| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гал-Эрдэнийн Даваахүү |
| Хэргийн индекс | 155/2024/00486/И |
| Дугаар | 155/ШШ2024/00474 |
| Огноо | 2024-05-08 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 05 сарын 08 өдөр
Дугаар 155/ШШ2024/00474
| 2024 оны 05 сарын 08 өдөр | Дугаар 155/ШШ2024/00474 | Хөвсгөл аймаг |
Хариуцагч нарын зөвшөөрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Даваахүү би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, Стадион Оргил-1 Чингисийн өргөн чөлөө, ХААН банк цамхагт байрлах ХААН банк ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ХААН банк ХК-ийн Хөвсгөл салбарын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хөвсгөл аймгийн Түнэл сумын ************* багт оршин суух, Б П.А (*********** ),
Хариуцагч: Хөвсгөл аймгийн Түнэл сумын ********* р багт оршин суух, Б О-ны Б (*********** ) нарт холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 12,841,438.46 (арван хоёр сая найман зуун дөчин нэгэн мянга дөрвөн зуун гучин найман төгрөг дөчин зургаан мөнгө) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч, 2024 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ХААН банк хувьцаат компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ХААН банк хувьцаат компанийн Хөвсгөл салбар нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн П.А, О.Б нар нь ХААН Банкны Хөвсгөл салбарын Түнэл тооцооны төвтэй 2022 оны 06 дугаар сарын 23-ны өдөр №ЗГ/202248473523 тоот дугаартай зээлийн гэрээ байгуулж 20,000,000 төгрөгийн зээлийг жилийн 18 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай малчны зээлийг өрхийн хэрэглээний зориулалтаар зээлж авсан.
Зээлдэгч нь 2024 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн байдлаар зээл эргэн төлөх хуваарийн дагуу үндсэн төлбөрт 9,720,267.23 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 2,215,198.59 төгрөг, зээлийн нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 132,499.51 төгрөг, нийт 12,067,965.33 төгрөг төлсөн байна. Өнөөдрийн байдлаар зээлийн төлбөр 10,279,732.77 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 2,328,950.50 төгрөг, зээлийн нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 232,755.19 төгрөг хугацаа хэтрүүлээд 296 хоног болж байна.
Иймд банк зээлийн гэрээний 6-р зүйлийн 6.1.1 дэх хэсгийг үндэслэн шүүхэд дараах нэхэмжлэлийн шаардлагыг хүргүүлж байна. Үүнд: 2024 дүгээр сарын 11-ний өдрийн байдлаар зээлийн төлбөрт үндсэн зээлийн төлбөр 10,279,732.77 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 2,328,950.50 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 232,755.19 төгрөг, нийт 12,841,438.46 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч П.А, О.Б нар шүүхэд ирүлсэн хариу тайлбартаа:
П.А, О.Б бид ХААН банкаас 20,000,000 төгрөгийн зээл авч н.М т зээлсэн. Гэтэл М нь зээлийг бүрэн гүйцэд төлж барагдуулалгүй, шүүхэд шилжин иржээ. Нэгэнт бид зээлийн гэрээнд гарын үсэг зурж, авсан тул ХААН банк ХК-ийн нэхэмжлэлийн шаардлага 12,841,438.46 төгрөгийг төлж барагдуулахыг зөвшөөрч байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ХААН банк ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ХААН банк ХК-ийн Хөвсгөл салбар нь хариуцагч П.А, О.Б нараас зээлийн гэрээний үүрэгт 12,841,438.46 (арван хоёр сая найман зуун дөчин нэгэн мянга дөрвөн зуун гучин найман төгрөг дөчин зургаан мөнгө) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад П.А, О.Б нар нь ... ХААН банк ХК-ийн нэхэмжпэлийн шаардлага 12,841,438.46 төгрөгийг төлж барагдуулахыг зөвшөөрч байна... гэх хариу тайлбар ирүүлсэн байх ба энэ нь хууль зөрчөөгүй, бусдын эрх, эрх чөлөө хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагч нарын зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 220,414 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч П.А, О.Б нараас 110,207 төгрөгийг, улсын орлогоос 110,207 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч байгууллагад олгов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч ХААН банк ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ХААН банк ХК-ийн Хөвсгөл салбарын нэхэмжлэлтэй, хариуцагч П.А, О.Б нарт холбогдох, зээлийн гэрээний үүрэгт 12,841,438.46 (арван хоёр сая найман зуун дөчин нэгэн мянга дөрвөн зуун гучин найман төгрөг дөчин зургаан мөнгө) төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч П.А, О.Б нар нь нэхэмжлэлийн шаардлага болох нийт 12,841,438.46 (арван хоёр сая найман зуун дөчин нэгэн мянга дөрвөн зуун гучин найман төгрөг дөчин зургаан мөнгө) төгрөгийг бүхэлд нь төлөхийг хүлээн зөвшөөрсөн тул хариуцагч нарын зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 220,414 (хоёр зуун хорин мянга дөрвөн зуун арван дөрөв) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч П.А, О.Б нараас 110,207 (нэг зуун арван мянга хоёр зуун долоо) төгрөгийг, улсын орлогоос 110,207 (нэг зуун арван мянга хоёр зуун долоо) төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Г.ДАВААХҮҮ