| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гал-Эрдэнийн Даваахүү |
| Хэргийн индекс | 155/2024/00435/И |
| Дугаар | 155/ШШ2024/00431 |
| Огноо | 2024-04-30 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2024 оны 04 сарын 30 өдөр
Дугаар 155/ШШ2024/00431
| 2024 оны 04 сарын 30 өдөр | Дугаар 155/ШШ2024/00431 | Хөвсгөл аймаг |
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Даваахүү би, Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, Стадион Оргил-1 Чингисийн өргөн чөлөө, А банк цамхагт байрлах А банк ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А банк ХК-ийн Хөвсгөл салбарын нэхэмжлэлтэй, Хариуцагч: Хөвсгөл аймгийн ***************** оршин суух, Х Л-ийн Б , (***********), Хариуцагч: Хөвсгөл аймгийн ****************** оршин суух, Ө С.Э (************ ) нарт холбогдох, зээлийн гэрээний үүрэгт 9,962,597.36 (есөн сая есөн зуун жаран хоёр мянга таван зуун ерэн долоон төгрөг гучин зургаан мөнгө) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч, 2024 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад ТОДОРХОЙЛОХ нь: Нэхэмжлэгч А банк хувьцаат компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А банк хувьцаат компанийн Хөвсгөл салбар нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн Л.Б , С.Э нар нь А Банкны Хөвсгөл салбарын Алаг-Эрдэнэ тооцооны төвтэй 2023 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр №ЗГ/202350013126 тоот дугаартай зээлийн гэрээ байгуулж 8,835,607.22 төгрөгийн зээлийн үлдэгдэл дээр нэмж 3,200,000.00 төгрөгийн зээлийг жилийн 16,8 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай цалингийн зээлийг өрхийн хэрэглээний зориулалтаар зээлж авсан. Зээлдэгч нь 2024 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн байдлаар зээл эргэн төлөх хуваарийн дагуу үндсэн төлбөрт 2,908,205.45 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 1,363,310.72 төгрөг, зээлийн нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 7,343.87 нийт 4,278,860.04 төгрөг төлсөн байна. Өнөөдрийн байдлаар зээлийн төлбөр 9,127,401.77 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 806,661.21 төгрөг, зээлийн нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 28,534.38 төгрөг хугацаа хэтрүүлээд 246 хоног болж байна. Иймд банк зээлийн гэрээний 6 дугаар зүйлийн 6.1.1 дэх хэсгийг үндэслэн шүүхэд дараах нэхэмжлэлийн шаардлагыг хүргүүлж байна. Үүнд: 2024 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн байдлаар зээлийн төлбөрт үндсэн зээлийн төлбөр 9,127,401.77 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 806,661.21 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 28,534.38 төгрөг, нийт 9,962,597.36 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ. Хариуцагч Л.Б , С.Э нар шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Л.Б , С.Э бид А банк ХК-ийн нэхэмжлэлийн шаардлага болох 9,962,597.36 төгрөгийг бүхэлд нь төлж барагдуулахыг зөвшөөрч байна гэжээ. ҮНДЭСЛЭХ нь: Нэхэмжлэгч А банк ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А банк ХК-ийн Хөвсгөл салбар нь хариуцагч Л.Б , С.Э нараас зээлийн гэрээний үүрэгт 9,962,597.36 (есөн сая есөн зуун жаран хоёр мянга таван зуун ерэн долоон төгрөг гучин зургаан мөнгө) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Л.Б , С.Э нар нь ...А банк ХК-ийн нэхэмжлэлийн шаардлага болох 9,962,597.36 төгрөгийг бүхэлд нь төлж барагдуулахыг зөвшөөрч байна... гэх хариу тайлбарыг шүүхэд ирүүлсэн байна. Энэ нь хууль зөрчөөгүй, бусдын эрх, эрх чөлөө хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагч нарын зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов. Иймд нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 174,352 (нэг зуун далан дөрвөн мянга гурван зуун тавин хоёр) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Л.Б , С.Э нараас 87,176 (наян долоон мянга нэг зуун далан зургаа) төгрөгийг, улсын орлогоос 87,176 (наян долоон мянга нэг зуун далан зургаа) төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгов. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь: 1.Нэхэмжлэгч А банк ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А банк ХК-ийн Хөвсгөл салбарын нэхэмжлэлтэй, хариуцагч Л.Б , С.Э нарт холбогдох, зээлийн гэрээний үүрэгт 9,962,597.36 (есөн сая есөн зуун жаран хоёр мянга таван зуун ерэн долоон төгрөг гучин зургаан мөнгө) төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Л.Б , С.Э нар нь нэхэмжлэлийн нийт шаардлага болох 9,962,597.36 (есөн сая есөн зуун жаран хоёр мянга таван зуун ерэн долоон төгрөг гучин зургаан мөнгө) төгрөгийг бүхэлд нь төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч байх тул хариуцагч нарын зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 174,352 (нэг зуун далан дөрвөн мянга гурван зуун тавин хоёр) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Л.Б , С.Э нараас 87,176 (наян долоон мянга нэг зуун далан зургаа) төгрөгийг, улсын орлогоос 87,176 (наян долоон мянга нэг зуун далан зургаа) төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай. 3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй. 4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Г.ДАВААХҮҮ
|