| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бүдрагчаагийн Отгонбямба |
| Хэргийн индекс | 155/2019/00887/И |
| Дугаар | 155/ШШ2019/00863 |
| Огноо | 2019-10-18 |
| Маргааны төрөл | Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2019 оны 10 сарын 18 өдөр
Дугаар 155/ШШ2019/00863
| 2019 оны 10 сарын 18 өдөр | Дугаар 155/ШШ2019/00863 | Хөвсгөл аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Отгонбямба даргалж, шүүх хуралдааны танхимд хаалттай явуулсан хуралдаанаар
Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр суманд 1994 онд төрсөн, 25 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, Шинэ-Мөрөн худалдааны төвд худалдагч ажилтай, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ************* оршин суух, ************ дугаар регистртэй, Б овогт Н-ийн ,
Хариуцагч: Хөвсгөл аймгийн **************** багт оршин суух, эрэгтэй, ************** дугаар регистртэй, З овогт Э.Л холбогдох
Хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2019 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч, 155/2019/00887/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Ханбүргэд, нэхэмжлэгч Н.Н нар оролцлоо.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Н.Н шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Э.Л бид 2009 онд танилцсан бөгөөд 2011 оноос дотносон үерхэж, 2013 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр хүү Л.Т ыг төрүүлсэн. Бид албан ёсоор гэрлэлтээ батлуулаагүй боловч хүүгээ аав Э.Л аар овоглуулж, хоорондоо ирж очин амьдарч байгаад таарамжгүй харилцааны улмаас 2015 оноос салж, холбоо тасарсан. Хүү маань миний асрамжид байдаг, одоо 6 настай, сургуульд орсон. Э.Л бид хоёр тус тусдаа өөр амьдралтай болсон. Иймд Э.Л аас хүү Л.Т д хуульд заасан хэмжээгээр хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч Э.Л шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие нь Н.Н гийн хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлтэй танилцаад дараахь тайлбарыг гаргаж байна. Миний бие нь Н.Н тэй 2009 онд танилцан үерхэж байгаад улмаар бидний дундаас 2013 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр хүү Л.Т төрсөн, миний хүүхэд мөн. Бид хоёр албан ёсоор гэрлэлтээ батлуулж нэг гэрт ороогүй, хоёр талдаа ирэн очин амьдардаг байсан. Миний хүү Л.Т нь төрснөөсөө хойш ээж Н.Н гийн эцэг, эхийн гэрт өссөн бөгөөд 2015 онд салснаас хойш одоог хүртэл Н гийн асрамжид хүмүүжиж байгаа. Бидний хувьд цаашид хамт амьдрах боломжгүй, тус тусдаа амьдралтай болсон. Иймд Э.Л би Н.Н гийн хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна гэжээ.
Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Н.Н нь хариуцагч Э.Л ад холбогдуулан хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагаа шүүх хуралдаанд тодруулсан ба Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлд зааснаар шаардах эрхтэй.
Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
Н.Н , Э.Л нар 2011 оноос эхлэн үерхэж байх хугацаанд тэдний дундаас 2013 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр хүү Л.Т төрж, гэрлэлтээ батлуулаагүй боловч эцэг Э.Л аар овоглон бүртгүүлж, эхийн асрамжид байдаг болох нь зохигчийн тайлбар, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Улсын бүртгэлийн ажилтаны олгосон З овогт Л ын Т 2013 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн суманд төрснийг Хөвсгөл аймгийн Мөрөн сумын төрсний бүртгэлд 2013 оны 12 дугаар сарын 03-ны өдөр бүртгэж гэрчилгээ олгов гэх бичилттэй №0000955586-987/246 дугаар хүүхдийн төрсний гэрчилгээ, хүүхэд эрүүл бойжиж буй тухай Л ын Т нас 6, хүйс эр, эрүүл бойжиж байгаа нь үнэн гэх бичилттэй өрхийн эмчийн тодорхойлолт зэрэг баримтуудаар нотлогдож байна.
Зохигч болох Н.Н , Э.Л нар гэрлэлтээ бүртгүүлээгүй ч тэдний дундаас төрсөн хүү Л.Т гэрлэлтээ бүртгүүлсэн гэр бүлээс төрсөн хүүхдийн адил эрх эдэлж, үүрэг хүлээнэ, мөн эцэг, эх нь хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй учраас эцэг Э.Л аас сар бүр хүүхдийн тэтгэлэг гаргуулж, хүү Л.Т ыг тэжээн тэтгүүлэх нь зүйтэй.
Иймд хариуцагч Э.Л аас хүүхдийн тэтгэлэг гаргуулан хүү Л.Т ыг тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэв.
Гэр бүлийн тухай хуулинд зааснаар хүүхдэд олгох тэтгэлгийг насны байдлыг нь харгалзан төлөхөөр тогтоосон ба 2013 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр төрсөн хүү Л.Т 5 нас 11 сар хүрч байгаа тул Хөвсгөл аймгийн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 194.300 төгрөгийн 50 хувь болох 97.150 төгрөгийг хүү Л.Т д сар бүр хариуцагч Э.Л төлөх ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-д зааснаар Л.Т д сар бүр төлөх тэтгэлгийг нэг жилийн хугацаанд төлбөл зохих дүнгээр тооцоход 1.165.800 төгрөг болж байна.
Нэхэмжлэгчээс нэг жилийн хугацаанд төлвөл зохих хүүхдийн тэтгэлгийн дүнд төлсөн улсын тэмдэгтийн хураамж 32.529 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж бүгд 32.529 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Хариуцагч Э.Л шүүх хуралдаанд оролцох боломжгүй, нэхэмжлэгч түүнийг байлцуулахгүйгээр хэргийг шийдвэрлүүлэх тухай хүсэлтийг тус тус гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-д зааснаар хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 2013 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр төрсөн хүү Л.Т ыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болтол тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр эцэг Энхбатын Л аас хүүхдийн тэтгэлэг гаргуулж, тэжээн тэтгүүлсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 32.529 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э.Л аас улсын тэмдэгтийн хураамж 32.529 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Н.Н д олгосугай.
3. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.4-д зааснаар шийдвэрийн хувийг Улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Б.Адъяасүрэнд даалгасугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ОТГОНБЯМБА