| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гал-Эрдэнийн Даваахүү |
| Хэргийн индекс | 155/2024/00336/И |
| Дугаар | 155/ШШ2024/00475 |
| Огноо | 2024-05-08 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 05 сарын 08 өдөр
Дугаар 155/ШШ2024/00475
| 2024 оны 05 сарын 08 өдөр | Дугаар 155/ШШ2024/00475 | Хөвсгөл аймаг |
Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хөвсгөл аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Даваахүү би,
Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ************ тоотод оршин суух, Х Д-ийн Г(********** )-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ************* тоотод оршин суух, Ц Ж-ын Б (************* )-т холбогдох,
1,200,000 (нэг сая хоёр зуун мянга) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 03 дугаар сарын сарын 20-ны өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.Г нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Дэлгэрдалай овогтой Г 2022 оны 8 дугаар сарын 25-ны өдөр Жамсранжав овогтой Б т 1,200,000 төгрөгийг зээлдүүлсэн тул одоо болтол өгөхгүй байна.
1,200,000 (нэг сая хоёр зуун мянга) төгрөгийг Жамсранжав овогтой Б аас гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Ж.Б шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие Д.Г ын 1,200,000 төгрөг нэхэмжилсэн нэхэмжлэлтэй танилцлаа. Уг нэхэмжилсэн 1,200,000 төгрөг нь 2022 онд Д.Г тай хамт ууж идэж явахдаа хэрэглэсэн мөнгө юм. Иймд миний бие үүнээс 700,000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна гэжээ.
Нэхэмжлэгч Д.Г шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Д.Г би Ж.Б ийн тайлбартаа танилцлаа. 700,000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Харин нэхэмжлэлийн шаардлагаасаа 200,000 төгрөгийг татгаллзаж, 1,000,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж эвлэрэх хүсэлтэй байна гэжээ.
Хариуцагч Ж.Б шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Нэхэмжлэгч Д.Г ын 1,000,000 төгрөгт эвлэрэх саналыг хүлээн зөвшөөрч байна. Би нэхэмжлэгчид 1,000,000 төгрөгийг төлж барагдуулахыг зөвшөөрч байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.Г нь хариуцагч Ж.Б т холбогдуулан 1,200,000 (нэг сая хоёр зуун мянга) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан ба тэрээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлага 1,200,000 (нэг сая хоёр зуун мянга) төгрөг гаргуулахаар нэхэмжилснээс 200,000 төгрөгөөс татгалзаж, 1,000,000 (нэг сая) төгрөгийг төлүүлэхээр нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж, хариуцагч Ж.Б нэхэмжлэлийн багасгасан шаардлага болох 1,000,000 (нэг сая) төгрөгийг бүхэлд нь төлөхөөр хүлээн зөвшөөрч, зохигчид эвлэрсэн байх тул зохигчдын эвлэрлийг батлах нь зүйтэй байна гэж үзлээ.
Зохигчид эвлэрэн хэлэлцсэн нь Иргэний хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй болно.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 33,350 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 1,000,000 (нэг сая) төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 28,550 (хорин найман мянга таван зуун тавь) төгрөгийн гаргуулж нэхэмжлэгчид олгов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 123.2-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгч Д.Г нь хариуцагч Ж.Б т холбогдуулан 1,200,000 (нэг сая хоёр зуун мянга) төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч Д.Г нь нийт шаардлагаас 200,000 төгрөг гаргуулахаас татгалзаж, 1,000,000 (нэг сая) төгрөгийг төлүүлэхээр нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж, хариуцагч Ж.Б нэхэмжлэлийн багасгасан шаардлага болох 1,000,000 (нэг сая) төгрөгийг бүхэлд нь төлөхөөр хүлээн зөвшөөрч, зохигчид эвлэрсэн тул зохигчдын эвлэрлийг батлах, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.6-д зааснаар Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 33,350 (гучин гурван мянга гурван зуун тавь) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 1,1000,000 (нэг сая) төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 28,550 (хорин найман мянга таван зуун тавь) төгрөгийн гаргуулж нэхэмжлэгч Д.Г т олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Б.Гансүх нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Г.ДАВААХҮҮ