| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баярсайханы Ундраа |
| Хэргийн индекс | 101/2024/00334/И |
| Дугаар | 101/ШШ2024/02373 |
| Огноо | 2024-04-30 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 04 сарын 30 өдөр
Дугаар 101/ШШ2024/02373
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасныг баримтлан, Их боржигон овогт *******гийн *******/регистрийн дугаар: *******/, ******* овогт *******ын *******/регистрийн дугаар: *******/ нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д заасныг баримтлан, охин Т.*******г эх Б.*******ын, Т.*******, Т. нарыг эцэг Л.*******ын асрамжинд үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг баримтлан, дор дурдсанаар зохигч эвлэрснийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай. Үүнд:
3.1. охин Т.******* А талын байнгын асрамжид байгаа ч өөрийн эцэг Л.*******, дүү Т. , Т. нартай байнгын харилцаатай байх, охин Т.*******гийн саналаар Б тал өөрийн асрамжинд түр хугацаагаар байлгаж уулзах эрхтэй.
3.2. Б талын асрамжинд байх хүү Т.*******, Т. нар нь өөрийн төрүүлсэн эх Б.*******, эгч Т.******* нартай байнгын харилцаатай байх, хүү Т.*******, Т. нарын хүсэлт, саналаар А тал өөрийн асрамжинд түр хугацаагаар байлгаж, уулзах, өсгөж, хүмүүжүүлэхэд оролцох эрхтэй.
3.3. А тал дор дурьдсан тохиолдолд хүү Т.*******, Т. нарыг өөрийн асрамжинд байлгахаар тохиролцов. Үүнд:
- А тал ажлын бус амралтын цагаар, амралтын өдрүүдэд, мөн түүнчлэн ажлын өдрүүдэд амарсан хугацаандаа болон нийтээр амардаг баяр ёслолын өдрүүдэд ажил хөдөлмөр эрхлээгүй үедээ охин Т.*******, хүү Т.*******, Т. нартай чөлөөтэй уулзаж, асрамжиндаа байлгахыг Б тал зөвшөөрсөн.
- Б тал гадаад улсад зорчих болон гэртээ байхгүй байх эзгүй үедээ хүү Т.*******, Т. нарыг эх А талын асрамжинд үлдээж байх.
- Б тал хүндээр өвдөх, эрүүл мэндийн хувьд хүү Т.*******, Т. нарыг бие даан харж асрах, хараа хяналт тавих боломжгүй болсон, А тал хүү Т.*******, хүү Т. нарыг асрамжиндаа байлгахыг Б тал зөвшөөрсөн.
- Б тал хүү Т.*******, хүү Т. нарт анхаарал халамж тавихгүй байгаагаас шалтгаалж хүүхдүүдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөл алдагдсан, хүүхдүүдийн хүмүүжил, төлөвшилд сөргөөр нөлөөлөх нөхцөл байдал бий болсон гэж А тал үзвэл түүний саналаар хүү Т.*******, хүү Т. нарыг А талын асрамжинд байлгахыг Б тал хүлээн зөвшөөрнө.
- Энэ гэрээний 2.5-т заасны дагуу тохиролцсон тухайн цаг хугацаанд хүүхдүүдийн амь нас, аюулгүй байдал, эрүүл мэндийг А тал өөрөө бүрэн хариуцах бөгөөд Б тал хүүхдүүдээ эцэг, эх, ах, дүү, хамаатан саднаараа дамжуулахгүйгээр А талд өөрийн биеэр хүргэж өгнө. А тал хүүхдүүдээ өөрийн биеэр Б талд хүлээлгэн өгнө. Энэ тохиолдолд талууд тохиролцсон хугацааг заавал баримтална.
- А, Б талууд хүүхэд тус бүрийн эрүүл мэнд, төлөвшил хүмүүжил, сурлагын байдлын талаар бие биедээ үнэн зөв мэдээлэл өгөх үүрэгтэй бөгөөд хүүхдүүдээ биечлэн асран хүмүүжүүлнэ.
- А, Б талууд хүүхдүүдтэйгээ хамт байх хугацаанд хүүхдүүдийн дэргэд аль аль талын өвөө, эмээ мөн ойр дотны хүмүүсийг элдвээр муулж, зүй бус, зохисгүй үг хэрэглэхгүй байх, А, Б талууд хүүхдүүдийн дэргэд хоорондоо зөв боловсон, хүндэтгэлтэй харилцах үүрэгтэй.
- А, Б талууд хүүхдүүдтэйгээ байх үед бусадтай муудалцаж, бүдүүлэг үг хэллэг (хараал) хэрэглэхгүй, архи, согтууруулах ундаа хэрэглэхгүй, буруу үлгэр дууриалал үзүүлэхгүй байх үүрэгтэй болохыг харилцан тохиролцов. Хэрэв энэ заалтыг А, Б талууд зөрчсөн тохиолдолд бие биедээ хүүхдүүдийнхээ зөв боловсон хүмүүжих байдлыг хангах үүднээс анхааруулга, сануулга өгөх, энэ гэрээг цуцлах хүртэл санал гаргах эрхтэй.
- А,Б талууд хүүхдүүдтэйгээ байх үедээ тэдэнтэй эелдэг зөөлөн харилцаж, элдэв үг хэлээр доромжлохгүй, загнаж зандрахгүй, биед нь гар хүрэхийг хатуу хориглоно. Мөн түүнчлэн А,Б талууд хүүхдийнхээ нас сэтгэхүйд тохирсон тоглоом, ном, хоол хүнс, үзвэр үйлчилгээ үзүүлж, эрүүл мэндийг бүрэн хариуцна.
- Энэ гэрээний заалтыг хэрэгжүүлэх хугацаанд А, Б талууд хүүхдүүдийнхээ сургууль, цэцэрлэг, хүүхэд хөгжүүлэх сургалт, дугуйланг тасалдуулахгүй байхад бүх талын арга хэмжээ авах бөгөөд хүүхдүүдцээ байнга тусламж, дэмжлэг үзүүлэх үүрэгтэй.
3.4. Б тал Т.*******, Т. нарыг тэжээн тэтгүүлэхээр А талаас шаардахгүй, охин Т.*******гийн сар бүрийн тэтгэлэгт тооцон 1,500,000 /нэг сая таван зуун мянга/ төгрөгийг 2024 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн сар бүрийн 15-ны өдөр А тал буюу *******ын *******ын банк дах тоот дансанд маргаангүйгээр, охин Т.*******г 18 насанд хүртэл Б тал хариуцан төлөх.
- А тал энэ гэрээнд заасан мөнгөн хөрөнгийг хүүхдийнхээ болон гэр бүлийн хэрэгцээнд зарцуулах үүрэгтэй.
- А,Б талууд хүүхдүүдийн эрүүл мэнд өсөн бойжих нөхцөлийг хангаж, хүүхэд тус бүртэй холбоотой эмчилгээний зардлыг адил хэмжээгээр хариуцна. Хүүхэд тус бүрийн сургуулийн сургалттай холбоотой бүх зардлыг Б тал хариуцах.
- Талууд энэ гэрээнд заасан хүүхдүүдийн эрүүл мэнд өсөн бойжих нөхцөлийг хангаж, хүүхэд тус бүртэй холбоотой эмчилгээний зардлыг адил хэмжээгээр хариуцна. Хүүхэд тус бүрийн сургуулийн сургалттай холбоотой бүх зардлыг нэхэмжлэхдээ биечлэн уулзах, эсвэл утас болон электрон шуудангаар гэх мэт харилцааны аль ч хэлбэрээр мэдэгдэж болох бөгөөд тухайн төлбөрийг төлөх, эсвэл төлсөн тухайгаа бие биедээ мэдэгдэнэ.
- Энэхүү гэрээг Талууд гагцхүү охин Т.*******, хүү Т.*******, Т. нарын төлөө тохиролцож байгаа гэдгээ ухамсарлаж, бие биедээ хүндэтгэлтэй хандан гэрээний үүргүүдээ аливаа нэг шахалтгүй, хүндрэл учруулахгүйгээр заавал биелүүлэх үүрэгтэй.
3.5. - Б тал ******************** орон сууцыг дан ганц А тал буюу *******ын *******ын өмчлөлд үлдээх,
- Б тал ************орон сууцыг ХХК-ийн банкнаас авсан зээлийн барьцаанаас 2024 оны 06 дугаар сарын 10-ны өдрөөр тасалбар болгон чөлөөлж, тус орон сууцны өмчлөх эрхээс татгалзаж, Б тал өөрт ногдох хэсгээ А талын өмчлөлд бүрэн шилжүүлэх.
- А тал *********тоот, ******* орон сууцыг худалдан борлуулах эрхтэй ба хүүхдүүдийн эрх ашгийг хамгаалах үүднээс дараагийн худалдан авах орон сууцны талаар Б талын саналыг авах.
- Энэ гэрээний 3.3 дах заалт хэрэгжсэнтэй холбогдуулан Б тал шинээр авах орон сууцны тохижилт, тавилгыг өөрийн зардлаар гүйцэтгэж өгөх ба өмчлөгчөөр нь А тал, охин Т.*******г тус тус тухайн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлд бүртгүүлэх.
- Б тал А талын өмчлөлд нийт 60,000,000 төгрөгт багтаан RX-350 (үйлдвэрлэсэн он 2016 оноос доошгүй байх) маркын автомашиныг 2025 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн дотор шилжүүлэх үүрэгтэй. Энэ хугацаа хүртэл 2024 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн дотор 2024 онд хилээр орж ирсэн, маркын автомашиныг Б тал А талын өмчлөлд түр шилжүүлэх.
- Б тал охин Б.*******, хүү Т. нарын нэр дээр тус бүр нь 5,000,000 төгрөгий хадгаламжийг 2024 оны 06 дугаар сард багтаан нээж, хамтран эзэмшигч нь А тал байх.
- А,Б талууд гэр бүлийн эд хөрөнгийн талаар дахин маргахгүй;
4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д тус тус заасныг баримтлан, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 280,800 улсын төвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Л.*******аас улсын тэмдэгтийн хураамж 280,800 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.*******ад олгосугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба мөн хуулийн 119.4 дэх хэсэгт заасан хугацаанд зохигч шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.УНДРАА