Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 05 сарын 12 өдөр

Дугаар 128/ШШ2016/0354

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Насандэлгэр даргалж тус шүүхийн хуралдааны Б танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Төв аймгийн Цээл сумын Засаг даргын нэхэмжлэлтэй

Хариуцагч: Ашигт малтмалын газарт холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: Г******* ХХК-ийн 714 га талбай бүхий Сэрвэн Уул ХҮ-******* дугаартай лиценз, ХХК-ийн 269 га талбай бүхий Ү ХҮ-******* дугаартай лиценз, 746 га талбай бүхий Ү ХҮ-******* дугаартай лиценз, ХХК-ийн 2126 га талбай бүхий Лүн И ХҮ-013629 дугаартай тусгай зөвшөөрлийг цуцлахыг Ашигт малтмалын газарт даалгах тухай захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч М.Г*******, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Б*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Энхтайван, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Батцэцэг нарыг оролцуулав.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэл: ...Төв аймгийн Цээл сумын нутаг дэвсгэрт Ашигт малтмалын газраас 2008 онд дор дурдсан хоёр компанид хайгуулийн 4 тусгай зөвшөөрлийг олгосон байна. Үүнд: Г*******" ХХК-ийн 714 га талбай бүхий "С*******" ХҮ-******* дугаартай лицензийг 2008 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр, ХХК-ийн 269 га талбай бүхий Ү ХҮ-******* дугаартай лиценз, 746 га талбай бүхий Ү ХҮ-******* дугаартай лицензийг 2008 оны 03 дугаар сарын 10-ны өдөр, мөн "" ХХК-ийн 2126 га талбай бүхий "Лүн И" ХҮ-013629 дугаартай лицензийг 2008 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр тус тус олгожээ. Мөн эдгээр лицензүүдийг 2017 он хүртэл сунгасан байна. Эдгээр хайгуулын лицензүүдийг эзэмшигч аж ахуйн нэгжүүд нь Ашигг малтмалын тухай хууль болон Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн дор дурдсан заалтуудыг зөрчсөн гэж үзэж Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2.9-т заасан эрхийн дагуу тус шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. Үүнд:

Ашигт малтмалын тухай хуулийн 38 дугаар зүйлд заасан ёсоор тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тусгай зөвшөөрөл авснаас хойш 30 хоногийн дотор байгаль орчны хяналтын алба болон хайгуулын талбай байрших сум, дүүргийн Засаг даргатай зөвшилцөн байгаль орчныг хамгаалах төлөвлөгөө боловсруулах; энэхүү төлөвлөгөөнд хүрээлэн байгаа орчны бохирдолтыг зөвшөөрөгдсөн хэмжээнээс хэтрүүлэхгүй байх, эвдэгдсэн газрыг булах, тэгшлэх, ургамалжуулах замаар цаашид нийтийн хэрэгцээний зориулалтаар ашиглаж болох нөхөн сэргээх арга хэмжээг тусгах; төлөвлөгөөг тухайн хайгуулын талбай байрших сум, дүүргийн Засаг даргад хүргүүлж батлуулах; батлагдсан байгаль орчны менежментийн төлевлөгөөний хувийг хайгуулын талбай байршиж байгаа орон нутгийн байгаль орчны хяналтын албанд хүргүүлэх; хайгуулын ажлын явцад үүссэн байгаль орчны сөрөг нөлөөллийг тухай бүр бүртгэн, байгаль орчны менежментийн төлөвлөгөөний жилийн тайланд тусгах, уг тайланг байгаль орчны хяналтын алба болон тухайн сум, дүүргийн Засаг даргад хүргүүлэх; тайланд байгаль орчныг хамгаалах талаар авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, хайгуулын ажилд ашигласан шинэ техник, технологи, байгаль орчинд үзүүлж болзошгүй сөрөг нөлөөллөөс сэргийлэх чиглэлээр төлөвлөгөөнд оруулах нэмэлт, өөрчлөлтийн тухай саналыг тусгаж уг өөрчлөлтийг сум, дүүргийн Засаг даргаар батлуулах; байгаль орчныг хамгаалах талаар хүлээсэн үүргээ биелүүлэх баталгаа болгон холбогдох сум, дүүргийн Засаг даргын нээсэн тусгай дансанд байгаль орчныг хамгаалах арга хэмжээнд шаардагдах тухайн жилийн зардлын 50 хувьтай тэнцэх хэмжээний мөнгөн хөрөнгийг шилжүүлэх үүргийг тус тус хүлээсэн байдаг. Гэтэл Голденсаве" болон ХХК нь хуулиар заасан байгаль орчныг хамгаалах талаар хүлээсэн эдгээр үүргээ огт биелүүлэлгүй өдий хүрлээ. Энэ 2 компани нь хайгуулын лиценз бүхий 4 талбайн байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг сумын Засаг дарга надаар ганц ч удаа хянуулаагүй, батлуулаагүй, мөн хуулинд заасан тайлангуудыг ганц ч удаа сумын холбогдох албан тушаалтнуудад хүргүүлж байгаагүй нь эдгээр лицензийг хүчингүй болгох үндэслэл бүрдсэн болохыг харуулж байна. Мөн байдал ийм байхад лицензийн хугацаа удаа дараа сунгагдаад байгаа нь Ашигт малтмалын газрын үйл ажиллагаа хууль бус байгаагийн нотолгоо болж байна. "" компанийн хувьд тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулахдаа Засаг дарга миний болон Байгаль орчны хяналтын улсын байцаагчийн гарын үсгийг хуурамчаар үйлдсэн болох нь цагдаагийн байгууллагаар тогтоогдсон болно.

Эдгээр лицензүүд нь Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий
газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг
хориглох тухай хуулийн дагуу баталж тогтоосон усны хамгаалалтын бүстэй
давхцаж байгаа бөгөөд энэ нь Ашигт малтмалын газарт байгаа талбайн хувийн
хэргээс харагдаж байна. Мөн энэ хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн
зүйл, заалтуудыг үл тоон лицензийг сунгасан нь хууль бус үйлдэл болсон байна.

2012 онд батлагдсан Усны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2-т заасан сав газрын захиргааны саналыг үндэслэн тухайн сав газарт ашигт малтмалын хайгуул хийх, олборлолт явуулах тусгай зөвшөөрөл олгох тухай хуулийн заалтыг Ашигт
малтмалын газар нь бүдүүлгээр зөрчсөн байна. Мөн эдгээр ашигт малтмалын
тусгай зөвшөөрөл эзэмшигч нар нь ашигт малтмалын тухай хуулийн 35 дугаар
зүйлд заасан тусгай зөвшөөрөл эзэмшигчийн үүргээ огт биелүүлээгүй, газар
болон ус ашиглах тухай гэрээг ганц ч удаа байгуулаагүй байна.

Эдгээр компаниудын эзэмшиж буй лицензийн талбайд соёлын өвд
хамаарах бурхны хөрөг, газар усны ном, хийморийн хөрөг, маанийн зургаан үсэг,
тахилгат уул байдаг нь Ашигт малтмалын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 401.2-т заасан ашигт малтмалыг олборлох, хайгуул хийхийг хориглосон заалтыг дагаж мөрдөх шаардлагатай болохыг харуулж байна. Лиценз эзэмшигч нь Ашигт малтмалын хайгуул хийхдээ палентологи, археологи, угсаатны мэргэжлийн байгууллагаар урьдчилан хайгуул, судалгаа хийлгэж, зөвшөөрөл авах үүргээ огт биелүүлээгүй болно. Мөн эдгээр лицензийн талбайд малчдын өвөлжөө, хуулийн дагуу иргэд аж ахуйн нэгжид олгогдсон газар тариалангийн талбай, 100 гаруй жилийн түүхтэй оршуулгын газар, шавар эмчилгээний сувилалын газар, 2-3 нуур хамрагдаж байгаа нь ашигт малтмалын хайгуул хийх хууль зүйн болон бусад ямар ч боломжгүй болохыг тод томруун харуулж байна.

Иймд эдгзэр компаниуд нь Ашигт малтмалын тухай хуулийн 35, 38 дугаар зүйлд заасан үүргээ огт биелүүлэлгүй өдий хүрсэн төдийгүй лицензийн хугацаанд хууль бусаар сунгалт хийсэн болохыг тогтоож, Ашигт малтмалын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 401.2, 56 дугаар зүйлийн 56.1.7, 56.1.8 дугаар зүйлийг тус тус ундэслэн Г*******" ХХК-ийн 714 га талбай бүхий С******* ХҮ-******* дугаартай лиценз, ХХК-ийн 269 га талбай бүхий Ү ХҮ-******* дугаартай лиценз, 746 га талбай бүхий Ү ХҮ-******* дугаартай лиценз, мөн ХХК-ийн 2126 га талбай бүхий Лүн Ихзр Уул ХҮ-013629 дугаартай лицензийг тус тус хүчингүй болгож, тусгай зөвшөөрлийг цуцлахыг Ашигт малтмалын газарт даалгаж өгнө үү. гэжээ.

Хариуцагчийн хариу тайлбар, түүний үндэслэл: ...Төв аймгийн Цээл сумын нутаг С******* нэртэй газар 714.58 гектар талбайг ашигт малтмалын хайгуулын ХҮ-******* тоот тусгай зөвшөөрлийг Геологи, уул уурхайн Кадастрын хэлтсийн даргын 2010 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 1131 тоот шийдвэрээр " ХХК-иас Голденсаве" ХХК-д шилжүүлснийг бүртгэсэн байна.

"Голденсаве" ХХК нь ашигт малтмалын хайгуулын ХҮ-******* тоот тусгай зөвшөөрлийн хугацааг 2011, 2014 онуудад 3 жилийн хугацаагаар 2 удаа сунгуулсан байна.

Ашигт малтмалын хайгуулын ХҮ-******* тоот тусгай зөвшөөрлийн талаар Төв аймгийи Цээл сумын нутаг Үхэр уул нэртэй газар 269.34 гектар талбайг ашигт малтмалып хайгуулын ХҮ-******* тоот тусгай зөвшөөрлийг 2008 оны 03 дугаар сарын 10-ны өдөр анх " ХХК-д олгосон байна. "" ХХК нь ашигт малтмалын хайгуулын ХҮ-******* тоот тусгай зөвшөөрлийн хугацааг 2011, 2014 онуудад 3 жилийн хугацаагаар 2 удаа сунгуулсан байна.

Ашигт малтмалын хайгуулыи ХҮ-******* тоот тусгай зөвшөөрлийн талаар Төв аймгийн Цээл сумын нутаг Үхэр уул нэртэй газар 746.76 гектар талбайг ашигт малтмалын хайгуулын ХҮ-******* тоот тусгай зөвшөөрлийг 2008 оны 0З дугаар сарын 10-ны өдөр анх "" ХХК-д олгосон байна.

"" ХХК нь ашигт малтмалын хайгуулын ХҮ-013161 тоот тусгай зөвшөөрлийн хугацааг 2011, 2014 онуудад 3 жилийн хугацаагаар 2 удаа сунгуулсан байна.

Ашигт малтмалын хайгуулын ХҮ-013629 тоот тусгай зөвшөөрлийн талаар

Төв аймгийн Цээл сумын нутаг Лүн ихэр уул нэртэй газар 2126.73 гектар талбайн ашигт малтмалын хайгуулын ХҮ-013629 тоот тусгай зөвшөөрлийг 2008 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр анх "" ХХК-д олгосон байна. " ХХК нь ашигт малтмалын хайгуулын ХҮ-******* тоот тусгай зөвшөөрлийн хугацааг 2011, 2014 онуудад 3 жилийн хугацаагаар 2 удаа сунгуулсан байна.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагад: Ашигт малтмалын тухай хуулийн 38 дугаар зүйлийн холбогдох заалтуудыг Ашигт малтмалын газар зөрчсөн гэж үзсэн бөгөөд уг заалтууд нь ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч орон нутгийн төрийн захиргааны байгууллага хоорондын харилцаа холбоог зохицуулсан тусгай зөвшөөрөл эзэмшигчид үүрэг болгосон, нөгөө талаас орон нутгийн төрийн захиргааны байгууллага үүргээ биелүүлж байгаа эсэхэд хяналт тавих, хариуцлага хүлээлгэх эрх олгосон зохицуулалттай байна.

Тухайлбал Ашигт малтмалын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.1-ээс 38.1.8 хүртэлх зохицуулалт нь тусгай зөвшөөрөл эзэмшигч байгаль орчны хяналтын алба болон хайгуулын талбай байрших сум, дүүргийн Засаг даргатай зөвшилцөн байгаль орчныг хамгаалах төлөвлөгөө боловсруулах, Засаг даргад хүргүүлж батлуулах, уг төлөвлөгөөнд өөрчлөлт оруулбал мөн хянуулж батлуулах, Засаг даргын нээсэн тусгай дансанд байгаль орчныг хамгаалах арга хэмжээнд шаардагдах тухайн жилийн зардлын 50 хувьтай тэнцэх хэмжээний мөнгөн хөрөнгийг байршуулахийг үүрэг болгосон, нөгөө талаас хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигчид дээрх хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж ажилласан эсэхэд Засаг дарга хяналт тавих, үүргээ биелүүлээгүй бол тухай бүр иь хариуцлага ногдуулах эрхийг олгосон зохицуулалт юм.

Өөрөөр хэлбэл ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь 38 дугаар зүйлд заасан үүргээ биелүүлээгүй байсан бол нэхэмжлэгч Төв аймгийн Цээл сумын Засаг дарга Ашигт малтмалын газрыг буруутгах биш тухай бүр хяналтаа тавиад, холбогдох хариуцлага хүлээлгээд явах бүрэн боломжтой байсан бөгөөд энэ тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.З-т Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь байгаль орчны менежментийн төлөвлөгөөнд тусгагдсан арга хэмжээг бүрэн биелүүлээгүй бол сум, дүүргийн Засаг дарга энэ хуулийн 38.1.8-д заасан хөрөнгөөр байгаль орчныг нөхөн сэргээх ажлыг гүйцэтгүүлэх бөгөөд нэмж шаардагдах хөрөнгийг тусгай зөвшөөрөл эзэмшигчээс үл маргах журмаар гаргуулна гэж заасан байна. Эдгээр тусгай зөвшөөрлүүдийг 2011, 2014 онуудад сунгасан бөгөөд Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д Хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 1 сарын өмнө түүнийг эзэмшигч нь хугацааг сунгуулах тухай өргөдлийг төрийн захиргааны байгууллагад гаргаж, түүнд дараахь баримт бичгийг хавсаргана гэж заасны дагуу холбогдох бүх материалуудыг хуульд заасан шаардлагын дагуу гаргаж өгсөн байдаг. Нэхэмжлэлийн шаардлагад дурьдсан байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлуулсан баримт нь тусгай зөвшөөрлийн хувийн хэрэгт байдаг бөгөөд уг төлөвлөгөөнд зурагдсан гарын үсэг, тамгыг хуурамчаар үйлдсэн болохыг манай байгууллага мэдэх боломжгүй юм. Одоогоор энэ талаар холбогдох хууль хяналтын байгууллагаар тогтоосныг нотлох бичиг баримт ирээгүй байна.

Мөн Ашигт малтмалын тухай хуулинд заасан үүргүүд болох ХҮ-*******, ХҮ-*******, ХҮ-*******, ХҮ-013629 тоот тусгай зөгшөөрлүүдийн 2008-2014 онуудад хайгуулын ажлын төлөвлөгөө тайлан ирүүлсэн эсэх, Геологи, хайгуулын ажлын зардлын доод хэмжзэг 2008 оноос 2014 онуудад баталгаажуулж байсан эсэхэд Ашигт малтмалын газрын Геологийн албаны тодорхойлолтыг хавсаргав.

Эдгээр тусгай зөвшөөрлүүдтэй холбоотой Цагдаагийн ерөнхий газрын Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газраас 2014 оны 12 дугаар сарын 04-ний өдөр Ашигт малтмалын газарт "" ХХК-ийн Төв аймгийн Цээл сумын нутагт байршилтай 13629Х тусгай зэвшөөрлийн 2008 оноос хойш гаргаж өгсөн хайгуулын ажлын төлөвлөгөө, тайлангуудыг хуулбарлан ирүүлэхийг хүссэн 9д/6732 албан тоот ирүүлсэн бөгөөд Цагдаагийн Ерөнхий газрын хошууч Б. У******* 2014 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Ашигт малмалын газарт ирж дээрх албан тоотод дурьдсан материалуудын хуулбарыг авсан байна.

Мөн Цагдаагийн Ерөнхий газрын Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газраас 2014 оны 12 дугаар сарын 08-ны өдөр Ашигт малмалын газарт "" ХХК-ийн Төв аймгийн Цээл сумын нутагт байршилтай 13629Х тусгай зөвшөөрлийи хувийн хэргийг /№ 1,2 дурьдсан баримтанд байгаа/ хуулбарлан ирүүлэхийг хүссэн 9д/6813 албан тоот ирүүлсэн бөгөөд Ашигт малтмалын газар 2014 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 6/6623 тоот албан бичгээр хувийн хэргийн материалыг хуулбарлан хүргүүлж байсан байна.

Нэхэмжлэлийн шаардлагад дурьдсан эдгээр тусгай зовшөөрлүүд нь Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн дагуу баталж тогтоосон усны хамгаалалтын бүстэй давхцаж байна гэснийг шалгаж үзэхэд ХҮ-*******, ХҮ-*******, ХҮ-******* тоот тусгай зөвшөөрлүүд нь давхцалгүй байгаа бол харин ХҮ-013629 тоот тусгай зөвшөөрөл нь усан сантай хэсэгчлэн давхцалтай байна.

Урт нэртэй хуулийн үйлчлэлийн талаар 2012 онд Эрдэс баялаг эрчим хүчний яамнаас хуулийн үйлчлэлд хамрагдсан ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг явуулахыг Урт нэртэй хуулийн дагаж мөрдөх журмын тухай хууль гартал хориглохгүй байх талаар Ашигт малтмалын газарт чиглэл өгсөн. Энэ үндсэн дээр 2015 оны 02 дугаар сарын 18-ны өдөр Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн нэмэлт, өөрчлөлт батлагдсанаас хойшхи тусгай зөвшөөрлийн сунгалт хүссэн өргөдлийг энэхүү хуулиар зохицуулж байна.

Нэхэмжлэлийн шаардлагад дурьдсан Усны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2-т заасан сав газрын захиргааны саналыг үндэслэн тусгай зөвшөөрөл олгохыг Ашигт малтмалын газар бүдүүлгээр зөрчсөн гэсэн байна. Энэ хууль нь 2012 онд шинээр батлагдан гарсан бөгөөд эдгээр тусгай зөвшөөрлүүд нь 2008 онд олгогдсон учраас хууль эргэж үйлчлэхгүй мөн ХҮ-013629 тоот тусгай зөвшөөрлөөс бусад зөвшөөрөл нь ямар нэгэн хориглосон талбайтай давхцалгүй байна. Мөн Ашигт малтмалын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.7-д газар, ус ашиглах тухай гэрээ байгуулах нь ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчид илүүтэй хамаарах заалт юм.

Нэхэмжлэлийн шаардлагад дурдсан Ашигт малтмалын тухай хуульд орсон 2014 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн нэмэлт, өөрчлөлт 40 дүгээр зүйлийн 40 .2-т заасан зохицуулалт нь уг хугацаанаас хойшхи шинээр хайгуулын тусгай зөвшөөрөл авсан аж ахуйн нэгжүүдэд хамааралтай заалт юм. Эдгээр тусгай зөвшөөрлийн талбайнууд нь Ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлээр хязгаарласан, хориглосон талбайнуудад хамаарагдахгүй байна.

Мөн нэхэмжлэлийн шаардлагад дурьдсан соёлын өвтэй холбоотой газрууд байгаа гэж үзэж байгаа бол орон нутаг хамгаалалтдаа авч холбогдох газруудаар дүгнэлт гаргуулж асуудлаа бүрэн шийдвэрлүүлэх боломжтой.

Иймд Төв аймгийн Цээл сумын Засаг дарга М.Г*******аас гаргасан ашигт малтмалын хайгуулын ХҮ-*******, ХҮ-*******, ХҮ-*******, ХҮ-013629 тоот тусгай зөвшөөрлүүдийг хүчингүй болгож, тусгай зөвшөөрлүүдийг цуцлахыг Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргад даалгуулах шаардлага бүхий нзхэмжлэлийн шаардлага нь Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасан үндэслэлд хамаарахгүй тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү. гэжээ.

Гуравдагч этгээд ХХК-ийн тайлбар, түүний үндэслэл: Төв аймгийн Цээл сумын Засаг дарга М.Г*******аас гаргасан ашигт малтмалын хайгуулын ХҮ-*******, ХҮ-*******, ХҮ-013629 тоот тусгай зөвшөөрлүүдийг хүчингүй болгож, тусгай зөвшөөрлүүдийг цуцлахыг Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргад даалгуулах шардлага бүхий нэхэмжлэлийг эс зөвшөөрч манай "" ХХК дараахь тайлбарыг гаргаж байна.

Манай компани Төв аймгийн Цээл сумын нутаг Үхэр уул нэртэй газар 269.34 гектар тайлбайг ашигт малтмалын хайгуулын ХҮ-******* тоот тусгай зөвшөөрлийг 2008 оны 03 дугаар сарын 10-ны өдөр, Үхэр уул нэртэй газар 746.76 гектар талбайг ашигт малтмалын хайгуулын ХҮ-******* тоот тусгай зөвшөөрлийг 2008 оны 03 дугаар сарын 10-ны өдөр, Лүн ихэр уул нэртэй газар 2126,73 гектар талбайг ашигт малтмалын хайгуулын ХҮ-013629 тоот тусгай зөвшөөрлийг 2008 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр анх "" ХХК-д олгосон байна. "" ХХК нь ашигт малтмалын хайгуулын ХҮ-*******, ХҮ-*******, ХҮ-013629 тоот тусгай зөвшөөрлүүдийн хугацааг 2011, 2014 онуудад 3 жилийн хугацаагаар 2 удаа сунгуулсан байна.

Монгол Улсын Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн үйлчлэлийн талаар 2012 онд Эрдэс баялаг эрчим хүчний яамнаас хуулийн үйлчлэлд хамрагдсан ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг явуулахыг Урт нэртэй хуулийн дагаж мөрдөх журмын тухай хууль гартал хориглохгүй байх талаар Ашигт малтмалын газарт чиглэл өгсөн байдаг. Энэ үндсэн дээр 2015 оны 02 дугаар сарын 18-ны өдөр Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн нэмэлт, өөрчлөлт батлагдсанаас хойшхи тусгай зөвшөөрлийн сунгалт хүссэнийг энэхүү хуулиар зохицуулж байна.

Нэхэмжлэлийн шаардлагад дурдсан Ашигт малтмалын тухай хуульд 2014 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн нэмэлт, өөрчлөлт 401.2-т заасан зохицуулалт нь уг хугацаанаас хойшхи шинээр хайгуулын тусгай зөвшөөрөл авсан аж ахуйн нэгжүүдэд хамааралтай заалт юм. Эдгээр тусгай зөвшөөрлийн талбайнууд нь Ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлээр хязгаарлагдсан, хориглосон талбайнуудад хамаарагдахгүй байна.

Иймд Төв аймгийн Цээл сумын Засаг дарга М.Г*******аас гаргасан ашигт малтмалын хайгуулын ХҮ-*******, ХҮ-*******, ХҮ-013629 тоот тусгай зөвшөөрлүүдийг хүчингүй болгож, тусгай зөвшөөрлүүдийг цуцлахыг Ашигт малтмалын газарт даалгуулах шаардлага бүхий нэхэмжлэл нь Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасан үндэслэлд хамаарахгүй тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Гуравдагч этгээд Голденсаве ХХК-ийн тайлбар, түүний үндэслэл: ...Төв аймгийн Цээл сумын Засаг дарга М.Г*******аас Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ашигт малтмалын газарт холбогдуулан захиргааны хэргийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагад дурдахдаа манай Голденсаве" ХХК-ийн 714 га талбай бүхий "Сэрвээ уул" ХҮ-******* дугаартай хайгуулын тусгай зөвшөөрллийг удаа дараа сунгуулахдаа зохих байгууллагуудаас зөвшөөрөл аваагүй, лицензтэй холбоотой төлөвлөгөө, баримт бичгүүдийг орон нутгийн удирдах байгууллагуудаар батлуулдаггүй, тус лизензээр хайгуул хийхээр заасан газар нь байгалийн түүхт хөшөө, дурсгал, усны сан, хэд хэдэн нуурыг хамарч байгаа зэрэг шалтгааны улмаас тус лицензийн газарт ашигт малтмалын хайгуул явуулах юмжгүй хэмээн үзэж манай Толденсаве" ХХК-ийн 714 га талбай бүхий "Сэрвээ Г ХҮ-******* дугаартай хайгуулын лицензийг хүчингүй болгохыг Ашигт малтмалын газраас шаардсан байна.

Ашигт малтмалын газраас тус шүүхэд ирүүлсэн нотлох баримтуудаас үзэхэд Голденсаве" ХХК-ийн 714 га талбай бүхий "Сэрвээ уул" ХҮ-******* газартай хайгуулын лиценз нь нэхэмжлэлийн шаардлагад дурдсанчлан усны сан 1лон гол мөрөнтэй давхцаагүй болох нь хавтаст хэрэг дэх "Ашиг малмалын кадастрын тойм зураг" болон Ашигт малтмалын газрын тус шүүхэд ирүүлсэн хариу тайлбар зэргээр нотлогдож байна. Мөн нэхэмжлэлийн шаардлагад дурдсан манай Голденсаве" ХХК-ийн 714 га талбай бүхий "Сэрвэy уул" ХҮ-******* дугаартай хайгуулын лицензийн хамрах газарт байгалийн түүхт хөшөө, дурсгал бүхий цогцолбор газрууд байрладаг гэх боловч нэхэмжлэгч Төв аймгийн Цээл сумын Засаг дарга М.Г*******аас тус шүүхэд нэхэмжлэл гаргахдаа нэхэмжлэлд дурдсан баримтуудыг байгалийн түүх дурсгал, соёлын өвд бүртгэж орон нутгийн тусгай хамгаалалтанд авсан талаархи холбогдох байгууллагуудын шийдвэр, нотлох баримт зэргийг шүүхэд гаргаж өгөөгүй байгаа нь дээрхи шаардлага үндэслэлгүй гэж үзэхээр байна.

Нэхэмжлэлийн шаардлагад манай Голденсаве" ХХК-ийн 714 га талбай бүхий "С*******" ХҮ-******* дугаартай хайгуулын лицензийн хугацааг удаа дараа сунгуулахдаа шаардлагатай төлөвлөгөө, баримт бичгүүдийг орон нутгийн удирдах байгууллагуудаар батлуулаагүй гэх боловч хавтаст хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд манай "Голденсаве" ХХК 714 га талбай бүхий "Сэрвээ уул" КҮ-******* дугаартай хайгуулын лицензийг 2011 он болон 2014 онд тус тус сунгуулахдаа өмнөх оны төлөвлөгөөг дүгнэн тухай бүр нь Төв аймгийн Цээл сумын Засаг дарга М.Г*******аар батлуулсан Байгаль орчинг хамгаалах ажлын төлөвлөгөөг батлуулан үйл ажиллагаагаа явуулж байсан нь Ашигт малтмалын шүүхэд гаргасан хариу тайлбар болон хавтаст хэрэг дэх баримтуудаар нотлогдож байна.

Иймд Төв аймгийн Цээл сумын Засаг дарга М.Г*******аас Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ашигт малтмалын газарт холбогдуулан гаргасан Голденсаве" ХХК-ийн 714 га талбай бүхий "Сэрвээ уул" ХҮ-******* дугаартай хайгуулын тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох тухай нэхэмжлэлийн шаардлагийг хүлээн зөвшөөрөх үндэслэлгүй байна. гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Төв аймгийн Цээл сумын Засаг дарга М.Г******* нь Байгаль хамгаалах тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2.9-д заасны дагуу байгалийн нөөцийг төрийн нэрийн өмнөөс хамгаалан, халдашгүй байдлыг нь хангах үүргийг тухайн нутаг дэвсгэртээ хариуцах бүрэн эрхийн хүрээнд Г******* ХХК-ийн 714 га талбай бүхий Сэрвэн Уул ХҮ-******* дугаартай лиценз, ХХК-ийн 269 га талбай бүхий Ү ХҮ-******* дугаартай лиценз, 746 га талбай бүхий Ү ХҮ-******* дугаартай лиценз, ХХК-ийн 2126 га талбай бүхий Лүн И ХҮ-013629 дугаартай тусгай зөвшөөрлийг цуцлахыг Ашигт малтмалын газарт даалгуулахаар нэхэмжлэл гаргасныг шүүх хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд, талуудын тайлбарыг үнэлээд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч дээрх хайгуулын тусгай зөвшөөрөл олгосон талбай нь усны хамгаалалттын бүстэй давхцсан, түүнчлэн дээрх талбайд соёлын өвд хамаарах бурхны хөрөг, газар усны ном, хийморийн хөрөг, маанийн зургаан үсэг, тахилгат уул байдаг бөгөөд үүнийг шалгаж, тогтоолгүйгээр тусгай зөвшөөрөл олгосон, улмаар орон нутгийн Засаг дарга болон Байгаль орчин хамгаалах улсын байцаагч нараар байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлуулаагүй байхад тусгай зөвшөөрлийн хугацааг сунгасан нь хууль бус гэж маргадаг.

Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн дагуу баталж тогтоосон усны хамгаалалтын бүстэй давхцсан гэх үндэслэлийн тухайд:

Хариуцагчийн хариу тайлбарт: Маргаж буй хайгуулын тусгай зөвшөөрлүүд нь усны хамгаалалтын бүстэй давхцаж байгааг шалгаж үзэхэд ХҮ-*******, ХҮ-*******, ХҮ******* тоот тусгай зөвшөөрлүүд нь давхцалгүй, харин ХҮ-013629 тоот тусгай зөвшөөрөл нь усан сантай хэсэгчлэн давхцсан гээд Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн нэмэлт өөрчлөлт батлагдсанаас хойших буюу 2015 оны 02 дугаар сарын 18-ны өдрөөс хойш тусгай зөвшөөрлийн сунгалт хүссэн өргөдлийг энэхүү хуулиар зохицуулж байна гэж тайлбарлаж байгаа нь Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох, тухайн газарт байгаль орчныг нөхөн сэргээхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино. гэж заасан хуулийн зорилттай нийцэхгүй байна.

Нэгэнт Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13-д ашигт малтмалын тусгай зөвшөөрлөөр олгосон талбайг үндэсний аюулгүй байдлыг хангах, улсын эдийн засаг, нийгмийн хөгжилд нөлөөлөх томоохон хэмжээний төслийг хэрэгжүүлэх, тусгай хэрэгцээнд авах зорилгоор төрийн мэдэлд шилжүүлэн авч нөхөх олговрын асуудлыг шийдвэрлэхдээ тусгай зөвшөөрөл эзэмшигчтэй хэлэлцэн тохиролцсоны үндсэн дээр энэ хуулийн 19.12, 26.9-д заасан талбайгаас тусгай зөвшөөрөл олгож болно. гэж,

Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.6-д Ашигт малтмалын тухай хуулийн 56.1.3-т заасны дагуу тусгай зөвшөөрлийг цуцлахдаа уг тусгай зөвшөөрөл эзэмшигчид нөхөх олговор төлөх бөгөөд холбогдох журмыг Засгийн газар тогтооно,

Засгийн газрын 2010 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 299 дүгээр тогтоолоор баталсан Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчид нөхөх олговор олгох журам-ын 5.2-т Тусгай зөвшөөрөл эзэмшигчид олгох нөхөх олговрыг төлж барагдуулсан болон тусгай зөвшөөрөл эзэмшигчийн нөхөх олговрыг хүлээн авсан баримтыг үндэслэн Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн дагуу геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага холбогдох тусгай зөвшөөрлийг цуцална гэж тус тус тухайн харилцааг зохицуулсан байх тул ХХК-ийн ХҮ-013629 тоот хайгуулын тусгай зөвшөөрөл нь усан сантай хэсэгчлэн давхцсан боловч 2015 оны 02 дугаар сарын 18-ны өдрөөс өмнө тусгай зөвшөөрлийн сунгалт хүссэн өргөдөл тул урт нэртэй хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд хамаарахгүй гэсэн агуулгаар тайлбарлаж буй нь үндэслэлгүй бөгөөд Усны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2-д Тухайн сав газарт ашигт малтмалын хайгуул хийх, олборлолт явуулах тусгай зөвшөөрөл олгоход тус сав газрын захиргааны саналыг үндэслэнэ. гэж заасныг болон Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн  56.1.8-д заасныг тус тус зөрчсөн байна.

Талууд усны хамгаалалтын бүстэй ХҮ-*******, ХҮ-*******, ХҮ******* тоот хайгуулийн тусгай зөвшөөрлүүд нь давхцалгүй гэдэгтэй маргадаггүй бөгөөд хавтаст хэрэгт авагдсан баримтаас уг 3 тусгай зөвшөөрөл нь давхцалгүй байна.[1] Харин нэхэмжлэгчээс тусгай зөвшөөрөл эзэмшигч хуулийн этгээдүүд нь газар, ус ашиглах гэрээг байгуулаагүй гэх боловч Ашигт малтмалын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.7-д газар ус ашиглах гэрээ байгуулах нь ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчийн үүрэг байх тул маргаж буй хайгуулын тусгай зөвшөөрлүүдтэй хамааралгүй гэж үзлээ.

Түүнчлэн 2012 оны 05 дугаар сарын 17-ны өдөр батлагдсан Усны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2-д Тухайн сав газарт ашигт малтмалын хайгуул хийх, олборлолт явуулах тусгай зөвшөөрөл олгоход тус сав газрын захиргааны саналыг үндэслэнэ. гэж хуульчилсан зохицуулалт нь хайгуулийн тусгай зөвшөөрөл анх олгох үе шатны харилцааг зохицуулсан байх тул 2008 онд анх олгогдсон маргаж буй тусгай зөвшөөрлүүдэд хамааралгүй зохицуулалт байна.

Ашигт малтмалын хайгуул хийхдээ палеонтологи, археологи, угсаатны мэргэжлийн байгууллагаар урьдчилан хайгуул, судалгаа хийлгэж, зөвшөөрөл авахгүй ашигт малтмалын үйл ажиллагаа явуулсан гэх үндэслэлийн тухайд:

Хэрэгт цугларсан баримтаас үзвэл Ашигт малтмалын тухай хуулийн 12 дугаар зүйлд Ашигт малтмалын асуудлаар нутгийн захиргааны болон өөрөө удирдах байгууллагын бүрэн эрхийг хуульчилж өгсөн бөгөөд мөн зүйлийн 12.1.2-д харьяалах нутаг дэвсгэрт нь тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайг зориулалтаар ашиглуулах, зөрчил гаргавал таслан зогсоох;

12.1.4-д Газрын тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой газрыг орон нутгийн тусгай хэрэгцээнд авах шийдвэр гаргах бүрэн эрхийн хүрээнд Төв аймгийн Цээл сумын Засаг дарга 2010 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 39 дүгээр захирамжаар усны сан бүхий газрын энгийн хамгаалалтын бүсийг тогтоожээ[2].

Төв аймгийн Цээл сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 03 дугаар албан бичгээр орон нутгийн тусгай хэрэгцээнд авсан газар нутгийн нэрсийн жагсаалт, солбицолын талаар мэдээллийг Ашигт малтмалын газрын бүртгэл мэдээллийн санд оруулахаар хүргүүлсэн.[3]

Төв аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2009 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл цуцлуулах тухай 88 дугаар тогтоолоор ХХК-ийн (одоогийн ******* ХХК-ийн) ХҮ-******* тоот хайгуулийн тусгай зөвшөөрөл бүхий талбай, ХХК-ийн ХҮ-******* тоот хайгуулын тусгай зөвшөөрөл бүхий талбай нь тус тус ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл авснаас хойш 2 ба түүнээс дээш жилээр үйл ажиллагаа явуулаагүй 130 тусгай зөвшөөрөл бүхий 402,5 мянган га газарт хамаарч байгааг тогтоолын 2 дугаар хавсралтаар тогтоож, Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.4-т заасны дагуу цуцлуулахаар,

Мөн ХХК-ийн ХҮ-*******, ХҮ-013629 тоот хайгуулын тусгай зөвшөөрөл бүхий талбай нь Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.3, 19.4, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.6 дугаар заалтуудыг зөрчиж, орон нутгийн санал авалгүйгээр олгогдсон хайгуулын 105 тусгай зөвшөөрөл бүхий 300.5 мянган газрын тусгай зөвшөөрөл нэг бүрээр 3 дугаар хавсралтаар тогтоож, тус тус цуцлуулахаар Эрдэс баялаг, эрчим хүчний яаманд уламжилсугай гэж тогтоожээ.[4]

Төв аймгийн Цээл сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2008 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 63 дугаар тогтоолын гуравдугаар хавсралтаар ХХК-ийн ХҮ-013629 тоот хайгуулын тусгай зөвшөөрөл бүхий талбай нь Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.3, 19.4, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.6 дугаар заалтуудыг зөрчиж, орон нутгийн санал авалгүйгээр олгогдсон тул цуцлуулахаар Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газарт уламжилсугай гэж тус тус тогтоож байсан байна.

Эдгээрээс үзвэл маргаж буй 4 хайгуулын тусгай зөвшөөрөл бүхий талбайг орон нутгийн тусгай хэрэгцээнд аваагүй боловч тус тусгай зөвшөөрлүүдийг Төв аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2009 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл цуцлуулах тухай 88 дугаар тогтоолоор, мөн ХХК-ийн ХҮ-013629 тоот хайгуулын тусгай зөвшөөрлийг Төв аймгийн Цээл сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2008 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 63 дугаар тогтоолоор тус тус цуцлуулах талаар холбогдох этгээдэд уламжлуулахаар шийдвэр гаргасан байна.

Гэтэл хариуцагчаас ******* ХХК-ийн ХҮ-******* тоот, ХХК-ийн ХҮ-******* тоот хайгуулын тусгай зөвшөөрөл бүхий талбайд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл авснаас хойш 2 ба түүнээс дээш жилээр үйл ажиллагаа явуулсан эсэхийг шалгаж тогтоолгүйгээр хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгасан нь Ашигт малтмалын тухай хуулийн 33 дугаар зүйлийг зөрчжээ.

Түүнчлэн орон нутгийн холбогдох этгээдүүдээс хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигчийн зөрчлийг шалгаж тогтоосон атал зөрчлөө арилгаагүй нь Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.3-д заасны дагуу тухайн тусгай зөвшөөрлүүдийг энэ хуулийн 56 дугаар зүйлд заасны дагуу цуцлах үндэслэлтэй байна.

Хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгах үндэслэлийн тухайд:

Ашигт малтмалын хайгуулын ХҮ-******* тоот тусгай зөвшөөрлийн хувьд:

Геологи, уул уурхайн Кадастрын хэлтсийн даргын 2008 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн шийдвэрээр " ХХК-нд Төв аймгийн Цээл сумын нутаг С******* нэртэй газар 714.58 гектар талбайг ашигт малтмалын хайгуулын ХҮ-******* тоот тусгай зөвшөөрлийг эзэмшүүлж, уг хайгуулын тусгай зөвшөөрлийг 2010 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 1131 тоот шийдвэрээр " ХХК-иас Голденсаве" ХХК-д шилжүүлснийг бүртгүүлсэн байна.[5]

Улмаар "Голденсаве" ХХК нь ашигт малтмалын хайгуулын ХҮ-******* тоот тусгай зөвшөөрлийн хугацааг 2011 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр 92 тоот шийдвэрээр, 2014 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 05 дугаар шийдвэрээр тус тус 3 жилийн хугацаагаар 2 удаа сунгуулжээ.

Ашигт малтмалын хайгуулын ХҮ-******* тоот тусгай зөвшөөрлийн хувьд:

Төв аймгийн Цээл сумын нутаг Үхэр уул нэртэй газар 269.34 гектар талбайг ашигт малтмалын хайгуулын ХҮ-******* тоот тусгай зөвшөөрлийг " ХХК-нд 2008 оны 03 дугаар сарын 10-ны өдөр анх олгосон байна. "" ХХК нь ашигт малтмалын хайгуулын ХҮ-******* тоот тусгай зөвшөөрлийн хугацааг 2011 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 372 тоот шийдвэрээр, 2014 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 85 тоот шийдвэрээр тус тус 3 жилийн хугацаагаар 2 удаа сунгуулсан байна.

Ашигт малтмалын хайгуулын ХҮ-******* тоот тусгай зөвшөөрлийн хувьд:

Төв аймгийн Цээл сумын нутаг Үхэр уул нэртэй газар 746.76 гектар талбайг ашигт малтмалын хайгуулын ХҮ-******* тоот тусгай зөвшөөрлийг 2008 оны 0З дугаар сарын 10-ны өдөр анх "" ХХК-д олгосон байна.

"" ХХК нь ашигт малтмалын хайгуулын ХҮ-******* тоот тусгай зөвшөөрлийн хугацааг 2011 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 372 тоот шийдвэрээр, 2014 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 85 дугаар шийдвэрээр тус тус 3 жилийн хугацаагаар 2 удаа сунгуулжээ.

Ашигт малтмалын хайгуулын ХҮ-013629 тоот тусгай зөвшөөрлийн хувьд:

Төв аймгийн Цээл сумын нутаг Лүн ихэр уул нэртэй газар 2126.73 гектар талбайг ашигт малтмалын хайгуулын ХҮ-013629 тоот тусгай зөвшөөрлийг 2008 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр анх "" ХХК-д олгосон байна. " ХХК нь ашигт малтмалын хайгуулын ХҮ-******* тоот тусгай зөвшөөрлийн хугацааг 2011 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 375 тоот шийдвэрээр, 2014 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 186 дугаар шийдвэрээр тус тус 3 жилийн хугацаагаар 2 удаа сунгуулжээ. Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д Хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 1 сарын өмнө түүнийг эзэмшигч нь хугацааг сунгуулах тухай өргөдлийг төрийн захиргааны байгууллагад гаргах талаар зохицуулсан бөгөөд өргөдөлд байгаль орчны менежментийн төлөвлөгөөг энэ хуулийн 40 дүгээр зүйлд заасны дагуу шинэчлэн батлуулсан баримт; хайгуулын тухайн үе шатны ажлыг гүйцэтгэсэн тухай тайлан, түүнийг хүлээлгэн өгсөн баримтуудыг хавсаргахаар зохицуулсан байна.

Гэтэл гуравдагч этгээд Голденсаве ХХК болон ХХК нь 2011, 2014 онуудад хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах өргөдөлд хавсаргасан Байгаль орчин хамгаалах, нөхөн сэргээх ажлын төлөвлөгөө, Байгаль орчин хамгаалах төлөвлөгөөнүүдийг тухайн орон нутгийн Засаг даргаар батлуулаагүй болох нь дээрх төлөвлөгөөнүүд Төв аймгийн Цээл сумын Засаг даргын гарын үсгэнд хийсэн шинжээчийн дүгнэлтээр[6] тогтоогдож байна. Иймд гуравдагч этгээд "Голденсаве", ЕОC ХХК-иуд нь Ашигт малтмалын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д заасан үүргээ биелүүлээгүй нь мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.2-т заасан Төв аймгийн Цээл сумын Засаг дарга нь хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч "Голденсаве", ЕОC ХХК-иудын байгаль орчны менежментийн төлөвлөгөө, түүний өөрчлөлтийг хүлээн авч, хянан батлах зэрэг хайгуулын тусгай зөвшөөрөл сунгах харилцаанд орон нутгийн хяналтыг хэрэгжүүлэх боломж олгоогүй гэж үзэхээр байна.

Түүнчлэн хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах өргөдөлд хавсаргах баримт бичгийн бүрдэл нь Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлд заасан шаардлагыг хангасан байх бөгөөд 33 дугаар зүйлийн 33.3-д заасан хайгуулын ажилд зарцуулсан зардлын хэмжээг газар дээр шалгах үүргээ хариуцагч биелүүлээгүй нь тусгай зөвшөөрлийг цуцлах, хугацаа сунгахаас татгалзах зэрэг үр дагавартай атал тусгай зөвшөөрлийн хугацааг сунгах өргөдөлд хавсаргасан баримт бичгийн бүрдлийн хуурамч эсэхийг бид мэдэх боломжгүй гэсэн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарыг зөвтгөх үндэслэлгүй юм.

Иймд Г******* ХХК-ийн 714 га талбай бүхий Сэрвэн Уул ХҮ-******* дугаартай лиценз, ХХК-ийн 269 га талбай бүхий Ү ХҮ-******* дугаартай лиценз, 746 га талбай бүхий Ү ХҮ-******* дугаартай лиценз, ХХК-ийн 2126 га талбай бүхий Лүн И ХҮ-013629 дугаартай тусгай зөвшөөрлийг цуцлахыг Ашигт малтмалын газарт даалгахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1, 70.2.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Ашигт малтмалын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.3, 56 дугаар зүйлийн 56.1.8, 66 дугаар зүйлийн 66.3, Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.6, Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 1-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Төв аймгийн Цээл сумын Засаг даргын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Г******* ХХК-ийн 714 га талбай бүхий Сэрвэн Уул ХҮ-******* дугаартай лиценз, ХХК-ийн 269 га талбай бүхий Ү ХҮ-******* дугаартай лиценз, 746 га талбай бүхий Ү ХҮ-******* дугаартай лиценз, ХХК-ийн 2126 га талбай бүхий Лүн И ХҮ-013629 дугаартай тусгай зөвшөөрлийг цуцлахыг Ашигт малтмалын газарт даалгасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.1-д зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.НАСАНДЭЛГЭР

 

 

[1] Хавтаст хэрэг-2-ын 19-21 дүгээр хуудас

[2] Хавтаст хэрэг-2-ын 85 дугаар хуудас

[3] Хавтаст хэрэг-2-ын 83 дугаар хуудас

[4] Хавтаст хэрэг-2-ын 117 дугаар хуудас

[5] Хавтаст хэрэг/-1/-ийн 22-р хуудас

[6] Хавтаст хэрэг-1-ийн 240-250 дугаар хуудас