Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 04 сарын 30 өдөр

Дугаар 155/ШШ2024/00435

 

 

 

 

 

2024 оны 04 сарын 30 өдөр

Дугаар 155/ШШ2024/00435

Хөвсгөл аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Даваахүү даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн ******************* оршин суух, У  П-ын  Х  (-**************)-ийн

Гуравдагч этгээд: Хөвсгөл аймгийн ************ оршин суух, У Б-ын Н, (*************** ),

Гуравдагч этгээд: Хөвсгөл аймгийн **************** оршин суух, А С-ын Э, (************** ),

Хүсэлтийн шаардлага: Хүүхэд үрчилснийг хүчингүйд тооцуулах тухай шаардлага бүхий 155/2024/00377/и дугаар индекстэй иргэний хэргийг 2024 оны 03 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанднэхэмжлэгч П.Х , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мягмарсүрэн нар оролцлоо.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч П.Х  нь шүүхэд ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие П.Х  нь өөрийн төрсөн охин Н.Д ийг 2017 онд нагац ах Б-ын Н , түүний эхнэр С.Э  нарт үрчлүүлсэн юм. Гэтэл охиныг минь үрчилж авснаас хойш 1 жилийн дараа Б.Н , эхнэр С.Э  нар нь салж, охиныг минь гэх хүнгүй болсон учир 2018 оны 3 дугаар сард Ханх сумаас очиж охиноо авсан билээ. Тэр цагаас хойш өдийг хүртэл охиноо өөрийн асрамжид байлгаж, асран хамгаалж байна. Б.Н , С.Э  нарт охины минь бичиг баримтыг буцаан миний нэр дээр шилжүүлж өгөхийг хүссэн боловч одоог хүртэл ирж уулзаагүй төдийгүй хүүхдэд минь сар бүр төрөөс олгогддог хүүхдийн мөнгөн тэтгэмж ч Б.Н н дансанд орж байгаа ба хүүхдийн минь хэрэгцээнд зарцуулагдаж чадахгүй байна.

Иймд охин Н.Д ийг Б.Н , С.Э  нарт үрчлүүлсэн үрчлэлтийг хүчингүйд тооцож өгнө үү гэв.

Гуравдагч этгээд Б.Н  шүүхэд ирүүлсэн тайлбартаа:..Миний бие Балжинням овогтой Н  мөн Сандаг овогтой Э  нь 2017 оны өвөл хүүхдээ алдаж үр хүүхэдгүй болсон тул дүү Х гээс 3 настай охиныг нь үрчлэн авсан.Ингээд 2019 онд эхнэр маань Турк улсад ажиллахаар гараад ирэхгүй болсон тул би охиныг аргагүйн эрхэнд буцааж өгсөн. Иймийн тул би охиныг буцааж өгөхийг зөвшөөрч байна...гэжээ.

Гуравдагч этгээд С.Э ын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Жавзан шүүхэд ирүүлсэн тайлбартаа:..Миний бие Мөнх-Эрдэнэ овогтой Жавзан нь Турк улсад суугаа Сандаг овогтой Э  болох төрсөн эхийнхээ итгэмжлэгдсэн төлөөлөгч болно. Миний ээж С.Э  нь Б.Н тай амьдарч байхдаа 2017 оны 2 сард 5 сартай хүүхдээ өвчний улмаас алдаж П.Х  гэх хүнээс Н.Д ийг үрчлэн авсан. Жилийн дараа ээж маань Б.Н тай хамтран амьдрах боломжгүй болж 2018 оны 3 сард П.Х  нь охин Н.Д ийг очиж авсан бөгөөд удалгүй ээж маань 2018 оны 6 дугаар сарын 05-ны өдөр Турк улс руу явсан. 2023 оны 7 дугаар сард ээж Монголд ирээд Ханх сумын Халамжийн байцаагч, Улсын бүртгэгч нартай уулзсан. Одоо Н.Д  нь төрсөн аав болох П.Х гийн асрамжид байгаа тул Б.Н , С.Э  нарт үрчлүүлснийг хүчингүйд тооцохыг зөвшөөрч байна...гэжээ.

Гуравдагч этгээд Б.Н  шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ:...Б.Н  би П.Х гийн нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч байх тул намайг шүүх хуралдаанд оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэж өгнө үү...гэжээ.

Гуравдагч этгээд С.Э ын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Жавзан шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ:...П.Х гийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байх тул намайг оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэж өгнө үү...гэжээ.

Нотлох баримтаар:

Нэхэмжлэгчээс У  П-ын  Х гийн иргэний үнэмлэхийн хуулбар, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, У Б-ын Н гийн иргэний үнэмлэхийн хуулбар, Хатгал Өрхийн эрүүл мэндийн тасгийн дарга П.Цэрэндолгорын тодорхойлолт, Хатгал Ерөнхий боловсролын сургуулийн сургалтын менежер Э.Ундармаагийн тодорхойлолт, Иргэний эрүүгийн хариуцлага хүлээж байгаа эсэх тухай тодорхойлолт, С.Э ын гараар бичсэн өргөдөл, Хөвсгөл аймгийн Хатгал тосгоны захирагчийн ажлын албаны 2024 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 3/226 дугаартай албан бичиг, Үрчлэлтийн гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Н н Д ийн төрсний бүртгэлийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, нэхэмжлэгчийн гараар бичсэн тайлбар, (хх-ийн 3-12, 22 дахь тал)

Гуравдагч этгээд гуравдагч этгээд Б.Н н хариу тайлбар, гуравдагч этгээд С.Э аас М.Жавзанд олгосон итгэмжлэл, Н н Д ийн төрсний бүртгэлийн лавлагаа, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Эрхий мэргэн Мөнх-Эрдэнийн Жавзангийн иргэний үнэмлэхийн хуулбар, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Жавзангийн хариу тайлбар, Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Б.Н , гуравдагч этгээд С.Э ын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Жавзангийн шүүх хуралдаанд оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлүүлэх тухай хүсэлт зэрэг баримтуудыг ирүүлжээ. (хх-ийн 20-27, 37, 38 дахь тал)

Шүүх Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын хэлтсээс С.Э нь өндөр насны тэтгэвэрт орсон эсэх, орсон бол ямар нөхцлөөр орсон талаарх лавлагаа, Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс охин н.Д ийн төрсний бүртгэлийн лавлагааг тус тус гаргуулж нотлох баримт бүрдүүлсэн. (хавтаст хэргийн 31, 32 дахь тал)

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч П.Х  нь охин Н.Д ийг 2017 оны 8 дугаар сарын 31-ний өдөр үрчлүүлсэн үрчлэлтийг хүчингүйд тооцуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэгт дараах нотлох баримтууд авагджээ. Үүнд:

1.У  П-ын  Х , У Б-ын Н  нарын иргэний үнэмлэхийн хуулбар,

2.Хатгал Өрхийн эрүүл мэндийн тасгийн дарга П.Цэрэндолгорын тодорхойлолт,

3.Хатгал Ерөнхий боловсролын сургуулийн сургалтын менежер Э.Ундармаагийн тодорхойлолт,

4.Иргэний эрүүгийн хариуцлага хүлээж байгаа эсэх тухай тодорхойлолт,

5.С.Э ын гараар бичсэн өргөдөл,

6.Хөвсгөл аймгийн Хатгал тосгоны захирагчийн ажлын албаны 2024 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 3/226 дугаартай албан бичиг,

7.Үрчлэлтийн гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар,

8.Н н Д ийн төрсний бүртгэлийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар,

9.Гуравдагч этгээд гуравдагч этгээд Б.Н н хариу тайлбар,

10.Гуравдагч этгээд С.Э аас М.Жавзанд олгосон итгэмжлэл,

11.Н н Д ийн төрсний бүртгэлийн лавлагаа,

12.Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Эрхий мэргэн Мөнх-Эрдэнийн Жавзангийн иргэний үнэмлэхийн хуулбар,

13.Гуравдагч этгээд С.Э ын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Жавзангийн хариу тайлбар,

14.Нийгмийн даатгалын хэлтсээс С.Э нь өндөр насны тэтгэвэрт орсон эсэх, орсон бол ямар нөхцлөөр орсон талаарх лавлагаа зэрэг баримтууд болно.

Дээрх нэхэмжлэгчийн тайлбар болон хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаас үзэхэд П.Х , Н.Буман-Учрал нарын дундаас 2014 оны 10 дугаар сарын 14-ний өдөр охин Н.Д  төрж, 2017 оны 8 дугаар сарын 31-ний өдөр Б.Н , С.Э  нарт үрчлүүлсэн байх ба одоо охин Н.Д  өөрийн төрсөн эцэг П.Х гийн хамтаар Хөвсгөл аймаг, Алаг Эрдэнэ сум, Хатгал тосгон, Нарийн өвөр гэх газар амьдарч байгаа болох нь тогтоогдлоо.

Өөрөөр хэлбэл, Н.Д  нь хэдийгээр Б.Н , С.Э  нарт үрчлэгдсэн байх боловч одоо эцэг П.Х гийн асран хамгаалалтад өсөн бойжиж байгаа ба улмаар үрчлэн авагч нар болох Б.Н , С.Э  нар нь 2018 оноос хойш тусдаа амьдарч байгаа болох нь тэдгээрийн шүүхэд ирүүлсэн тайлбар болон гуравдагч этгээд С.Э ын Турк улсын Истанбул хотоос ирүүлсэн итгэмжлэл зэргээр нотлогдлоо. 

Хэдийгээр 2014 оны 10 дугаар сарын 14-ний өдөр төрсөн охин Х.Д ийг  2017  оны   дугаар сарын  31-ний  өдөр  Б.Н , С.Э  нарт үрчлүүлсэн  үрчлэлтийг хүчингүйд тооцох хуульд заасан үндэслэл бүрдээгүй байх боловч Гэр бүлийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.2-т шаардлагатай гэж үзвэл бусад үндэслэлээр шүүх үрчлэлтийг хүчингүйд тооцож болно хэмээн заасан.

Мөн хүүхдийн төрсөн эцэг болох П.Х  нь хүүхдийг үрчилсэн үрчлэлтийг хүчингүйд тооцуулах хүсэлтээ илэрхийлсэн, нөгөө талаар үрчлэгч Б.Н , С.Э  нар нь үрчлүүлэгч Д ийн үрчлэлтийг хүчингүйд тооцуулахыг зөвшөөрч байх тул дээрх байдлуудыг харгалзан шүүх үрчлэлтийг хүчингүйд тооцох нь зүйтэй гэж үзэв.

 Иймд 2014 оны 10 дугаар сарын 14-ний өдөр төрсөн охин Д ийг, 2017  оны  8 дугаар  сарын 31-ний  өдөр  У Б-ын Н  (*************** ), А С.Э (************** нарт үрчлүүлсэн үрчлэлтийг хүчингүйд тооцож шийдвэрлэлээ.

Охин Н.Д ийн үрчлэн авагч С.Э  нь өндөр насны тэтгэвэр тогтоолгоогүй болох нь Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын газрын 2024 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн...С.Э (************** ) нь нийгмийн даатгалын сангаас өндөр насны тэтгэвэр тогтоолгоогүй болногэх бичилт бүхий 186 дугаартай албан бичгээр тогтоогдож байгааг дурдав.

Гуравдагч этгээд Б.Н , С.Э  нар нь шүүх хуралдаанд оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан тул тэдгээрийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн ба нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.4-т заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 145 дугаар зүйлийн 145.6-д зааснаар 2014 оны 10 дугаар сарын 14-ний өдөр төрсөн охин Д ийг У Б-ын Н  (*************** ), А С.Э (************** ) нарт үрчилсэн үрчлэлтийг хүчингүйд тооцсугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 145 дугаар зүйлийн 145.7-д зааснаар 2014 оны 10 дугаар сарын 14-ний өдөр төрсөн охин Д ийг асран хүмүүжүүлэх эрхийг түүний төрсөн эцэг У  П-ын  Х  (РИ58021710)-д шилжүүлсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар нэхэмжлэгч П.Х гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

4Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тус тус дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ   Г.ДАВААХҮҮ