Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 11 сарын 07 өдөр

Дугаар 143

 

Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Мандахбаяр даргалж,

Улсын яллагч Ж.Очирбат,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Болормаа,

Шүүгдэгч Б.Б , У.И  нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Өвөрхангай аймгийн прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Боржигон овогт Баатарсайханы Б , Ламын гэгээн овогт Уужимын И  нарт холбогдох 1726000820030 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол улсын иргэн  Боржигон овогт Б.Б

Шүүгдэгч: Монгол улсын иргэн Ламын гэгээн овогт У.И

Шүүгдэгч Б.Б , У.И   нар нь бүлэглэн 2017 оны 09 дүгээр сарын 02-03-нд шилжих шөнө Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын 4 дүгээр баг 3-18 тоотоос С.Ц  эзэмшлийн улсын дугааргүй “Мустанг-5” маркийн мотоциклийг хулгайлж, 1000000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/,

ТОДОРХОЙЛОХ нь:

            Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

            Хохирогч С.Ц  мөрдөн байцаалтанд өгсөн: “... 2017 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр ... Б.Б миний мотоциклийг надаас асуугаад унаад явсан. ... 2017 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр чи мотоциклио манай хашаанаас аваад явсан юм уу гэж асуусан. ... Би мотоциклио аваагүй гэж хэлсэн. Тэгсэн хашаанд байсан мотоцикль алга болсон байх юм гээд гайхаад гараад явсан. Би босоод хэсэг хугацааны дараа араас нь явсан чинь багийн төвийн хойд хэсэгт тааралдсан. Манай хашаанаас гараад явсан мөр байх юм. Тэр мөрийг дагаад явж байна гэсэн. Би ямар ч байсан том “Цагаан овоо” давсан байх гээд тийшээ түрүүлээд үзэх гээд явсан. Б.Б нөгөө мөрөө дагаад явсаар байгаад том “Цагаан Овоо”-ны харалдаа гараад ирхээр нь би буцаад очсон. Бид хоёр нөгөө мөрийг дагаад явсаар байгаад “Нурамт” гэх газар уулын дээшээ жалганд чулуугаар даруулаад нуучихсан байсан мотоциклио олсон. Би цагдаа дуудсан. Араас нь Б.Батбилэгийн хүргэн ах Б.Амартайван, төрсөн ах нь Б.Бат-Эрдэнэ нар ирсэн. Би машинтайгаа Б.Батбилэгийг суулгаад сумын төвийн хойгуур мөр харсан. Цагдаа, Б.Бат-Эрдэнэ хоёр Б.Б-н хашаа руу явсан. Би Б.Б явж байгаад сумын төвийн хойд талд элсэн дээр нэг мөр харсан. Тэр мөрийг дагуулаад харсан чинь нэг айл руу чиглэсэн байсан. Тэр айлын хүүхэд Б.Б йг бид хоёр сэжиглээд гэрт нь орсон чинь байхгүй байсан. Тэгээд цагдаа хүрээд ирхээр нь дагуулаад хонин дээр нь очсон чинь Б.Б  байж байсан. Цагдаа Б.Б йг газар гишгүүлж үзсэн чинь мөр нь адилхан байсан. Бид нар авч яваад мотоцикль дээрээ аваачаад яагаад авч явсан талаар нь асуусан чинь согтуугаараа хөл залгах гэсэн гэдгээ хэлсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 9-12 дугаар хуудас/,

Гэрч Б.Б-н мөрдөн байцаалтанд өгсөн: “... Би 2017 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр С.Ц д байшинг нь барьж өгч байгаад тэндэх ажлаа дуусгаад 19:00 цагийн үед гэр лүүгээ явхаар болсон. Тэгээд унаа байхгүй болхоор С.Ц аас асуугаад түүний мотоциклийг унаад гэр лүүгээ явсан. Гэртээ очоод байшингынхаа хаалган дээр С.Ц  мотоциклийг тавьсан. … Маргааш өглөө 06:00 цагийн үед босоод ажил руугаа явах гэсэн чинь С.Ц  мотоцикль байхгүй байсан. Урд шөнө нь бороо их орсон байсан. Тэгээд борооны дараа манай хашаанд хүн орж ирээд түрээд явсан мөр байсан. Би эхлээд С.Ц д очоод чи мотоциклио аваад явсан юм уу гэж асуусан. С.Ц  би мотоциклио танайхаас очиж аваагүй гэсэн. Би буцаж гэртээ очоод мөрийг нь харсан чинь “Орос” бакалтай хүн орж ирээд түрж гаргаад унаад явсан мөр байсан. Би мөрийг нь дагаад явган яваад байсан чинь Нарийнтээл сумын “Цагаан-Овоо” даваад “Нурамт” гэдэг газар уулын орой дээр шахуу аваачаад чулуугаар дараад нуучихсан байсан. Мөрийг нь дагаад явж байхад жижиг “Цагаан-Овоо”-ны тэндээс дугуй нь хагарсан бололтой мөр нь өргөн болоод, явж байгаа мөр нь далийгаад явчихсан. Тэр мөрийг нь дагаж явсаар байгаад “Нурамт” гэдэг газраас мотоциклио тийм байдалтай олсон. С.Ц  намайг мөр хайгаад явж байхад сумын төвийн багийн төвийн байрны ард тааралдаад машинтайгаа ирсэн. ... С.Ц  цагдаа руу утсаар ярьж дуудлага өгсөн. Цагдаа Р.Цолмонбаяр ирээд үзэж шалгасан. Тэгж байтал манай хүргэн ах Б.Амартайван над руу утсаар ярьсан. Би мотоциклийг нь олчихлоо хүрээд ир гэсэн чинь хүргэн ах Б.Амартайван миний төрсөн ах Б.Бат-Эрдэнэтэй хүрээд ирсэн. Б.Амартайван ахыг мотоцикль харуулаад үлдээсэн. Цагдаа Р.Цолмонбаяр, Б.Бат-Эрдэнэ ах хоёр манай хашаанд мөр үзэх гээд явсан. Би С.Ц  машинд суугаад сумын төвийн араар явсан. Тэгээд мөр харж яваад элсэн дээр гутлын мөр байхыг нь харсан. Тэр хулгайлсан хүмүүс нь мотоцикль нуучихаад буцаад сумын төв рүү явган алхаж орсон байсан. Тэрийг Р.Цолмонбаяр цагдааг дуудаж үзүүлсэн. Тэгээд мөрний чигийг хараад цагдаа Р.Цолмонбаяртай хамт тэр доод талын айлд орсон. Орсон чинь Б.Б  байхгүй хониндоо явчихсан байсан. Тэгэхээр нь хонин дээр нь очсон чинь Б.Б  хонин дээр сууж байсан. Босгоод алхуулсан чинь гутлынх нь мөр адилхан байсан. Тэгээд цагдаа аваад явсан...” /хх-ийн15-16 дугаар хуудас/,

                       Гэрч Б.Б мөрдөн байцаалтанд өгсөн: “... 2017 оны 09 дүгээр сарын 03-ны өглөө миний төрсөн дүү Б.Батбилэг 06:00 цагийн үед над руу утсаар яриад “...та мотоцикль унаж явсан уу...” гэж асуухаар “...үгүй...” гэсэн. Учир нь манай хоёр нэг хашаанд байдаг юм. Би гэртээ босоогүй унтаж байсан. Б.Б өглөө босоод нөгөө алдсан мотоциклио хайж гадуур явж байхдаа над руу утсаар залгаж асуусан байна лээ. Удалгүй нөгөө мотоциклио олчихлоо гэсэн. Б.Амартайван ах дуудаад байна очих уу гээд бид хоёр Б.А ахын машинтай мотоцикль нуусан газарт очсон. Нарийнтээл сумын төвөөс 2 км орчим хол “Нурамт” гэх газарт уул өөд өгсүүлээд нэлээн хол аваачиж чулуугаар дараад нуучихсан байсныг бид хоёр очиж харсан. Цагдаа хүрээд ирэхээр нь Б.А ах үлдээд би цагдаатай хамт хашаандаа очиж мөр үзэхээр явсан. С.Ц  оччихсон байсан болохоор С.Ц  машинд Б.Батбилэг суугаад сумын ардуур мөр хайхаар явсан. Би цагдаатай хамт хашаандаа ирээд мөр харж байсан чинь манай дүү тэр цагдаа руу ярьсан юм шиг байна лээ. Цагдаа нь хойно мөр гарлаа гэнэ очъё гээд бид хоёр буцаад явсан. Нарийнтээл сумын төвийн хойд хэсэгт нэг айлын хашаа руу чиглэсэн мөр байсныг тэд нар хараад тэр айлд нь очсон. Би гадаа нь машинд сууж байсан. Тэд нар гарч ирээд Б.Б  хулгайлсан байх гээд, хөдөө хонины бэлчээр лүү нь явсан. Хонин дээр нь очоод Б.Б  байж байхаар нь цагдаа нэг гишгүүлж үзээд мөр нь мөн байна гээд Б.Б йг аваад явсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 17-18 дугаар хуудас/,

            Гэрч Ю.Л-н мөрдөн байцаалтанд өгсөн: “... 2017 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр бороо ороод манай гэрт их ус орсон. Би усаа шавхаад орой болсон. Тэгтэл гаднаас Б.Батбилэг мотоцикльтой ороод ирсэн. Тэдний хашаа байгаа юм. Манайх хашаанд нь байдаг юм. ... Тэгээд Б.Батбилэг мотоцикльтой орж ирээд хашааны хаалга хаах гэхээр нь манай хүргэн ирэх гэж байгаа эгч нь сүүлд нь хашааны хаалга хаачих уу гэхэд. Б.Батбилэг тэг тэг гээд гэр лүүгээ орсон. Манай хүргэн Э.Бн Баянхонгор аймгийн Дөвөнтийн нүүрсний уурхайгаас хол газраас ажлаасаа тараад ирж явсан юм. ...  Хүргэн шөнө дунд 00:00 цагийн үед ирсэн. Би босоогүй. Хүргэн маань ирээд шууд унтаад өгсөн. Би хашааны хаалга хаана гэж байснаа мартчихсан. Тэгээд маргааш нь өглөө Б.Б мотоцикль алга байна гэхээр нь өө баларсан юм, нөгөө хаалгыг нь хаана гэсэн чинь мартчихсан байна гэдгээ санасан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 19-20 дугаар хуудас/,

Гэрч Б.А мөрдөн байцаалтанд өгсөн: “... 2017 оны 09 дүгээр сарын 02-03-нд шилжих шөнө С.Ц  мотоциклийг Б-н хашаанаас хулгайч авч явсан байсан. ... Улсын дугаар байхгүй, улаан өнгөтөй, Мустанг-5 маркийн мотоцикль байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 20-21 дүгээр хуудас/,

Гэрч О.Э-н мөрдөн байцаалтанд өгсөн: “... Би хэдний өдөр байсныг санахгүй байна. 2017 оны 9 дүгээр сарын эхний өдрүүдийн нэг өдөр нь л гэж бодож байна. Б.Б , У.И  нар намайг унтах гээд гэртээ байж байхад гаднаас орж ирсэн. Тэр хоёр хоёулаа өвөртөө нэг нэг пиво өвөртөлчихсөн байсан. Тэр хоёр 2 ширхэг 2.5 литртэй “Нийслэл” гэдэг нэртэй пивотой орж ирсэн. ... Манайд дуустал хувааж уучихаад гараад явсан. Гадаа гараад явахдаа мотоциклио асаах гээд мотоцикль нь асахгүй байгаа бололтой олон дахин гишгээд байгаа байсан. Тэгээд түрээд явсан уу яасан би мэдээгүй. Дахиж манайд орж ирээгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 22-33 дугаар хуудас/,

Гэрч Р.Цо-н мөрдөн байцаалтанд өгсөн: “... 2017 оны 09 дүгээр сарын 02-03-нд шилжих шөнө бороо орсон байсан тул мотоциклийн мөр их тод байсан. Иймд  мөрийг нь дагаад сумаас хойд зүгт 4-5 километр газар яваад хадтай уул руу өгсөөд явж байтал жалганд хэвтүүлээд дээрээс чулуу овоолоод тавьчихсан байсан. Тэгээд Б.Батбилэг хэлэхдээ Б.Б  бид хоёр муудалцаж байсан тул тэр авсан байж магадгүй гэсэн. Мөн тухайн мотоцикль алдагдсан Бат-Эрдэнийн хашаан дотроос арзгар ултай бакал гутлын мөр байсан тул Б.Б йн гэрт нь очтол Б  гэртээ байхгүй байхаар нь Б.Б йг хайгаад явж байтал сургуулийн урд ямаа хариулаад явж байхаар нь гутлын мөрийг нь үзэхэд хэргийн газарт байсан гутлын мөртэй таарч байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 26-27 дугаар хуудас/,

Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол /хх-ийн 1 дүгээр хуудас/,

Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай мөрдөгчийн санал /хх-ийн 2 дүгээр хуудас/,

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 4 дүгээр хуудас/,

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 5-7 дугаар хуудас/,

Хөрөнгө үнэлгээ төслийн “Лэндс ХХК”-ий 2017 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн №09/19 дугаартай үнэлгээний тайлан /хх-ийн 34-35 дугаар хуудас/,

Шүүгдэгч нарын хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх-ийн 57-58, 61-62, 65-66, 81 дүгээр хуудас/,

Шүүгдэгч У.И ийн ял шалгах хуудас /хх-ийн 59 дүгээр хуудас/,

Шүүгдэгч Б.Б йн ял шалгах хуудас /хх-ийн 60 дугаар хуудас/,

Шүүгдэгч У.И ийг сэжигтнээр болон яллагдагчаар байцааж авсан тэмдэглэлүүд /хх-ийн 49-52 дугаар хуудас/,

Шүүгдэгч Б.Б йг сэжигтнээр болон яллагдагчаар байцааж авсан тэмдэглэлүүд /хх-ийн 53-56 дугаар хуудас/ зэрэг болно,

Шүүгдэгч Б.Б , У.И   нар нь бүлэглэн 2017 оны 09 дүгээр сарын 02-03-нд шилжих шөнө Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын 4 дүгээр баг 3-18 тоотоос С.Ц  эзэмшлийн улсын дугааргүй “Мустанг-5” маркийн мотоциклийг хулгайлж, 1000000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Үүнд: Хавтаст хэрэгт авагдсан хохирогч С.Ц  “... 2017 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр ... Б.Батбилэг миний мотоциклийг надаас асуугаад унаад явсан. ... 2017 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр чи мотоциклио манай хашаанаас аваад явсан юм уу гэж асуусан. ... Би мотоциклио аваагүй гэж хэлсэн. Тэгсэн хашаанд байсан мотоцикль алга болсон байх юм гээд гайхаад гараад явсан. ... Бид хоёр нөгөө мөрийг дагаад явсаар байгаад “Нурамт” гэх газар уулын дээшээ жалганд чулуугаар даруулаад нуучихсан байсан мотоциклио олсон. ... Цагдаа Б.Б йг газар гишгүүлж үзсэн чинь мөр нь адилхан байсан. Бид нар авч яваад мотоцикль дээрээ аваачаад яагаад авч явсан талаар нь асуусан чинь согтуугаараа хөл залгах гэсэн гэдгээ хэлсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 9-12/, гэрч Б.Б-н “... Маргааш нь өглөө 06:00 цагийн үед босоод ажил руугаа явах гэсэн чинь С.Ц  мотоцикль байхгүй байсан. ... Би буцаж гэртээ очоод мөрийг нь харсан чинь “Орос” бакалтай хүн орж ирээд түрж гаргаад унаад явсан мөр байсан. Би мөрийг нь дагаад явган яваад байсан чинь Нарийнтээл сумын “Цагаан-Овоо” даваад “Нурамт” гэдэг газар уулын орой дээр шахуу аваачаад чулуугаар дараад нуучихсан байсан. ... Тэр хулгайлсан хүмүүс нь мотоцикль нуучихаад буцаад сумын төв рүү явган алхаж ирсэн байсан. Тэрийг Р.Цолмонбаяр цагдааг дуудаж үзүүлсэн. Тэгээд мөрний чигийг хараад цагдаа Р.Цолмонбаяртай хамт тэр доод талын айлд орсон. Орсон чинь Б.Б  байхгүй хониндоо явчихсан байсан. Тэгэхээр нь хонин дээр нь очсон чинь Б.Б  хонин дээр сууж байсан. Босгоод алхуулсан чинь гутлынх нь мөр адилхан байсан. Тэгээд цагдаа аваад явсан...” /хх-ийн15-16/, гэрч Б.Б “... Нарийнтээл сумын төвөөс 2 км орчим хол “Нурамт” гэх газарт уул өөд өгсүүлээд нэлээн хол аваачиж чулуугаар дараад нуучихсан байсныг бид хоёр очиж харсан. ... Би гадаа нь машинд сууж байсан. Тэд нар гарч ирээд Б.Б  хулгайлсан байх гээд, хөдөө хонины бэлчээр лүү нь явсан. Хонин дээр нь очоод Б.Б  байж байхаар нь цагдаа нэг гишгүүлж үзээд мөр нь мөн байна гээд Б.Б йг аваад явсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 17-18/, гэрч Ю.Л-н “... Хүргэн шөнө дунд 00:00 цагийн үед ирсэн. Би босоогүй. Хүргэн маань ирээд шууд унтаад өгсөн. Би хашааны хаалга хаана гэж байснаа мартчихсан. Тэгээд маргааш нь өглөө Б.Батбилэг мотоцикль алга байна гэхээр нь өө баларсан юм, нөгөө хаалгыг нь хаана гэсэн чинь мартчихсан байна гэдгээ санасан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 19-20/, гэрч Б.А-ы “... 2017 оны 09 дүгээр сарын 02-03-нд шилжих шөнө С.Ц  мотоциклийг Батбилэгийн хашаанаас хулгайч авч явсан байсан. ... Улсын дугаар байхгүй, улаан өнгөтөй, Мустангн-5 маркийн мотоцикль байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 20-21/, гэрч О.Эрдэнэсүрэнгийн “... 2017 оны 9 дүгээр сарын эхний өдрүүдийн нэг өдөр нь л гэж бодож байна. Б.Б , У.И  нар намайг унтах гээд гэртээ байж байхад гаднаас орж ирсэн. Тэр хоёр хоёулаа өвөртөө нэг нэг пиво өвөртөлчихсөн байсан. Тэр хоёр 2 ширхэг 2.5 литртэй “Нийслэл” гэдэг нэртэй пивотой орж ирсэн. ... Манайд дуустал хувааж уучихаад гараад явсан. Гадаа гараад явахдаа мотоциклио асаах гээд мотоцикль нь асахгүй байгаа бололтой олон дахин гишгээд байгаа байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 22-33/, гэрч Р.Цолмонбаярын “... 2017 оны 09 дүгээр сарын 02-03-нд шилжих шөнө бороо орсон байсан тул мотоциклийн мөр их тод байсан. Иймд  мөрийг нь дагаад сумаас хойд зүгт 4-5 километр газар яваад хадтай уул руу өгсөөд явж байтал жалганд хэвтүүлээд дээрээс чулуу овоолоод тавьчихсан байсан. ... Мөн тухайн мотоцикль алдагдсан Бат-Эрдэнийн хашаан дотроос арзгар ултай бакал гутлын мөр байсан тул Б.Б йн гэрт нь очтол Б  гэртээ байхгүй байхаар нь Б.Б йг хайгаад явж байтал сургуулийн урд ямаа хариулаад явж байхаар нь гутлын мөрийг нь үзэхэд хэргийн газарт байсан гутлын мөртэй таарч байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 26-27/, Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол /хх-ийн 1/, Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай мөрдөгчийн санал /хх-ийн 2/, Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 4/, Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 5-7/, Хөрөнгө үнэлгээ төслийн “Лэндс ХХК”-ий 2017 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн №09/19 дугаартай үнэлгээний тайлан /хх-ийн 34-35/, шүүгдэгч У.И ийг сэжигтнээр болон яллагдагчаар байцааж авсан тэмдэглэлүүд /хх-ийн 49-52/, шүүгдэгч Б.Б йг сэжигтнээр болон яллагдагчаар байцааж авсан тэмдэглэлүүд /хх-ийн 53-56/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд зэрэг болно,

Шүүгдэгч Б.Б , У.И  нарт холбогдох хэргийн мөрдөн байцаалтын шатанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байна.

Шүүгдэгч Боржигон овогт Б.Б , Ламын гэгээн овогт Уужимын И  нарт холбогдох хэргийн зүйлчлэл зөв, шүүхээс шүүгдэгч Боржигон овогт Б.Б , Ламын гэгээ овогт Уужимын И  нарыг хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

            Шүүх эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгч Б.Б , У.И  нар нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 6.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөн, гэм хорыг арилгасан, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшиж байгаа зэрэг ял хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзлээ.

Шүүгдэгч Б.Б , У.И  нар нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан болон тэдний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал зэргийг тус тус харгалзан шүүгдэгч Б.Б , У.И  нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тус тус тэнсэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч Б.Б , У.И  нар нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч нар нь хохирогч С.Ц т 1.700.000 төгрөгний үнэ бүхий шинэ мотоцикль хохиролд өгсөн, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт хураагдаж ирсэн эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг,    

             Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч Б.Б , У.И  нарт оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгуулагадаа урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэж,

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 187 дугаар зүйлийн 187.1-д зааснаар шүүгдэгч Б.Б йг бүртгэж, түүний засрал хүмүүжлийн байдалд хяналт тавихыг Өвөрхангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт, шүүгдэгч У.И ийг бүртгэж, түүний засрал хүмүүжлийн байдалд хяналт тавихыг  Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт тус тус даалгаж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б , У.И  нар нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулах болохыг тус тус дурьдаж,

Шүүгдэгч Б.Б , У.И  нарт авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж тус тус шийдвэрлэх нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1, 5 ,6, 7, 8, 9, 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2,  2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 3.3, 3.5, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.4, 1.5, 1.8, 36.8 дугаар зүйлийн 4, 5, 36.10 дугаар зүйлийн 1, 38.1 дүгээр зүйлийн 1, 5 дахь хэсэгт тус тус заасныг  удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.  Шүүгдэгч Боржигон овогт Б.Б , Ламын гэгээн овогт У.И  нарыг хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Боржигон овогт Б.Б , Ламын гэгээн овогт У.И  нарт хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тус тус тэнссүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч Боржигон овогт Б.Б , Ламын гэгээн овогт У.И  нарт оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагадаа урьчдилан мэдэгдэх үүргийг тус тус хүлээлгэсүгэй.

4. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 187 дугаар зүйлийн 187.1-д зааснаар шүүгдэгч Б.Б йг бүртгэж, түүний засрал хүмүүжлийн байдалд хяналт тавихыг Өвөрхангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт, шүүгдэгч У.И ийг бүртгэж, түүний засрал хүмүүжлийн байдалд хяналт тавихыг  Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт тус тус даалгасугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б , У.И  нар нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулах болохыг дурьдсугай.

6. Шүүгдэгч Б.Б , У.И  нар нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч нар нь хохирогч С.Ц т 1.700.000 төгрөгийн үнэ бүхий шинэ мотоцикль хохиролд өгсөн, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт хураагдаж ирсэн эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурьдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шйидвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Б , У.И  нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах,  улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Б.Б , У.И  нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

              

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                       М.МАНДАХБАЯР