Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2024 оны 04 сарын 30 өдөр

Дугаар 155/ШШ2024/00426

 

 

 

 

 

2024 оны 04 сарын 30 өдөр

Дугаар 155/ШШ2024/00426

Хөвсгөл аймаг

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 
 

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Даваахүү би,

Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Түнэл сумын ********** оршин суух, Х  Т-ийн Н  (**************** )-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хөвсгөл аймгийн Түнэл сумын ********** оршин суух, Х  Т-ын  М  (************)-т холбогдох

6,587,292 (зургаан сая таван зуун наян долоон мянга хоёр зуун ерэн хоёр) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 202оны 03 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, 2024 оны 03 дугаар сарын 07-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Т.Н  нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Т  овогтой Н  нь 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр Түнэл суман дахь ХААН банкнаас иргэн М т 10,000,000 төгрөгийн зээл авч өгсөн.

2022 оны 10 дугаар сарын 27-ны өдөр 5,500,000 төгрөгийн төлөлтийг М  төлсөн. Үүнээс хойш төлөлтийн хугацаа хэтэрч явсаар байгаад 2023 оны 12 дугаар сарын 30-ны өдөр би өөрийн цалин болох 890,000 төгрөгийг зээлд татуулсан. 2024 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн байдлаар зээлийн нийт үлдэгдэл дээрээ зээлэнд татуулсан 890,000 төгрөгөө нэмээд 6,587,292 төгрөгийг М аас нэхэмжилж байна. Зээлийн хугацаа хэтрээд М тай холбогдож, ярьж төлөлтөө хийлгэж чадахгүй байна. Учир иймд иргэн М аас 6,587,292 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Т.М  шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Хариуцагч Хөвсгөл аймгийн Түнэл сумын 6 дугаар багийн иргэн Төгсжаргал овогтой М  миний бие нэхэмжлэгч Түнэл сумын 5 дугаар багийн иргэн Т  овогтой Н ээс 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр сумын ХААН банкнаас 10,000,000 төгрөгийн зээл авсан ба 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдөр 5,500,000 төгрөгийг төлсөн. Үүнээс хойш үлдэгдэл 5,697,292 төгрөг ба Н ийн зээлд татуулсан 890,000 төгрөгийг нэмээд нийт 6,587,292 төгрөгийг 2024 оны 4 дүгээр сарын 25-ны өдрөөс 2025 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн дотор бүрэн төлж дуусгахаар хүсэлт гаргаж барагдуулахыг уламжлая. Яг одоо үндсэн ажилгүй, өрхийн болон нэмэлт орлогогүй байгаа тул хугацааг сунгаж өгөхийг хүсэж өргөдөл хүсэлт гаргав гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Т.Н  нь хариуцагч Т.М аас 6,587,292 (зургаан сая таван зуун наян долоон мянга хоёр зуун ерэн хоёр) төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Хэрэг  хянан  шийдвэрлэх  ажиллагааны  явцад  хариуцагч  Т.М  нь нэхэмжлэлийн шаардлага болох нийт 6,587,292 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн хариу тайлбарыг шүүхэд ирүүлсэн байх ба энэ нь хууль зөрчөөгүй, бусдын эрх, эрх чөлөө хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй  тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.

Иймд нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 120,267 (нэг зуун хорин мянга хоёр зуун жаран долоо) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т.М аас 60,133 төгрөгийг, улсын орлогоос буцаан 60,133 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Т.Н т олгов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч Т.Н ийн нэхэмжлэлтэй, 6,587,292 (зургаан сая таван зуун наян долоон мянга хоёр зуун ерэн хоёр) төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт, хариуцагч Т.М  нь нэхэмжлэлийн шаардлага болох нийт 6,587,292 төгрөгийг бүхэлд нь төлөхөөр хүлээн зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Т.Н ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 120,267 (нэг зуун хорин мянга хоёр зуун жаран долоо) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т.М аас 60,133 (жаран мянга нэг зуун гучин гурав) төгрөг, улсын орлогоос буцаан 60,133 (жаран мянга нэг зуун гучин гурав) төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Т.Н т олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ  Г.ДАВААХҮҮ