| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гал-Эрдэнийн Даваахүү |
| Хэргийн индекс | 155/2019/01205/И |
| Дугаар | 155/ШШ2019/01074 |
| Огноо | 2019-12-04 |
| Маргааны төрөл | Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2019 оны 12 сарын 04 өдөр
Дугаар 155/ШШ2019/01074
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Даваахүү даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанд;
Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Тариалан сумын ********** багт оршин суух, Б овогт Ө-ийн Н /************* /-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хөвсгөл аймгийн Тариалан сумын ********* багт оршин суух И овогтой Э.С /************** /-д холбогдох,
Хүүхдийн эцэг тогтоож, тэтгэлэг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Өлзийбуян, нэхэмжлэгч Ө.Н нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ө.Н шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Миний бие Э.С-тай 2018 онд танилцаж, үерхэж, хайр сэтгэлийн холбоотой болсноос 2019 оны 06 дугаар сарын 14-ний өдөр хүү Г ыг төрүүлсэн юм. Бид хоёр албан ёсоор гэрлэлтээ батлуулаагүй байсан. Гэвч Э.С нь намайг жирэмсэн байх үед минь хүртэл гар хүрэх, эцэг, эхтэй маань ёс зүйгүй харьцдаг байсан. Би Э.С ыг хүү нь төрөхөөр өөрчлөгдөх байх гэж бодсон нь ч өөрчлөгдөөгүй.
Иймд Э.С ыг хүү Г ын эцэг мөн болохыг тогтоож, эцгээс нь хуульд заасны дагуу тэтгэлэг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч Э.С шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:
Ө.Н бид хоёр 2018 онд хайр сэтгэлийн холбоотой болж 2018 оны 09 дүгээр сард Ө.Н хөл хүнд болсон. Бид хоёр таарамжгүй харилцааны улмаас хоёр тийш болсон. Бид хоёрыг салах үед Ө.Н 6 сартай хөл хүнд байсан бөгөөд 2019 оны 06 дугаар сард амаржсан. Н ийн Г ыг өөрийн хүү хэмээн үзэж байгаа тул Ө.Н ийн гаргасан хүүхдийн тэтгэлэг авах хүсэлтийг хүлээн авч хүү Г д тэтгэлэг олгоход татгалзах зүйлгүй гэжээ.
Шүүх хуульд заасан журмын дагуу энэ хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд болон зохигчдын шүүхэд өгсөн тайлбарыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ө.Н нь хариуцагч Э.С ад холбогдуулан хүүхдийн эцэг, тогтоолгож, тэтгэлэг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Ө.Н , Э.С нар нь 2018 оноос үерхэн нөхөрлөж, тэдний дундаас 2019 оны 06 дугаар сарын 14-ний өдөр хүү Н.Г төрсөн болох нь:
2019 оны 06 дугаар сарын 14-ний төрсөн хүү Б овогтой Н ийн Г /*******/-д олгосон төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,
Хөвсгөл аймгийн Тариалан сумын ӨЭМТ-ийн их эмчийн 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн эмнэлгийн тодорхойлолт, зохигчийн тайлбар зэргээр нотлогдож байна.
Зохигч нь гэрлэлтээ бүртгүүлээгүй ч тэдний дундаас төрсөн хүү Н.Г нь гэрлэлтээ бүртгүүлсэн гэр бүлээс төрсөн хүүхдийн адил эрх эдэлж, үүрэг хүлээнэ, мөн эцэг, эх нь хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй ба хариуцагч Э.С нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа хүү Г нь миний хүүхэд мөн тул хүүхддийн тэтгэлэг төлөхөд татгалзах зүйлгүй.... гэх тайлбарыг өгсөн, Н.Г нь бага насны хүүхэд бөгөөд түүнд эхийн халамж анхаарал, амьдрах таатай орчин нөхцөл зайлшгүй шаардлагатай зэрэг байдлыг харгалзан 2019 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр төрсөн хүү Н.Г ыг төрсөн эх Ө.Н ийн асрамжид үлдээж, эцэг Э.С аас сар бүр хүүхдийн тэтгэлэг гаргуулж тэжээн тэтгүүлэх нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.
2019 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 14 цаг 30 минутад зарлагдсан шүүх хуралдааны товыг хариуцагч Э.С ад 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр мэдэгдэж, шүүх хуралдааны тов мэдэгдэх хуудсанд гарын үсэг зурсан байх боловч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй, нэхэмжлэгч хариуцагчийг байцуулахгүйгээр хэргийг шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан тул хариуцагчийн эзгүйд хэрэгт авагдсан баримтын хэмжээнд хэргийг шийдвэрлэсэн ба нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 102.729 /нэг зуун хоёр мянга долоон зуун хорин ес/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 102.729/нэг зуун хоёр мянга долоон зуун хорин ес/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д зааснаар 2019 оны 06 дугаар сарын 14-ний өдөр төрсөн хүү Б овогтой Н ийн Г /РЙ-19261456/-ын төрсөн эцэг И овогтой Э.С /************** / мөн болохыг тогтоосугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар 2019 оны 06 дугаар сарын 14-ний өдөр төрсөн хүү Н.Г ыг төрсөн эх Ө.Н ийн асрамжид үлдээсүгэй.
3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 2019 оны 06 дугаар сарын 14-ний өдөр төрсөн хүү Н.Г ыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болтол тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр эцэг Э.С аас хүүхдийн тэтгэлэг гаргуулж, тэжээн тэтгүүлсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, 63 дугаар зүйлийн 63.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 102.729 /нэг зуун хоёр мянга долоон зуун хорин ес/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э.С аас улсын тэмдэгтийн хураамж 102.729/нэг зуун хоёр мянга долоон зуун хорин ес/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ө.Н д олгосугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ДАВААХҮҮ