Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 04 сарын 15 өдөр

Дугаар 155/ШШ2024/00376

 

 

 

 

 

2024 оны 04 сарын 15 өдөр

Дугаар 155/ШШ2024/00376

Хөвсгөл аймаг

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Хөвсгөл аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Даваахүү даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Хан Уул дүүргийн ******************** байрлах, Х  банк хувьцаат компанийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 10 дугаар багийн 4 дүгээр гудамжны 01 тоотод оршин суух, Б  Э ын Ч  (***********),

Хариуцагч: Хөвсгөл аймгийн ***************** оршин суух, Б  Г ын О  (ФМ63031469) нарт холбогдох,

Зээл 42,700,425.94 төгрөг, зээлийн хүү 4,577,013.86 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 215,492.82 төгрөг, нийт 47,492,932.62 (дөчин долоон сая дөрвөн зуун ерэн хоёр мянга есөн зуун гучин хоёр төгрөг жаран хоёрмөнгө) төгрөг гаргуулах, зээлийн төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй тохиолдолд зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд барьцаалуулсан барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 02 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.У ,

Хариуцагч Э.Ч , Г.О ,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Далайбаяр.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Х  банк ХК нь хариуцагч Э.Ч , Г.О  нарт холбогдуулан үндсэн зээл 42,700,425.94 төгрөг, зээлийн хүү 4,577,013.86 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 215,492.82 төгрөг, нийт 47,492,932.62 (дөчин долоон сая дөрвөн зуун ерэн хоёр мянга есөн зуун гучин хоёр төгрөг жаран хоёр мөнгө) төгрөг гаргуулах, зээлийн төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй тохиолдолд зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд барьцаалуулсан барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай  нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан ба тэрээр нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

А.Шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Зээлдэгч Э.Ч , хамтран гүйцэтгэгч Г.О  нар нь нэхэмжлэгч Х  Банк ХК-тай 2022 оны 03 дугаар сарын 24-ний өдөр ЗГ/202247566726 тоот бизнесийн эргэлтийн хөрөнгө нэмэгдүүлэх зээлийн гэрээ байгуулж 65,000,000 /жаран таван сая/ төгрөгийг, жилийн 15,6 хувийн хүүгэй, 36 сарын хугацаатай зээлсэн. 2022 оны 03 дугаар сарын 24-ний өдөр БГХ/202247566726 тоот Хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээ байгуулж:

-Бизнесийн бараа материал

-Тоног төхөөрөмж: хөргөгч-6, хөлдөөгч-3

-Гэрийн эд хогшил: буйдан, ханын стенк, телевизор, хөргөгч

2022 оны 03 дугаар сарын 24-ний өдөр БГҮ/202247566726 тоот Үл хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээ байгуулж:

-Иргэн Э.Ч ын өмчлөлийн №000823108 тоот гэрчилгээний дугаартай, Ү-1723009619 тоот бүртгэлийн дугаартай, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 10 дугаар багийн 4 дүгээр гудамжны 01 тоот хаягт байршилтай, 128 м.кв талбайтай Хувийн сууц,

-Иргэн Э.Ч ын эзэмшлийн №000105495 тоот гэрчилгээний дугаартай, Э-1723001296 улсын бүртгэлийн дугаартай, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 10-р баг, 4 гудамж, 01 тоот хаягт байршилтай 614 м.кв талбайтай гэр, орон сууцны, хашааны газрыг тус тус барьцаалуулсан.

Зээлдэгч нь 2024 оны 2 дугаар сарын 22-ны өдрийн байдлаар үндсэн зээлэнд 22,299,574.06 төгрөг, зээлийн хүүд 10,730,009.47 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 19,122.27 төгрөг нийт 33,048,705.80 төгрөгийг төлсөн байна. Харин үлдэгдэл зээлийн төлбөрийн зээл олголтын эргэн төлөлтийн хуваарийг 303 хоног хугацаа хэтрүүлэн төлөлт хийгээгүй байх бөгөөд үндсэн зээлийн үлдэгдэл 42,700,425.94 төгрөг, зээлийн хүү 4,577,013.86 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 215,492.82 төгрөг нийт 47,492,932.62 төгрөгийн үлдэгдэлтэй байх бөгөөд нэхэмжлэгчийн зүгээс дээрх зээлийн үлдэгдэл төлбөрөө төлөхийг удаа дараа шаардаж 2022 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр, 2023 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр, 2023 оны 07 дугаар сарын 25-ны өдөр тус тус зээл төлөх мэдэгдэл хүргүүлсэн байх боловч зээлдэгч гэрээнд заасан үүргээ зөрчиж, дээрх зээлийн үлдэгдэл төлбөрийг төлөөгүй байна. Тус үүргийн зөрчлөөс үүдэн талуудын хооронд байгуулагдсан Бизнесийн эргэлтийн хөрөнгө нэмэгдүүлэх зээлийн гэрээний 6.1.1-д Зээл олголт, эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчсөн, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй зохих ёсоор биелүүлээгүй тохиолдолд банкны санаачилгаар гэрээг цуцалж, зээлийн төлбөрийг хугацаанаас өмнө бүрэн төлөхийг шаардах урьдчилсан нөхцөл хангагдсан гэж үзэхээр байна. Иймд хариуцагч нараас 2022 оны 03 дугаар сарын 24-ний өдөр ЗГ/202247566726 тоот бизнесийн эргэлтийн хөрөнгө нэмэгдүүлэх зээлийн гэрээний үүрэгт а/үндсэн зээл 42,700,425.94 төгрөг, б/ зээлийн хүү 4,577,013.86 төгрөг, в/ нэмэгдүүлсэн хүү 215,492.82 төгрөг, нийт 47,492,932.62 төгрөг гаргуулах,

Зээлийн төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй тохиолдолд дараах барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах: Үүнд:

Иргэн Э.Ч ын өмчлөлийн №000823108 тоот гэрчилгээний дугаартай, Ү-1723009619 тоот бүртгэлийн дугаартай, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 10-р баг, 4 гудамж, 01 тоот хаягт байршилтай, 128 м.кв талбайтай хувийн сууц,

Иргэн Э.Ч ын эзэмшлийн №000105495 тоот гэрчилгээний дугаартай, Э-1723 001296 улсын бүртгэлийн дугаартай, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 10-р баг, 4 гудамж, 1 тоот хаягт байршилтай 614 м.кв талбайтай гэр, орон сууцны, хашааны газар зэрэг үл хөдлөх хөрөнгө мөн дээр дурдсан хөдлөх хөрөнгүүдээр зээлийн гэрээнүүдийн үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ.

Б.Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн төлөөлөгч Э.У  гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Хариуцагч тал нэхэмжилсэн мөнгөн шаардлагыг төлөх санхүүгийн боломжгүй байдлыг харгалзан тодорхой хугацаа өгөхөөр тохиролцлоо. Үүнд: нэхэмжилсэн мөнгөн дүнг 1 жилийн дотор төлж барагдуулах. Хэрэв тохирсон хугацаанд төлж барагдуулаагүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах.

Өөрөөр хэлбэл үндсэн зээл 42,700,425.94 төгрөг, зээлийн хүү 4,577,013.86 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 215,492.82 төгрөг, нийт 47,492,932.62 (дөчин долоон сая дөрвөн зуун ерэн хоёр мянга есөн зуун гучин хоёр төгрөг жаран хоёр мөнгө) төгрөгийг 2025 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн дотор төлөх, хэрэв төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох Э.Ч ын өмчлөлийн №000823108 тоот гэрчилгээний дугаартай, Ү-1723009619 тоот бүртгэлийн дугаартай, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 10-р баг, 4 гудамж, 01 тоот хаягт байршилтай, 128 м.кв талбайтай хувийн сууц, Э.Ч ын эзэмшлийн №000105495 тоот гэрчилгээний дугаартай, Э-1723001296 улсын бүртгэлийн дугаартай, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 10-р баг, 4 гудамж, 1 тоот хаягт байршилтай 614 м.кв талбайтай гэр, орон сууцны, хашааны газар зэргээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах юм. Хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрч байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй, хялбаршуулсан журмаар шийдвэрлэхэд гарах үр дагаварыг ойлгож мэдлээ гэв.

Хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагад дараах тайлбарыг гаргасан. Үүнд:

А.Хариуцагч Э.Ч  шүүхэд ирүүлсэн тайлбартаа:

Миний бие Э  овогтой Ч ын Х  банкнаас 65,000,000 төгрөгийн бизнесийн зээл авсан нь үнэн болно. Миний эрхэлсэн бизнес тодорхойгүй хугацаагаар зогссон тул авсан зээлээ 2024 оны 6 дугаар сарын 20-ны өдөр гэхэд хэтэрсэн зээлээ төлж хуваарийн дагуу төлнө. Миний бие Э  овогтой Ч  нь 2022 оны 3 дугаар сарын 24-ний өдөр Х  банкнаас 65,000,000 төгрөгийн бизнесийн зээлийг 36 сарын хугацаатай авсан нь үнэн болно. Миний эрхэлж байсан бизнес тодорхойгүй хугацаагаар зогссон тул миний авсан зээлийн хугацааг 2026 оны 3 дугаар сар хүртэл сунгаж эргэн төлөлтийг багасгаж өгнө үү гэжээ.

Б.Хариуцагч Э.Ч  шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа:

Би Х  банк ХК-ийн нэхэмжлэлийн шаардлага 47,492,932.62 төгрөгийг 2025 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн дотор төлж барагдуулна. Хэрэв төлж барагдуулахгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахыг хүлээн зөвшөөрч нэхэмжлэгчтэй эвлэрч байна. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй гэв.

В.Хариуцагч Г.О  шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа:

Х  банк ХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрч байна. 47,492,932.62 төгрөгийг 2025 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн дотор төлж барагдуулах ба төлж барагдуулахгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахыг зөвшөөрч байна. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхэд гарах үр дагаварыг ойлголоо гэв.

Нотлох баримт:

Нэхэмжлэгч талаас нэхэмжлэл 03 хуудас, Улсын бүртгэлийн гэрчилгээ 01 хуудас, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт 02 хуудас, итгэмжлэл 03 хуудас, зээлийн гэрээ 3 хуудас, барьцааны гэрээ 5 хуудас, зээлийн өргөдөл 2 хуудас, зээлийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах гэрээ 01 хуудас, Э.Ч ын гараар бичсэн өргөдөл 01 хуудас, зээлийн хүсэлт 02 хуудас, зээлийн дансны дэлгэрэнгүй хуулга 02 хуудас, депозит дансны хуулга 4 хуудас, иргэний үнэмлэхний хуулбар 01 хуудас, хариуцагч Э.Ч ын Ү-1723009619 дугаартай Улсын бүртгэлийн гэрчилгээ 01 хуудас, Хөдлөх хөрөнгийн барьцааны бүртгэлийн системийн лавлагаа 01 хуудас, Иргэний газар эзэмших эрхийн гэрчилгээ 01 хуудас, Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ 02 хуудас, Эд хөрөнгийн бүртгэлийн үйлчилгээний маягт 01 хуудас, Зээл төлөх мэдэгдэл 3 хуудас баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. (хх-ийн 1-39 дахь тал)

Хариуцагч талаас тайлбар 02 хуудас баримтыг гаргасан. (хх-ийн 48, 49 дахь тал)

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Х  банк ХК нь хариуцагч Э.Ч , Г.О  нараас зээл 42,700,425.94 төгрөг, зээлийн хүү 4,577,013.86 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 215,492.82 төгрөг, нийт 47,492,932.62 (дөчин долоон сая дөрвөн зуун ерэн хоёр мянга есөн зуун гучин хоёр төгрөг жаран хоёр мөнгө) төгрөг гаргуулах, зээлийн төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй тохиолдолд зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд барьцаалуулсан барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Шүүх хуралдаанд  зохигчид дараах байдлаар харилцан тохиролцож, хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч эвлэрлээ.Үүнд:

Хариуцагч Э.Ч , Г.О  нар нь нэхэмжлэлийн шаардлага 47,492,932.62 (дөчин долоон мянга дөрвөн зуун ерэн хоёр мянга есөн зуун гучин хоёр төгрөг жаран хоёр мөнгөтөгрөгийг 2025 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн дотор төлж барагдуулах, уг хугацаанд төлж барагдуулаагүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох Э.Ч ын өмчлөлийн №000823108 тоот гэрчилгээний дугаартай, Ү-1723009619 тоот бүртгэлийн дугаартай, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 10-р баг, 4 гудамж, 01 тоот хаягт байршилтай, 128 м.кв талбайтай хувийн сууц, №000105495 тоот гэрчилгээний дугаартай, Э-1723001296 улсын бүртгэлийн дугаартай, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 10-р баг, 4 гудамж, 1 тоот хаягт байршилтай 614 м.кв талбайтай гэр, орон сууцны, хашааны газар зэргээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар харилцан тохиролцож, хариуцагч нар нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсэн ба энэ нь Иргэний хуульд нийцсэн, бусдын эрх, эрх чөлөө хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй  байна.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д  зааснаар  зохигчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

Х  банк ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 465,614 (дөрвөн зуун жаран таван мянга зургаан зуун арван дөрөв) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э.Ч , Г.О  нараас 465,614 (дөрвөн зуун жаран таван мянга зургаан зуун арван дөрөв) төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Х  банк ХК-д олгож шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгч Х  банк ХК-ийн нэхэмжлэлийн шаардлага үндсэн зээл 42,700,425.94 төгрөг, зээлийн хүү 4,577,013.86 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 215,492.82 төгрөг, нийт 47,492,932.62 (дөчин долоон сая дөрвөн зуун ерэн хоёр мянга есөн зуун гучин хоёр төгрөг жаран хоёр мөнгө) төгрөг гаргуулах, зээлийн төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй тохиолдолд зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд барьцаалуулсан барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Э.Ч , Г.О  нар нь нэхэмжлэлийн шаардлага 47,492,932.62 (дөчин долоон сая дөрвөн зуун ерэн хоёр мянга есөн зуун гучин хоёр төгрөг жаран хоёр мөнгөтөгрөгийг 2025 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн дотор төлж барагдуулах, уг хугацаанд төлж барагдуулаагүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох Э.Ч ын өмчлөлийн №000823108 тоот гэрчилгээний дугаартай, Ү-1723009619 тоот бүртгэлийн дугаартай, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 10-р баг, 4 гудамж, 01 тоот хаягт байршилтай, 128 м.кв талбайтай хувийн сууц, №000105495 тоот гэрчилгээний дугаартай, Э-1723001296 улсын бүртгэлийн дугаартай, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 10 дугаар багийн 4 дүгээр гудамжны 1 тоот хаягт байршилтай 614 м.кв талбайтай гэр, орон сууцны, хашааны газар зэргээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг хүлээн зөвшөөрч эвлэрсэн талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар Х  банк ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 465,614 (дөрвөн зуун арван дөрвөн мянга зургаан зуун арван дөрөв) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э.Ч , Г.О  нараас 465,614 (дөрвөн зуун жаран таван мянга зургаан зуун арван дөрөв) төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Х  банк ХК-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ  Г.ДАВААХҮҮ