Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 04 сарын 12 өдөр

Дугаар 101/ШШ2024/01979

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ундраа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Ч********** тоот хаягт оршин суух ******* овогт *******гийн *******/регистрийн дугаар:*******/-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Б*********** тоот хаягт оршин суух, ******* овогт *******ийн ******* /регистрийн дугаар:*******/-д холбогдох,

 

Газар чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Тогтуунжаргал нар оролцов .

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд тайлбарт: Нэхэмжлэгч Н.******* нь Нийслэлийн дүүргийн засаг даргын 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн А920 тоот захирамжаар Улаанбаатар хот ******** тоот хаягт дугаар бүхий **** метр квадрат газрыг 15 жилийн хугацаагаар, дүүргийн засаг даргын 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн А580 тоот захирамжаар Улаанбаатар хот, дүүргийн ************тоот хаягт дугаар бүхий **** метр квадрат талбай бүхий газрыг 15 жилийн хугацаатай эзэмших гэрчилгээг хууль ёсны дагуу авсан. Гэвч энэ газар дээр хариуцагч ******* гэх хүн нэхэмжлэгчийн болон газрын албаны ямар ч зөвшөөрөлгүйгээр тухайн газарт амьдрах болсон. Нэхэмжлэгчийн зүгээс удаа дараа газрыг чөлөөлж өгөхийг хүссэн боловч өнөөдрийг хүртэл чөлөөлж өгөөгүй. Иймд дүүргийн газар зохион байгуулалтын албанд хандсан. Газар зохион байгуулалтын албанаас хариуцагч ******* тухайн газрын чөлөөлж өгөх үүрэгтэй талаар сануулж, мэдэгдэх хуудсыг хүргүүлсэн боловч газрыг чөлөөлж өгөлгүй өдийг хүрсэн учраас шүүхэд хандсан. *******гийн ***** тоот хаягт оршин сууж байгаа нь хууль бус үйлдэл байна. Тийм учраас хууль бусаар эзэмшиж байгаа үйлдлээс ******* тоот газрыг чөлөөлж өгнө үү гэв.

 

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Би дүүргийн ********* тоотод амьдарч байна. Би Н.******* гэдэг хүнтэй утсаар холбогдож байсан. 2-3 удаа уулзъя гэхэд нь очсон. 2007-2023 он хүртэл манай хашаанд манайхаас өөр айл бууж байгаагүй учир гомдолтой байна. Дахин шалгаж өгөхийг хүсч байна. 2011 оны захирамж гарсан хүмүүсийн газрыг өнөөдөр хүртэл өгөөгүй байж 2022 оны захирамжтай хүний газар орж ирж байгаад гайхаж байна.

Миний бие нь анх ************ тоотод өөрийн нэр дээр м.кв талбай бүхий газар мөн 2 хэсэг 9-10 тоотод охин Х.гийн нэр дээр ******м.кв талбай бүхий газар авч амьдарч байна.

******** тоотод Д., ********** тоотод Г. гэх нийт 4 айлын газарт 2007 оноос өнөөдрийг хүртэл амьдарч ирсэн. Тухайн газраа өөрсдөө ашиглан тордож өдий хүрч ирлээ.

2011 онд Газар эзэмших захирамж Д., Г. нарт гарсан боловч 2007-2023 он хүртэл, үүнээс хойш Б. гэдэг хүн бусдын нэр дээр хуурамч гэрчилгээ гаргаж, газар давхцуулан зөрчил гаргаад байсан. Би тухайн гэрчилгээнүүд тухай бүрдээ хуурамч болох нь тогтоогдож (хуурамч тамга тэмдэгтэй) Нийслэлийн газрын албанаас хүчингүй болгож байсан. Гэтэл тухайн газрыг ямар нэгэн шалтаг, шалтгаангүйгээр бид нарын нэр дээр газар эзэмших эрхийн гэрчилгээг гаргаж өгөхөөс татгалзсан.

Газар эзэмших, өмчлөх тухай хуулийн дагуу тухайн газар дээрээ амьдарсаар байгаа учраас удаа дараа газрын албанд хүсэлтээ гаргаж өгч байсан. 2007 оноос хойш (Газрын албанд) бид нарын газрыг шийдвэрлэж өгөхгүй өдий хүрсэн. Миний бие энэ талаар хөөцөлдөж яваад 2022.09.12-ны өдрийн А/624 тоот тушаал шийдвэрийн дагуу дүүргийн ********** тоот ********м.кв 15 жилийн хугацаатай эзэмших болсон бөгөөд Гялалзахын 2 хэсэг 9-10 тоотод Х.д эзэмших эрхийн гэрчилгээ гаргуулж авч эзэмшиж байгаа болно.

Харин ******* гэрчилгээ гаргуулж авсан гэх газрууд 2007 оноос хойш эзэмших талаар хүсэлтийг дүүргийн Газрын албанд өдий хүртэл өгч байсан боловч Д., Г. нарын нэр дээр гэрчилгээг гаргаж шийдвэрлэж (өгч чадаагүй) өг гэсэн захирамжийн дагуу өнөөг хүртэл шийдвэрлэж өгөөгүй байна.

Харин 2011 оны Захирамжийн хугацаа дууссан гэх хариуг дүүргийн Газрын албаны дарга хариу мэдэгдээд (амаараа өөрөө хэлсэн) гэх мэтээр шалтаглаад өдийг хүрч цаг хугацаа алдаж байна. Хүлээн авч байгаагүй.

******* уг газрыг 2021.11.04-нд 2022.11,22-ны өдрийн А/950 шийдвэрээр өөрийн нэр дээр гэрчилгээ гаргуулан авсан гэж нэхэмжлэл гаргасан байна. Эдгээр хүмүүс яаж гэрчилгээ гаргуулж авсаныг мэдэхгүй. Уг газар дээр өргөдөл өгөхөөр хүлээж авахгүй байсан.

дүүргийн Газрын албанаас буруу шийдвэр, хууль бус, шийдвэр гаргасан гэж үзэж байна. Мөн хуурамч гэрчилгээ байхыг ч үгүйсгэхгүй. Үүнээс гадна ******* гэх хүн уг газар дээрээ нэг ч удаа 2007 оноос 2023.10.10-ны өдөр хүртэл ирж байгаагүй.

Ийм газар байдаг гэдгийг ч мэдэхгүй байж байгаад гэнэт гэрчилгээ гаргуулан ирсэн. Миний бие өөрөө гэрчилж болно. Намайг олон жил өөрийн эзэмшил, ашиглалтанд байсан газар дээрээс хөөж газар чөлөөлүүлэх нэхэмжлэл гаргасныг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

 

Хэрэгт авагдсан нотлох баримтууд:

Нэхэмжлэгч талаас гаргасан баримтууд: нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, дүүргийн Газар зохион байгуулалтын 1 дүгээр албаны 2023.07.26№13/921 албан бичиг, Иргэн хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх тухай 2023.08.07№01110-2023/00139, 2023.08.07№01110-2021/09586 дугаартай гэрээ, Н.*******ын иргэний үнэмлэхийн хуулбар, иргэний газар эзэмших эрхийн № гэрчилгээний хуулбар, нэгж талбарын дугаартай газрын кадастрын зураг, иргэний газар эзэмших эрхийн гэрчилгээний хуулбар, нэгж талбарын дугаартай газрын кадастрын зураг, Н.*******аас А.*******т олгосон 2024.03.12№0166 дугаар итгэмжлэл, Газрын төлбөрийн тооцоо нийлсэн акт №№01110-2021/09586, №01110-2023/00139, Газар баталгаажилтын хувийн хэрэг, *********** хороо, ********** тоот газрын эрхийг ******* овогтой *******ад шилжүүлэхийг хүссэн Д.оос дүүргийн Газар зохион байгуулалтын албанд гаргасан өргөдлийн хуулбар, Н.*******аас дүүргийн Газар зохион байгуулалтын албанд гаргасан өргөдлийн хуулбар, дугаарт бүтгэлтэй нэгж талбарын дугаартай газрын эзэмших эрхийг Д.оос Н.*******ад шилжүүлэх тухай 2022.09.09№1344 дугаартай гэрээ, Д. эзэмшигчээр бүртгэлтэй дүүргийн 20 дугаар хороо, Гачуурт Гялалзахын 2 хэсэг 10 хаягт байрлах, нэгж талбарын дугаар бүхий м.кв газрыг эзэмших эрхийн дугаартай гэрчилгээ, Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх тухай 2022.09.09№01110-2022/05985 дугаар гэрээ, нэгж талбарын дугаартай газрын кадастрын зураг, дүүргийн Татварын хэлтсийн 2022.09.13№4/3882 албан бичиг, нэгж талбарын дугаартай Газрын төлөв байдал, чанарын хянан баталгааны дүгнэлт 2021.08.03, дүүргийн Засаг даргын 2007.12.25№420 дугаар захирамж, захирмжийн хавсралт, дүүргийн Засаг даргын 2012.09.18№А/299 дүгээр захирамж, хавсралт, дүүргийн Засаг даргын 2022.03.21№А/140 захирамж, хавсралт, дүүргийн Засаг даргын 2022.11.22№А/920 захирамж, хавсралт, нэгж талбарын дугаартай Газар баталгаажилтын хувийн хэрэг, Н.*******аас дүүргийн Газар зохион байгуулалтын албанд гаргасан өргөдлийн хуулбар, дүүргийн газрын албанд хандаж, ***** тоот газрыг ******* овогтой *******ад шилжүлүэх тухай Д.ийн гаргасан өргөдөл, нэгж талбарын дугаарт бүртгэлтэй газрын төлөв байдал, чанарын хяналтын баталгааны дүгнэлт 2021.07.29, Д. эзэмшигчээр бүртгэлтэй нэгж талбарын дугаарт бүртгэлтэй газрын эзэмших эрхийн 2015.01.06 өдрийн дугаар гэрчилгээ, эрх борлуулсны төлбөрийн баримт 2021.06.08, нэгж талбарын дугаартай газрын кадастрын зураг, Д.ээс Б.д олгосон 2021.05.27-ны 0191 дугаар итгэмжлэл, нэгж талбарын дугаарт бүртгэлтэй газар эзэмших эрх шилжүүлэх тухай 2021.05.28№0082 дугаартай гэрээ, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн мэдүүлэг, дүүргийн Засаг даргын 2011.01.07№07 дугаар захирамж, хавсралт, дүүргийн Засаг даргын 2014.12.30№А/694 дугаар захирамж, хавсралт, дүүргийн Засаг даргын 201.11.04№А/580 дугаар захирамж, хавсралт;

Хариуцагч талаас гаргасан баримтууд: хариуцагчийн хариу тайлбар, иргэний үнэмлэхийн хуулбар;

 

Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл, зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч Н.******* нь хариуцагч Н.*******д холбогдуулан эзэмших эрхтэй газраа хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай нэхэмжлэл гаргасан ба хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч талууд маргаж байна.

2. Шүүх, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах үндэслэлтэй гэж үзлээ.

3. Нийслэлийн *******************тоот хагят байршилтай, нэгж талбарын дугаартай, м.кв талбайтай, гэр, орон сууцны хашааны зориулалттай газар, ****** тоот хаягт байршилтай, нэгж талбарын дугаартай, м.кв талбайтай, гэр, орон сууцны хашааны зориулалттай газрын хууль ёсны эзэмшигчээр Н.******* бүртгэлтэй болох нь хэрэгт авагдсан Иргэн хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх тухай 2023 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн №01110-2023/00139, 2023 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн №01110-2021/09586 дугаартай гэрээ, иргэний газар эзэмших эрхийн № гэрчилгээний хуулбар, нэгж талбарын дугаартай газрын кадастрын зураг, иргэний газар эзэмших эрхийн гэрчилгээний хуулбар, нэгж талбарын дугаартай газрын кадастрын зураг, Газрын төлбөрийн тооцоо нийлсэн акт************, Газар баталгаажилтын хувийн хэргүүд зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

3. Нэхэмжлэгч Н.******* нь ************тоот болон 9-9 тоот газрыг хариуцагч Н.******* хууль бусаар эзэмшиж байгаа хэмээн нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлохдоо тухайн газар дээр хариуцагчийн хууль бус эзэмшил байгаа эсэх талаар нотлох баримтыг бүрдүүлээгүй боловч *************тоот хаягт оршин суугч хариуцагч Н.******* нь  тоот болон тоот газрыг эзэмшиж байгаа бөгөөд эзэмших эрхийн гэрчилгээгээ гаргуулж авч чадаагүй буюу ... тоотод Д.,  тоотод Г. гэх нийт 4 айлын газарт 2007 оноос өнөөдрийг хүртэл амьдарч ирсэн. Д., Г. нарын нэр дээр гэрчилгээ гаргуулах хүсэлтээ шийдвэрлүүлж чадаагүй Тухайн газраа өөрсдөө ашиглан тордож өдий хүрч ирлээ... хэмээн тайлбарласан тул нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлд дурдаж буй хаяг бүхий газрууд хариуцагчийн эзэмшилд байна гэж үзэх үндэслэлтэй.

4. Тодруулбал, хариуцагч Н.******* нь Н.*******ын эзэмших эрхтэй   тоот болон  тоот хаягт байрлах газруудыг хууль бусаар эзэмшиж, амьдарч байна гэж үзэх үндэслэлтэй байна.

5. Иргэний хуулийн 106 дугаар зүйлд Өмчлөгчийн шаардах эрхийг зохьцуулсан бөгөөд хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т ...өмчлөх эрх нь ямар нэгэн байдлаар зөрчигдсөн гэж үзвэл зөрчлийг арилгуулах, эсхүл өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлийг зогсоохыг эрх зөрчигчөөс шаардах эрхтэй, 106.3-т ...шаардлаа гаргаснаас хойш эрх нь зөрчигдсөн хэвээр байвал өмчлөгч шүүхэд нэхэмжлэл гаргаж зөрчигдсөн эрхээ хамгаалуулна., 106.4-т ...энэ хуулийн 106.2, 106.3 нь хууль ёсны эзэмшигчид нэгэн адил хамаарна. гэж заасан тул нэхэмжлэгч нь газар эзэмших эрхээ хэрэгжүүлэхээр шаардах эрхтэй.

6. Хариуцагч нь дээр дурьдсан нотлох баримтууд болон газар давхацсан үйл баримтын талаар маргаагүй бөгөөд тухайн газрын эзэмших эрхийг авч чадаагүй, өөрийн одоо амьдарч буй газрыг эзэмших эрхийг шийдвэрлүүлэхээр Газрын албанд хандсан ч шийдвэрлүүлж чадаагүй хэмээн нэхэмжлэлийг эс зөвшөөрч буй үндэслэлээ тайлбарласан.

7. Хэргийн оролцогч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар, нэхэмжлэлийн шаардлага, түүнийг эс зөвшөөрч үндэслэлээ нотлох, аливаа нотлох баримтыг өөрөө бүрдүүлж өгөх үүрэгтэй ба хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч буй үндэслэлээ нотлох баримтаар нотлоогүй.

8. Хариуцагч нь шүүх шүүх хуралдааны товыг мэдсэн боловч шүүхэд хүрэлцэн ирээгүйд хүндэтгэн үзэх шалтгаангүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар, хариуцагчийн эзгүйд хэргийг хэлэлцэж шийдвэрлэснийг дурдах нь зүйтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д заасныг баримтлан, Нийслэлийн ********* тоот хагят байршилтай, нэгж талбарын дугаартай, м.кв талбайтай, гэр, орон сууцны хашааны зориулалттай газар, ********* тоот хаягт байршилтай, нэгж талбарын дугаартай, м.кв талбайтай, гэр, орон сууцны хашааны зориулалттай газрыг хариуцагч Н.*******гийн хууль бус эзэмшлээс чөлөөлсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н.*******гээс улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Н.*******ад олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоног өнгөрөөгөөд түүнээс хойш 14 хоногийн дотор  шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.УНДРАА