Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 11 сарын 17 өдөр

Дугаар 149

 

Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч М.Мандахбаяр даргалж,

Улсын яллагч Ц.Батзориг,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.А ,

Шүүгдэгч С.А  нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Өвөрхангай аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн  Жард овогт Самдандамбын А т холбогдох эрүүгийн 1726000930029 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, урьд Өвөрхангай аймгийн Сум дундын
1 дүгээр шүүхийн эрүүгийн шүүхийн 2004 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 1/05
дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн
145.2-т зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 1 жилийн
хугацаагаар тэнсэж хянан харгалзсан, Жард овогт С.А .
Шүүгдэгч С.А  нь согтуурсан үедээ 2017 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр 24 цагийн орчимд Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 2 дугаар багийн 14-01 тоотод хохирогч Ц.Г-н толгойн тус газар архины шил шидэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд дурьдагдсанаар/,

ТОДОРХОЙЛОЛ нь:

            Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

            Шүүгдэгч С.А  шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхгүй гэв.

Хохирогч Ц.Г-н мөрдөн байцаалтанд өгсөн: “... 2017 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр 19 цаг өнгөрч байхад Арвайхээр сумын 2 дугаар багт дүлий Ганаа гэж дууддаг эрэгтэй хүнтэй таарсан. Тэгээд Ганаагийн гэр лүү хамт очсон. Гэрт нь очоод бид хоёр хамтдаа 500 граммын 1 шил “Нутгийн буян” нэртэй архи хувааж уугаад дуусаж байтал гаднаас С.А  Б-г дагуулаад архи уучихсан согтуу орж ирсэн. С.А  намайг чи яах гэж ирсэн юм бэ? манай нөхөртэй юу хийж байгаа юм гэж хэлээд бид хоёрын ууж дууссан архины шилийг барьж аваад над руу шидсэн. Шидсэн архины шил нь миний зүүн талын хацар дээр оноод хагарсан. Тэгээд миний хамарнаас цус гоожоод байхаар нь цагдаад хэлсэн. Нэг удаа архины шил шидсэн. Намайг өөр цохиж зодсон зүйл байхгүй. Би С.А ийн цохиж зодсон зүйл болоогүй. ... Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй байна...” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 11-13 дугаар хуудас/,

Гэрч Л.Г-н мөрдөн байцаалтанд өгсөн: “... Ц.-тай гэрийнхээ гадаа таарсан. Тэгээд сонин сайхан ярьж сууж байгаад бид хоёр худаг дээр 1 шил “Нутгийн буян” архи хувааж уусан. Тэгээд дахиж 1 шил архи худалдаж аваад манай гэрт ороод архи уугаад сууж байхад хашааны гадаа машин ирэх чимээ гарсан. Гараад харахад С.А  Б / / хоёр гадаа ирчихсэн байсан. Тэр 2 манайд орж ирээд Ц.Г-г С.А  харчихаад чи энд юу хийж байгаа юм гээд уурлаж эхэлсэн. Тухайн үед бол СА  архи уучихсан согтуу ирсэн юм. ... Хэсэг байж байснаа уурандаа дууссан архины шилийг аваад Ц.Гантулга руу шидчихсэн. Тэгээд нөгөө шил нь Ц.Г-ын  нүүрэн хэсэгт нь оноод хагарчихсан. Ц.Г-ын  хацарнаас цус гойжоод тэгээд тэндээс салцгаасан. Шөнө манай гэрт цагдаа нар хүрээд ирсэн. ... Өөрөөр бол ямар нэг байдлаар зодоогүй...” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 18-19 дүгээр хуудас/,

Гэрч А.Б-н мөрдөн байцаалтанд өгсөн: “... 2017 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 10 дугаар багт найзуудтайгаа архи уугаад гэрээс нь гарч яваад гудамжинд С.А тэй таарсан. С.А  намайг 2 дугаар хороо яваад хувцас аваад ирье гээд бид хоёр такси бариад Ганаа гэх айлд очсон. Ганаагийн хашаанд байх модон байшин луу Ганаа, С.А , бид гурав хамт орсон. Тэгтэл байшин дотор миний танихгүй нэг хүүхэн байсан. Байшин гэрэл байхгүй, гадаа харанхуй болсон байсан учир юм сайн харагдахгүй байсан. Тэр үед С.А  нөгөө эмэгтэй рүү хашигчаад чи манай нөхөртэй юу хийж байгаа юм бэ гээд юм аваад шидэх шиг болсон. Тэр үед шил хагарах чимээ дуулдсан. Тэгээд Ганаа, С.А  хоёр хэрэлдээд гэрээс гарсан. Би араас нь гарсан. Миний араас дотор байсан танихгүй эмэгтэйн зүүн хацарнаас цус гарчихсан гарч ирсэн. ... С.А  юм аваад шидсэн. Тэр нь Ц.Г гэх эмэгтэйг оносон байх. Шил хагарах чимээ гарсан. Өөр цохиж зодсон зүйл байхгүй. Шидсэн зүйл нь хаана оносныг хараагүй. Дараа нь гадаа гарч ирэхэд зүүн хацар  хэсгээс нь цус гараад байгаа харагдсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 16-17 дугаар хуудас/,

Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 381 дугаартай: “... Ц.Г-ын  биед тархи доргилт, зүүн хацар шанаа, цээжинд шарх, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний алим, зүүн нүдний зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу ирмэгтэй, хатуу мохоо зүйлийн 1-2 удаагийн үйлчлэлээр нэг цаг хугацаанд үүсгэгдэнэ. Хэргийн цаг хугацаанд үүссэн байна. Нэг цаг хугацаанд үүссэн байна. Амь насанд аюулгүй гэмтэл байна. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт, /хх-ийн 27 дугаар хуудас/,

Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол /хх-ийн 1 дүгээр хуудас/,

Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай мөрдөгчийн санал /хх-ийн 3 дугаар хуудас/,

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 4 дүгээр хуудас/,

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 5-9 дүгээр хуудас/,

Шүүгдэгч С.А ийн хувийн байдлыг тодорхойлсон Өвөрхангай аймгийн Сум дундын 1 дүгээр шүүхийн 2004 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 1/05 дугаартай шийтгэх тогтоол, Цагдаагийн ерөнхий газрын систем хайлт, лавлагаа, иргэний үнэмлэхний лавлагаа, Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 10 дугаар багийн засаг даргын 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 244 дугаартай тодорхойлолт /хх-ийн 37-45, 56 дугаар хуудас/,

Шүүгдэгч С.А ийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 34 дүгээр хуудас/,

Шүүгдэгч С.А ийг яллагдагчаар байцааж авсан тэмдэглэл /хх-ийн 32-33 дугаар хуудас/,

Хохирогч Ц.Г-ын  Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд гаргасан: “... Ц.Г миний бие нь С.А т холбогдох эрүүгийн хэрэгт хохирогчоор тогтоогдсон болно. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй  тул шүүх хуралд биечлэн оролцохгүй тул надгүйгээр хийж өгнө үү...” гэсэн хүсэлт /хх-ийн 82 дугаар хуудас/ зэрэг болно.

Шүүгдэгч С.А  нь согтуурсан үедээ 2017 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр 24 цагийн орчимд Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 2 дугаар багийн 14-01 тоотод хохирогч Ц.Г-ын  толгойн тус газар архины шил шидэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан: хохирогч Ц.Г-ын  “... Гэрт нь очоод бид хоёр хамтдаа 500 граммын 1 шил “Нутгийн буян” нэртэй архи хувааж уугаад дуусч байтал гаднаас С.А  Б-г дагуулаад архи уучихсан согтуу орж ирсэн. С.А  намайг чи яах гэж ирсэн юм бэ? манай нөхөртэй юу хийж байгаа юм гэж хэлээд бид хоёрын ууж дууссан архины шилийг барьж аваад над руу шидсэн. Шидсэн архины шил нь миний зүүн талын хацар дээр оноод хагарсан...” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 11-13/, гэрч Л.Г-н “... Тэр 2 манайд орж ирээд Ц.Г-г С.А  харчихаад чи энд юу хийж байгаа юм гээд уурлаж эхэлсэн. Тухайн үед бол СА  архи уучихсан согтуу ирсэн юм. ... Хэсэг байж байснаа уурандаа дууссан архины шилийг аваад Ц.Г руу шидчихсэн. Тэгээд нөгөө шил нь Ц.Г-ын  нүүрэн хэсэгт нь оноод хагарчихсан...” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 18-19/, гэрч А.Бямбасүрэнгийн “... Байшин гэрэл байхгүй, гадаа харанхуй болсон байсан учир юм сайн харагдахгүй байсан. Тэр үед С.А  нөгөө эмэгтэй рүү хашигчаад чи манай нөхөртэй юу хийж байгаа юм бэ гээд юм аваад шидэх шиг болсон. Тэр үед шил хагарах чимээ дуулдсан. ... Би араас нь гарсан. Миний араас дотор байсан танихгүй эмэгтэйн зүүн хацарнаас цус гарчихсан гарч ирсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 16-17/, Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 381 дугаартай дүгнэлт, /хх-ийн 27/, Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол /хх-ийн 1/, Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай мөрдөгчийн санал /хх-ийн 3/, Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 4/, Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 5-9/, Шүүгдэгч С.А ийг яллагдагчаар байцааж авсан тэмдэглэл /хх-ийн 32-33/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд зэрэг болно.

Шүүгдэгч С.А т холбогдох хэргийн мөрдөн байцаалтын шатанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байна.

Шүүгдэгч Жард овогт С.А т холбогдох хэргийн зүйлчлэл зөв, шүүхээс түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч С.А т эрүүгийн хариуцлага хүлээлгэж, ял шийтгэл оногдуулахдаа  тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзсэн болно.

Шүүгдэгч С.А  нь ам бүл-1, эрхэлсэн тодорхой ажилгүй болох, өөрийн гэсэн хөрөнгө, орлоггүй болох нь хавтаст хэрэгт авагдсан нь түүний яллагдагчаар өгсөн мэдүүлэг, Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 10 дугаар багийн засаг даргын 2017 оны 11 дүгээр сарын 13 өдрийн 244 дугаартай тодорхойлолт зэргээр тогтоогдож байх тул энэ байдлыг харгалзан үзэж шүүгдэгч С.А т нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зүйтэй байна.

Шүүгдэгч С.А  нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурьдаж,  

Шүүгдэгч С.А т авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж тус тус шийдвэрлэх  нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1, 5 ,6, 7, 8, 9, 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.6, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Жард овогт С.А ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Жард овогт С.А ийг 240 /хоёр зуун дөчин/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.А  нь шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг дурьдсугай.

4. Шүүгдэгч С.А  нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл, бичиг баримт, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурьдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.А т  авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч нар нь иргэний нэхэмжлэлтэй холбоотой хэсэгт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 7. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч С.А тавсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 М.МАНДАХБАЯР