Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2024 оны 04 сарын 30 өдөр

Дугаар 155/ШШ2024/00434

 

 

 

 

 

2024 оны 04 сарын 30 өдөр

Дугаар 155/ШШ2024/00434

Хөвсгөл аймаг

                                    Хариуцагч нарын зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Даваахүү би,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ****************** байрлах, Х  банк ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х  банк ХК-ийн Хөвсгөл салбарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хөвсгөл аймгийн **************** оршин суух, У  С-ын П  (***************),

Хариуцагч: Хөвсгөл аймгийн *************** оршин суух, Б  Б.О (************ ) нарт холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 6,675,741.20 (зургаан сая зургаан зуун далан таван мянга долоон зуун дөчин нэгэн төгрөг хорин мөнгө) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 04 дүгээр сарын 05ы өдөр хүлээн авч202оны 4 дүгээр сарын 12-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Х  банк хувьцаат компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х  банк хувьцаат компанийн Хөвсгөл салбар нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн С.П , Б.О  нар нь Х  Банкны Хөвсгөл салбарын Алаг-Эрдэнэ тооцооны төвтэй 2023 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр №ЗГ/202349966986 тоот дугаартай зээлийн гэрээ байгуулж 4,496,603.52 төгрөгийн зээлийн үлдэгдэл дээр нэмж 1,000,000 төгрөгийн зээлийг жилийн 21,6 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай малчны зээлийг өрхийн хэрэглээний зориулалтаар зээлж авсан. Зээлдэгч нь 2024 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн байдлаар зээл эргэн төлөх хуваарийн дагуу үндсэн төлбөрт 0 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 328,573.05 төгрөг, зээлийн нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 2,605.95 нийт 331,179 төгрөг төлсөн байна. Өнөөдрийн байдлаар зээлийн төлбөр 5,496,603.52 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 1,130,891.94 төгрөг, зээлийн нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 48,245.74 төгрөг хугацаа хэтрүүлээд 273 хоног болж байна.

Иймд банк зээлийн гэрээний 6-р зүйлийн 6.1.1 дэх хэсгийг үндэслэн шүүхэд дараах нэхэмжлэлийн шаардлагыг хүргүүлж байна. Үүнд 2024 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн байдлаар зээлийн төлбөрт үндсэн зээлийн төлбөр 5,496,603.52 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 1,130,891.94 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 48,245.74 төгрөг, нийт 6,675,741.20 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч С.П , Б.О  нар шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Бид Х  банк ХК-иас малчны зээл авсан ба мал минь үхэж үрэгдсэн төдийгүй Б.О  би эмнэлгээр явж, эмчилгээ хийлгэснээс зээлээ цаг тухайд нь төлж чадсангүй.

Иймд Х  банк ХК-ийн нэхэмжлэлийн шаардлага 6,675,741.20 төгрөгийг бүхэлд нь төлж барагдуулахыг зөвшөөрч байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Х  банк ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х  банк ХК-ийн Хөвсгөл салбар нь хариуцагч С.П , Б.О  нараас зээлийн гэрээний үүрэгт 6,675,741.20 (зургаан сая зургаан зуун далан таван мянга долоон зуун дөчин нэгэн төгрөг хорин мөнгө) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад С.П , Д.О  нар нь ...нэхэмжпэлийн шаардлага 6,675,741.20 төгрөгийг бүхэлд нь төлж барагдуулахыг зөвшөөрч байна... гэх хариу тайлбар ирүүлсэн байх ба хариуцагч нарын дээрх зөвшөөрөл нь хууль зөрчөөгүй, бусдын эрх, эрх чөлөө хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагч нарын зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.

Иймд нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 121,762 (нэг зуун хорин нэгэн мянга долоон зуун жаран хоёртөгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, С.П , Б.О  нараас 60,881 (жаран мянга найман зуун наян нэг) төгрөгийг, улсын орлогоос 60,881 (жаран мянга найман зуун наян нэг) төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч байгууллагад олгов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Нэхэмжлэгч Х  банк ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х  банк ХК-ийн Хөвсгөл салбарын нэхэмжлэлтэй, хариуцагч С.П , Б.О  нарт холбогдох, зээлийн гэрээний үүрэгт 6,675,741.20 (зургаан сая зургаан зуун далан таван мянга долоон зуун дөчин нэгэн төгрөг хорин мөнгө) төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч С.П , Б.О  нар нь нэхэмжлэлийн нийт шаардлага болох 6,675,741.20 (зургаан сая зургаан зуун далан таван мянга долоон зуун дөчин нэгэн төгрөг хорин мөнгө) төгрөгийг нэхэмжлэгч байгууллагад төлөхийг хүлээн зөвшөөрсөн тул хариуцагч нарын зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 121,762 (нэг зуун хорин нэгэн мянга долоон зуун жаран хоёртөгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.П , Б.О  нараас 60,881 (жаран мянга найман зуун наян нэг) төгрөгийг, улсын орлогоос 60,881 (жаран мянга найман зуун наян нэг) төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч байгууллагад олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ  Г.ДАВААХҮҮ