Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 04 сарын 23 өдөр

Дугаар 101/ШШ2024/02199

 

 

2024 04 23 101/ШШ2024/02199

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч ******* даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ********** дугаар байр хаягт байрлах ******* финанс Б******* ХХК/хуулийн этгээдийн регистрийн дугаар: *******/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Улаанбаатар хот, ************ тоот хаягт оршин суух, ******* овогт *******гийн *******/регистрийн дугаар: *******/,

Хариуцагч: Улаанбаатар хот, ********** тоот хаягт оршин суух, ******* овогт *******ын /регистрийн дугаар: / нарт холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 183,732,660.56 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдэн төлөөлөгч Г., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н. нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Иргэн Т.*******, Д. нар нь ******* Финанс Б*******" ХХК-тай 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдөр тоот жижиг дунд бизнесийн зээлийн гэрээ байгуулан 120,000,000 төгрөгийг сарын 2,5 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай эргэлтийн хөрөнгийн зориулалтаар зээл авсан.

Уг зээлийн гэрээний үүргийн биелэлтийг хангуулахаар БГ- тоот зээлийн барьцааны гэрээ байгуулан Баянзүрх ********* тоот хаягт байршилтай ******* мкв талбайтай, хувийн сууцны зориулалттай, улсын бүртгэлийн дугаартай үл хөдлөх эд хөрөнгө, Д.ын эзэмшилийн улсын бүртгэлийн дугаартай 15 жилийн хугацаатай газар эзэмших эрхийн гэрчилгээтэй Баянзүрх ****** хаягт байршилтай ********м.кв талбай бүхий гэр бүлийн хэрэгцээний зуслангийн газар, тоот эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ фидуци/ байгуулан 2010 онд үйлдвэрлэгдсэн, 2018 онд ******* улсад орж ирсэн. арлын дугаартай, мөнгөлөг өнгийн улсын дугаартай маркийн автомашинуудыг тус тус барьцаалсан.

Барьцааны гэрээг зохих ёсоор хуулийн дагуу байгуулж, улсын бүртгэлийн байгуулагад гэрээг бүртгүүлсэн.

Хариуцагч Т.*******, Д. нар нь зээлийн гэрээний хугацаанд үндсэн зээлээс 108,956.73 төгрөг, зээлийн хүүнд 12,124,001.55 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 5,512.72 төгрөг буюу нийт 12,238,471 төгрөг төлсөн.

Хариуцагч Т.*******, Д. нар нь 2022 оны 6 дугаар сарын 30-ны өдөр зээлийн төлөлтөө хийсэн бөгөөд зээлийн гэрээгээр хүлээсэн үүрэг болох зээл, зээлийн хүүгийн төлбөрөө хуваарийн дагуу төлөх үүрэгтэй боловч эргэн төлөлтийн хуваарийнхаа дагуу төлөлт хийгээгүй, зээлийн зөрчилтэй төлбөрийг төлж барагдуулах талаар удаа дараа шаардаж, сануулж хугацаа олгосон ч уг хугацаанд төлж барагдуулаагүй, зээлийн гэрээний хугацаа дууссан тул тоот зээлийн гэрээний төлөгдөөгүй үүрэг болох үндсэн зээл 119,891,043.27 төгрөг, зээлийн хүү 49,270,353.29 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 1,903,743.93 төгрөг буюу нийт 171,065,140.49 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан.

Шүүхэд нэхэмжлэл гаргасан 2023 оны 11 дүгээр сарын 02-ны өдрөөс хойш 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдрийг хүртлэх нийт 118 хоногт зээлийн гэрээний дагуу бодогдсон зээлийн хүү 11,627,788.44 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 1,039,731.63 төгрөг нийт 12,667,520.07 төгрөгийг хариуцагч нараас гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн тул нийт 183,732,660.56 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж нэхэмжлэгчид олгоно уу.

Хариуцагч Т.*******, Д. нар 183,732,660.56 төгрөгийг төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулж, улмаар шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан дуудлага худалдаагаар борлуулж зээлийн төлбөрийг төлүүлэхээр шийдвэрлэж өгнө үү гэв.

 

Хариуцагч Т.******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

 

Хэрэгт авагдсан нотлох баримтууд

Нэхэмжлэгч талаас гаргасан нотлох баримтууд: нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, нэхэмжлэгчээс Г.д олгосон 2023.11.02№23/3134 итгэмжлэл, ******* финанс Б******* ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, тусгай зөвшөөрлийн гэрчилгээ, ******* финанс Б******* ХХК болон Т.******* нарын хооронд 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдөр байгуулагдсан дугаартай Жижиг дунд бизнесийн зээлийн гэрээ, ******* финанс Б******* ХХК болон Т.*******, Д. нарын хооронд 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдөр байгуулагдсан БГ- дугаартай Зээлийн барьцааны гэрээ, ******* финанс Б******* ХХК болон Т.******* нарын хооронд 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдөр байгуулагдсан дугаартай Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ/фидуци/ гэрээ, зээл хүсэгч Т.*******ын анкет, Т.*******ын иргэний үнэмлэхийн хуулбар, өмчлөх эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй, Т.*******ын өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Д.ын эзэмшдэг дугаарт бүртгэлтэй, нэгж талбарын дугаар бүхий м.кв газар эзэмших эрхийн гэрчилгээний хуулбар, газар эзэмших эрхийн барьцааны бүртгэлийн тодорхойлолт, улсын дугаартай, маркийн тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар, зээлийн дансны хуулга, нэхэмжлэлийг буцаах тухай тус шүүхийн шүүгчийн 2023.09.20№101/ШЗ2023/21528 дугаар захирамж, нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт,

Хариуцагч талаас гаргасан нотлох баримт: Хариуцагч Т.*******ын бичгээр гаргасан хариу тайлбар;

 

Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл, зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч ******* финанс Б******* ХХК нь хариуцагч Т.*******, Д. нарт холбогдуулан, нийт 183,732,660.56 төгрөгийг хариуцагч нараас гаргуулах, хариуцагч Т.*******, Д. нар 183,732,660.56 төгрөгийг төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

2. Хариуцагч Т.******* нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрсөн хариу тайлбар гаргасан бол хариуцагч Д. нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл эс зөвшөөрсөн хариу тайлбарыг шүүхэд гаргаагүй.

3. ******* финанс Б******* ХХК болон Т.******* нарын хооронд 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдөр дугаартай Жижиг дунд бизнесийн зээлийн гэрээ байгуулагдаж, зээлдэгч нь эргэлтийн хөрөнгийн зориулалтаар 120,000,000 төгрөгийг сарын 2,5 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай, зээлийн төлбөр төлөх хуваарийг зөрчсөн өдрөөс эхлэн хугацаа хэтэрсэн хоног тутамд зээлийн хүүгийн 20 хувьтай тэнцэх нэмэгдүүлсэн хүү төлөх нөхцөлтэйгээр зээлж авсан байна.

4. Дээрх зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор ******* финанс Б******* ХХК болон Т.*******, Д. нарын хооронд 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдөр БГ- дугаартай Зээлийн барьцааны гэрээ, ******* финанс Б******* ХХК болон Т.******* нарын хооронд 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдөр байгуулагдсан дугаартай Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ/фидуци/ гэрээ тус тус байгуулагдаж, фидуцийн гэрээний дагуу улсын дугаартай, маркийн тээврийн хэрэгслийн өмчлөгчөөр ******* финанс Б******* ХХК бүртгэгджээ.

5. Нэхэмжлэгч ******* финанс Б******* ХХК нь банк бус санхүүгийн үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөлтэй хуулийн этгээд болох нь хэрэгт авагдсан ны дугаартай гэрчилгээгээр тогтоогдож байх ба талуудын байгуулсан зээлийн гэрээ нь Иргэний хуулийн Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1.-д Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид зээлдүүлэгч гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ., 451.2.-т Хуульд өөрөөр заагаагүй бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. 452 дугаар зүйлийн 452.2.Зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болно. Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээдээс олгох зээлд анзыг хэрэглэхгүй., 453 дугаар зүйлийн 453.1.Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй. гэж тус тус заасантай нийцсэн хүчин төгөлдөр байна.

Мөн ******* финанс Б******* ХХК болон Т.*******, Д. нарын хооронд 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдөр БГ- дугаартай Зээлийн барьцааны гэрээ, ******* финанс Б******* ХХК болон Т.******* нарын хооронд 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдөр байгуулагдсан дугаартай Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ/фидуци/ гэрээ нь тус тус хуульд нийцсэн хүчин төгөлдөр байна.

Тухайлбал, Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.Хууль болон гэрээнд өөрөөр заагаагүй бол банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдийн зориулалтын зээлийн хөрөнгөөр олж авсан, барьсан орон сууцны байшин, сууцыг өмчлөх зээлдэгчийн эрхийг улсын бүртгэлд бүртгэснээр барьцааны эрх үүсэх бөгөөд энэ тохиолдолд банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь барьцаалагч байна.,

Иргэний хуулийн 235 дуаар зүйлийн 235.1.Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээгээр /цаашид "фидуци" гэх/ үүрэг хүлээгч нь мөнгө төлөх үндсэн үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор хөдлөх эд хөрөнгийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмчлөлд шилжүүлэх, үүрэг хүлээгч үндсэн үүргээ хугацаанд гүйцэтгэсэн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч уг эд хөрөнгийг түүнд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ.,

235.2.Шилжүүлсэн эд хөрөнгийг үүрэг хүлээгч ашиглах эрхтэй байхаар гэрээнд зааж болно.,

235.3.Гэрээний дагуу шилжүүлсэн эд хөрөнгийг үндсэн үүргийг гүйцэтгэх хугацаа болохоос өмнө үүрэг гүйцэтгүүлэгч захиран зарцуулсан бол үүргээ гүйцэтгэсэн үүрэг хүлээгч учирсан хохирлоо шаардах эрхтэй.,

235.4.Үүрэг хүлээгч мөнгө төлөх үүргээ хугацаанд нь биелүүлж, шилжүүлсэн эд хөрөнгөө буцаан авсан буюу ийнхүү үүргээ биелүүлээгүй бол өмчлөлд шилжүүлсэн эд хөрөнгийг үүрэг гүйцэтгүүлэгч бодитойгоор гаргуулан авснаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ дуусгавар болно.,

235.5.Хуульд өөрөөр заагаагүй бол үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээг бичгээр хийнэ. гэж тус тус заасан.

 

6. Хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Зээлийн дансны хуулга, төлбөрийн график-аас үзэхэд, зээлдэгч Т.******* нь нэхэмжлэл гаргах үеийн буюу 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн байдлаар үндсэн зээл 119,891,043.27 төгрөг, зээлийн хүү 49,270,353.29 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 1,903,743.93 төгрөг буюу нийт 171,065,140.49 төгрөгийн төлбөртэй байсан нь тогтоогдож байх ба нэхэмжлэгч нь 2023 оны 11 дүгээр сарын 02-ны өдрөөс 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдрийг хүртлэх нийт 118 хоногт тооцож, шаардлагыг нийт 12,667,520.07 төгрөгөөр нэмэгдүүлж, зээлийн хүү 11,627,788.44 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 1,039,731.63 төгрөг тооцсон нь үндэслэлтэй буюу талуудын байгуулсан зээлийн гэрээ болон дээр дурьдсан хуульд нийцсэн байх тул нийт 183,732,660.56 төгрөгийг зээлдэгч төлөх үүрэгтэй байна.

Харин нэхэмжлэгч нь нийт 183,732,660.56 төгрөгийг хариуцагч Т.*******, Д. нараас шаардсан боловч хариуцагч Д.тай зээлийн гэрээний харилцаа үүсгээгүй Зээлийн барьцааны гэрээ байгуулсан байх тул зээлийн гэрээний дагуу төлөх 183,732,660.56 төгрөгийг хариуцагч Т.*******аас гаргуулна.

7. Хариуцагч нь зээл төлөлтийн дансны хуулгад тусгагдсан зээлийн гэрээний дагуу төлбөрийн үүргээ хэрхэн биелүүлж байсан үйл баримтын талаар тодорхой тайлбар, нотлох баримтад тулгуурлаж мэтгэлцээгүй.

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар, шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүргийг хэргийн оролцогч хүлээдэг бөгөөд хариуцагч нар нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч буй үндэслэлээ нотлох үүргээ хэрэгжүүлээгүй.

9. ******* финанс Б******* ХХК болон Т.*******, Д. нарын хооронд 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдөр БГ- дугаартай Зээлийн барьцааны гэрээ, ******* финанс Б******* ХХК болон Т.******* нарын хооронд 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдөр байгуулагдсан дугаартай Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ/фидуци/ гэрээ нь тус тус хуульд нийцсэн хүчин төгөлдөр болохыг дээр дүгнэсэн бөгөөд барьцөө хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлийн шаардлагыг дор дурдсанаар шийдвэрлэлээ.

2022 оны 02 дугаар сарын 16-ны өдөр БГ- дугаартай Зээлийн барьцааны гэрээний тухайд, 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдөр дугаартай Жижиг дунд бизнесийн зээлийн гэрээний үүргийн биелэлтийг хангахтай холбогдуулан Т.*******, Д. нар нь Баянзүрх дүүргийн ****** тоот хаягт байршилтай *******мкв талбайтай, хувийн сууцны зориулалттай, улсын бүртгэлийн дугаартай үл хөдлөх эд хөрөнгө, Д.ын эзэмшилийн улсын бүртгэлийн дугаартай 15 жилийн хугацаатай газар эзэмших эрхийн гэрчилгээтэй Баянзүрх ****** хаягт байршилтай ******** м.кв талбай бүхий гэр бүлийн хэрэгцээний зуслангийн газраар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар үүрэг хүлээсэн.

Хариуцагч Т.******* нь дээрх дүнгээр төлөх төлбөрийн үүргээ биелүүлээгүй тохиолдолд Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1.Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 174 дүгээр зүйлд заасны дагуу шаардлага гаргасан боловч үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгчийн хүсэлтийг үндэслэн ипотекийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан худалдана. гэж заасныг баримтлан, 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдөр БГ- дугаартай Зээлийн барьцааны гэрээгээр үүргийн гүйцэтгэлд барьцаалсан дээрх үл хөдлөх хөрөнгүүдийг албадан худалдаж, үүргийн гүйцэтгэлийг хангуулах болно.

******* финанс Б******* ХХК болон Т.******* нарын хооронд 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдөр байгуулагдсан дугаартай Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ/фидуци/ гэрээний тухайд, дээрх зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор Иргэний хуулийн 235 зүйлийн 235.1-д зааснаар фидуцийн гэрээ байгуулсан нь хуульд нийцсэн, хүчин төгөлдөр болохыг дээр дүгнэсэн.

Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.1-д зааснаар, үүрэг хүлээсэн этгээд нь мөнгө төлөх үндсэн үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор хөдлөх эд хөрөнгийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмчлөлд шилжүүлэх, үүрэг хүлээгч үндсэн үүргээ хугацаандаа гүйцэтгэсэн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч уг эд хөрөнгийг түүнд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ.

Дээр дурдсанаар, үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор өмчлөх эрхийг түр зуурын хугацаанд шилжүүлэхдээ талуудын тохиролцсон гэрээний хугацаанд түр шилжүүлнэ. Гэхдээ үүрэг гүйцэтгэгч нь гэрээгээр хүлээсэн үүргээ гэрээнд заасан хугацаанд биелүүлээгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийн баталгаа болж түр шилжүүлэгдсэн эд хөрөнгө нь үүрэг гүйцэтгүүлэгчийн өмчлөлд бүрмөсөн шилждэг.

Гэвч нэхэмжлэгчийн шаардаж буй мөнгөн дүнг хариуцагчаас бүхэлд нь гаргуулж шийдвэрлэсэн тул Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ/фидуци/ гэрээний дагуу өмчлөх эрх нь нэхэмжлэгчид шилжсэн улсын дугаартай, маркийн тээврийн хэрэгслээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах үндэсэлгүй байна.

10. Дурдсан үндэслэлүүдээр, хариуцагч Т.*******аас 183,732,660.56 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* финанс Б******* ХХК-д олгож, хариуцагч Д.т холбогдох зээлийн гэрээний үүрэг 183,732,660.56 төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож, хариуцагч Т.******* нь 183,732,660.56 төгрөг төлөх төлбөрийн үүргээ биелүүлээгүй тохиолдолд Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1.-д заасныг баримтлан, 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдөр БГ- дугаартай Зээлийн барьцааны гэрээгээр үүргийн гүйцэтгэлд барьцаалсан дээрх үл хөдлөх хөрөнгүүдийг албадан худалдаж, үүргийн гүйцэтгэлийг хангуулах болно.

11. Хариуцагч нар нь шүүх хуралдааны товыг мэдсэн боловч шүүхэд хүрэлцэн ирээгүйд хүндэтгэн үзэх шалтгаангүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т Хариуцагч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бол нэхэмжлэгч хэргийг түүний эзгүйд хянан шийдвэрлэх талаар хүсэлт гаргаж болно. Энэ тохиолдолд шүүх нэхэмжлэгчээс гаргасан тайлбар болон бусад баримт нотолгоог үндэслэн хэргийг хянан шийдвэрлэнэ. гэж заасныг баримтлан, хариуцагч нарын эзгүйд хэргийг хэлэлцэж шийдвэрлэсэнийг дурдаж байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453.1-д тус тус заасныг баримтлан, хариуцагч Т.*******аас 183,732,660.56 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* финанс Б******* ХХК-д олгож, 183,732,660.56 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаас хариуцагч Д.т холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д заасныг баримтлан, хариуцагч дээрх дүнгээр төлөх төлбөрийн үүргээ биелүүлээгүй тохиолдолд Баянзүрх ********* тоот хаягт байршилтай *********** мкв талбайтай, хувийн сууцны зориулалттай, улсын бүртгэлийн дугаартай үл хөдлөх эд хөрөнгө, Д.ын эзэмшилийн улсын бүртгэлийн дугаартай 15 жилийн хугацаатай газар эзэмших эрхийн гэрчилгээтэй **********хаягт байршилтай ********** м.кв талбай бүхий гэр бүлийн хэрэгцээний зуслангийн газар зэрэг үл хөдлөх хөрөнгүүдийг албадан худалдаж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

3. Иргэний хуулийн 235 дүгээр зүйлийн 235.1-д заасныг баримтлан, ******* финанс Б******* ХХК болон Т.******* нарын хооронд 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдөр байгуулагдсан дугаартай Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ/фидуци/ гэрээ тус тус байгуулагдаж, фидуциын гэрээний дагуу улсын дугаартай, маркийн тээврийн хэрэгслээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т тус тус заасныг баримтлан, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,083,476 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т.*******, Д. нараас улсын тэмдэгтийн хураамж 1,083,476 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ******* финанс Б******* ХХК-д олгосугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоног өнгөрөөгөөд түүнээс хойш 14 хоногийн дотор  шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.УНДРАА