| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баярсайханы Ундраа |
| Хэргийн индекс | 101/2023/02840/И |
| Дугаар | 101/ШШ2024/02262 |
| Огноо | 2024-04-25 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 04 сарын 25 өдөр
Дугаар 101/ШШ2024/02262
2024 04 25 101/ШШ2024/02262
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ундраа даргалж, шүүгч *******, ******* нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ************ тоот хаягт оршин суух ******* овогт *******ын ******* /регистрийн дугаар:*******/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Улаанбаатар хот, **************** тоот хаягт оршин суух ******* овогт *******гийн ******* /регистрийн дугаар:/-д холбогдох,
Гэм хорын хохиролд 2,288,800 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э., хариуцагч Ө.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Тогтуунжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: 2022 оны 7 дугаар сарын 12-ны өдөр дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэр буюу гэх газарт шөнийн 02 цагийн орчимд Ө.******* нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй уедээ Ч.ын өмчлөлийн улсын дугаартай Тоёота маркын автомашиныг жолоодож буюу Замын хөдөлгөөний дүрэм-ийн холбогдох зохицуулалтуудад заасныг тус тус зөрчиж улсын дугаартай автомашиныг асааж хөдөлгөөн миний өмчлөлийн улсын дутаартай Тоёота маркын автомашины араас мөргөсөн зөрчил гаргасан.
Ослын улмаас миний өмчлөлийн автомашины хойд буфер, багажны таг, баруу хойд кузов дээрх гэрэл, кузовны зүүн хойд булан, хойд тэвш, баруун хойд амортизатор зэрэг эд ангиудад эвдрэлд гэмтэл учирсан ба үнэлгээгээр 2,288,800.00(хоёр сая хоёр зуун наян найман мянга, найман зуун) төгрөгийн хохирол учирсан болох нь тогтоогдсон.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйддэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй, мөн хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнге өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргэзр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө. гэж тус тус заасан байна.
Хэдий Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.2 дахь хэсэгт Гэм хор учруулсан этгээд ийнхүү гэм хор учруулсан нь түүний буруугаас болоогүй гэдгийг нотолбол хуульд зааснаас бусад тохиолдолд гэм хор учруулсны хариуцлагаас чөлөөлөгдөнө. гэсэн зохицуулалт байх боловч уг нөхцөл байдал тогтоогдохгүй буюу Ө.*******ын дээр дурьдсан үйлдэл нь дүүргийн цагдаагийн хэлтсээс шалгагдаж тогтоогдсон болно.
Тодруулбал гэрчүүд Ө.******* нь 2022 оны 7 дугаар сарын 12-ны өдөр дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэр буюу гэх газарт шөнийн 02 цагийн орчимд Ө.******* нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ Ч.ын өмчлөлийн улсьга дугаартай Тоёота маркын автомашиныг жолоодож буюу Замын хөдөлгөөний дүрэм-ийн холбогдох зохицуулалтуудад заасныг тус тус зөрчиж улсын дугаартай автомашиныг асааж хөдөлгөөн миний өмчлөлийн улсын дугаартай Тоёота маркын автомашины араас мөргөсөн зөрчил гаргасан болохыг гэрчилдэг. Мөн холбогдогч Ө.******* гаргасан зөрчлөө өрөө хүлээхийн сацуу Зөрчлийн тухай хуульд заасны дагуу зөрчлийн хариуцдага хүлээсэн бөгөөд хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэсэн материалтай танилцаад ямар нэгэн санал, гомдол хүсэлт гаргаагүй байдаг.
Ө.******* нь 2022 оны 07 дугаар сарын 12-ны өдөр дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэр элсэн н задгайд Тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ Т.Приус маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийг хөдөлгөж Т.Примио маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж зам тээврийн осол үйлдэж нэхэмжлэгч талд авто тээврийн үнэлгээнд нийт 2,288,800 төгрөгийн гэм хор буюу хохирол учруулсан.
Нэхэмжлэгч би өөрт учирсан гэм хорын хохиролоо хариуцагч талаас удаа дараа хандсан боловч хохирол барагдуулаагүй тул бусдаас хууль зүйн туслалцаа авсан.
Миний хөслөн авсан Э. Өмгөөлөгч болон түүний баг хамт олон миний асуудалд мэргэжлийн дагуу шуурхай ажилласан.
Нэхэмжлэгч би хууль зүйн туслалцаа авах гэрэзний ажлын хөлсөнд 2,000,000 төгрөг төлсөн. Энэхүү зардлыг өөрт учирсан хохирол буюу Ө.*******тай холбоотой гэм хорын харилцаанд зарцуулсан тул хариуцагч талаас энэхүү зардлыг нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгэх байдлаар нэмэгдүүлж байна.
Иймд хариуцагч Ө.*******аас гэм хорын хохирол 2,288,800 төгрөг болон хууль зүйн туслалцаа авсан зардал 2,000,000 төгрөг нийт 4,288,800 төгрөг болгон нэмэгдүүлж байгааг хүлээн аван уу гэв.
Харицуагч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.*******ын машины буферыг янзлуулаад байхад яагаад одоо болтол засварын мөнгө нь нэмэгдээд байгааг ойлгохгүй байна.
Д.*******ын нөхөр н. нь манай нөхөртэй хамт ажиллаж байсан. 2022 оны 7 дугаар сарын 12-ны өдөр бүгдээрээ нийлээд агаарт гарсан. *******, , манай нөхөр, би, манай нөхрийн найз Ч. гэх залуу бид нар бөөнөөрөө явсан. Тэгээд *******ын ахынд нь очоод манай нөхөр, н. хоёр архи уусан. Манай нөхөр согтоод надтай жаахан маргалдаад байсан болохоор нь би гадагшаагаа гараад Ч.ын машин асаалттай байхаар нь нөхрөөсөө нуугдаад ороод суусан. Би тэр машиныг огт жолоодож явж байгаагүй. Машинд орж суухад манай нөхөр миний араас гүйгээд гараад ирэхээр нь сандраар нөгөө тал руу нь гарах гэж байгаад санаандгүй нэг юманд нь хүрээд урагшаа хөдлөөд *******ын машиныг араас нь мөргөсөн. Би ямар ч юманд нь хүрээгүй. Тэгээд н., Д.******* бид нар ярилцахад Д.******* намайг чи миний машиныг барьж яваад санаатайгаар мөргөсөн гэж хэлсэн. Хамт явсан манай найз харсан. Би зүгээр машинд нь ороод суусан чинь урагшаа хөдлөөд *******ын машиныг араас нь мөргөсөн. Ч.ын машины урд талын гэрэл хагарсан. Манай нөхөр Ч., н. гурав хамт ажилладаг. Ч.ын хохирлыг манай нөхөр барагдуулсан. Ч.ын зүгээс гомдолгүй гэдгээ манай нөхөрт хэлсэн. Тэгээд н. гэдэг хүнд авсан цалингаасаа 950,000 төгрөгийг хасаад авчих гэж хэлсэн. Тэгээд н. гэдэг хүний дансанд бүх мөнгө нь орсон. Манай нөхөр н. гэдэг хүнд 950,000 төгрөгийг бэлнээр өгөөд машиныхаа хохирлыг барагдуулчих гэж өгсөн. Д.*******ын нөхөр н. 450,000 төгрөгөөр шинэ бүфер авсан, одоо хохиролгүй болсон гэж хэлсэн. Гэтэл удалгүй Д.*******, н.аас салчихаад шүүхэд нэхэмжлэл гаргасан байсан. Тэгэхээр нь манай нөхөр н.ад 950,000 төгрөг өгөөд хохирлыг нь барагдуулсан гэж хэлэхэд н.ад өгсөн мөнгө надад хамаагүй, гэж хэлээд миний нэр дээр нэхэмжлэл гаргаж өгсөн байсан. Энэ хоёр нэг гэрт амьдардаг байсан. Офицеррын урд талд нэг байранд эхнэр, нөхөр гээд хамт амьдарч байсан. Би Д.*******д 950,000 төгрөгийг танай нөхөрт өгсөн, энэ нэхээд байгаа мөнгийг бүгдийг нь өгч чадахгүй, ядаж талыг нь өгье гэж хэлсэн. Би 2,000,000 төгрөгөөр өмгөөлөгч аваад машины хохиролтой нийлүүлсэн мөнгийг нэхэмжилж байгаа гэж надад хэлсэн. Би нэхэмжилж байгаа мөнгийг бүгдийг нь төлж чадахгүй, талыг нь өгье гэж хэлсэн гэв.
Хэрэгт авагдсан нотлох баримтууд: нэхэмжлэгчийн нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Ө.*******д холбогдох хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэсэн 2023.03.17 огноотой материал, 2023.03.17 өдөр холбогдогч Ө.*******аас авсан мэдүүлэг, хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулсан тэмдэглэл 2023.03.17, баримт бичгийг хураан авсан тухай Эрх бүхий албан тушаалтны тогтоол2023.03.17, Ө.*******ын иргэний үнэмлэхийн лавлагаа, Тоёота приус маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээ, Ч.ын жолоочийн үнэмлэх, Ч.ыг 100,000 төгрөгөөр торгож, 1 оноо хассан тухай Шийтгэлийн хуудас, Ө.*******аас 200,000 төгрөгийг Төрийн сангийн тоот дансанд 2023.03.17 өдөр шилжүүлсэн баримт, Ө.*******ыг 200,000 төгрөгөөр торгосон 2023.03.17-ны өдрийн дугаартай шийтгэлийн хуудас, хохирогчоос мэдүүлэг авсан эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл, хэрэг бүргэлтийн хэрэг нээхээс татгалзах тухай , дүүргийн прокурорын 2022.12.12-ны өдрийн 245 дугаартай тогтоол, дүүргийн цагдаагийн хэлтэст Д.*******ын гаргасан өргөдөл 2022.11.25, Д.*******ын иргэний үнэмлэхийн хуулбар, Д.******* болон өмгөөлөгч Э. нарын байгуулсан 2022.11.23 гэрээ, хохирогчоос мэдүүлэг авсан тэмдэглэл 2022.12.05, гэрч Г.гээс мэдүүлэг авсан тэмдэглэл 2022.12.05, гэрч Ө.Бямбадулмаас мэдүүлэг авсан тэмдэглэл 2022.12.05, хүсэлт хангахаас татгалзах тухай 2022.12.05 мөрдөгчийн тогтоол, Д.ээс мэдүүлэг авсан тэмдэглэл 2022.12.05, Ө.*******аас дүүргийн Цагдаагийн хэлтэст гаргасан хүсэлт, ХХК-ийн 2022.11.22 үнэлгээний тайлан, шинжээчийн дүгнэлт тайлбар, мэдүүлэг танилцуулсан тэмдэглэл 2022.12.05, хэргийн материал танилцуулсан тухай 2023.03.17, , дүүргийн прокурорын газрын 2023.03.23№05 хариу мэдэгдэх хуудас, өмгөөлөгч Э.аас дүүргийн прокурорын газарт гаргасан хүсэлт/огноо дугааргүй/, нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Д.*******аас Э.д олгосон итгэмжлэл 2023.10.30, Д.*******аас Э.д өмгөөллийн ажлын хөлс утгаар бэлнээр төлсөн тухай Бэлэн мөнгөний орлогын баримт 2022.11.23, иргэдийн төлөөлөгчийн эзгүйд хэргийг хэлэлцүүлэх тухай нэхэмжлэгчийн төлөөлөгч, хариуцагч нарын бичгээр гаргасан тайлбар,
Хариуцагч нотлох баримт гаргаагүй.
Шүүх хуралдаанаар, нэхэмжлэл, зохигчдын гаргасан тайлбар, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
1. Зохигчдын тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг тус тус үндэслэн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангах үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
2. Нэхэмжлэгч Д.******* нь хариуцагч Ө.*******д холбогдуулан зам тээврийн ослын улмаас тээврийн хэрэгсэлд учирсан хохирол 2,288,000 төгрөг, өмгөөллийн хөлсөнд төлсөн 2,000,000 төгрөг, нийт 4,288,000 төгрөг гаргуулна хэмээн нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон.
3. Хариуцагч нь нэхэмжлэгчийн нөхөрөөр дамжиж орж ирэх байсан ажлын хөлсийг машины буферны мөнгөнд тооцож, төлбөр барагдуулсан хэмээн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч маргасан.
4. Хариуцагч Ө.******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ, тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүйгээр 2022 оны 7 дугаар сарын 12-ноос 13-нд шилжих шөнө 02 цагийн үед дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт, элсэн н задгайд, Тоёота приус маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийг хөдөлгөж, Тоёота премио маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж, зам тээврийн осол гаргасан байна.
5. Дээрх зам тээврийн осолд Ө.******* буруутай болох нь түүнд холбогдох, бүртгэлийн Г-640 дугаартай гомдол мэдээлэл бүхий, хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэсэн 2023 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн материал, хариуцагчийн дээрх үйлдэл нь Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан зөрчлийн шинжтэй байгааг дүгнэж, хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзсан Нийслэлийн , дүүргийн Прокурорын газрын прокурорын 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 245 дугаартай тогтоол, Ө.*******аас 200,000 төгрөгийг Төрийн сангийн тоот дансанд 2023 оны 3 дугаар сарын 17-ны өдөр шилжүүлсэн баримт, Ө.*******ыг 200,000 төгрөгөөр торгосон 2023 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн дугаартай шийтгэлийн хуудас зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
6. Талуудын хооронд Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.5 дахь хэсэгт заасан эрх зүйн этгээд хооронд гэм хор учруулснаас үүсэх иргэний эрх зүйн харилцаа үүссэн байна.
7. Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.4 дэх хэсэгт зааснаар эрх нь зөрчигдсөн гэж үзсэн этгээд учруулсан хохирлоо арилгуулахаар эрх зөрчсөн этгээдээс шаардах эрхтэй, мөн хуулийн 228 дугаар зүйлийн 228.1-д Гэм хорыг арилгах үүрэг бүхий этгээд нөгөө талын зөрчигдсөн эрхийг гэм хор учруулахаас өмнөх байдалд сэргээх үүрэгтэй. Зөрчигдсөн эрхийг сэргээх боломжгүй, эсхүл харьцангуй их зардал гарахаар бол гэм хорыг мөнгөөр нөхөн төлж болно., мөн хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт Бусдын эрх, амь нас эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж тус тус зохицуулжээ.
8. Зам тээврийн ослын улмаас эд хөрөнгөөрөө хохирсон Д.******* нь хохирлоо арилгуулахаар буруутай этгээдээс шаардах эрхтэй.
9. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1.-д Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй. мөн хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1-д Зорчигч болон ачаа тээвэрлэх зориулалт бүхий тээврийн хэрэгслийг ашиглах явцад бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учирсан буюу эд юмс нь эвдэрч, устаж, гэмтсэн бол тухайн тээврийн хэрэгслийг эзэмшигч учирсан гэм хорыг нөхөн төлөх үүрэгтэй., мөн хуулийн 510 дугаар зүйлийн 510.1.-д Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө. гэж тус тус зааснаар, зам тээврийн ослын улмаас Д.*******д учирсан хохирлыг Ө.******* хариуцан арилгах үндэслэлтэй байна.
10. Хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн ХХК-ийн 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 32965 дугаартай Автомашин техникийн үнэлгээний тайлан-д нэхэмжлэгч Д.*******ын эзэмшлийн Тоёота премио маркийн улсын дугаартай тээврийн хэрэгсэлд нийт 2,288,800 төгрөгийн хохирол учирсан болохыг тогтоосон.
12. Хариуцагч Ө.******* уг зам тээврийн осолд гэм буруутай нь тогтоогдсон, түүний гэм буруугаас нэхэмжлэгчийн эд хөрөнгөд учирсан хохирол бүрэн арилаагүй болох нь дээрх зам тээврийн ослын улмаас учирсан хохирлыг арилгаагүй, нэхэмжлэгчийн нөхөр гэх н.ад 950,000 төгрөгийн төлбөр төлсөн гэх боловч нотлох баримтаар нотлоогүй.
13. Нэхэмжлэгч Д.******* нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж, дээрх зам тээврийн ослын улмаас эрх зүйн туслалцаа авахад өмгөөлөгчид хөлс төлж зардал гаргасан хэмээн 2,000,000 төгрөг хариуцагчаас гаргуулахаар шаардсаныг хангах үндэслэлгүй гэж шүүх үзлээ.
Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3.-т Үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал буюу гэмтэл, үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн бол үүрэг гүйцэтгүүлэгчид зайлшгүй орох байсан орлогыг хохиролд тооцно. гэж заасан.
Хэрэгт авагдсан 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Д.*******аас өмгөөлөгч Э.д өмгөөллийн ажлын хөлс утгаар бэлнээр төлсөн гэх Бэлэн мөнгөний орлогын баримт нь тухайн зам тээврийн осолд хамааралтай эсэх, мөнгийг бодитоор төлсөн, улмаар өмгөөлөгч нь хууль эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээнд ногдох татварыг төлсөн эсэх нь тодорхойгүй байна.
Талуудын маргаж буй зам тээврийн ослын улмаас нэхэмжлэгч өмгөөллийн хөлс төлж 2,000,000 төгрөгийн зардал гаргасан эсэх нь нотлох баримтаар нотлогдоогүйн дээр өмгөөлөгчөөс эрх зүйн туслалцаа авахад ямар хэмжээгээр зардал гаргах нь нэхэмжлэгчийн өөрийн үзэмж, сонголтоос хамаарах тул үүнд хариуцагчийг буруутгах нь Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3-т заасантай нийцэхгүй.
14. Хэргийн оролцогч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар, шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэйг дурьдах нь зүйтэй гэж үзлээ.
15. Иргэдийн төлөөлөгч шүүх хуралдааны товыг мэдсэн боловч шүүхэд хүрэлцэн ирээгүйд хүндэтгэх шалтгаангүй, зохигч талууд иргэдийн төлөөлөгчийн эзгүйд хэргийг шүүх хурлдаанаар хэлэлцэх хүсэлт гаргасныг дурьдах нь зүйтэй.
16. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т .Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасан бол шүүхийн зардлыг тэр хэмжээгээр хариуцагч буюу нэхэмжлэгчид хуваарилан хариуцуулна., мөн хуулийн 58 дугаар зүйлийн 58.1-д Нэхэмжлэл гаргах үед түүний үнийг шууд тогтооход бэрхшээлтэй байвал шүүгч улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг урьдчилан тогтоож, тухайн хэрэг хянан шийдвэрлэгдсэний дараа шүүхээс тогтоосон нэхэмжлэлийн үнэд тохируулан нөхөн төлүүлэх буюу урьд илүү төлөгдсөн бол зөрүүг буцааж олгоно. гэж тус тус заасныг баримтлан, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 98,550 төгрөгийн 98,520 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 30 төгрөгийг Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн данснаас буцаан гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагаас хангагдсан дүн болох 2,288,800 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж хариуцагчаас 51,570 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгоно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 499 дугаар зүйлийн 499.1, 510 дугаар зүйлийн 510.1-д тус тус заасныг баримтлан хариуцагч Ө.*******аас 2,288,800 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.*******д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 2,000,000 төгрөгт ногдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 98,550 төгрөгийн 98,520 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 30 төгрөгийг Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн данснаас, хариуцагчаас 51,570 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.УНДРАА
ШҮҮГЧИД Ц.ЦЭРЭНДУЛАМ
Т.ЭНХЖАРГАЛ