Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2024 оны 04 сарын 30 өдөр

Дугаар 155/ШШ2024/00433

 

 

 

 

 

2024 оны 04 сарын 30 өдөр

Дугаар 155/ШШ2024/00433

Хөвсгөл аймаг

 

                                        Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Даваахүү би,

Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн ***************  багт байрлах, Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын ЗДТГ-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хөвсгөл аймгийн **************** оршин суух, Б Б.Т  (***************)-т холбогдох,

Хоршоо хөгжүүлэх сангийн зээлийн үлдэгдэл төлбөр 4,000,000 (дөрвөн сая) төгрөг, хүү 490,000 (дөрвөн зуун ерэн мянгатөгрөг, нийт 4,490,000 (дөрвөн сая дөрвөн зуун ерэн мянга) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 3 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Засаг даргын тамгын газар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ЗДТГ-ын дэргэдэх Хоршоо хөгжүүлэх сангаас 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдөр зээлийн гэрээ байгуулан 4.000.000 (дөрвөн сая) төгрөгийг 36 сарын хугацаатай 3 хувийн хүүтэй модон эдлэл хийх зориулалтаар зээлдүүлсэн юм. Зээлийн гэрээний хугацаа 2022 оны 12 дугаар сарын 03-ны өдөр дуусгавар болсон боловч одоог хүртэл зээлийн төлбөрийг төлж барагдуулаагүй байна.

Иймд 2024 оны 01 сарын 22-ны өдрийн байдлаарх үндсэн зээлийн үлдэгдэл 4,000,000 төгрөг, хүү 490,000 төгрөг нийт 4,490,000 (дөрвөн сая дөрвөн зуун ерэн мянга) төгрөгийг Б.Т аас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Батцэцэг шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Эрүүл мэндийн шалтгааны улмаас зээлийн хугацаа хэтрүүлж төлж чадалгүй өдий хүрлээ. Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын ЗДТГ-ын нэхэмжлэлийн шаардлага болох 4,490,000 төгрөгийг бүхэлд нь төлж барагдуулахыг зөвшөөрч байна гэжээ.

Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хариуцагчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Засаг даргын тамгын газар нь хариуцагч Б.Т т холбогдуулан хоршоо хөгжүүлэх сангийн зээлийн үлдэгдэл төлбөр 4,000,000 (дөрвөн сая) төгрөг, хүү 490,000 (дөрвөн зуун ерэн мянгатөгрөг, нийт 4,490,000 (дөрвөн сая дөрвөн зуун ерэн мянга) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Батцэцэг нь ... нэхэмжлэлийн шаардлага болох 4,490,000 төгрөгийг бүхэлд нь төлж барагдуулахыг зөвшөөрч байна... гэх хариу тайлбарыг ирүүлсэн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нийцсэн, бусдын эрх, эрх чөлөө хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй гэж үзлээ.

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч байгууллагын нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч Б.Т аас хоршоо хөгжүүлэх сангийн зээлийн үлдэгдэл төлбөр 4,490,000 (дөрвөн сая дөрвөн зуун ерэн мянга) төгрөгт тохирох улсын тэмдэгтийн хураамж 86,790 (наян зургаан мянга долоон зуун ертөгрөгийн тал хувь 43,395 (дөчин гурван мянга гурван зуун ерэн тавтөгрөгийг гаргуулж улсын орлогод оруулав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын ЗДТГ-ын нэхэмжлэлтэй хариуцагч Б.Т т холбогдох, хоршоо хөгжүүлэх сангийн зээлийн үлдэгдэл төлбөр 4,000,000 (дөрвөн сая) төгрөг, хүү 490,000 (дөрвөн зуун ерэн мянгатөгрөг, нийт 4,490,000 (дөрвөн сая дөрвөн зуун ерэн мянга) төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Б.Т  нь нэхэмжлэлийн шаардлага болох 4,490,000 (дөрвөн сая дөрвөн зуун ерэн мянга) төгрөгийг төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.14-т зааснаар нэхэмжлэгч байгууллагын нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар хариуцагч Б.Т аас 43,395 (дөчин гурван мянга гурван зуун ерэн тавтөгрөгийг гаргуулж улсын орлогод оруулсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ   Г.ДАВААХҮҮ