Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 04 сарын 03 өдөр

Дугаар 101/ШШ2024/01788

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ундраа даргалж хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: С******** тоот хаягт оршин суух , ******* овогт *******ын *******/регистрийн дугаар:*******/-ы нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ********** тоот хаягт оршин суух, ******* овогт *******ийн *******/регистрийн дугаар: *******/-т холбогдох,

 

7,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.*******, хариуцагч П.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Тогтуунжаргал нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Б.******* миний бие оны 05 сарын 03-ний өдөр Д.*******тай харилцан тохиролцож худалдах, худалдан авах гэрээ байгуулан наториотоор баталгаажуулж Цаасан уут үйлдвэрлэх тоног төхөөрөмжийг Д.*******т 25,000,000 төгрөгөөр худалдсан. Гэрээнд урьдчилгаа 3,000,000 төгрөг өгч үлдэгдэл 22,000,000 сая төгрөгийг оны 06 сарын 04-ний өдөр төлж дуусгахаар тохиролцсон боловч Д.******* нь хугацаандаа төлбөрөө өгөөгүйгээс болж тухайн асуудлаар маргаан үүсэж дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхээр 21 оны 08 сарын 02-ний өдөр шийдвэрлүүлсэн.

Тухайн үед шүүхээр хэргийг шийдвэрлүүлэхэд ******* маркийн улсын дугаартай машиныг 7,000,000 төгрөгт тооцуулан нэхэмжлэлийн үнийн дүнгээс харилцан тохиролцож хассан. ******* нь надад дээрх машиныг өгөхдөө түлхүүр гэрчилгээг өгсөн боловч нэр шилжүүлж өгөөгүй. Учир нь уг машин Финанс ББСБ-ын нэр дээр 3,300,000 төгрөгийн зээлийн барьцаанд байсан. ******* нь машинаа өгөхдөө зээлээ би өөрөө төлөөд машиныг чинь чөлөөлж өгнө гэж хэлж байсан боловч зээл авснаасаа хойш огт зээлийн төлбөрөө төлөөгүй байсны улмаас улсын дугаартай Приус маркийн машиныг Финанс ББСБ-г хураан авсан.

Иймээс надад 7,000,000 төгрөгт тооцож өгсөн машин нь зээлийн үүргээ биелүүлээгүйн улмаас хураагдсан тул үйлдвэрийн тоног төхөөрөмжөөс хасуулсан 7,000,000 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжын хамт Д.*******аас гаргуулж өгнө.

 

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 22 оны 5 дугаар сард үйлдвэр авахдаа приүс *******д машинаа 7,000,000 төгрөгт тооцож, нэг сарын хугацаанд үйлдвэрийг ашиглалтад оруулна. Би цаанаа захиалагч, гэрээтэй болсон болохоор мөнгийг чинь асуудалгүй буцаагаад өгнө, удахгүй 7,000,000 төгрөгийн төлнө гэсэн. Тэгээд үйлдвэр дээр очоод үзсэн чинь ажиллахгүй байсан. Б.*******д үйлдвэрийн тоног төхөөрөмж дутуу байна, үлдсэн тоног төхөөрөмжөө ачаад явуул, би мөнгийг чинь өгч чадахгүй, үйлдвэрээ ажиллаж чадахгүй байдалтай байна. Би урагшаа Хятад руу явах талаараа хэлсэн. Гэтэл удалгүй ковид гараад явж чадахгүй байдалтай болсон. 23 онд шүүхэд нэхэмжлэл гаргахдаа таны машиныг сайн ломбард ирээд хураагаад авсан. ломбардаас над руу ярихдаа аймгаас машиныг чинь ачиж ирсэн. Өөрөө явах ямар ч боломжгүй байсан. 600 километр газар ачуулсан мөнгийг нэмж өг гэж хэлсэн. Машинаа зарах гэсэн боловч авах хүн олдохгүй байсан. ломбардаас таны машиныг сэлбэгт авах боломжтой гэж хэлсэн. Б.******* надаас 7,000,000 төгрөг нэхээд байгаа нь үндэслэлгүй. Би одоо гэр орондоо очиж чадахгүй байдалтай байна. Миний амьдрал, тэр чигтээ энэ үйлдвэрээс болж сүйрсэн. Би энэ үйлдвэрийг авахдаа 7,000,000 төгрөгийн алданги төлсөн. Энэ үйлдвэр одоо зүгээр төмрийн сэг болсон. Миний машиныг найздаа өгсөн гэж хэлсэн. Миний машин зарагдахаар байсан. Гэтэл арай л дэндүү гамгүй, муухай болгосон байсан. Би төлөх төлбөрийн чадамж байхгүй, тэтгэврийн зээлтэй. Өөрийн унаж байсан машинаа өгсөн гэв.

 

Хэрэгт авагдсан нотлох баримтуд.

Нэхэмжлэгч талаас гаргасан нотлох баримт: нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 21.08.02№101/ШШ21/02279 шийдвэрийн хуулбар /нотариатаар гэрчлүүлээгүй, шүүхийн архивын хуулбар үнэн тэмдэггүй/, Б.*******ы иргэний үнэмлэхийн лавлагаа;

Хариуцагч талаас гаргасан нотлох баримтуу: хариуцагч П.*******ийн иргэний үнэмлэхийн хуулбар, хариу тайлбар;

 

Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Шүүх, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгч Б.******* нь хариуцагч П.*******т холбогдуулан, худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 7,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дор дурдсанаас тайлбарласан.

2.1. Хариуцагчид оны 5 дугаар сарын 03-ны өдөр худалдсан цаасан уут үйлдвэрлэх тоног төхөөрөмжийн үнэ 25,000,000 төгрөгийн урьдчилгаа 3,000,000 төгрөгийг авсан, 22,000,000 төгрөгийг оны 6 дугаар сарын 04-ний өдөр төлж дуусгахаар тохиролцсон боловч хугацаандаа төлбөрөө төлөөгүй ба уг асуудлаар шүүхэд хандаж 21,750,000 төгрөг П.*******аас нэхэмжилснийг 19,750,000 төгрөг гаргуулахаар 21 оны 8 дугаар сарын 02-ны өдөр шүүх шийдвэрлэсэн. Тухайн үед шүүхээр хэргийг шийдвэрлүүлэхэд приус- маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийг 7,000,000 төгрөгт тооцуулан нэхэмжлэлийн үнийн дүнгээс харилцан тохиролцож хассан. Приус- маркийн улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь финанс ББСБ-ын нэр дээр 3,300,000 төгрөгийн зээлийн барьцаанд байсан бөгөөд П.******* уг зээлийг төлж, барьцаанаас чөлөөлж өгнө гэсэн боловч биелүүлээгүйгээс барьцаа хөрөнгө тээврийн хэрэгслийг финанс ББСБ хураан авсан гэв.

3. Хариуцагч нь Б.*******аас худалдан авсан цаасан уутны үйлдвэр ажиллахгүй байсан гэх ба худалдах-худалдан авах гэрээний төлбөрт тооцон өгсөн Приус- маркийн улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь зээлийн барьцаанд тавьсан барьцаа хөрөнгө байсан хэмээн тайлбарлав.

4. Хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн, дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 21 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн 101/ШШ21/02279 дугаар шийдвэр нь нотлох баримтын шаардлага хангаагүй байх боловч тус шийдвэрийн талаар зохигч талууд маргаагүй, хэрэгт авагдсан уг нотлох баримтын нотолгооны ач холбогдлыг үгүйсгэх үндэслэлг тогтоогдоогүй бөгөөд Приус- маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийг 7,000,000 төгрөгт тооцож худалдагч Б.*******д шилжүүлсэн талаар дүгнэсэн байна.

4.1. Тодруулбал, худалдан авагч П.******* нь худалдах-худалдан авах гэрээний төлбөрт 7,000,000 төгрөгт тооцож, Приус- маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийг худалдагч талд өгсөн, уг тээврийн хэрэгсэл барьцаалан зээлдэх газарт 3,000,000 төгрөгийн зээлийн барьцаанд байсан, уг зээлийг П.******* төлж, барьцаанаас чөлөөлж өгөхөөр тохиролцсон, улмаар П.******* уг барьцаа хөрөнгөтэй холбоотой зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгээгүйгээс тээврийн хэрэгслийг барьцаалан зээлдэх газар хураан авсан гэх үйл баримтыг зохигч талууд хэн аль нь шүүхэд тайлбарлаж байна.

5. Талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцаа нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ. гэж заасантай нийцсэн бөгөөд гэрээ хүчин төгөлдөр байна.

6. Хариуцагч нь дээр дурьдсанаар, худалдах-худалдан авах гэрээний дагуу хүлээн авсан бараа бүтээгдэхүүний үнийг бүрэн төлөөгүй буюу 7,000,000 төгрөгт тооцож өгсөн тээврийн хэрэгслийг нэхэмжлэгч өмчлөх боломжгүй болсон нь тогтоогдож бахй тул худалдах-худалдан авах гэрээний үүрэг гүйцэтгүүлэхээр шаардсан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах үндэслэлтэй гэж үзлээ.

7. Хариуцагч нь оны 5 дугаар сарын 03-ны өдөр худалдан авсан, цаасан уутны үйлдвэрийн тоног төхөөрөмж нь ажиллахгүй байсан хэмээн эд хөрөнгийн доголдолтой холбоотой тайлбарыг шүүхэд гаргаж, нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч мэтгэлцэж байх боловч дурдаж буй худалдах-худалдан авах гэрээтэй холбоотой эд хөрөнгийн доголдол, түүнийг арилгах зардлын талаар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 21 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн 101/ШШ21/02279 дугаар шийдвэрт дүгнэсэн байна.

7.1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4.Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй. гэж заасан тул худалдан авсан эд хөрөнгийн доголдлын талаар дурдсан хариуцагчийн татгалзал үндэслэлгүй.

8. Хариуцагч нь Приус- маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийг барьцаалан зээлдах газар хураан авсан тухайн үед 5,000,000 төгрөгийн үнэ хүрэхээргүй, эвдэрч муудсан байсан, орон нутгаас тээвэрлэн ирсэн зардлыг надаас гаргуулсан хэмээн тайлбарлаж байх боловч дурдаж буй эвдрэл, үнэлгээний доройтол, зардлын талаар нэхэмжлэгчид холбогдуулж аливаа шаардлага гаргаагүй, нотлох баримтаар нотлоогүй.

8.1. Хэргийн оролцогч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, татгалзал, тайлбар, түүнтэй холбоотой нотлох баримтыг шүүхэд бүрдүүлэн өгөх үүрэгтэйг дурьдах нь зүйтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 ТОГТООХ нь:

 

1.               Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасныг баримтлан, хариуцагч П.*******аас 7,000,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.*******д олгосугай.

2.               Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 126,900 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, дутуу төлсөн 50 төгрөгийг нэхэмжлэгч П.*******аас гаргуулж дүүргийн Татварын хэлтсийн дансанд төлүүлж, хариуцагч П.*******аас улсын тэмдэгтийн хураамж 126,950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.*******д олгосугай. 

3.               Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоног өнгөрөөгөөд түүнээс хойш 14 хоногийн дотор  шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дугаар зүйлийн 1.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.УНДРАА