| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гал-Эрдэнийн Даваахүү |
| Хэргийн индекс | 155/2024/00476/И |
| Дугаар | 155/ШШ2024/00432 |
| Огноо | 2024-04-30 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2024 оны 04 сарын 30 өдөр
Дугаар 155/ШШ2024/00432
| 2024 оны 04 сарын 30 өдөр | Дугаар 155/ШШ2024/00432 | Хөвсгөл аймаг | |
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Д би, Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, Стадион Оргил-1 Чингисийн өргөн чөлөө, Х банк цамхагт байрлах Х банк ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х банк ХК-ийн Хөвсгөл салбарын нэхэмжлэлтэй, Хариуцагч: Хөвсгөл аймгийн ***************** оршин суух, Ш Д.О (**************** ) Хариуцагч: Хөвсгөл аймгийн ************** оршин суух, Ш Д-ын Д (************** ) нарт холбогдох, Зээлийн гэрээний үүрэгт 23,933,129.85 (хорин гурван сая есөн зуун гучин гурван мянга нэг зуун хорин есөн төгрөг наян таван мөнгө) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч, 2024 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад ТОДОРХОЙЛОХ нь: Нэхэмжлэгч Х банк хувьцаат компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х банк хувьцаат компанийн Хөвсгөл салбар нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн Д.О , Д.Д нар нь Х Банкны Хөвсгөл салбарын Түнэл тооцооны төвтэй 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр №ЗГ/202249412008 тоот дугаартай зээлийн гэрээ байгуулж 20,000,000 төгрөгийн зээлийг жилийн 21,6 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай малчны зээлийг өрхийн хэрэглээний зориулалтаар зээлж авсан. Зээлдэгч нь 2024 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн байдлаар зээл эргэн төлөх хуваарийн дагуу үндсэн төлбөрт 422,600 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 2,006,180.20 төгрөг, зээлийн нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 1,511.79 нийт 2,430,291.99 төгрөг төлсөн байна. Өнөөдрийн байдлаар зээлийн төлбөр 19,577,400 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 4,079,234.91 төгрөг, зээлийн нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 276,494.94 төгрөг хугацаа хэтрүүлээд 338 хоног болж байна. Иймд банк зээлийн гэрээний 6-р зүйлийн 6.1.1 дэх хэсгийг үндэслэн шүүхэд дараах нэхэмжлэлийн шаардлагыг хүргүүлж байна. Үүнд: 2024 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн байдлаар зээлийн төлбөрт үндсэн зээлийн төлбөр 19,577,400 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 4,079,234.91 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 276,494.94 төгрөг, нийт 23,933,129.85 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ. Хариуцагч Д.О , Д.Д нар шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Д.О би анх Х банкаас 20,000,000 төгрөгийн малчны зээлийг хамтран зээлдэгчээр эгч Г.Д гээр гарын үсэг зуруулан авсан. Уг зээлийн мөнгөөс 10,000,000 төгрөгийг өөрийн танил Мөнхбаярт зээлж, Мөнхбаяр зээлийг хамтран төлөх байсан. Гэвч Мөнхбаяр нь бидний зээлийг төлөлгүй, мөнгийг минь ч өгөлгүй холбоо тасарсан. Гэхдээ нэгэнт бид зээлийн гэрээнд гарын үсэг зурсан тул 23,933,129.85 төгрөгийг бүхэлд нь төлж барагдуулахыг зөвшөөрч байна гэжээ. ҮНДЭСЛЭХ нь: Нэхэмжлэгч Х банк ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х банк ХК-ийн Хөвсгөл салбар нь хариуцагч Д.О , Д.Д нараас зээлийн гэрээний үүрэгт 23,933,129.85 (хорин гурван сая есөн зуун гучин гурван мянга нэг зуун хорин есөн төгрөг наян таван мөнгө) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Д.О , Д.Д нар нь ... 23,933,129.85 төгрөгийг бүхэлд нь төлж барагдуулахыг зөвшөөрч байна... гэх хариу тайлбар ирүүлсэн байх ба энэ нь хууль зөрчөөгүй, бусдын эрх, эрх чөлөө хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагч нарын зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов. Иймд нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 277,616 (хоёр зуун далан долоон мянга зургаан зуун арван зургаа) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Д.О , Д.Д нараас 138,808 (нэг зуун гучин найман мянга найман зуун найм) төгрөгийг, улсын орлогоос 138,808 (нэг зуун гучин найман мянга найман зуун найм) төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгов. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь: 1.Нэхэмжлэгч Х банк ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х банк ХК-ийн Хөвсгөл салбарын нэхэмжлэлтэй, хариуцагч Д.О , Д.Д нарт холбогдох, зээлийн гэрээний үүрэгт 23,933,129.85 (хорин гурван сая есөн зуун гучин гурван мянга нэг зуун хорин есөн төгрөг наян таван мөнгө) төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Д.О , Д.Д нар нь нэхэмжлэлийн нийт шаардлага болох 23,933,129.85 (хорин гурван сая есөн зуун гучин гурван мянга нэг зуун хорин есөн төгрөг наян таван мөнгө) төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн тул хариуцагч нарын зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 277,616 (хоёр зуун далан долоон мянга зургаан зуун арван зургаа) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.О , Д.Д нараас 138,808 (нэг зуун гучин найман мянга найман зуун найм) төгрөгийг, улсын орлогоос 138,808 (нэг зуун гучин найман мянга найман зуун найм) төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай. 3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй. 4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Г.Д
| |||