Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 11 сарын 02 өдөр

Дугаар 139

 

            Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Мандахбаяр даргалж,

            Улсын яллагч Ж.Очирбат,

            Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Болормаа,

            Шүүгдэгч Э.M , С.Э  нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Өвөрхангай аймгийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Чонос овогт Э ын M , Чонос овогт Самданцоодолын Э  нарт холбогдох 1726000640019 дугаартай хэргийг хянан хэлэлцээд.

            Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Чонос овогт Э. M . .

Шүүгдэгч: Монгол улсын иргэн,  Чонос овогт С.Э .

шүүгдэгч Э.M  нь 2017 оны 08 дугаар сарын 16-ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 6 дугаар баг “Арвайн хошуу” дэлгүүрийн урд талд хохирогч Л.О  хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,

Шүүгдэгч С.Э  нь 08 дугаар сарын 16-ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 6 дугаар баг “Арвайн хошуу” дэлгүүрийн урд талд хохирогч Л.О  хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

            Шүүгдэгч Э.M  шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Тэр асуудлаас өмнө Л.О  бид хоёрын дунд олон асуудал болж байсан. Тэгээд бидний асуудлууд бөөгнөрсөнөөр энэ хэрэг гарах болсон. Би энэ хэрэг гардаг өдөр зах руу Л.О ын ажил дээр яваад очсон. Манай эхнэр их ууртай учраас би түүнтэй асуудлыг эв зүйгээр ярилцъя гэж бодож байсан юм. Би түүнд “хоёулаа залуу байгаа дээрээ хоёр тийшээ болъё” гэж хэлсэн. Тэгсэн чинь Л.О  орилж хашгичаад, “Хүүхдээ өнчрүүлээд салах гэлээ” гэсэн. Тэгж байтал эхнэр хадмынх руу явна гэсэн. Бид машинаараа хөдлөөд манайх байдаг гудамжны дэлгүүрийн гадна очиж зогссон. Тэр үед машины цонх онгорхой хүүхэд маань уйлаад байсан. Л.О  намайг маажаад самардаад байхаар нь зүүн гарын шуу хэсгээр нь барьж байгаад цонх руу хүчтэй шахсан. Биднийг ийм байдалтай байхад ээж таараад машины цонхоор бид хоёр руу хандаж “яагаад байгаа юм бэ?” гэхээр нь “би энэ хүнд салъя” гэж хэлсэн юм гэхэд ээж “салах нь зөв” гэж хэлсэн. Тэгсэн чинь Л.О  “чи муу авгай үр хүүхдээ сайн сайхан явуулъя гэдэггүй, муу ёрын авгай” гэж хэлсэн. Тэгсэн чинь ээж хүүхэд аваад явах гэсэн. Тухайн үед Л.О  машин авч явах гээд байсан. Тэр маш их ууртай юу ч болж магадгүй байсан, бас урьд нь хоёр ч удаа аваарт орж байсан тул би машиныг өгөхгүй гэж хичээсэн юм. Тэгээд би машинаа өгч явуулахгүй гэсэн. Тэгээд бид хоёрын дундах хэрүүл улам даамжраад сүүлдээ ээж, Л.О  хоёр хэрэлдсэн. Тэгж байгаад ээж гүйгээд явчихсан. Тэр хооронд би Л.О д хандаж “чамайг хүргээд өгье” гэж хэлсэн. Л.О  намайг “чи эцэг эхийнхээ үгэнд орж надаас салах гэлээ” гээд уурлаад байсан. Энэ хугацаанд бидний дунд маргаан үргэлжилсээр байсан чинь аав гэнэт гүйгээд ирсэн. Аав их уурласан байсан учраас тэр чигээр нь орхивол яахаас ч буцахгүй байдалтай байсан тул би аавыг тэврээд авсан. Тэгсэн чинь аав “та хоёр яах гэж ингэж байдаг юм бэ,  өдийг хүртэл тэжээж байхад” гэж хэлсэн. Тэгээд би аавыг тэврэлтээсээ алдчихсан. Би Л.О ыг цохьж аваагүй. Тэгж байгаад Л.О  хүүхдээ тэвэрч гүйгээд такси бариад явсан...” гэв.

Шүүгдэгч С.Э  шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “... 2017 оны 08 дугаар сарын 16-ны өдөр эхнэр нэгж авахаар дэлгүүр рүү явсан. Тэгснээ удалгүй уйлаад гүйгээд ороод ирсэн. Би “Яав, юу болов” гэтэл манай эхнэр Л.О  намайг “Шалавхан үхэж далд ор” гэж хэллээ гэсэн. Эхнэр маань саахрын өвчтэй, бамбайтай хүн байгаа юм. Манай бэр өнчин өрөөсөн өссөн болохоор эхнэр бид хоёр түүнийг өөрийн хүүхэд шиг санаж, арчилж явсан. Миний уур хүрээд гэрээс гарч хүү, бэр хоёр дээрээ очсон. Очингуутаа Л.О ыг нэг удаа алгадсан. Тэгээд ачаа авах гээд машины урд руу тонгойсон чинь Л.О  намайг өвдөглөсөн. Тэгэхээр нь би түүнийг хазсан минь үнэн. Би хөгшин хүн, бас машин дотор сууж байгаа хүнийг тэгтлээ гэмтээгээд байж чадахгүй шүү дээ. Хөгшин хүний цохиод авах тэр хүнд юу болохов. Би тухайн үед уурлаж давчдасныхаа үүднээс би биеэ барьж чадаагүй нь миний буруу. Ер нь бол гэрийн доторх хэрүүлийг даамжруулаад энэ байдалд хүрлээ гэж би бодож байгаа. Би хуулийн байгууллагад 10 гаруй жил ажилласан хүн. Мөн хуулийн байгууллагаас гараад 30-аад жил болсон. Надад санаатайгаар танхайрч балмад загная гэсэн бодол байгаагүй. Би хүү, бэр хоёроо хэрэлдсэн гэдгийг тухайн үедээ ерөөсөө мэдээгүй. Цагдаа дээр дуудагдсанаас хойш юу болсоныг мэдэж авсан. Үйлдсэн хэргийнхээ хариуцлагыг хүлээнэ...” гэв.

                       Хохирогч Л.О ын хэрэг бүртгэлтэнд өгсөн: “... 2017 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн оройн 16 цагийн үед ажлаасаа тараад зах дээр нөхөртөйгөө таарсан. Манай нөхөр Э.M  хүүхдээ урдаас авах гэж байгаа юм уу гэсэн. Тэгээд зах руу орж хоол идчихээд гараад ирье чи байж байгаарай гэж хэлчихээд орсон. Би захын баруун талд гурил зардаг хэсгийн гадаа 30 орчим минут хүлээгээд гарч ирээгүй. Над руу манай дүү Сүнжидмаа залгаад хүүхэд чинь уйлаад байна ирэх болж байгаа юм уу гэхээр нь би Э.M ын машиныг унаад хүүхдээ авах гээд явсан. Удалгүй Э.M  араас утсаар залгаад яагаад намайг хаяад явчихаж байгаа юм бэ гэхээр нь би хүүхэд уйлаад байна гээд залгаад байхаар нь хүрээд ирлээ гэсэн. Чи өөрөө “...би такси бариад явчихъя гэж хэлээ биздээ гэж хэлэхэд...” “...намайг яасан өдчихсөн янхан бэ гээд...” хэрүүл хийгээд байхаар нь би утсаа салгачихсан. Тэгээд айлаас хүүхдээ аваад гараад ирсэн чинь  Э.M  таксинаас буугаад өөдөөс алхаж ирээд “...яасан утсаа авдаггүй гичий вэ...” гэхээр нь “...би утсаа машинд орхичихсон байна мэдсэнгүй...” гэхэд “...хүүхэд байгаагүй бол би чамайг алъя гэж бодож ирсэн юм гээд...” охиноо өвөр дээрээ аваад машинд суусан. Би машинаа бариад Э.M  гэр лүү явсан. Тэгээд Э.M  6 дугаар хорооны “Арвайн хошуу” дэлгүүрийн үүдэнд зогсчих гэхээр нь би зогссон чинь “...хоёулаа зүгээр эвтэйхэн шиг ярилцаад салъя...” гэхээр нь би “...юу яриад байгаа юм бэ амьдрал гэдэг чинь тоглоом юм уу чи бид хоёр өчнөөн удаан хугацаанд хамт амьдарсан, зөндөө өр зээл тавиад, хүүхэдтэй ч болсон, хамтдаа амьдрах гэж зөндөө зүтгэчихээд одоо яаж сална гэдэг үг амнаас чинь гарч чадаж байна, хэрвээ надад буруу байгаа бол би тэрийгээ засна, гэхдээ танай аав ээж хоёр чи бид хоёрын амьдралд дандаа орж ирдэг үүнээс болж чи бид хоёр хэрэлдэж маргалддаг байсан байх...” гэж хэлсэн. Тэгсэн Э.M  шал өөр юм сөхч яриад байхаар нь би чамтай хэрүүл маргаан хийж салмааргүй байна хэрвээ салах гэж байгаа бол би шүүх, цагдаагаар явж өөрийн авах ёстой юмнуудаа авч байж сална гэсэн чинь Э.M  хэрвээ чи шүүх, цагдаад өгвөл чиний хамаг бузар, муухай байдал чинь ил гаргана хогийн биеэ үнэлэгч минь би чиний дугаарыг хүнд өгч муу муухай болгоныг чинь ил гаргуулна гээд хэл амаар доромжлоод миний зүүн гарны шуу хэсгээр барьчихаад намайг өөрөөр минь зүүн талын шанаа хацар луу цохиулаад байсан чинь миний эрүү доошоогоо уначихсан. Би чи миний эрүүг унагачихлаа гэхэд хохино гэж хэлсэн. Бид хоёрыг машиндаа хэрэлдэж байтал Э.M ын ээж нь дэлгүүр орох гэж явж байна гээд хүрээд ирсэн. Тэгээд юу хийгээд байгаа хар нүдний булайнууд вэ гэсэн чинь “...Э.M  харин энэ пизда хүүхэн сална гээд байхад салж өгөхгүй байхаар нь хэдэн удаа цохьчихсон чинь гар маажчихлаа гэж хэлсэн...” чинь Э.M ын ээж “...П.У наад хар янханаасаа эртхэн шиг салаа алив явъя гээд энд үхснээ хийгээд хэрэлдээд байдаг юм...” гээд Э.M ыг аваад явсан. Би араас нь хөөе машины түлхүүр өгөөдөх гэхэд “...П.У  наад нэг хар янханаа явуулаач чи түлхүүрийг нь өгөөч...” гэхээр нь “...адилхан янхан байж дандаа үр хүүхэддээ гай болдог биз дээ ийм аав, ээж байдаг юм уу гээд хэлчихсэн...” чинь надруу “...П.У чулуу аваад шидчихсэн...” Тухайн үед би охиноо тэвэрчихсэн байсан. Харин шидсэн чулуу нь оноогүй. Би эргэж машиндаа суугаад байж байтал Э.M ын аав нь С.Э  гэнэт гүйж гарч ирээд машины цонхоор намайг үсдэж гаргаад толгойны баруун талын дух, хамар хэсэг рүү цохиод байсан. Тэгснээ аав нь хэлэхдээ эцэг эхийнхээ толгойг залгисан бузар янхан минь одоо чи бид хоёрын толгойг залгих гээд байна уу гээд би наад хоёр нүдийг чинь сохлоод өгье гээд, тэгээд чи цаашаагаа хорвоог харахгүй энэ хүүхдээ ч гэсэн харж чадахгүй сохор байгаарай гээд миний хоёр нүд рүү хуруугаараа хатгаад байхаар нь би гарыг нь хүчээр тавиулсан. Тэгснээ машины хаалгыг онгойлгоод миний охиныг авах гэхээр нь би баруун талынхаа хөлөөрөө өмнөөс нь жийсэн чинь баруун хөлний шагайны дээд хэсгээр шууд хазчихсан. Одоо шүдний ором нь байгаа. Тэгсэн Э.M  та одоо бол наадах чинь сүүлд нь гай болно гээд аавыгаа цааш нь аваад явсан. Би машинаас нь охиныхоо цүнхийг аваад хүүхдээ тэврээд ээжийнхээ цайны газар алхаж ирсэн. ... Э.M  миний баруун талын гарыг атгаж барьчихаад би чамайг зодоогүй шүү чи өөрөө өөрийгөө зодож байгаа шүү гээд гараар минь намайг цохиулаад байсан. Харин аав нь тогойноос үсдэж аваад машины цонхоор толгой гаргаад миний толгойн хэсэг болох баруун талын дух хацар, шанаа хэсэгрүү 7-8 удаа гараа атгаж байгаад цохьсон мөн хоёр нүд рүү хуруугаа хийж хатгасан, баруун талын хөлний шилбэний доод хэсгээр хазсан юм...” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 6-7 дугаар хуудас/,

Гэрч С.О-н хэрэг бүртгэлтэнд өгсөн: “... Миний бие тус өдөр 17 цагийн орчим өөрийн ажил дээрээ буюу “Буян арвижих” гэх зоогийн газарт сууж байтал гаднаас манай охин Л.О  уйлаад ороод ирсэн. Би юу болсон талаар асуутал Э.M  аав, ээжтэйгээ нийлээд намайг зодчихлоо гэж хэлсэн. Би Л.О ыг сайн ажиглаад хартал дух нь хавдчихсан, шанаа нь хөхөрчихсөн, зүүн талын гар нь шуу хэсэгтээ хөхөрчихсөн, зүүн мөр нь мөн хөхөрсөн, зүүн гуя нь хөхөрчихсөн, баруун талын хөлийн шилбэ хэсгийг нь хазсан байдалтай байсан. Баруун шилбийг нь С.Э  хазсан, зүүн гарын шууг нь Э.M  чанга базсан гэж надад хэлсэн. Тэгээд цагдаад дуудах гэсэн чинь орой болчихсон байсан болохоор Л.О , Э.Өлзийжаргал, Баасансүрэн гэж найзыгаа дуудаад бид хэд С.Э ын гэрт нь очоод “яагаад ингээд бүтэн өнчин хүүхдийг дээрэлхээд байгаа юм” гэж асуутал яадаг юм наад золбин юмаа аваад яв гэх мэтээр доромжлоод байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 10-11 дүгээр хуудас/,

Гэрч Э.Ө-н хэрэг бүртгэлтэнд өгсөн: “... Хэдэн сарын хэдний өдөр байсныг санахгүй байна. 2017 оны 08 дугаар сард шиг л санагдаж байна. Намайг ээлжийн амралттай гэртээ байж байхад найз охин болох Л.О  над руу залгаад “...хаана байгаа юм бэ...” гэхээр нь би “...гэртээ байна...” гэсэн. Тэгтэл “...намайг Очироо, аав, ээж хоёртойгоо нийлээд зодчихлоо, чи хүрээд ирээч...” гээд уйлаад байсан. Намайг дүү нь машинтай ирж авсан. Тэгээд намайг ээжийнх нь зоогийн газарт очиход ээж Отгон, найз охин нь /нэрийг нь мэдэхгүй байна/ Л.О  нар байсан. Ээж Отгон нь Л.О ыг ингээд зодчихсон байна, цагдаа дагуулаад гэрт нь очъё гэхээр нь би “...цагдаагаар яах юм бэ, найзын хувьд би цуг очъё...” гээд Л.О ын хадмынх нь гэрт цуг очсон. Гэрт нь очиход Очироо ээжийнхээ хамт байсан. Тэнд ямар нэгэн зодоон болоогүй, хоорондоо хэрэлдээд л байсан. Л.О ыг хэн нь зодож цохисоныг хараагүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 12 дугаар хуудас/,

Шүүгдэгч Э.M ын хэрэг бүртгэлтэнд гэрчээр өгсөн: “... 2017 оны 08 дугаар сарын 16-ны өдөр би зах дээр очиж хоол идье гэж бодоод явж байгаад Л.О  руу ярьсан. Тэгээд “...хүүхэд яасан бэ гэхэд...” “...би зах дээр Түшиг төвд байна...” хүрээд ир гэхээр нь яваад очиход “Түшиг” төв дотор эрэгтэй хүний мөнгөн бөгж үзээд зогсож байхаар нь би дотроо за бас нэг юмтай болчихож тэрэндээ бөгж үзээд зогсож байгаа юм байна гэж бодоод очсон. Намайг очиход Л.О  машины түлхүүр өгөөдөх гэхээр нь би өгчихөөд би хоол идлээ хүлээж байгаарай гэж хэлээд захын “Янзага” цайны газарт ороод хоол идчихээд гараад ирэхэд намайг орхиод явчихсан байсан. Би энэ миний машиныг унаад яахаараа намайг орхиод явдаг юм бол гэж бодоод шар хөдлөөд араас нь такси аваад машинаа авъя гэж бодоод шууд яваад очсон. Тэгсэн Л.О  миний хүүхдийг тэвэрчихсэн гараад ирсэн. Би нэг хэрүүл өддөг юм бил үү гэж бодсноо за хүүхэд байгаа юм чинь яахын гэж бодоод гэр лүү хүргээд өгчих гээд машины зорчигчын суудал дээр охиноо тэврээд суусан. Л.О  машин бариад бид гурав “Ягаан толгой”-д байх манай гэр лүү явсан. Явж байхдаа гэрийн наад талд “Арвайн хошуу” дэлгүүрээс 30-40 метрийн зайтай очоод би “..наанаа зогсчих би чамтай ярих юм байна...” гээд зогссон. Тэгсэн Л.О  яасан гээд их ууртай над руу цэхэлзэж хараад байхаар нь чи орилж хашгаралгүй миний үгийг нэг удаа тайван сонсчих. Юмыг нэг ул суурьтай бодоод үзээч гэж хэлээд Л.О д чи хүний хань ижил байж намайг нэг удаа ч гэсэн ойлгож байгаач наад архи дарс уухаа боль, үүрэг хариуцлага гэж юм байх ёстой гээд араас нь би одоо хоёулаа хоёр тийшээ болъё залуу хүмүүс амьдралаа бодъё гэж хэлсэн чинь Л.О  шууд уйлаад танай аав, ээж хоёр чи бид хоёрын амьдралд гай болж байна “...аав, ээж хоёр чинь чамайг надаас сал гэж хэлээ биз...” гэхээр нь “...би гүй ээ аав, ээж энэ асуудалд хамаа байхгүй...” би чамаас салах гэж байна гээд бид хоёр тэнд хэрэлдээд тэгсэн Л.О  над руу орилоод намайг самардах гээд гараараа цохих гээд дайраад байхаар нь би зүүн талын гарыг нь барьж аваад атгасан. Тэгээд чи дуугай байгаач гээд би баруун гараараа О ын зүүн гарыг нь барьж аваад буцаагаад нүүр лүү нь шахаад хоёроос гурван удаа гарыг нь сэгсэрээд Л.О ыг машины хаалга тал руу нь шахсан. Тэгээд байж байсан чинь манай ээж дэлгүүр лүү нэгж авах гэж явж байхдаа бид нартай таарчихсан. Тэгээд хүрч ирээд нүдний булайнууд минь больцгоогооч яасан нэрээ боддоггүй юм бэ гээд машины зүүн талаар нь хүрээд ирэхээр нь би ээжид Л.О аас салах талаар хэлээд байж байсан чинь хэрүүл болоод байна гэж хэлсэн. Би хүүхдээ ээжид өгсөн, ээж хүүхэд аваад цаашаагаа явсан чинь араас нь Л.О  буугаад миний хүүхдийг өгөөдөх гээд харааж зүхээд том баньдаа айлын тогоо харуулаад муу сайн гуйлгачингууд, одоо бид хоёрыг салгаж бах таваа хангах гээд байна уу, үхэж далд opooч гээд ээжийг хараасан чинь ээж газраас чулуу авсан чинь цохь намайг гээд Л.О  орилоод байсан. Ээж чулуугаа газар буцаагаад хаячихаад гэр рүүгээ яваад өгсөн. ... Л.О  бид хоёр эргээд машинд суусан. Л.О  машины түлхүүр өгөөдөх гэхээр нь би чамд түлхүүр өгөхгүй гээд хэрэлдээд байж байтал аав гүйгээд хүрээд ирсэн. Маш их уурласан байсан. Ээж гэрт ороод Л.О  ингэлээ гээд уйлаад орсон юм шиг байгаа юм. Тэрэнд аав уурласан байх. Тэгээд машины жолооч талаар хүрээд ирэхээр нь аавыг би тухайн үед тэврээд авсан. Тэхгүй бол манай аав их ууртай ирж байсан болохоор шууд Л.О ыг зодох байсан учраас би тэврээд авсан юм. Тэгээд аав зүтгэсээр байгаад машины хаалгыг татаж онгойлгоод аав Л.О д чи хичнээн хүний толгой залгисан болоод миний гэр бүлийг үхэж далд ор гэж хараадаг юм бэ, би чиний аав юм уу ямар ялтай болоод чамд ингэж доромжлуулдаг юм бэ, чамайг ирснээс хойш манай гэр бүл хэрүүл тасархаа байсан гээд хэлсэн чинь Л.О  аавд нэг юм хэлчихсэн. Тухайн үед юу гэж хэлснийг бол мэдэхгүй байна. Тэгсэн аав гэнэт уурлаад Л.О ыг баруун талын гараараа үсдэж аваад сэгсэрсэн. Тэгээд Л.О  аав руу зөрүүлээд баруун талын хөлөөрөө хоёр өвдөг рүү нь тийрчихсэн. Тэгсэн аав чи яасан өшиглөдөг юм бэ гээд хөлнөөс нь барьж аваад хазчихъя гэж хэлээд Л.О ын хөлийг нь өргөснөө болиод буцаагаад шидчихсэн. Тэгэхээр нь би аавыг салгаад наад хүүхэн чинь юу ч ойлгохгүй та яв гээд аавыг явуулаад би Л.О ыг хүргээд өгье чи машин тэрэг унаж болохгүй гээд араас нь дагаад явсан. Тэгээл тэр чигээр нь явуулчихсан. Би машинаа аваад үлдсэн...” /хх-ийн 13-14 дүгээр хуудас/,

Гэрч П.У ийн хэрэг бүртгэлтэнд өгсөн: “...  2017 оны 08 дугаар сарын 16-ны орой 19 цагийн үед гудамжны үзүүрт байдаг дэлгүүр орох гээд явж байтал машин дотор хүүхэд орилохоор нь машины дугаарыг нь хартал Э.M ын машин байсан. Би цонхоор нь шагайтал Э.M  гараараа нүүрээ дарчихсан, охиноо тэврээд сууж байсан. Би юу болсон талаар асуухад маажчихлаа гэсэн. Би ач охиноо авах гэсэн чинь миний хүүхэд гээд Л.О  миний охин гээд булааж аваад “...муу авгай минь бид хоёрыг салгах гэж байна уу...” гэхээр нь “...чи юу яриад байгаан гэж хэлчихээд...” дэлгүүр орсон. Дэлгүүрээс гараад ирсэн чинь машинаасаа гараад ирчихсэн Э.M , Л.О  хоёр хэрэлдээд зогсож байсан. Би та нар болиоч наад түлхийрийг нь өгөөд явуул гэсэн чинь Э.M  наадах чинь архи уугаад хүүхэд алаад хаячихна, машины түлхүүр өгөхгүй гээд байхаар нь би гэр лүүгээ явсан чинь араас онгорхой хар арчаагүй авгай минь үхэж далд ор, том хүүгээ чи айлын тогоо харуулаад хөөгөөд явуулаа биздээ гээд араас орилоод хашигчаад байсан. Би тухайн үед маш их гомдсон учраас уйлаад гэртээ ортол манай нөхөр С.Э  юу болсон талаар асуухад би болсон зүйлийн талаар хэлсэн чинь манай нөхөр хаана байна гээд гараад явсан. Удалгүй ороод ирсэн. Л.О  яваад өглөө би үстчихлээ гээд орж ирсэн. Ингээд манай нөхөр орой автобус тосно гээд гараад явсан. Би гэртээ ганцаараа байж байтал Э.M  гаднаас ороод ирсэн. Гэтэл араас нь Л.О , эгч нь гээд Отгон гэсэн байхаа нэг эмэгтэй, эмнэлэгт ажилдаг гэсэн, бас нэг найз нь мөн Өлзийжаргал гэсэн хүмүүс орж ирээд хэл амаар доромжлоод байхаар нь би та нар хүний гэрт орж ирчихээд ингэж болохгүй юмны учрыг ол гэсэн чинь Өлзийжаргал гэх хүүхэн чамайг мэднэ шүү гээд ханцуугай шамлаад дайраад байсан. Би маргааш нь Э.M оос тэр дайраад байсан эмэгтэй эгч нь юмуу гэж асуухад үгүй ээ найз нь цагдаад ажилдаг юм гэхээр нь би Өлзийжаргал гэх хүнтэй нь утсаар яриад та цагдаагийн ажилтан байж ингэж шөнө орой айлаар ирж амгалан тайван байдал алдагдуулж болдог юмуу гэсэн чинь чамайг харна би найзыгаа өмөөрнө, чамайг чадна гээд байсан. ... Зодсон зүйл байхгүй ээ би юу гэж чулуу шидхэв дээ тэглээ ч миний ач охин Урангоог урдаа тэвэрчихсэн байсан. Би юу гэж ач охин луугаа чулуу шидхэв. Орой гэрт орж ирэхдээ Л.О ыг та нар зодсон байна гээд Э.M ыг алагдаад байсан. Л.О  орилоод хашигчаад байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 15-16 дугаар хуудас/,

Монгол улсын шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 274 дугаартай: “... Л.О ын биед хамар, нуруу, зүүн гарын бугалга, шуу, ташаа, даланд цус хуралт, баруун гарын бугалга шуу, гуя, шилбэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Дээрх гэмтэл нь хэрэг гарсан цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдагдуулахгүй. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Уг гэмтэл нь амь насанд аюул учруулахгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 23 дугаар хуудас/,

Шинжээч Э.Хүрэлсүхийн хэрэг бүртгэлтэнд өгсөн: “... Л.О ын биед учирсан доорхи гэмтлүүд нь гэмтэл тус бүрдээ гэмтлийн зэрэгт хамаарахгүй бөгөөд гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 дэх хэсэгт зааснаар Л.О ын биед учирсан гэмтлүүд нь нийлээд гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цус хуралт, няцралт нь хүний биеийн нийт гадаргуйн 1 хувиас илүү тохиолдолд гэмтлийн зэрэгт хамаардаг. Л.О ын биед зүүн гарын бугалганы гадна дээд хэсэгт 3*1,2 см, дотор доод хэсэгт 4*4 см, зүүн гарын шууны гадна дунд хэсэгт 14*11 см, гарын бугалганы урд хэсэгт 1*0,8 см, 1,5*0,5 см, зүүн далны дунд хэсэгт 18*4,5 см, зүүн гуяны гадна доод хэсэгт 8.5 см, 1*1 см, 0,5*0,5 см, ташаанд 2*1 см цус хуралтууд, мөн шилбэний урд доод хэсэгт 14*8 см цус хуралт, шүдний оромтой байгаа нь бүгд нийлээд гэмтлийн хөнгөн зэрэгт байгаа болно...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 27-28 дугаар хуудас/,

Өвөрхангай аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Мөнгөншагайн 2017 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн “... Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай...” тогтоол /хх-ийн 33, 40 дүгээр хуудас/,

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 3 дугаар хуудас/,

Шүүгдэгч С.Э , Э.M  нарын хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх-ийн 75-80, 85-56 дугаар хуудас/,

Шүүгдэгч Э.M ын ял шалгах хуудас /хх-ийн 50 дугаар хуудас/,

Шүүгдэгч С.Э ын ял шалгах хуудас /хх-ийн 51 дүгээр хуудас/,

Шүүгдэгч С.Э ыг сэжигтнээр болон яллагдагчаар байцааж авсан тэмдэглэл /хх-ийн 35-37 дугаар хуудас/,

Шүүгдэгч Э.M ыг сэжигтнээр болон яллагдагчаар байцааж авсан тэмдэглэл /хх-ийн 43-45 дугаар хуудас/,

Хохирогч Л.О ын Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдөр гаргасан: “... Л.О  миний бие С.Э , Э.M  нарт холбогдох хохирогчоор тогтоогдсон болно. Шүүгдэгч нартай сайн дурын үндсэн дээр эвлэрсэн тул гомдол, санал нэхэмжлэх зүйлгүй. Иймд шүүх хуралд суухгүй...” гэсэн хүсэлт /хх-ийн 107 дугаар хуудас/ зэрэг болно.

Шүүгдэгч Э.M  нь 2017 оны 08 дугаар сарын 16-ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 6 дугаар баг “Арвайн хошуу” дэлгүүрийн урд талд хохирогч Л.О  хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,

Шүүгдэгч С.Э  нь 08 дугаар сарын 16-ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 6 дугаар баг “Арвайн хошуу” дэлгүүрийн урд талд хохирогч Л.О  хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Үүнд: Хавтаст хэрэгт авагдсан хохирогч Л.О ын “... Э.M  миний баруун талын гарыг атгаж барьчихаад би чамайг зодоогүй шүү чи өөрөө өөрийгөө зодож байгаа шүү гээд гараар минь намайг цохиулаад байсан. Харин аав нь тогойноос үсдэж аваад машины цонхоор толгой гаргаад миний толгойн хэсэг болох баруун талын дух хацар, шанаа хэсэгрүү 7-8 удаа гараа атгаж байгаад цохьсон мөн хоёр нүд рүү хуруугаа хийж хатгасан, баруун талын хөлний шилбэний доод хэсгээр хазсан юм...” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 6-7/, гэрч С.О-н “... Би юу болсон талаар асуутал Э.M  аав, ээжтэйгээ нийлээд намайг зодчихлоо гэж хэлсэн. Би Л.О ыг сайн ажиглаад хартал дух нь хавдчихсан, шанаа нь хөхөрчихсөн, зүүн талын гар нь шуу хэсэгтээ хөхөрчихсөн, зүүн мөр нь мөн хөхөрсөн, зүүн гуя нь хөхөрчихсөн, баруун талын хөлийн шилбэ хэсгийг нь хазсан байдалтай байсан. Баруун шилбийг нь С.Э  хазсан, зүүн гарын шууг нь Э.M  чанга базсан гэж надад хэлсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 10-11/, гэрч Э.Ө-н “... Хэдэн сарын хэдний өдөр байсныг санахгүй байна. 2017 оны 08 дугаар сард шиг л санагдаж байна. Намайг ээлжийн амралттай гэртээ байж байхад найз охин болох Л.О  над руу залгаад “...хаана байгаа юм бэ...” гэхээр нь би “...гэртээ байна...” гэсэн. Тэгтэл “...намайг Очироо, аав, ээж хоёртойгоо нийлээд зодчихлоо, чи хүрээд ирээч...” гээд уйлаад байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 12/, гэрч П.У ийн “... Би тухайн үед маш их гомдсон учраас уйлаад гэртээ ортол манай нөхөр С.Э  юу болсон талаар асуухад би болсон зүйлийн талаар хэлсэн чинь манай нөхөр хаана байна гээд гараад явсан. Удалгүй ороод ирсэн. Л.О  яваад өглөө би үстчихлээ гээд орж ирсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 15-16/, Монгол улсын шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 274 дугаартай дүгнэлт /хх-ийн 23/, Шинжээч Э.Хүрэлсүхийн “... Л.О ын биед учирсан доорхи гэмтлүүд нь гэмтэл тус бүрдээ гэмтлийн зэрэгт хамаарахгүй бөгөөд гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 дэх хэсэгт зааснаар Л.О ын биед учирсан гэмтлүүд нь нийлээд гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цус хуралт, няцралт нь хүний биеийн нийт гадаргуйн 1 хувиас илүү тохиолдолд гэмтлийн зэрэгт хамаардаг. Л.О ын биед зүүн гарын бугалганы гадна дээд хэсэгт 3*1,2 см, дотор доод хэсэгт 4*4 см, зүүн гарын шууны гадна дунд хэсэгт 14*11 см, гарын бугалганы урд хэсэгт 1*0,8 см, 1,5*0,5 см, зүүн далны дунд хэсэгт 18*4,5 см, зүүн гуяны гадна доод хэсэгт 8.5 см, 1*1 см, 0,5*0,5 см, ташаанд 2*1 см цус хуралтууд, мөн шилбэний урд доод хэсэгт 14*8 см цус хуралт, шүдний оромтой байгаа нь бүгд нийлээд гэмтлийн хөнгөн зэрэгт байгаа болно...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 27-28/, Өвөрхангай аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Мөнгөншагайн 2017 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн “... Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай...” тогтоол /хх-ийн 33, 40/, Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 3/, шүүгдэгч С.Э ыг сэжигтнээр болон яллагдагчаар байцааж авсан тэмдэглэл /хх-ийн 35-37/, шүүгдэгч Э.M ыг сэжигтнээр болон яллагдагчаар байцааж авсан тэмдэглэл /хх-ийн 43-45/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд зэрэг болно.

Шүүгдэгч Чонос овогт Э ын M , Чонос овогт С.Э  нарт холбогдох хэргийн хэрэг бүртгэлтийн шатанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байна.

Шүүгдэгч Чонос овогт Э ын M , Чонос овогт С.Э  нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.

Шүүгдэгч С.Э , Э.M  нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэж, ял шийтгэл оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзсэн болно.

Шүүгдэгч Э.M , С.Э  нар нь цагдан хоригдсон хоногггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч Л.О  нь гомдол, санал нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнггүй болохыг тус тус дурьдав.

Шүүгдэгч С.Э , Э.M  нарт авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.6, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Чонос овогт Э ын M , Чонос овогт С.Э  нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Чонос овогт Э ын M , Чонос овогт С.Э   нарыг 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар  шүүгдэгч Э.M , С.Э  нарт оногдуулсан 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялыг 4 сарын хугацаанд тус бүр 125.000  төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тус тус тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Э.M , С.Э  нар нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхээс оногдуулсан  хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг дурьдсугай.

5. Шүүгдэгч Э.M , С.Э   нар нь цагдан хоригдсон хоногггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч Л.О  нь гомдол, санал нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнггүй болохыг тус тус дурьдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч   Э.M , С.Э  нарт авсан  хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч  давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

8. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Э.M , С.Э  нарт  авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ               М.МАНДАХБАЯР