| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гал-Эрдэнийн Даваахүү |
| Хэргийн индекс | 155/2024/00412/И |
| Дугаар | 155/ШШ2024/00429 |
| Огноо | 2024-04-30 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2024 оны 04 сарын 30 өдөр
Дугаар 155/ШШ2024/00429
| Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
| ||
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Даваахүү би,
Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн ****************** оршин суух, Э Д-ийн Д (**************** )-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хөвсгөл аймгийн **************** тоотод оршин суух, Б Т-ын М (***************** )-т холбогдох
800,000 (найман зуун мянга) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч, 2024 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.Д нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Т.Мөнгөнцэцэгтэй амаар гэрээ хийсний дагуу 2023 оны 5 дугаар сарын 30-ны өдөр ХААН банкны дансаар 600,000 төгрөг, 100,000 төгрөг 2023 оны 6 дугаар сарын 27-ны өдөр, 2023 оны 06 дугаар сарын 28-ны өдөр дахиад 100,000 төгрөгийг тус тус шилжүүлж зээлдүүлсэн билээ. Гэвч Т.М нь хэлж ярьсан хугацаандаа зээлсэн мөнгөө өгөхөө болив. Нийт 800,000 төгрөг болов. Т.М нь миний мөнгийг худал хэлж авсан нь тодорхой болж холбоо тасарсан тул зээлдүүлсэн 800,000 төгрөгийг Т.М-ээс гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Т.М шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие Түмэнжаргал овогтой М Д.Д аас нийт 800,000 төгрөг зээлж авсан нь үнэн. Эрүүл мэндийн тодорхой шалтгаанаас үүдэн төлж чадахгүй удааж байгаа. 800,000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.Д нь хариуцагч Т.М-ээс 800,000 (найман зуун мянга) төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Хариуцагч Т.М нь шүүхэд ... 800,000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна... гэх тайлбарыг ирүүлсэн ба хариуцагчийн зөвшөөрөл нь гуравдагч этгээдийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан эрх ашгийг хөндөөгүй, хууль зөрчөөгүй байх тул зөвшөөрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй байна.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.
Иймд нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 23,750 (хорин гурван мянга долоон зуун тавь) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т.М-ээс 11,875 төгрөгийг, улсын орлогоос буцаан 11,875 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Д.Д д олгов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Д.Д ын нэхэмжлэлийн шаардлага 800,000 (найман зуун мянга) төгрөгийг хариуцагч Т.М төлөхөөр хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Д.Д ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 23,750 (хорин гурван мянга долоон зуун тавь) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т.М-ээс 11,875 (арван нэгэн мянга найман зуун далан тав) төгрөг, улсын орлогоос буцаан 11,875 (арван нэгэн мянга найман зуун далан тав) төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Д.Д д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.
ШҮҮГЧ Г.ДАВААХҮҮ
| 2024 оны 04 сарын 30 өдөр | Дугаар 155/ШШ2024/00429 | Хөвсгөл аймаг |
|
| ||