Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 11 сарын 03 өдөр

Дугаар 141

 

Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Мандахбаяр даргалж,

Улсын яллагч Ц.Батзориг,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ц.Болормаа, Шүүгдэгчийн өмгөөлөгч, Р.Шүрхүү, Т.Оюунчимэг,

Шүүгдэгч, хохирогч Д.Б , Б.С , нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Өвөрхангай аймгийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Сармайнхан овогт Дамдинсүрэнгийн Б , Туухай овогт Бямбасүрэнгийн С  нарт холбогдох 1726000940031 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Сармайнхан овогт Д.Б ;

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, урьд 2017 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын Эрүүгийн хэргийн шүүхийн 50 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуу/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн, Туухай овогт Б.С ,

Шүүгдэгч Б.С  нь согтуурсан үедээ 2017 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр 18-19 цагийн орчимд Өвөрхангай аймгийн Сант сумын 2 дугаар багийн нутаг “Шороот” гэх газар хохирогч Д.Б ийг зодож түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан,

Шүүгдэгч Д.Б  нь согтуурсан үедээ 2017 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр 18-19 цагийн орчимд Өвөрхангай аймгийн Сант сумын 2 дугаар багийн нутаг “Шороот” гэх газар хохирогч Б.С ыг зодож түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгч Д.Б  шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэгт өгөхгүй гэв.

Шүүгдэгч Б.С  шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхгүй гэв.

Хохирогч Д.Б  шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “... 2017 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр Б.С тай маргалдсан. Одоо гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй...” гэв.

Хохирогч Б.С  шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “... Бид хоорондоо сайн дураараа эвлэрсэн. Хоёр биенээсээ хохирол төлбөрт мөнгө төгрөг нэхэмжлээгүй. Одоо бие биедээ гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй...” гэв.

Хохирогч Д.Б ийн мөрдөн байцаалтанд өгсөн: “... 2017 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр би Өвөрхангай аймгийн Сант сумын 2 дугаар баг “Шороот” гэх газарт хөдөө гэртээ байсан. 18 цагийн үед манай адууг хулгай хийж авсан Баян-Өндөр сумын харьяат Б.С  мотоцикльтой ирсэн. Б.С  надтай уулзаж байгаад миний шүүх хурал 09 дүгээр сарын 21-ний өдөр болох гэж байгаа та надад нотариатаар гомдолгүй гэсэн бичиг хийж өгөх шаардлагатай байна гэж надаас гуйсан. Би Б.С д одоо ажил тарсан явж чадахгүй орой болсон байна гэж хэлсэн. Харин Б.С  та надад заавал хийж өг гээд уурлаад байсан. ... Би Б.С ын нүүрэн тус газар 2 удаа алгадаж авсан. Харин Б.С  намайг барьж аваад бид 2 барилцаад гэрээс гарсан. Б.С  газраас мод аваад миний толгойн ар хэсэгт цохисон. Бас миний цээжин тус газар нэг удаа цохисон...” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 4-5 дугаар хуудас/,

Хохирогч Б.С ын мөрдөн байцаалтанд өгсөн: “... Би Д.Б оос та гомдол санал байхгүй гэсэн бичиг хийгээд нотариатаар батлуулаад өг гэж гуйсан. ... Харин А.А одоо орой болсон байна, ажил тарсан маргааш бол гэж хэлсэн. Тэгсэн Д.Б  чи намайг дээрлэхлээ гэж хэлээд миний уруулан тус газар 2 удаа цохиж авсан. Тэгээд Д.Б  намайг зүүн орон дээр дарж аваад гараараа нүүрэн тус газар луу 2-3 удаа цохиж авсан. Энэ үед Д.Б ийн эхнэр гэрээс гараад явсан. Би босоод ирсэн чинь намайг газар унагаад 2 удаа цээж, гуя луу өшиглөж зодсон. Би гэрээс гараад зугтаахад Д.Б  мод аваад миний нуруу луу 2-3 удаа цохиж авсан. Тэгээд би Д.Б ийн барьж байсан модыг нь булааж аваад Д.Б  руу шидсэн чинь Д.Б ийн толгойн ар хэсэгт оносон. ... Би архи уугаагүй айраг л уусан байсан. Харин Д.Б  архи уусан нэлээн согтуу байсан...” гэсэн мэдүүлэг, /хх-ийн 8-9 дүгээр хуудас/,

Гэрч А.А-н мөрдөн байцаалтанд өгсөн: “... 2017 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 18 цагийн орчим Б.С  манай нөхөр Д.Б той хамт ирсэн. Б.С  Д.Б оос гомдолгүй гэсэн бичиг хийлгэх гэж ирсэн байсан. Тэр бичгээ нотариатороор баталгаажуулсан байх шаардлагатай гэж байсан. Би Б.С д одоо 18 цаг болсон, албан газрууд хаасан байгаа гэж хэлсэн. Харин Д.Б ийг та шүүх рүү яриад өг гэж байсан. Шүүх хурал нь 21-ний өдөр болно гэж байсан. Харин Б.С  юм нэгээр дуусахгүй хугацаатай юм хугацаатай байдаг юм гэж уурласан. Тэгээд Д.Б , Б.С  хоёр хэрүүл маргаан хийсэн. Б.С  та нарыг ална, танай таван мал миний юм, би яасан ч яадаг юм гээд заналхийлээд байсан. Би гэрээс гараад бага гэрт орсон чинь Д.Б  намайг дуудсан. Намайг гараад ирэхэд Д.Б ийн толгойн араас нь цус гарч байсан. Харин Б.С  мотоциклио унаад явчихсан. Д.Б ийн цус нь тогтохгүй байж байгаад ухаан алдах шиг болсон. Тэгээд сумын төв рүү түргэн дуудсан. Удалгүй түргэн ирээд аваад явсан. Б.С  Д.Б ийг модоор цохьсон гэж байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 16-18 дугаар хуудас/,

Монгол улсын шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 381 дугаартай: “... Д.Б ийн биед тархи доргилт, толгойн хэсэгт шарх, шилбэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь нэг цаг хугацаанд үүссэн байна. Дээрх гэмтэл нь учирсан үедээ амь насанд аюул учруулахгүй. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна....” гэх дүгнэлт /хх-ийн 23 дугаар хуудас/,

Монгол улсын шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 382 дугаартай: “... Б.С ын биед шүд, баруун уруул, баруун чих, зүүн бугалганд шарх, цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь нэг цаг хугацаанд үүссэн байна. Дээрх гэмтэл нь учирсан үедээ амь насанд аюул учруулахгүй. Ерөнхий хөдөлмөрийн чадварын алдалтанд тогтонги нөлөөлөхгүй. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна....” гэх дүгнэлт /хх-ийн 25 дугаар хуудас/,

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 2 дугаар хуудас/,

Өвөрхангай аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ц.Батзоригийн 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн “...Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай...” тогтоол /хх-ийн 35, 41 дүгээр хуудас/,

Шүүгдэгч Д.Б ийг яллагдагчаар байцааж авсан тэмдэглэл /хх-ийн 38-40 дүгээр хуудас/,

Шүүгдэгч Б.С ыг яллагдагчаар байцааж авсан тэмдэглэл /хх-ийн 44-45 дугаар хуудас/,

Шүүгдэгч Д.Б ийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 54 дүгээр хуудас/,

Шүүгдэгч Б.С ын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 61 дүгээр хуудас/,

Шүүгдэгч нарын хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх-ийн 55-60, 62-67 дугаар хуудас/ зэрэг болно.,

Шүүгдэгч Б.С  нь согтуурсан үедээ 2017 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр 18-19 цагийн орчимд Өвөрхангай аймгийн Сант сумын 2 дугаар багийн нутаг “Шороот” гэх газар хохирогч Д.Б ийг зодож түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан,

Шүүгдэгч Д.Б  нь согтуурсан үедээ 2017 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр 18-19 цагийн орчимд Өвөрхангай аймгийн Сант сумын 2 дугаар багийн нутаг “Шороот” гэх газар хохирогч Б.С ыг зодож түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Үүнд: Хавтаст хэрэгт авагдсан хохирогч Д.Б ийн “... Би Б.С ын нүүрэн тус газар 2 удаа алгадаж авсан. Харин Б.С  намайг барьж аваад бид 2 барилцаад гэрээс гарсан. Б.С  газраас мод аваад миний толгойн ар хэсэгт цохисон. Бас миний цээжин тус газар нэг удаа цохисон...” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 4-5/, хохирогч Б.С ын “... Д.Б  чи намайг дээрлэхлээ гэж хэлээд миний уруулан тус газар 2 удаа цохиж авсан. Тэгээд Д.Б  намайг зүүн орон дээр дарж аваад гараараа нүүрэн тус газар луу 2-3 удаа цохиж авсан. Энэ үед Д.Б ийн эхнэр гэрээс гараад явсан. Би босоод ирсэн чинь намайг газар унагаад 2 удаа цээж, гуя луу өшиглөж зодсон. Би гэрээс гараад зугтаахад Д.Б  мод аваад миний нуруу луу 2-3 удаа цохиж авсан. Тэгээд би Д.Б ийн барьж байсан модыг нь булааж аваад Д.Б  руу шидсэн чинь Д.Б ийн толгойн ар хэсэгт оносон...” гэсэн мэдүүлэг, /хх-ийн 8-9/, гэрч А.А-н “... 2017 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 18 цагийн орчим Б.С  манай нөхөр Д.Б той хамт ирсэн. Б.С  Д.Б оос гомдолгүй гэсэн бичиг хийлгэх гэж ирсэн байсан. ... Тэгээд Д.Б , Б.С  хоёр хэрүүл маргаан хийсэн. Б.С  та нарыг ална, танай таван мал миний юм, би яасан ч яадаг юм гээд заналхийлээд байсан. Би гэрээс гараад бага гэрт орсон чинь Д.Б  намайг дуудсан. Намайг гараад ирэхэд Д.Б ийн толгойн араас нь цус гарч байсан. Харин Б.С  мотоциклио унаад явчихсан. Д.Б ийн цус нь тогтохгүй байж байгаад ухаан алдах шиг болсон. Тэгээд сумын төв рүү түргэн дуудсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 16-18/, Монгол улсын шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 381 дугаартай дүгнэлт /хх-ийн 23/, Монгол улсын шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 382 дугаартай дүгнэлт /хх-ийн 25/, Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 2/, Өвөрхангай аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ц.Батзоригийн 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн “...Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай...” тогтоол /хх-ийн 35, 41/, шүүгдэгч Д.Б ийг яллагдагчаар байцааж авсан тэмдэглэл /хх-ийн 38-40/, шүүгдэгч Б.С ыг яллагдагчаар байцааж авсан тэмдэглэл /хх-ийн 44-45/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд зэрэг болно.

Шүүгдэгч Сармайнхан овогт Д.Б , Туухай овогт

Б.С  нарт холбогдох хэргийн мөрдөн байцаалтын шатанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байна.

Шүүгдэгч Сармайнхан овогт Д.Б , Туухай овогт

Б.С  нарт холбогдох хэргийн зүйлчлэл зөв, шүүхээс шүүгдэгч Д.Б , Б.С  нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг
үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.

Шүүгдэгч Д.Б , Б.С  нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэж, ял шийтгэл оногдуулахдаа, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлыг төлсөн, хохирогч гомдол саналгүй зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдал болон гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан шүүхээс торгох ялаар шийтгэх нь зүйтэй гэж үзэв.

Шүүгдэгч Д.Б , Б.С  нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх

төлбөргүй, хохирогч Д.Б , Б.С  нь гомдол, санал нэхэмжлэх зүйлгүй гэсэн,
хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурьдав.

Шүүгдэгч Д.Б , Б.С  нарт авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1, 5 ,6, 7, 8, 9, 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 36.8 дугаар зүйлийн 4, 5, 36.10 дугаар зүйлийн 1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Сармайнхан овогт Д.Б , Туухай овогт

Бямбасүрэнгийн С  нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг
үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Сармайнхан овогт Д.Б , Туухай овогт Бямбасүрэнгийн С  нарыг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б , Б.С  нарт оногдуулсан 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг 3 сарын хугацаанд тус бүр 150.000 төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тус тус тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б , Б.С  нар нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхээс оногдуулсан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг дурьдсугай.

 5. Шүүгдэгч Д.Б , Б.С  нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх

төлбөргүй, хохирогч Д.Б , Б.С  нар нь гомдол, санал нэхэмжлэх зүйлгүй гэсэн,
хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурьдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Б , Б.С  нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

8.   Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Д.Б ,Б.С  нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                М.МАНДАХБАЯР