Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 04 сарын 23 өдөр

Дугаар 101/ШШ2024/02198

 

 

2024 04 23 101/ШШ2024/02198

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ундраа даргалж, шүүгч З.*******, Н.******* нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Сүхбаатар *********** тоот хаягт оршин суух, ******* овогт *******ын ******* /регистрийн дугаар:*******/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: дүүргийн ********* тоот хаягт оршин суух ******* овогт *******ын ******* /регистрийн дугаар: /-д холбогдох,

Гэм хорын хохирол болох 1,782,700 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Тогтуунжаргал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Э.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Г. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Э.******* нь 2021 оны 5 сарын 31-ний өдөр 14 цагийн үед *********** дугаар байрны хойд талын замд Г.*******ын жолоодож явсан улсын дугаартай тээврийн хэрэгсэлд мөргүүлж, баруун шаант туялзуур ясны ил хугарал, шилбэ тавхайн шарх, цус хуралт, зөөлөн эдийн бяцрал бүхий хүнд гэмтэл учирсан.

Т.*******ын учруулсан уг гэмтлийн улмаас би баруун шилбэндээ түгжээтэй хадаас хийлгэж, 2023 оны 7 сарын 25-ны өдөр Гэмтэл согог судлалын Үндэсний төвд хэвтэн эмчлүүлж, хагалгаа хийлгэж, төмөр хадаас болон шруп авах хагалгаанд орсон.

Хагалгаанд орсон өдрөөс эхлэн хэсэг хугацаанд таягтай, зовиур ихтэй, мөн 5 болон 2, 1 настай гурван хүүхэдтэй тул зовиурын улмаас хүхүдүүдээ асран хамгаалах мөн өөрийгөө сувилуулах эмнэлэг явах боолт хийлгэх зэрэг маш их хүний дэмжлэг хэрэгцээ шаардлага гарч, 1 сарын хугацаанд өөрийгөө болон хүүхдүүдээ асрах шаардлага гарсан. Мөн эмнэлгийн гам барих, маш их зовиурын улмаас хөл дээрээ зогсож чадахгүй, таяг хэрэглэж байсан.

Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байх хугацаанд цэвэр боолт, өвчин намдаагч, памперс 51,500 төгрөг, таяг 45,000 төгрөг, өвчин намдаах шархны эм 26,700 төгрөг, эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байхад өөрөө босох боломжгүй, эргэлт хийх хүн байхгүй байсан тул 170,200 болон 52,300 төгрөгийн хоол идсэн.

Мөн хүүхэд асран хамгаалах үйлчилгээний хөлс 2023 оны 7 дугаар сарын 25-ны өдрөөс 2023 оны 8 дугаар сарын 25-ны өдөр хүртэл нэг сарын төлбөр болох 1,500,000 төгрөг төлсөн.

Нийт 1,782,7000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч Т.******* шүүхэд гаргасан тайлбартаа:

2021 оны 5 сарын 31-ний өдөр зам тээврийн осол гаргаж, гэм буруугаа хулуийн дагуу хүлээн хохирогчоос уучлалт гуйж, түүнд учирсан эмчилгээ болон бусад зардлыг эрүүгийн журмаар 2,150,000 төгрөг, иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн шийдвэрээр нэхэмжлэгчид гэм хорын хохирол 7,472,300 төгрөгийг бүрэн төлсөн. Хохирогчийн эрүүл мэнд сайжирсан гэж үзэж байна.

Нэхэмжлэлийн шаардлагын эмчилгээ, таяг, эм тарианы зардал 123,200 төгрөгийг төлнө, бусад хэсэг болох 1,659,500 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй.

Эмнэлэгт 3 хоног хэвтэн эмчлүүлсний хоол хүнсдний зардалд өгсөн баримтууд нь нэг өдөр олон тооны хоол авсан зэрэг бодит байдалд нийцэхгүй баримтууд байгаа тул зөвшөөрөхгүй гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Халтиргаатай замын хөдөлгөөнд оролцож байгаад Э.*******ийн биед гэмтэл учруулсан гэдэгтээ маргаан байхгүй. 2021 оны 5 сарын 31-ний өдөр Эрүүгийн хэргийн шүүх шийдэж, гэм хорын хохирол учруулсан асуудал дээр 2,150,000 төгрөгийн хохирол тооцож шийдсэн.

Үүнээс хойш 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрт нэхэмжлэгч өөрт учирсан гэм хорын хохирол 7,472,300 төгрөгийг гаргуулах шийдвэрлэсэн.

Үүнтэй холбоотой Т.******* нь 800,000 төгрөгийн цалин авдаг. Үүнийхээ 50 хувь 400,000 төгрөгийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад төлж байсан боловч шийдвэр гүйцэтгэгчээс байнга залгаж Э.*******ийн бага насны 3 хүүхэдтэй гэдгийг хэлсэн учраас төлбөрийг барагдуулахын тулд өөрийн ээжийн нэр дээр тэтгэврийн зээл авч, ойр дотны хүмүүсээсээ мөнгө зээлэн 2022 оны 11 сарын 11-ний өдөр 7,472,000 төгрөгийг төлж барагдуулж гэм буруугаа ухамсарлаж ойлгосон.

Гэтэл 2023 оны 9 сарын 18-ны өдөр тус шүүхэд гом хорын хохирол гэж нэхэмжлэл гаргаж байгааг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна.

Нэхэмжлэлийн шаардлагыг гардаж авч, хэргийн материалтай танилцах үед хүүхэд асрагч авсан 500,000 төгрөг, хоол хүнсний зардал 195,500 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа.

Харин эмчилгээний зардал 123,200 төгрөгийг зөвшөөрч төлөхөд бэлэн байна гэсэн хариу тайлбартаа хэлсэн. Иргэний хуулийн аль зүйл заалтаар хүүхэд асрагчийн зардлыг нэхэмжилж байгааг ойлгохгүй байна.

Өмнөх гэм хорын хохирлыг барагдуулахын тулд ээжийнхээ тэтгэврийн зээлийг авхуулсан гэдгээ нотлохын тулд эдгээр баримтуудыг гаргаж өгч байгаа. Гэм хорын хохирлыг барагдуулаад байхад дахин шүүхэд нэхэмжлэл гаргаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Өөрт нь учирсан хохирол болох 123,200 төгрөгийг төлнө, бусад зардлыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна гэв.

 

Хэрэгт авагдсан нотлох баримтууд.

Нэхэмжлэгч талаас гаргасан нотлох баримтууд: нэхэмжлэл, дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн магадлал,

Э.******* болон Ж. нарын хооронд 2023 оны 7 сарын 31-ний өдөр байгуулагдсан ажил гүйцэтгэх гэрээ, Э.*******ээс Ж.д 2023 оны 8 дугаар сарын 25-ны өдөр 750,000 төгрөг шилжүүлсэн банкны шилжүүлгийн баримт, 2023 оны 8 дугаар сарын 18-ны өдөр 750,000 төгрөг шилжүүлсэн , банкны баримт,

Э.*******ийн эмнэлэгээс гарах, шилжих үеийн эпикриз 2023 оны 7 сарын 24-ний өдрийн огноотой, Э.*******ийн хөлний рентген зураг 2023 оны 7 сарын 15-ны өдрийн огноотой, 2023 оны 7 дугаар сарын 24-ний өдөр ХХК-иас 51,500 төгрөгийн памперс, дэвсгэр, уян боолт, малгай маск, лаа авсан тухай зарлагын баримт,

ХХК-ийн эмийн сангаас 26,700 төгрөгийн эм худалдан авсан баримт, 2023 оны 7 дугаар сарын 28-ны өдөр 45,000 төгрөгийн баримт, ресторанаас 2023 оны 7 дугаар сарын 26-ны өдөр 107,200 төгрөгийн хоол, Yuna хүргэлтээр 2023 оны 7 дугаар сарын 27-ны өдөр 52,300 төгрөгийн хоол худалдан авсан баримтууд,

Э.*******ээс Г.т олгосон 2023.12.19-ний өдрийн итгэмжлэл, амбулаториор эмчлүүлэгчдийн карт, Э.*******ийн эзэмшдэг банк дахь дугаар дансны 2023.08.25-ны өдрийн хуулга,

Эрүүл мэндийн даатгалаар хөнгөлөлт авсан тусламж үйлчилгээний мэдээлэл, Г., Э.******* нар 2018 оны 3 сарын 02-ны өдөр ийн Соёмбо, 2020 оны 12 сарын 01-ний өдөр ийн , 2022 оны 6 сарын 24-ний өдөр ийн нарыг төрүүлсэн тухай хүүхдүүдийн төрсний бүртгэлийн лавлагаа, 2023.08.18-ны өдөр Э.*******ээс 750,000 төгрөгийн орлого орсон тухай гийн эзэмшдэг банк дахь дугаартай харилцах дансны хуулга;

 

Хариуцагч талаас гаргасан нотлох баримтууд:

Хариуцагчийн иргэний үнэмлэхийн хуулбар, хариу тайлбар, хариуцагч Т.*******аас С.өд 2023.11.10 өдөр олгосон итгэмжлэл,

Т.*******ын төрсний гэрчилгээний хуулбар, гийн 2023.12.11-ний өдрийн байдлаар банкинд 2,374,325 төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй тухай 2023.12.11 өдрийн дугаартай тодорхойлолт, Д.гийн зээлийн дансны дэлгэрэнгүй хуулга, дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022.11.10-ны өдрийн дугаар шийдвэр;

 

Шүүх хуралдаанаар, зохигчдын гаргасан тайлбар, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Шүүх, хариуцагч Т.*******аас 1,623,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Э.*******т олгох, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын 1159,500 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.

 

2. Нэхэмжлэгч Э.******* нь хариуцагч Т.*******д холбогдуулан зам тээврийн ослын улмаас эрүүл мэндэд учруулсан хохирол 1,782,700 төгрөг гаргуулахаар шаардсан бөгөөд нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг дор дурдсанаар тайлбарласан.

 

2.1. 2021 оны 5 дугаар сарын 31-ний өдөр Г.*******ын жолоодож явсан улсын дугаартай тээврийн хэрэгсэлд мөргүүлж, баруун шаант туялзуур ясны ил хугарал, шилбэ тавхайн шарх, цус хуралт, зөөлөн эдийн бяцрал бүхий хүнд гэмтэл учирсан тул баруун шилбэндээ түгжээтэй хадаас хийлгэж, 2023 оны 7 сарын 25-ны өдөр Гэмтэл согог судлалын Үндэсний төвд төмөр хадаас болон шруп авах хагалгаанд орсноор таягтай, зовиур ихтэй, 5, 2, 1 настай гурван хүүхдээ асрах, эмнэлэг явах, боолт хийлгэх зэрэг дэмжлэг шаардагдсан.

Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байх хугацаанд цэвэр боолт, өвчин намдаагч, памперс 51,500 төгрөг, таяг 45,000 төгрөг, өвчин намдаах шархны эм 26,700 төгрөг, эмнэлэгт хэвтэж байхад өөрөө босох боломжгүй, эргэлтээр ирэх хүнгүй тул 170,200 болон 52,300 төгрөгийн хоол идсэн, хүүхэд асрах үйлчилгээний хөлс 2023 оны 7 сарын 25-ны өдрөөс 2023 оны 8 сарын 25-ны өдөр хүртэл 1,500,000 төгрөг тус тус нэхэмжилсэн.

 

3. Хариуцагч тал эмчилгээ, таяг, эм тарианы зардал 123,200 төгрөгийг төлнө, бусад 1,659,500 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй хэмээн маргасан.

 

4. Хариуцагч Т.******* 2021 оны 5 сарын 31-ний өдөр 14 цаг 10 минутын үед дүүрэг, 4-р хороо, 63-р байрны хойд талын замд 79-65 УБӨ улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.1-д заасан Жолооч ... чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцлийг хангана. гэсэн заалтыг зөрчиж, ухрах үйлдэл хийхдээ ухрах араандаа хийлгүй урагшилсны улмаас явган хүний замаар явж байсан явган зорчигч Э.*******ийг мөргөж, эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдож, дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 8 сарын 09-ний өдрийн дугаар шийтгэх тогтоолоор түүнийг гэм буруутай тооцож, Өршөөл үзүүлэх тухай 2021 оны 7 сарын 02-ны өдрийн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д зааснаар эрүүгийн хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгож, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 11 сарын 04-ний өдрийн магадлалаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

 

5. Хариуцагч нь гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд гэмт хэргийн улмаас Э.*******ийн биед баруун шаант тахилзуур ясны ил хугарал, шилбэ тавхайн шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл учирсан болох нь дээр дурдсан хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрүүдээр тогтоогдсон болно.

 

6. Нэхэмжлэгч нь зам тээврийн ослын улмаас учирсан хохиролтой холбоотой нэхэмжлэлийг тус шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн дугаар шийдвэрээр шийдвэрлүүлснээс хойш буюу 2023 оны 7 сарын 25-ны өдөр Гэмтэл согог судлалын Үндэсний төвд эмчлүүлж, ослын улмаас баруун хөлөндөө хийлгэсэн төмөр хадаас болон шруп авах хагалгаанд орсон болох нь хэрэгт авагдсан Э.*******ийн Амбулаториор эмчлүүлэгчдийн карт, төлөвлөгөөт журмаар баруун шаант ясны мэс засалд орох тухай Эмнэлгээс гарах, шилжих үеийн эпикриз зэрэг баримтаар тогтоогдож байна.

 

7. Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.4-т Учруулсан хохирлыг арилгуулах, мөн хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт Бусдын эрх, амь нас эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй,

505 дугаар зүйлийн 505.1.-д Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй. гэж зохицуулжээ.

228 дугаар зүйлийн 228.1.Гэм хорыг арилгах үүрэг бүхий этгээд нөгөө талын зөрчигдсөн эрхийг гэм хор учруулахаас өмнөх байдалд сэргээх үүрэгтэй. Зөрчигдсөн эрхийг сэргээх боломжгүй, эсхүл харьцангуй их зардал гарахаар бол гэм хорыг мөнгөөр нөхөн төлж болно. гэж тус тус зааснаар нэхэмжлэгч нь учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй байна.

 

8. Хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн баримтуудаас үзэхэд, нэхэмжлэгч Э.******* нь 2018 оны 3 сарын 02-ны өдөр ийн Соёмбо, 2020 оны 12 сарын 01-ний өдөр ийн , 2022 оны 6 сарын 24-ний өдөр ийн нарыг төрүүлсэн байх ба 2023 оны оны 7 сарын 25-ны өдөр Гэмтэл согог судлалын Үндэсний төвд хэвтэн ослын улмаас баруун хөлөндөө хийлгэсэн төмөр хадаас болон шруп авах хагалгаанд орж, хүүхдүүдээ болон өөрийгөө асрамжлуулах нөхцөл байдалд байсан нь тогтоогдож байна.

Улмаар, 2023 оны 7 сарын 31-ний өдөр Ж.тай ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, 2023 оны 7 сарын 25-ны өдрөөс 2023 оны 8 сарын 25-ны өдөр хүртэл хугацаанд Улаанбаатар хот, Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, 13-23 тоот орон сууцанд 1-5 насны 3 хүүхдийг Ж.гаар асруулах, төлбөрт 1,500,000 төгрөг төлөхөөр тохиролцож, төлсөн нь 2023 оны 8 сарын 18-ны өдөр Э.*******ээс 750,000 төгрөгийн орлого орсон тухай гийн эзэмшдэг банк дахь дугаартай харилцах дансны хуулга, ажил гүйцэтгэх гэрээ, Э.*******ээс Ж.д 2023 оны 8 сарын 25-ны өдөр 750,000 төгрөг шилжүүлсэн банкны шилжүүлгийн баримт, 2023 оны 8 сарын 18-ны өдөр 750,000 төгрөг шилжүүлсэн , банкны баримт зэргээр тогтоогдож байна.

 

9. Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагын эмчилгээ, таяг, эм тарианы зардал 123,200 төгрөгийг төлөхийг зөвшөөрсөн бөгөөд уг 123,200 төгрөгийн зардал гаргасан болох нь хэрэгт авагдсан 2023 оны 7 дугаар сарын 24-ний өдөр ХХК-иас 51,500 төгрөгийн памперс, дэвсгэр, уян боолт, малгай маск, лаа авсан тухай зарлагын баримт, ХХК-ийн эмийн сангаас 26,700 төгрөгийн эм худалдан авсан баримт, 2023 оны 7 дугаар сарын 28-ны өдөр 45,000 төгрөгийн баримт зэргээр тогтоогдсон болно.

 

10. Харин ресторанаас 2023 оны 7 дугаар сарын 26-ны өдөр 107,200 төгрөгийн хоол, Yuna хүргэлтээр 2023 оны 7 дугаар сарын 27-ны өдөр 52,300 төгрөгийн хоол худалдан авсан баримтууд нь нэхэмжлэгч Э.******* хөдөлмөрийн чадвар нь буурсан, 2023 оны оны 7 сарын 25-ны өдөр Гэмтэл согог судлалын Үндэсний төвд хэвтэн эмчлүүлж, хагалгаа хийлгэсэнтэй холбоотой гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагын 159,500 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

                           ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д тус тус заасныг баримтлан хариуцагч Т.*******аас 1,623,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Э.*******т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 159,500 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх заалт, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.7-д тус тус зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдаж, хариуцагч Т.*******аас улсын тэмдэгтийн хураамж 40,921 төгрөгийг гаргуулж дүүргийн Татварын хэлтсийн дансанд төлүүлсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоног өнгөрөөгөөд түүнээс хойш 14 хоногийн дотор  шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.УНДРАА

 

ШҮҮГЧИД З.БАЯРМАА

 

Н.САРАНГҮН