05 101/ШШ2024/01242

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ундраа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ************* хаягт байрлах ******* ХХК/хуулийн этгээдийн регистрийн дугаар: *******/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Улаанбаатар хот, ************ тоот хаягт оршин суух, ******* овогт *******ийн ******* /регистрийн дугаар:*******/-д холбогдох

 

8,613,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.******* хариуцагч Г.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Тогтуунжаргал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: *******ХХ компани барилгын угсралтын гол дагалдах хэрэгсэл худалдан борлуулж, үйлдвэрлэх, түрээсийн үйл ажиллагаа явуулдаг.

Манай компани дээрх үйлчилгээнээс барилгын угсралтын гол хэрэгсэл болох хэв хашмал, дотор булан, туслаас, гадна буланг ашиглуулахаар иргэн Г.******* 2022 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр ТГ-№ дугаартай гэрээ байгуулсан. Иргэн Г.******* нь гэрээгээр хүлээсэн үүрэг болох түрээсийн төлбөрийг төлөлгүй өдийг хүрсэн тул шүүхэд хандаж, нэхэмжпэл гаргаж байна.

Иймд дээрх барилга угсралтын хэрэгсэл түрээсээр ашиглуулах гэрээний үүрэг болох 8,613,000 төгрөгийг Г.*******аас гаргуулах шийдвэр гаргаж өгөхийг хүсье гэв.

 

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2019-2022 он хүртэл констракшн компанид захирлын дор ажиллаж байсан. 2022 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр Тасо ХХК-иас хэв хашмал түрээслээд ир гэх үүрэг даалгавар өгсний дагуу захиралд хүлээлгэж өгсөн. Өөрийнхөө нэр дээр гэрээ хийсэн нь буруу зүйл болсон. Одоо би бараа материалыг авч чадахгүй байна. Нэхэмжилж байгаа 8,613,000 төгрөгийг гэх хүнээс нэхэмжилж өгнө үү. Нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэв.

 

Хэрэгт авагдсан нотлох баримтууд.

Нэхэмжлэгч талаас гаргасан нотлох баримтууд: нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Тасо ХХК-иас Ш.*******эд олгосон 2023.09.05№23/208 итгэмжлэл, нэхэмжлэгч хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, дүрмийн хуулбар, Г.*******ыг эрэн сурвалжилж оршин суух хаягийг тогтоосон тухай дүүргийн Цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсийн 2023.09.0№18ё2-3/3544 тоот албан бичиг, 2023.08.14-ний өдөр дүүргийн Иргэний хэргийн анхан шаны шүүхэд хаягласан, Г.*******ыг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлийн хувь, Г.*******д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох тухай тус шүүхийн шүүгчийн 2023.06.14№101/ШЗ2023/ дугаар захирамж, түрээслүүлэгч Тасо ХХК болон түрээслэгч ******* овогтой ******* нарын хооронд байгуулагдсан 2022.04.04№ТГ22/014 Барилгын угсралтын хэрэгсэл түрээсээр ашиглуулах тухай гэрээ, гэрээний хавсралт№1-1, №1-2, түрээсийн бараа материалыг хүлээлцсэн тухай баримт, 2023 оны түрээсийн тооцооллын товчоо, Г.*******ын иргэний үнэмлэхийн лавлагаа, иргэний үнэмлэхийн хуулбар, Тасо ХХК-иас Б.т олгосон 2024.04.12№31/24 итгэмжлэл;

Хариуагч талаас гаргасан нотлох баримтууд: хариу тайлбар;

 

Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Шүүх, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах үндэслэлтэй гэж үзлээ.

2. Нэхэмжлэгч Тасо ХХК нь хариуцагч Г.Шинэннямд холбогдуулан, Барилгын угсралтын хэрэгсэл түрээсээр ашиглуулах тухай гэрээний төлбөрт 8,613,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

3. Хариуцагч нь уг түрээсийн гэрээг констракшн ХХК-д ажиллаж байхдаа захирлын өгсөн үүрэг даалгаврын дагуу, хэв хашмал түрээслэж авсан, өөрийн нэрээр гэрээ хийсэн нь буруу болсон хэмээн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч талууд маргаж байна.

4. Талууд 2022 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр ТГ-№/014 дугаартай Барилгын угсралтын хэрэгсэл түрээсээр ашиглуулах тухай гэрээ-г байгуулж, түрээслүүлэгч Тасо ХХК нь гэрээний хавсралт 1-д дурдсан эд хөрөнгө буюу барилгын угсралтын хэрэгслийг түрээслэгч Г.*******д 2022 оны 4 дүгээр сарын 04-ний өдрөөс 2022 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр дуустал нийт 7 хоногийн хугацаатай, хэв хашмал 400/1200 мм хэмжээтэй, 30 ширхэгийг түрээсийн үнэ 550 төгрөг, нийт 115,500 төгрөг, дотор булан 1015/1200 мм хэмжээтэй, 14 ширхэгийг түрээсийн үнэ 350 төгрөг, нийт 34,300 төгрөг, дотор булан 1010/1200 мм хэмжээтэй, 12 ширхэгийг түрээсийн үнэ 350 төгрөг, нийт 29,400 төгрөг, түрээсийн нийт үнэ 179,200 төгрөг, түрээсийн барьцаа 500,000 төгрөгөөр түрээслүүлэхээр харилцан тохиролцжээ.

8. Дээрх түрээсийн гэрээ нь Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д Түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад аж ахуйн үйл ажиллагаа явуулах болон дүрэмд заасан зорилгоо биелүүлэхэд нь зориулж тодорхой хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь гэрээгээр тохирсон түрээсийн төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасантай нийцсэн хүчин төгөлдөр байна.

9. Нэхэмжлэгч нь түрээсийн гэрээний төлбөрийн тооцооллыг 2023 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр гаргасан байх бөгөөд 2022 оны 4 дүгээр сарын 11-ний өдрөөс хойш 2022 оныг дуустал төлбөрийн эхний үлдэгдэл 4,969,800 төгрөг, 2023 оны 01, 02 дугаар сарыг өвлийн улирал хэмээн төлбөр эс тооцож, 3 дугаар сарын 01-ний өдрөөс 2023 оны 8 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд түрээсийн төлбөрийг тооцоолж 3,916,800 төгрөг, нийт төлбөрийн үлдэгдэл 8,613,600 төгрөгийн төлбөртэй, хариуцагч түрээсийн гэрээний дагуу төлбөр огт төлөөгүй хэмээн нэхэмжлэлийн үндэслэлийг тайлбарласан.

10. Гэрээнийн 3.4-т ...барьцаа төлбөрийн дүн 500,000 төгрөгийг барилгын угсралтын хэрэгслийг түрээслэж эхлэх хугацаанаас өмнө түрээслүүлэгчид төлсөн байна гэж заасны дагуу 500,000 төгрөг төлөгдсөн эсэх талаар зохигч талууд хэн аль нь маргаагүй ба нэхэмжлэгч энэ талаар тайлбарлахдаа, түрээсийн гэрээний хугацаа хэтэрсэн төлбөрөөс үүнийг суутгаж 2022 оны 4 дүгээр сарын 11-ний өдрөөс хойш 2022 оныг дуустал төлбөрийн эхний үлдэгдэл 4,969,800 төгрөг шаардсан хэмээн тайлбарлав.

11. Хариуцагч нь түрээсийн гэрээний дагуу хэв хашмал, дотор булан зэргийг хүлээн авсан болох нь хэрэгт авагдсан 2022 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр 16 цаг 20 минутад түрээсийн бараа материал хүлээлгэн өгсөн баримтаар /хэргийн 14 дүгээр тал/ тогтоогдож байх ба түрээслэн эд зүйлсийг түрээслүүлэгчид буцаан өгөөгүй, төлбөр төлөөгүй гэж үзэх үндэслэлтэй байх тул гэрээнд заасан төлбөрийг шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэл хугацаагаар тооцож, хариуцагчаас шаардсан нь үндэслэлтэй байна.

12. Шүүх, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл, гэрээнд заасан төлбөрийн талаар дүгнэхэд, түрээсийн гэрээний дагуу 7 хоногт нийт 179,200 төгрөгөөр түрээслүүлсэн бараа материалын үнийг нэхэмжлэл гаргах үеийн байдлаар буюу 2023 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн байдлаар нийт төлбөр 10,137,600 төгрөгөөр тооцогдхоор байх боловч нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын хэмжээнд хэрэг хянан шийвэрлэх ажиллагаа явагдана.

13. Хариуцагч нь өөр хуулийн этгээдийг төлөөлж өөрийн нэрээр гэрээ хийсэн хэмээн нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрсөн боловч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл, мөнгөн дүнгийн тооцооллын талаар тодорхой тайлбар, татгалзлыг шүүхэд гаргаагүй буюу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2.-т заасан шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй.

14. Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, 8,613,000 төгрөгийг хариуцагч Г.Шиннямаас гаргуулж нэхэмжлэгч Тасо ХХК-д олгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д заасныг баримтлан хариуцагч Г.*******аас 8,613,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Тасо ХХК-д олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 152,758 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.*******аас улсын тэмдэгтийн хураамж 152,758 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Тасо ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоног өнгөрөөгөөд түүнээс хойш 14 хоногийн дотор  шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.УНДРАА