| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гал-Эрдэнийн Даваахүү |
| Хэргийн индекс | 155/2024/00348/И |
| Дугаар | 155/ШШ2024/00427 |
| Огноо | 2024-04-30 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2024 оны 04 сарын 30 өдөр
Дугаар 155/ШШ2024/00427
| 2024 оны 04 сарын 30 өдөр | Дугаар 155/ШШ2024/00427 | Хөвсгөл аймаг |
Зохигчийн эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Даваахүү би
Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн ****************** багт байрлах, Б сумын ЗДТГ-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хөвсгөл аймгийн Б сумын бүрэнхаан багт оршин суух, Л-ын Ч-ийн Э **************)-д холбогдох,
8,962,000 (найман сая есөн зуун жаран хоёр мянга) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 03 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, 155/2024/00348/И дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Хөвсгөл аймгийн Б сумын ЗДТГ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ЗДТГнярав Г.Стай зээлийн гэрээ байгуулан өвс худалдан авсан. Гэрээний хугацаа 2023 оны 06 дугаар сарын 01-ний өдөр дууссан боловч мөнгөө бүрэн төлөөгүй өгөх боломжгүй гэж хойшлуулсаар 10 сарын хугацаа өнгөрсөн. Энэ нь байгууллагын жилийн эцсийн санхүүгийн тайланд хүндрэл учруулж өндөр хэмжээний өр үүсэж аймгийн төрийн аудитаас төлбөрийг бүрэн барагдуулах зөвлөмж авсан.
Иймд ЗДТГөвсний мөнгө Бүрэнхаан багийн Засаг дарга Ч.Э оос 8,962,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Ч.Э шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие Б сумын Бүрэнхаан багийн засаг дарга ажилтай Чойдорж овогтой Э нь 2023 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн үед сумын Засаг даргын Тамгын газраас багийн малчдад тараа гэж 347 боодол өвсөн прессийг тус бүрийг 15,000 төгрөг, 300 ширхэг боодол соломон прессийг тус бүрийг 16,000 төгрөгөөр тараа гэсэн 01 хуудас зээлийн гэрээнд ЗДТГнярав Г.С гарын үсэг зуруулж өвсөө хүлээж аваад багийнхаа малчдад тарааж өгсөн болно.
Тухайн үед 2023 оны өвөл, хавар цаг агаар хүнд хатуу болсон учир малчид бидний малын хөлийн таварын мөнгө хоёр пресс өндөр үнэтэй өгчихөөд мөнгийг нь нэхлээ гэсэн асуудалтай тулгараад цөөхөн хэдэн малчид өвснийхөө үнийг өгсөн.
Үлдсэн 8,100,000 төгрөгийн өвсний үнийг малчид маань өгөөгүй байна. Одоо үлдсэн өвсний мөнгийг малчид ард иргэдэд нөхцөл байдлыг танилцуулж цуваа гарган гарын үсэг зуруулан 347 ширхэг боодол өвсөн пресснээс задарч хоргодол болсон. 340 ширхэг боодол өвсний үнэ 5,100,000 төгрөг, 300 ширхэг боодол солон пресснээс задарч хоргодол болсон 4 ширхэг боодол өвсний үнийг хасаад 296 ширхэг боодол өвсний үнэ 4,736,000 төгрөг төлөх ёстой 8,100,000 төгрөгийн хоргодол өвсний үнэ 169,000 төгрөгийг хасаад одоо 8,793,000 төгрөгийг 2024 оны 06 дугаар сарын 01-нээс өмнө бүрэн төлж барагдуулах хүсэлтэй байна гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.С шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Хариуцагч Ч.Э нь нэхэмжлэлийн шаардлага болох 8,962,000 төгрөгөөс 8,793,000 төгрөгийг төлж барагдуулахыг зөвшөөрсөн тайлбар ирүүлсэн байна.
Иймд нэхэмжпэлийн шаардлагаа багасгаж 8,793,000 төгрөгийг хариуцагч Ч.Э оос гаргуулан авахыг зөвшөөрч байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Хөвсгөл аймгийн Б сумын ЗДТГ нь хариуцагч Ч.Э од холбогдуулан 8,962,000 (найман сая есөн зуун жаран хоёр мянга) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан ба тэрээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа 169,000 (нэг зуун жаран есөн мянга) төгрөгөөр багасгаж, хариуцагч Ч.Э нэхэмжлэлийн багасгасан шаардлага болох 8,973,000 (найман сая есөн зуун далан гурван мянга) төгрөгийг 2024 оны 6 дугаар сарын 01-ний өдрийн дотор нэхэмжлэгч Б сумын Засаг даргын Тамгын газарт бүрэн төлж барагдуулахаар харилцан тохиролцож, зохигчид эвлэрсэн байх тул зохигчдын эвлэрлийг батлах нь зүйтэй байна гэж үзлээ.
Зохигчид эвлэрэн хэлэлцсэн нь Иргэний хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч байгууллагын нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч Ч.Э оос 8,793,000 (найман сая долоон зуун ерэн гурван мянга) төгрөгт тохирох улсын тэмдэгтийн хураамж 155,638 (нэг зуун таван таван мянга зургаан зуун гучин найм) төгрөгийн тал хувь 77,819 (далан долоон мянга найман зуун арван ес) төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 123.2-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгч Б сумын ЗДТГнэхэмжлэлтэй, хариуцагч Ч.Э од холбогдох, 8,962,000 (найман сая есөн зуун жаран хоёр мянга) төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч Б сумын ЗДТГ нь нэхэмжлэлийн шаардлагаа 169,000 (нэг зуун жаран есөн мянга) төгрөгөөр багасгаж, хариуцагч Ч.Э нэхэмжлэлийн багасгасан шаардлага болох 8,793,000 (найман сая долоон зуун ерэн гурван мянга) төгрөгийг 2024 оны 6 дугаар сарын 01-ний өдрийн дотор нэхэмжлэгч Б сумын Засаг даргын Тамгын газарт бүрэн төлөхөөр харилцан тохиролцож эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.14-т зааснаар нэхэмжлэгч байгууллагын нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар хариуцагч Ч.Э оос 77,819 (далан долоон мянга найман зуун арван ес) төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Ч.Э нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Г.ДАВААХҮҮ