Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 05 сарын 16 өдөр

Дугаар 155/ШШ2024/00500

 

 

 

 

 

2024 оны 05 сарын 16 өдөр

Дугаар 155/ШШ2024/00500

Хөвсгөл аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч  Г.Даваахүү  даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд  хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын *************** оршин суух, А  Д-ийн Б (************ )-ы хүсэлттэй,

Ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мягмарсүрэн, нэхэмжлэгч Д.Б  нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.Б  нь  шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Би 1986 онд төгсөж ирээд Хөвсгөл аймгийн Материал техникийн хангамжийн удирдах газарт 7 дугаар сарын 23-ны өдөр ажилд ороод 1992 оны 5 дугаар сарын 6-ны өдөр хүртэл ажилласан. Материал техникийн хангамжийн газар маань Худалдаа удирдах газартай нийлээд нэг байгууллага болж байсан. Тэгээд буцаад Хангамж, Худалдаа гэж салсан. 1991 оны 01 дүгээр сарын 5-ны өдөр намайг Худалдаа хангамжийн удирдах газар орсон тушаал байдаг. Би 1992 оны 5 дугаар сар хүртэл ажиллаж байгаад биеийн эрүүл мэндийн улмаас өргөдлөө өгөөд ажлаасаа гарсан. 1992 оноос 1999 он хүртэл улсаас ажиллаж байсан байдлаа тогтоолгосон. 1991 онд шилжүүлж өгсөн тушаал байсан. Намайг ажлаас халсан тушаал байхгүй байсан учраас шүүхээр ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор нэхэмжлэл гаргасан.

Иймд намайг Хөвсгөл аймаг дахь Материал техник хангамжийн удирдах газарт 1990 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс 1990 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл, Хөвсгөл аймгийн Худалдаа хангамжийн удирдах газарт 1990 оны 5 дугаар сарын 1-ний өдрөөс 1991 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр хүртэл, Хөвсгөл аймаг дахь Материал техник хангамжийн удирдах газарт 1991 оны 1 дүгээр сарын 10-ны өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал агуулахын мэргэжилтнээр тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү.

Хэлтсүүд татан буугдаж, ажиллаж байсан газрын нэршил өөрчлөгдөж байсан гэв.

Нотлох баримтаар:

Материал техникийн хангамжийн улсын хорооны харьяа Хөвсгөл аймаг дахь материал техникийн хангамжийн удирдах газрын 1986 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн №36 дугаартай Ажилд томилох тухай тушаалын хуулбар, Материал техникийн хангамжийн улсын хорооны харьяа Хөвсгөл аймаг дахь материал техникийн хангамжийн удирдах газрын 1987 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн №72 дугаартай Ажилд өөрчлөн томилох тухай тушаалын хуулбар, Материал техникийн хангамжийн улсын хорооны харьяа Хөвсгөл аймаг дахь материал техникийн хангамжийн удирдах газрын 1990 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн №22 дугаартай Ажлаас чөлөөлөх шилжүүлэх тухай тушаал, тушаалын хавсралтын хуулбар, Хөвсгөл аймгийн Худалдаа хангамжийн удирдах газрын даргын 1991 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн №01 дугаартай Хэлтсүүдийг татан буулгаж ажилчдыг шилжүүлэх тухай тушаал, тушаалын хавсралтын хуулбар, Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын газрын 2024 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн №355 дугаартай Архивын лавлагаа, Дипломын нотариатчаар гэрлүүлсэн хуулбар зэрэг баримтуудыг ирүүлсэн. (хх-ийн 4-9, 33, 34 дахь тал)

Мөн нэхэмжлэгчийн хүсэлтээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд С.Галбадрах, О.Эрдэнэбилэг нарыг гэрчээр асуусан ба онцгой ажиллагааны журмаар шүүх Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс Д.Б ы хаатр-21 (А), хаягийн хуудас № 7, Хаатр 01 (Азэрэг баримтын лавлагаа гаргуулж нотлох баримт бүрдүүлсэн. (хх-ийн 17-27 дахь тал)

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн 

судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч  А  Д-ийн Б нь  ажиллаж байсан байдлаа тогтоолгосноор өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх зүйн тодорхой үр дагаврыг бий болгож байна.

Д.Б  нь Хөвсгөл аймаг дахь Материал техник хангамжийн удирдах газарт 1990 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл, Хөвсгөл аймгийн Худалдаа хангамжийн удирдах газарт 1990 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийг хүртэл, Хөвсгөл аймгийн Материал техник хангамжийн газарт 1991 оны 01 дүгээр сарын 10-ны өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал агуулахын мэргэжилтнээр тус тус ажиллаж байсан болох нь Тухайлбал:

Материал техник хангамжийн улсын хорооны харьяа Хөвсгөл аймаг дахь материал техникийн хангамжийн удирдах газрын 1986 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн №36 дугаартай: ...Авто сэлбэгийн мэргэжилтнээр Д.Б ыг 1986 оны 07 дугаар сарын 21-нээс эхлэн түр хугацаагаар ажиллуулсугай... гэх Ажилд томилох тухай тушаалын хуулбар,

Материал техник хангамжийн улсын хорооны харьяа Хөвсгөл аймаг дахь материал техникийн хангамжийн удирдах газрын 1987 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн №72 дугаартай: ...авто сэлбэгийн нярав Д.Б ы өөрийнх нь мэргэжлийг харгалзан үзэж мэргэжилтнээр томилон ажиллуулсугай... гэх Ажилд өөрчлөн томилох тухай тушаалын хуулбар,

Материал техник хангамжийн улсын хорооны харьяа Хөвсгөл аймаг дахь материал техникийн хангамжийн удирдах газрын 1990 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн №22 дугаартай: ...Дамдин Б  хөдөө аж ахуйн агуулахын мэргэжилтэн... гэх Ажлаас чөлөөлж шилжүүлэх тухай тушаал, тушаалын хавсралтын хуулбар,

Авто сэлбэгийн мэргэжилтнээр Д.Б ыг 1986 оны 07 дугаар сарын 21-нээс эхлэн түр хугацаагаар ажиллуулсугай гэх Ажилд томилох тухай тушаалын хуулбар,

Хөвсгөл аймгийн Худалдаа хангамжийн удирдах газрын даргын 1991 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн №01 дугаартай: ...44.Д.Б  агуулахын мэргэжилтэн... гэх Хэлтсүүдийг татан буулгаж ажилчдыг шилжүүлэх тухай тушаал, тушаалын хавсралтын хуулбар,

Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын газрын 2024 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн №355 дугаартай: ...Мөрөн сумын Материал техник хангамжийн газар 1991 онд тус хэлтэст нийгмийн даатгалын шимтгэлийг тэтгэврийн санд төлж байсан болно... гэх Архивын лавлагаа,

А  Д-ийн Б (************ )-ы Улсын бүртгэлийн хэлтсээс 2024 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр гаргаж ирүүлсэн Хаатр 1 (А) маягтын баримт 1 хуудас (Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн Хуулбар үнэн тэмдэг дарагдсан), 

А  Д-ийн Б (************ )-ы Улсын бүртгэлийн 2024 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр гаргаж ирүүлсэн Хаягийн хуудас №7 маягтын баримт 1 хуудас (Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн Хуулбар үнэн тэмдэг дарагдсан), 

А  Д-ийн Б (************ )-ы Улсын бүртгэлийн хэлтсээс 2024 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр гаргаж ирүүлсэн Хаатр 21 (А) маягтын баримт 1 хуудас (Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн Хуулбар үнэн тэмдэг дарагдсан), 

Хууль сануулж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан гэрч С.Галбадрахын: ... Д.Б  нь Хөвсгөл аймгийн Техник хангамжийн удирдах газарт 1986 оноос 1992 он хүртэл хөдөө аж ахуйн агуулахын мэргэижлтнээр ажиллаж байсан... гэх, гэрч О.Эрдэнэбилэгийн: ...Намайг 1986 оны 7 дугаар сард сургуулиа төгсөөд Хөвсгөл аймгийн Материал техникийн хангамжийн удирдах газарт анх ажилд ороход Д.Б  нь хөдөө аж ахуйн барааны мэргэжилтнээр ажиллаж байсан. Тэрээр намайг 1992 оны 5 дугаар сард хүүхэд асрах чөлөө авах үед ажиллаад үлдэж байсан... гэх мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтуудаар давхар тогтоогдож байх тул  шаардлагыг хангаж шийдвэрлэв. (хх-ийн 4-9, 33, 34, 17-27 дахь тал)

Дамдингийн Б ы Дипломын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар нь хэрэгт хамааралгүй тул үнэлээгүй болно.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар "эд хөрөнгийн бус, түүнчлэн үнэлэх боломжгүй" нэхэмжлэлд төлсөн 70.200 төгрөгийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар улсын орлогод хэвээр үлдээв. (хх-ийн 3 дахь тал)

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1 дэх заалтуудыг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар  А  Д-ийн Б (************ )-ы Хөвсгөл аймаг дахь Материал техник хангамжийн удирдах газарт 1990 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс 1990 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл, Хөвсгөл аймгийн Худалдаа хангамжийн удирдах газарт 1990 оны 5 дугаар сарын 1-ний өдрөөс 1991 оны 1 дүгээр сарын 05-ны өдрийг хүртэл, Хөвсгөл аймгийн Материал техник хангамжийн газарт 1991 оны 1 дүгээр сарын 10-ны өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал агуулахын мэргэжилтнээр ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс хойш 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Г.ДАВААХҮҮ