| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гал-Эрдэнийн Даваахүү |
| Хэргийн индекс | 155/2024/00516/И |
| Дугаар | 155/ШШ2024/00473 |
| Огноо | 2024-05-08 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 05 сарын 08 өдөр
Дугаар 155/ШШ2024/00473
| 2024 оны 05 сарын 08 өдөр | Дугаар 155/ШШ2024/00473 | Хөвсгөл аймаг |
| Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
|
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Даваахүү би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, Стадион Оргил-1 Чингисийн өргөн чөлөө, ХААН банк цамхагт байрлах ХААН банк ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ХААН банк ХК-ийн Хөвсгөл салбарын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хөвсгөл аймгийн Түнэл сумын ****** багт оршин суух, Х Б-ын Н (********** )-д холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 27,055,071.83 (хорин долоон сая тавин таван мянга далан нэгэн төгрөг наян гурван мөнгө) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч, 2024 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ХААН банк хувьцаат компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ХААН банк хувьцаат компанийн Хөвсгөл салбар нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Зээлдэгч Б.Н нь нэхэмжлэгч ХААН Банк ХК-тай 2023 оны 03 дугаар сарын 06-ны өдөр ЗГ-50606336 тоот онлайн цалингийн зээлийн гэрээ байгуулан 20,000,000 төгрөгийг, жилийн 18,6 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай зээлсэн бөгөөд 2023 оны 05 дугаар сарын 15-ны өдөр ЗГ/51420458 тоот зээлийн гэрээгээр 18,845,172.61 зээлийн үлдэгдэлд 1,100,000 төгрөгийг нэмж нийт 19,945,172.61 төгрөгийг 18 хувийн хүүтэй, З0 сарын хугацаатай авсан. 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдөр ЗГ/52279184 тоот зээлийн гэрээгээр 19,466,296.37 төгрөгийн үлдэгдэл дээр 3,900,000 төгрөгийг нэмж нийт 23,366,296.37 төгрөгийг, жилийн 18 хувийн хүүтэй, З0 сарын хугацаатай авсан. Мөн 2023 оны 07 дугаар сарын 27-ны өдөр ЗГ/52279184 тоот зээлийн гэрээгээр 23,502,117.01 төгрөгийн үлдэгдэлд 1,500,000 төгрөгийг нэмж нийт 25,002,117.01 төгрөгийг, жилийн 18 хувийн хүүтэй, З0 сарын хугацаатай зээлж авсан. Дээр дурдсан онлайн цалингийн зээлийн гэрээнүүдэд зээлдэгч нь зээлийн гэрээ, зээл олголт, эргэн телөлтийн хуваарь, барьцааны гэрээ болон харилцагчид зээлийн бүтээгдэхүүний мэдээлэл танилцуулах маягттай тус тус танилцан, зөвшөөрлөө илэрхийлж нууц код, эсхүл тоон гарын үсгээр баталгаажуулахаар банктай харилцан тохиролцсон бөгөөд аль нэг хэлбэрээр нь баталгаажуулсан зээлийн гэрээ, зээл олголт, эргэн төлөлтийн хуваарь, барьцааны гэрээ болон харилцагчид зээлийн бүтээгдэхүүний мэдээлэл танилцуулах маягтыг банк хүлээн авснаар талуудын хооронд гэрээ, хэлцэл байгуулагдсанд тооцохоор харилцан тохиролцсон байна. 2023 оны 03 дугаар сарын 06-ны өдөр БХГ/50606336тоот, 2023 оны 05 дугаар сарын 15-ны өдөр БГХ/51420458 тоот, 2023 оны 7 дугаар сарын 3-ны өдөр БГХ/52279184тоот, 2023 оны 7 дугаар сарын 27-ны өдөр БГХ/52279184тоот тус тус барьцааны гэрээ байгуулж өөрийн ирээдүйд орж ирэх цалингийн орлогоо барьцаалуулсан байна. Зээлдэгч нь 2024 оны 04 дүгээр сарын 19-ний байдлаар үндсэн зээлд 2,994,561.52 төгрөг, зээлийн хүүд 1,337,754.2, нийт 4,332,315.72 төгрөгийг төлсөн байна. Харин үлдэгдэл зээлийн төлбөрийн зээл олголтын эргэн төлөлтийн хуваарийг 228 хоног хугацаа хэтрүүлэн төлөлт хийгээгүй байх бөгөөд үндсэн зээлийн үлдэгдэл 23,505,438.48 төгрөг, зээлийн хүү 3,471,945.9 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 77,687.44 төгрөг нийт 27,055,071.83 төгрөгийн үлдэгдэлтэй байх бөгөөд нэхэмжлэгчийн зүгээс дээрх зээлийн үлдэгдэл төлбөрөө төлөхийг удаа дараа шаардсан боловч зээлдэгч зээлийн гэрээнд заасан үүргээ зөрчиж, дээрх зээлийн үлдэгдэл төлбөрийг төлөөгүй байна. Тус үүргийн зөрчлөөс үүдэн талуудын хооронд байгуулагдсан онлайн цалингийн зээлийн гэрээний 6.1.1-д Зээл олголт, эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчсөн, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, зохих ёсоор биелүүлээгүй тохиолдолд банкны санаачлагаар гэрээг цуцалж, зээлийн төлбөрийг хугацаанаас өмнө бүрэн төлөхийг шаардах урьдчилсан нөхцөл хангагдсан гэж үзэхээр байна.
Иймд хариуцагчаас ЗГ-50606336 тоот, ЗГ/51420458 тоот, ЗГ/52279184 тоот тус тус онлайн цалингийн зээлийн гэрээгээр хүлээсэн үүрэгт үндсэн зээлийн үлдэгдэл 6,944,586.77 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 3,471,945.9 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 77,687.44 төгрөг, зээлийн гэрээний үүрэгт нийт 27,055,071.83 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Б.Н ирүүлсэн хариу тайлбартаа:
Б.Н би эрүүл мэндийн шалтгааны улмаас зээлээ хугацаанд нь төлж чадалгүй өдий хүрлээ. ХААН банк ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага 27,055,071.83 төгрөгийг бүхэлд нь төлж барагдуулахыг зөвшөөрч байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ХААН банк ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ХААН банк ХК-ийн Хөвсгөл салбар нь хариуцагч Б.Н гаас зээлийн гэрээний үүрэгт 27,055,071.83 (хорин долоон сая тавин таван мянга далан нэгэн төгрөг наян гурван мөнгө) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Б.Н нь ...ХААН банк ХК-ийн нэхэмжлэлийн шаардлага 27,055,071.83 төгрөгийг бүхэлд нь төлж барагдуулахыг зөвшөөрч байна... гэх хариу тайлбарыг шүүхэд ирүүлсэн ба энэ нь хууль зөрчөөгүй, бусдын эрх, эрх чөлөө хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.
Иймээс нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 358,225 (гурван зуун тавин найман мянга хоёр зуун хорин тав) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Н гаас 179,112 (нэг зуун далан есөн мянга нэг зуун арван хоёр) төгрөгийг, улсын орлогоос 179,112 (нэг зуун далан есөн мянга нэг зуун арван хоёр) төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч байгууллагад олгов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч ХААН банк ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ХААН банк ХК-ийн Хөвсгөл салбарын нэхэмжлэлтэй, хариуцагч Б.Н д холбогдох, зээлийн гэрээний үүрэгт 27,055,071.83 (хорин долоон сая тавин таван мянга далан нэгэн төгрөг наян гурван мөнгө) төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Б.Н нь нэхэмжлэлийн нийт шаардлага болох 27,055,071.83 (хорин долоон сая тавин таван мянга далан нэгэн төгрөг наян гурван мөнгө) төгрөгийг нэхэмжлэгч байгууллагад бүхэлд нь төлөхийг хүлээн зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 358,225 (гурван зуун тавин найман мянга хоёр зуун хорин тав) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Н гаас 179,112 (нэг зуун далан есөн мянга нэг зуун арван хоёр) төгрөгийг, улсын орлогоос 179,112 (нэг зуун далан есөн мянга нэг зуун арван хоёр) төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч байгууллагад олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Г.ДАВААХҮҮ