Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 11 сарын 09 өдөр

Дугаар 144

 

Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Мандахбаяр даргалж,

            Улсын яллагч Б.Мөнгөншагай,

            Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ц.Болормаа,

            Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Оюунчимэг, Б.Хандмаа,

            Шүүгдэгч Ж.Ц  , Т.Д  нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

            Өвөрхангай аймгийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Бургас овогт Ж.Ц  , Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Муу мянган овогт Т.Д  нарт холбогдох 201715000120 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, урьд Өвөрхангай аймаг дахь Сум дундын 2 дугаар шүүхийн 2003 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 37 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 261 дүгээр зүйлийн 261.1-д зааснаар 1 жилийн хорих ял, Өвөрхангай аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн 2008 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 1/91 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял, Өвөрхангай аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн 2011 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 1/49 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэгдэж байсан, Бургас овгийн Ж.Ц ,

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, урьд Өвөрхангай аймаг дахь Сум дундын 1-р шүүхийн 2000 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 1/126 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 123.2, 123 дугаар зүйлийн 123.1, 131 дүгээр зүйлийн 131.2 дахь хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хорих ял, 2002 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 123.4 дэх хэсэгт зааснаар 5 жил хорих ял, 2008 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 cap 10 хоног баривчлах ял, 2010 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 4 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэгдэж байсан, Муу мянган овгийн Т.Д .

Шүүгдэгч Ж.Ц   нь 2017 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын 4 дүгээр багийн нутагт иргэн Г.Э хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар түүний дух хэсэгт цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,

Шүүгдэгч Т.Д  нь 2017 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын 4 дүгээр багийн нутагт иргэн Г.Э хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар түүнийг зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичгдсэнээр/,

ТОДОРХОЙЛОХ нь:

            Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

            Шүүгдэгч Ж.Ц   шүүх хуралдааны хэлэлцүүлэгт  мэдүүлэхдээ: “... Би тухайн өдөр согтуу байсан тул болсон явдлыг санахгүй байна...” гэв.

           Шүүгдэгч Т.Д  шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхгүй гэв.

      Хохирогч Г.Э-н мөрдөн байцаалтанд өгсөн: “...2017 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр хувийн ажлаар сумын төвд мотоцикльтой ирсэн. Сумын төв дээр явж байгаад П.Б 13 цаг өнгөрч байхад таараад хувийн ажлаа амжуулж байгаад 14 цаг өнгөрч байхад П.Б хамт Т.Д ийнд орсон. Гэрт нь Т.Д , эхнэртэйгээ хамт байсан. Хүүхдүүд нь байхгүй байсан. Т.Д  Т.Б  бид хоёрт 500 граммтай “Нутгийн буян” архи гаргаж өгөөд Т.Д , П.Б бид гурав хувааж уусан.  ... Т.Д  дахиад нэг шил архи гаргаж ирээд бид гурав уугаад сууж байтал гаднаас Ж.Ц   /нутгийнхан Улаанаа гэж дуудаг/ халамцуу орж ирсэн. Архи ууж дуусчихаад Ж.Ц   намайг “...алаг гүү хулгай хийсэн гэж хүнд ярьсан байсан гэж хэлээд Ж.Ц   гартаа төмөр юм уу, хутга юм уу аль нь байсанг анзаараагүй үзүүртэй юмаар миний дух хэсгийг нэг удаа зүсчихсэн...” Би “... Ж.Ц  ыг адуу хулгай хийчихээд намайг зүсч байгаа юм уу би цагдаад хэлнэ гээд...” Т.Д ийн гэрээс гарах гэтэл “...Т.Д  яасан их цагдаатай нийлдэг юм гээд миний өмсөж явсан дээлнээс заамдаж аваад боосон...” Би “... Т.Д ийг Ж.Ц  тай хуйвалдаж хулгай хийчихээд намайг зодох гэж  байгаа юм уу...” гэсэн чинь Т.Д  миний баруун нүд рүү гараа зангидаж байгаад хоёр удаа цохьсон. Би та хоёрыг цагдаад барьж өгнө гээд гэрээс гартал Т.Д  дахиж дээлний захнаас боож унагаахаар нь би ухаан алдсан.  Намайг ухаан алдаад унасны дараа Т.Д  миний толгой руу өшиглөсөн шиг байсан. Хэсэг хугацааны дараа ухаан ортол Ж.Ц   байхгүй, Т.Д , П.Б хоёр байсан. Миний баруун нүд хавдчихсан юм харахгүй, толгой эргээд явж чадахгүй байсан тул Т.Д ийнд П.Б  бид хоёр хоносон. Маргааш нь гэртээ хариад байж байтал сумын цагдаа залгаад хүнд зодуулчихаад яагаад цагдаад мэдэгдээгүй юм, хүрээд ир гэхээр нь сумын эмнэлэгт эмч Ц.Ганболдод үзүүлчихээд цагдаа дээр очсон...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 15-17, 20 дугаар хуудас/,

Гэрч Э.Г-н мөрдөн байцаалтанд өгсөн: “... 2017 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр 21 цаг өнгөрч байхад Т.Д  /Бүүвэй/ нь өөрийнхөө 99426493 дугаарын утсаар манай хадам аав Б-н 99408301 дугаар утас руу залгаад манай аав Г.Э-г Ж.Ц   /Улаанаа хутгалчихлаа цус алдаад ухаангүй байна хүүхдийг нь явуулаач гэж ярьсан байсныг манай хадам аав надад хэлэхээр нь би Т.Д ийн гар утас руу залгах гэж байтал 99426493 дугаарын утсаар хадам аав руу дахиад залгахаар нь би гap утасыг аваад  ярихад   аав   цус   алдаад   ухаангүй   болоод байна   гэнэ яасан бэ гэхэд Т.Д  гар утсаа аваад юу ч болоогүй, тоглосон юм гэсэн. Би тэгэхээр уурлаад тийм юмаар тоглож болохгүй гээд цагдаад хэлнэ гэсэн чинь Д   надад уурлаад хэлээ хэл чи сонсож бай би аавыг чинь нүдээд алчий гар утсаар сонсоорой гэж хэлээд гар утсаа салгасан. Т.Д  дахиаж над руу яриагүй. 2017 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр маргааш өглөө ээж рүүгээ залгаад аавыг гэртээ ирсэн үү гэхэд ирээгүй гэхээр нь өөрийнхөө аль дугаараар залгаж ярьсанг нь мэдэхгүй байна. Т.Д ийн 99426493 дугаарын утас руу залгаад аав гэртээ хариагүй байна юу болсон гэхэд манайд хоночихоод өглөө эмнэлэгт үзүүлнэ гээд гарсан гэж ярьсан. Би Т.Д ийг эмнэлэг дээр очоод гap утсаараа яриулдах гэсэн чинь чадахгүй гээд та нарын зарц юм уу гээд уурлаад байсан. Би Д оос ахиж аавынхаа биеийн байдлыг ямар байсан талаар лавлаж асуухад нүд нь хавдчихсан байсан бусдаар зүгээр байсан ш дээ гэж хэлээд гар утсаа салгасан. Дахиж яриагүй. Би хэсгийн төлөөлөгч Г.Энхбаярт утсаар хэлсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 21-22 дугаар хуудас/,

Гэрч Д.Б-н мөрдөн байцаалтанд өгсөн: “... 2017 оны 04 дүгээр сарын 20-ны үеэр яг өдрийг нь санахгүй байна. 21 цаг өнгөрч байхад Т.Д  нь өөрийн 99426493 дугаарын утсаар миний 99408301 дугаарын утас руу залгаж ярихдаа Г.Э  ахыг Ж.Ц   хутгалчихлаа, ухаангүй болчихлоо хүүхдүүд нь байна уу гэхээр нь Г-тэй хэлсэн. Удаагүй манай бэр Э.Г-р утас руу нь залгасан чинь Т.Д  зөрүүлж залгаад хадам аав чинь зүгээр тоглосон юм гэж бэр Э.Г-т хэлсэн байсан. ... Г.Э-р аймагт ирээд манайд хонож байхдаа Ж.Ц   нь миний духыг юмаар зүссэн, Т.Д  намайг сүүлд нь зодож байгаад ухаан алдуулсан. Нэг сэрэхэд Т.Д  миний хоолой дээр хөлөөрөө гишгээд гүйцээчих гээд гишгээд байсан гэж ярьж байсан. Тэрнээс болж Г.Э-н хоёр нүд нь юм харахгүй хавдчихсан, зүүн шанаа хэсэг нь цус хурчихсан байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 23 дугаар хуудас/,

Гэрч Р.Б-н мөрдөн байцаалтанд өгсөн: “... 2017 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр нөхөртэйгөө хамт гэртээ байхад И.З 17 цаг өнгөрч байхад ганцаараа мотоцикльтой ирсэн. ... Удалгүй Ж.Ц  , П.Б , Г.Э  гурав согтуу орж ирсэн. Би И.З-тэй хамт эмнэлэгт хоол, цай өгөх гээд явсан. Эмнэлэг дээр 1 цаг орчим болоод буцаад И.З намайг гэрийн гадаа буулгаж өгчихөөд явсан. Гэрт ороход Г.Э ын нүүр хэсэг нь цус болчихсон нилээн согтуу байсан. Г.Э  ахаас юу болсон талаар асуухад дуугарахгүй байсан. ...  Г.Э  ах архи нэхээд байхаар нь би гэрт байсан 500 граммтай Ерөөл архи өгсөн. Тэр архийг Г.Э , Ж.Ц  , П.Б , манай нөхөр Т.Д  нар хувааж уусан. Тэгээд Ж.Ц   яваад Г.Э , П.Б  хоёр манайд хоноод маргааш өглөө нь явсан. ... Нүүр шанаа хэсэг нь хавдчихсан, дух нь шалбарчихсан байсан. Өөр гэмтэл харагдаагүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 24-25 дугаар хуудас/,

Гэрч И.З-н мөрдөн байцаалтанд өгсөн: “...   2017 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр Т.Д ийнд ганцаараа мотоцикльтой очиход эхнэртэйгээ хоёулаа байсан. Тухайн үед 17 цаг болж байсан. ... Би Р.Б-тай хамт эмнэлэг рүү хоол, цай хүргэж өгөх гээд гарах үед Ж.Ц  , П.Б , Г.Э  гурав нилээн халамцуу Т.Д ийнд орж ирсэн. Эмнэлэг дээр ойролцоогоор 1 цаг орчим болоод буцаад гэрт нь очиход Г.Эдэнэ-Очир ахын нүүр хэсэг нь нил цус болчихсон байсан. Би юу болсон талаар асуухад Т.Д , Ж.Ц   хоёр намайг зодчихлоо цагдаа дууд гэсэн. Би өөрөө урьд нь хулгайн хэрэгт шалгагдаж байсан тул сумын цагдаа нар буруугаар ойлгоно гэж бодоод шууд гэр лүүгээ явсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 26-27 дугаар хуудас/,

Гэрч П.Б ы мөрдөн байцаалтанд өгсөн: “...2017 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр Зүүнбаян-Улаан сумын төв дээр 13 цаг өнгөрч байхад саахалтын Г.Э той таарсан. ... Бид хоёр нэг шил 500 граммтай “Нутгийн буян” архи хээр гарч хувааж уучихаад 14 цаг өнгөрч байхад сумын төв орж ирээд Т.Д ийн гэрт ороход эхнэртэйгээ хоёул байсан. Өөр хүн байгаагүй. Т.Д  Г.Э т нэг шил “Нутгийн буян” архи гаргаж ирэхээр нь бид гурав хувааж уусан. Т.Д ийн эхнэр Болороо эмнэлэгт хүнд хоол, цай өгөх гээд явсан. Тэгсэн гаднаас Ж.Ц   эрүүл орж ирсэн. Бид гурвын ууж байсан архинаас уучихаад Г.Э той адууны талаар яриад маргалдаж байснаа Г.Э ын духан дундуур нь гараараа нэг удаа цохиод авах шиг болсон чинь Г.Э ын духнаас цус гарсан. Ахиж зодож цохиогүй. Т.Д  Г.Э ыг заамдаад бариад авахаар нь салгах гэтэл үгэнд орохгүй байсан. Тэгээд гарч биеэ засчихаад ороод ирсэн чинь Г.Э ын нүүр нь цус болчихсон нүүрээ дараад сууж байсан. Удалгүй Ж.Ц   гараад явчихсан. Г.Э ыг Ж.Ц  , Т.Д  нар зодсон гэж бодож байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 28-29 дүгээр хуудас/,

Гэрч Ц.Г-н мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “... 2017 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр сумын эмнэлэг дээр байхад Г.Э  нь хүнд зодуулсан гээд ирсэн. Үзэхэд биеийн байдал дунд зэрэг, баруун талын нүд хацар, хавдаж хөхөрсөн, баруун чамархай орчим эмзэглэлтэй, духны баруун дээд хэсэг 2 см орчим зүсэгдсэн шархтай, зүүн хөмсөг зулгарсан, хоолой, төвөнх орчим зулгарсан шархтай байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 33-34 дүгээр хуудас/,

Шинжээч Ц.Халтархүүгийн мөрдөн байцаалтанд өгсөн: “... Хэргийн цаг хугацаанд үүсэн шинэ гэмтлүүд байх боломжтой. Эдгээр нь шинжээчийн дүгнэлт, шүүх эмнэлгийн үзлэг, рентген зураг зэргээр нотлогдож байгаа. ... Баруун хацар ясны дээд ирмэгийн дотор хэсэг нь баруун нүдний ухархайн доод хана юм. Г.Э ын хувьд баруун хацар ясны доод ханын хугарал нь шинэ гэмтэл байсан. ... Хэсэг газрын үзлэгээр хамрын таславчны муруйлт тогтоогдоогүй. Рентген зургаар уг гэмтэл гарсан байсан ч хуучин гэмтэл гэж үзээд дүгнэлтэнд оруулаагүй. Уг гэмтэл нь хэргийн цаг хугацаанд үүсээгүй гэмтэл байх боломжтой. Бусад гэмтлүүд нь хэргийн цаг хугацаанд үүссэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 42-43 дугаар хуудас/,

Өвөрхангай аймгийн шүүхийн шижилгээний албаны шинжээчийн 2017 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 146 дугаартай: “... Г.Э ын биед тархины доргилт, баруун хацар, баруун ухархайн доод ханын хугарал, баруун завьжны цус хуралт, духны хэсгийн зүсэгдсэн шарх, духны зүүн хэсэг, төвөнх, хүзүүний зүүн хэсэг, зүүн эгэмний зулгаралт, баруун шанаа, хацар, эрүүний зөөлөн эдийн гэмтэл бүхий гэмтэл тогтоогдож байна. Уг гэмтэл хатуу мохоо болон хатуу ирмэгтэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Хэргийн цаг хугацаанд үүссэн байх магадлалтай. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөх нь эмчилгээний үр дүнгээс хамаарна. Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх-ийн 36 дугаар хуудас/,

Монгол улсын шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 341 дугаартай: “... Г.Э ын биед духны баруун дээд хэсэгт зүсэгдсэн шарх гэмтэл тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх-ийн 128 дугаар хуудас/,

Эрүүгийн хэрэг үүсгэж мөрдөн байцаалтын ажиллагаа явуулах тогтоол /хх-ийн 3 дугаар хуудас/,

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 6 дугаар хуудас/,

Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол /хх-ийн 64, 66 дугаар хуудас/, 

Өвөрхангай аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн даргын 2017 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 521 дугаарай тодорхойлолт /хх-ийн 80 дугаар хуудас/,

Өвөрхангай аймгийн Автотээврийн төвийн даргын 2017 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 01/156 дугаартай тодорхойлолт /хх-ийн 82 дугаар хуудас/,

            Шүүгдэгч Ж.Ц  , Т.Д  нарын хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх-ийн 83-85, 88-106, 109-110 дугаар хуудас/,

            Шүүгдэгч Ж.Ц  ын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 86 дугаар хуудас/,

            Шүүгдэгч Т.Д ийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 108 дугаар хуудас/,

            Шүүгдэгч Ж.Ц  ыг сэжигтнээр болон яллагдагчаар байцааж авсан тэмдэглэлүүд /хх-ийн 56-57, 65 дугаар хуудас/,

Шүүгдэгч Т.Д ийг сэжигтнээр болон яллагдагчаар байцааж авсан тэмдэглэлүүд /хх-ийн 62-63, 67 дугаар хуудас/,

Хохирогч Г.Э ын Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд гаргасан: “... Миний бие Ж.Ц  , Т.Д  нарт холбогдох хэрэгт хохирогчоор тогтоогдсон. Миний бие нь гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй тул шүүх хуралд суухгүй...” гэсэн хүсэлт. /хх-ийн 152 дугаар хуудас/ зэрэг болно.

Шүүгдэгч Ж.Ц   нь 2017 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын 4 дүгээр багийн нутагт иргэн Г.Э той хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар түүний дух хэсэгт цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,

Шүүгдэгч Т.Д  нь 2017 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын 4 дүгээр багийн нутагт иргэн Г.Э той хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар түүнийг зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Үүнд: Хавтаст хэрэгт авагдсан хохирогч Г.Э ын “... Т.Д  ууж байсан архинаасаа Ж.Ц  ад аяглаад өгсөн. Архи ууж дуусчихаад Ж.Ц   намайг “...алаг гүү хулгай хийсэн гэж хүнд ярьсан байсан гэж хэлээд Ж.Ц   гартаа төмөр юм уу, хутга юм уу аль нь байсанг анзаараагүй үзүүртэй юмаар миний дух хэсгийг нэг удаа зүсчихсэн...” Би “...Ц  ыг адуу хулгай хийчихээд намайг зүсч байгаа юм уу би цагдаад хэлнэ гээд...” Т.Д ийн гэрээс гарах гэтэл “...Т.Д  яасан их цагдаатай нийлдэг юм гээд миний өмсөж явсан дээлнээс заамдаж аваад боосон...” Би “... Т.Д ийг Ж.Ц  тай хуйвалдаж хулгай хийчихээд намайг зодох гэж  байгаа юм уу...” гэсэн чинь Т.Д  миний баруун нүд рүү гараа зангидаж байгаад хоёр удаа цохьсон. Би та хоёрыг цагдаад барьж өгнө гээд гэрээс гартал Т.Д  дахиж дээлний захнаас боож унагаахаар нь би ухаан алдсан. Намайг ухаан алдаад унасны дараа Т.Д  миний толгой руу өшиглөсөн шиг байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 15-17, 20/, гэрч Э.Г-н мөрдөн байцаалтанд өгсөн: “... 2017 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр 21 цаг өнгөрч байхад Т.Д  /Бүүвэй/ нь өөрийнхөө 99426493 дугаарын утсаар манай хадам аав Д.Бат-Өлзийгийн 99408301 дугаар утас руу залгаад манай аав Г.Э ыг Ж.Ц   /Улаанаа хутгалчихлаа цус алдаад ухаангүй байна хүүхдийг нь явуулаач гэж ярьсан байсныг манай хадам аав надад хэлэхээр нь би Т.Д ийн гар утас руу залгах гэж байтал 99426493 дугаарын утсаар хадам аав руу дахиад залгахаар нь би гap утасыг аваад  ярихад аав цус алдаад ухаангүй болоод байна гэнэ яасан бэ гэхэд Т.Д  гар утсаа аваад юу ч болоогүй, тоглосон юм гэсэн. Би тэгэхээр уурлаад тийм юмаар тоглож болохгүй гээд цагдаад хэлнэ гэсэн чинь Т.Д   надад уурлаад хэлээ хэл чи сонсож бай би аавыг чинь нүдээд алчий гар утсаар сонсоорой гэж хэлээд гар утсаа салгасан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 21-22/, гэрч Д.Бат-Өлзийгийн “... Г.Э  аймагт ирээд манайд хонож байхдаа Ж.Ц   нь миний духыг юмаар зүссэн, Т.Д  намайг сүүлд нь зодож байгаад ухаан алдуулсан. Нэг сэрэхэд Т.Д  миний хоолой дээр хөлөөрөө гишгээд гүйцээчих гээд гишгээд байсан гэж ярьж байсан. Тэрнээс болж Г.Э ын хоёр нүд нь юм харахгүй хавдчихсан, зүүн шанаа хэсэг нь цус хурчихсан байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 23/, гэрч Р.Б-н “... Гэрт ороход Г.Э ын нүүр хэсэг нь цус болчихсон нилээн согтуу байсан. Г.Э  ахаас юу болсон талаар асуухад дуугарахгүй байсан. ... Нүүр шанаа хэсэг нь хавдчихсан, дух нь шалбарчихсан байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 24-25/, гэрч И.Загарзүсэмийн “... Эмнэлэг дээр ойролцоогоор 1 цаг орчим болоод буцаад гэрт нь очиход Г.Эдэнэ-Очир ахын нүүр хэсэг нь нил цус болчихсон байсан. Би юу болсон талаар асуухад Т.Д , Ж.Ц   хоёр намайг зодчихлоо цагдаа дууд гэсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 26-27/, гэрч П.Б ы “... Бид гурвын ууж байсан архинаас уучихаад Г.Э той адууны талаар яриад маргалдаж байснаа Г.Э ын духан дундуур нь гараараа нэг удаа цохиод авах шиг болсон чинь Г.Э ын духнаас цус гарсан. ... Т.Д  Г.Э ыг заамдаад бариад авахаар нь салгах гэтэл үгэнд орохгүй байсан. Тэгээд гарч биеэ засчихаад ороод ирсэн чинь Г.Э ын нүүр нь цус болчихсон нүүрээ дараад сууж байсан. ... Г.Э ыг Ж.Ц  , Т.Д  нар зодсон...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 28-29/, гэрч Ц.Г-н “... 2017 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр сумын эмнэлэг дээр байхад Г.Э  нь хүнд зодуулсан гээд ирсэн. Үзэхэд биеийн байдал дунд зэрэг, баруун талын нүд хацар, хавдаж хөхөрсөн, баруун чамархай орчим эмзэглэлтэй, духны баруун дээд хэсэг 2 см орчим зүсэгдсэн шархтай, зүүн хөмсөг зулгарсан, хоолой, төвөнх орчим зулгарсан шархтай байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 33-34/, шинжээч Ц.Халтархүүгийн “... Хэргийн цаг хугацаанд үүсэн шинэ гэмтлүүд байх боломжтой. Эдгээр нь шинжээчийн дүгнэлт, шүүх эмнэлгийн үзлэг, рентген зурэг зэргээр нотлогдож байгаа. ... Баруун хацар ясны дээд ирмэгийн дотор хэсэг нь баруун нүдний ухархайн доод хана юм. Г.Э ын хувьд баруун хацар ёсны доод ханын хугарал нь шинэ гэмтэл байсан. ... Хэсэг газрын үзлэгээр хамрын таславчны муруйлт тогтоогдоогүй. Рентген зургаар уг гэмтэл гарсан байсан ч хуучин гэмтэл гэж үзээд дүгнэлтэнд оруулаагүй. Уг гэмтэл нь хэргийн цаг хугацаанд үүсээгүй гэмтэл байх боломжтой. Бусад гэмтлүүд нь хэргийн цаг хугацаанд үүссэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 42-43/, хохирогч Г.Э ын биед учирсан тархины доргилт, баруун хацар, баруун ухархайн доод ханын хугарал, баруун завьжны цус хуралт, духны хэсгийн зүсэгдсэн шарх, духны зүүн хэсэг, төвөнх, хүзүүний зүүн хэсэг, зүүн эгэмний зулгаралт, баруун шанаа, хацар, эрүүний зөөлөн эдийн гэмтэл бүхий гэмтэл нь ...гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарч байгаа тухай Өвөрхангай аймгийн шүүхийн шижилгээний албаны шинжээчийн 2017 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 146 дугаартай дүгнэлт /хх-ийн 36/, хохирогч Г.Э ын биед учирсан духны баруун дээд хэсэгт зүсэгдсэн шарх гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарч байгаа тухай Монгол улсын шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 341 дугаартай дүгнэлт /хх-ийн 128/, Эрүүгийн хэрэг үүсгэж мөрдөн байцаалтын ажиллагаа явуулах тогтоол /хх-ийн 3/, Гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 6/, Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол /хх-ийн 64, 66/, шүүгдэгч Ж.Ц  ыг сэжигтнээр болон яллагдагчаар байцааж авсан тэмдэглэлүүд /хх-ийн 56-57, 65/, шүүгдэгч Т.Д ийг сэжигтнээр болон яллагдагчаар байцааж авсан тэмдэглэлүүд /хх-ийн 62-63, 67/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд зэрэг болно.

Шүүгдэгч Ж.Ц  , Т.Д  нарт холбогдох хэргийн мөрдөн байцаалтын  шатанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байна.

Шүүгдэгч Бургас овогт Ж.Ц  ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Муу мянган овогт Т.Д ийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Ц  , Т.Д  нар нь шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг дурьдаж шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Ж.Ц  , Т.Д  нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэж, ял шийтгэл оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж шүүгдэгч Ж.Ц  ад эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 350 /гурван зуун тавь/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Муу мянган овогт Төмөрбаатарын Д ийг 450 /дөрвөн зуун тавь/ цагийн хугацаагаар нийтэд тустай хийлгэх ялаар шийтгэх нь зүйтэй гэж үзсэн болно.

Шүүгдэгч Ж.Ц  , Т.Д нар нь цагдан хоригдсон хоногггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч Г.Э  нь гомдол, санал нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурьдаж,

Шүүгдэгч Ж.Ц  , Т.Д  нарт авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.6, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Бургас овогт Ж.Ц  ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Муу мянган овогт Т.Д ийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Бургас овогт Ж.Ц  ыг 350 /гурван зуун тавь/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Муу мянган овогт Т.Д ийг 450 /дөрвөн зуун тавь/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Ц  , Т.Д  нар нь шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг дурьдсугай.

4. Шүүгдэгч Ж.Ц  , Т.Д  нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч Г.Э  нь гомдол, санал нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг  тус тус дурьдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч  Ж.Ц  , Т.Д  нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч  давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

7. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Ж.Ц  , Т.Д  нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       М.МАНДАХБАЯР