Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 05 сарын 16 өдөр

Дугаар 155/ШШ2024/00501

 

 

 

 

 

2024 оны 05 сарын 16 өдөр

Дугаар 155/ШШ2024/00501

Хөвсгөл аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                        

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч  Г.Даваахүү  даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Жаргалант сумын ************ оршин суух, И Ц-ийн Б (********** )-ын нэхэмжлэлтэй,

Ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдаанд шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мягмарсүрэн, нэхэмжлэгч Ц.Б  /цахим/ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ц.Б  нь  шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Хөвсгөл аймгийн Жаргалант сумын Улаан туг нэгдэлд 1985 оны 8 дугаар сарын 10-ны өдрөөс 1986 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл пермийн эрхлэгчээр, 1986 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 1987 оны 2 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл Мал аж ахуйн бригадын дарга, 1987 оны 2 дугаар сарын 20-ны өдрөөс 1988 оны 8 дугаар сарын 25-ны өдөр хүртэл 6 дугаар хэсгийн мал аж ахуйн даргаар, 1988 оны 8 дугаар сарын 25-ны өдрөөс 1989 оны 10 дугаар сарын 10-ны өдөр хүртэл мал аж ахуйн 2 дугаар хэлтсийн даргаар, 1989 оны 10 дугаар сарын 10-ны өдрөөс 1990 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл Хөвсгөл аймгийн Галт сумын Нийтийн аж ахуйн үйлчилгээний төвд гэрлийн байцаагч, монтер, 1990 оны 5 дугаар сарын 20-ны өдрөөс 1990 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр хүртэл Хөвсгөл аймгийн Жаргалант сумын Улаан туг нэгдэлд мужаан, 1990 оны 9 дүгээр сарын 20-ны өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл Улаан туг нэгдлийн туслах үйлдвэрийн бригадын хянан шалгагч, тоо бүртгэгч, 1992 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс 1993 оны 4 дүгээр сарын 1-ний өдөр хүртэл Улаан туг нэгдлийн туслах үйлдвэрийн бригадын дарга, 1993 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс 1995 оны 8 дугаар сарын 20-ны өдөр хүртэл Улаан туг ХХК-ийн захирлаар тасралтгүй ажиллаж байсан. Дээрх байгууллагуудад 1985 оны 8 дугаар сарын 10-ны өдрөөс 1995 он хүртэл ажилласан хугацааны тушаалууд аймаг сумын архиваас дутуу олдсон. 1992-2000 онуудад ажиллаж байсан хугацаагаа нөхөн тооцуулсан учир 1992 оноос 1995 он хүртэл ажилласан хугацаагаа давхардуулж тогтоолгохгүй гэж шүүхэд хүсэлтээ өгсөн байгаа.

Иймээс намайг Хөвсгөл аймгийн Жаргалант сумын Улаан туг нэгдэлд 1985 оны 8 дугаар сарын 10-ны өдрөөс 1986 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл мал аж ахуйн 1 дүгээр бригадад фермийн эрхлэгч, 1986 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 1987 оны 2 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл мал аж ахуйн 1 дүгээр бригадын дарга, 1987 оны 2 дугаар сарын 20-ны өдрөөс 1988 оны 8 дугаар сарын 25-ны өдөр хүртэл мал аж ахуйн 6 дугаар хэсгийн дарга, тоо бүртгэгч, 1988 оны 8 дугаар сарын 26-ны өдрөөс 1989 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл мал аж ахуйн 2 дугаар хэсгийн дарга, Хөвсгөл аймгийн Галт сумын Нийтийн аж ахуй, ахуйн үйлчилгээний төвд 1989 оны 10 дугаар сарын 10-ны өдрөөс 1990 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл гэрлийн байцаагч, монтер, Хөвсгөл аймгийн Жаргалант сумын Улаан туг нэгдэлд 1990 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр хүртэл туслах үйлдвэр бригдад мужаан, 1991 оны 9 дүгээр сарын 26-ны өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл туслах үйлдвэр бригадад чанар шалгагч, тоо бүртгэгчээр тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.

Нотлох баримтаар:

Нэхэмжлэгчээс Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Улсын бүртгэлийн ерөнхий газар Улсын бүртгэлйн мэдээллийн нэгдсэн сангийн 2024 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн №CVL24670100010002428 дугаартай Төрсний бүртгэлийн лавлагаа, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Улсын бүртгэлийн ерөнхий газар Улсын бүртгэлйн мэдээллийн нэгдсэн сангийн 2024 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн №CVL24670100010002427 дугаартай Овог, эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр өөрчилсний бүртгэлийн лавлагаа, Хөвсгөл аймгийн Архивын тасгийн 2024 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 11/299 дугаартай тодорхойлолт, Ц.Б ын ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг 1995 оны 01 дүгээр сараас 2000 оны 12 дугаар сарыг дуустал нөхөн тооцуулсан тухай Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын газрын архивын лавлагаа, Хөвсгөл аймгийн Жаргалант сумын Улаан туг нэгдлээс нээж олгосон Хөдөлмөрийн дэвтрийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Хөвсгөл аймгийн Жаргалант сумын Улаан туг нэгдлийн даргын 1991 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн №86 дугаартай Ажлаас чөлөөлөх тухай тушаалын хуулбар, Хөвсгөл аймгийн Жаргалант сумын Улаан тул хувьцаат компанийн гишүүдийн судалгааны хуулбар, Хөвсгөл аймгийн Жаргалант сумын Улаан туг нэгдлийн даргын 1991 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн №71 дугаартай Ажлаас чөлөөлж, ажилд томилох тухай тушааалын хуулбар, Хөвсгөл аймгийн Жаргалант сумын Улаан туг нэгдлийн даргын 1989 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн №59 дугаартай Ажлаас чөлөөлж, ажилд томилох тухай тушаалын хуулбар, Хөвсгөл аймгийн Жаргалант сумын Улаан туг нэгдлийн даргын 1988 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн №35 дугаартай Чөлөөлөх ба томилох тухай тушаалын хуулбар, Хөвсгөл аймгийн Жаргалант сумын Улаан туг нэгдлийн даргын 1987 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн №9 дугаартай Мал аж ахуйн хэсгийг зохион байгуулах, боловсон хүчнийг ажлаас чөлөөлөх, томилох тухай тушаалын хуулбар, Хөвсгөл аймгийн Жаргалант сумын Улаан туг нэгдлийн даргын 1986 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн №48 дугаартай Ажлаас чөлөөлж, ажилд томилох тухай тушаалын хуулбар, Хөвсгөл аймгийн Жаргалант сумын Улаан туг нэгдлийн даргын 1985 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн №55 дугаартай Отрын штабт ажиллах бүрэлдэхүүний томилох тухай тушаалын хуулбар, Хөвсгөл аймгийн Жаргалант сумын ЗДТГ-аас 2024 оны 02 дугаар сарын 01-ний өдөр олгосон цалингийн тодорхойлолт, архивын 70 дугаар данснаас түүвэрлэсэн Ц.Б ын ажиллаж байх хугацаандаа авч байсан цалин хөлсний лавлагаа, Хөвсгөл аймгийн Галт сумын Засаг даргын Тамгын газрын 2024 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 1/146 дугаартай тодорхойлолт, Хөвсгөл аймгийн Жаргалант сумын Засаг даргын Тамгын газрын 2024 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 3/187 дугаартай тодорхойлолт, Монгол Улс Батлан хамгаалах яам Батлан хамгаалахын төв архивын 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн №10059 дугаартай Хугацаат цэргийн албан хаасны архивын лавлагаа зэрэг баримтуудыг ирүүлжээ. (хх-ийн 6-25, 48-50 дахь тал)

Нэхэмжлэгчийн хүсэлтээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд Д.Сумъяа, Л.Дашдаваа нарыг гэрчээр асуусан ба онцгой ажиллагааны журмаар шүүх Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс Ц.Б ын Хаатр-21 (А), Хаатр 01 (А), Хаягийн хуудас № 7 зэрэг баримтын лавлагаа гаргуулж нотлох баримт бүрдүүлсэн. (хх-ийн 33-42 дахь тал),

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн

 судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч И Ц-ийн Б нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлт гаргасан ба тэрээр ажиллаж байсан байдлаа тогтоолгосноор өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх зүйн тодорхой үр дагаврыг бий болгож байна.

Ц.Б  нь овог, эцэг /эх/-ийн нэрээ өөрчилсөн болох нь Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Улсын бүртгэлийн ерөнхий газар Улсын бүртгэлйн мэдээллийн нэгдсэн сангийн 2024 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн №CVL24670100010002427 дугаартай Овог, эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр өөрчилсний бүртгэлийн лавлагаагаар тогтоогдож байх ба Ц.Б  нь Хөвсгөл аймгийн Жаргалант сумын Улаан туг нэгдэлд 1985 оны 8 дугаар сарын 10-ны өдрөөс 1986 оны 9 дүгээр сарын 1-ний өдөр хүртэл мал аж ахуйн 1 дүгээр бригадад фермийн эрхлэгч, 1986 оны 9 дүгээр сарын 1-ний өдрөөс 1987 оны 2 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл мал аж ахуйн 1 дүгээр бригадын дарга, 1987 оны 2 дугаар сарын 20-ны өдрөөс 1988 оны 8 дугаар сарын 25-ны өдөр хүртэл мал аж ахуйн 6 дугаар хэсгийн дарга, тоо бүртгэгч, 1988 оны 8 дугаар сарын 26-ны өдрөөс 1989 оны 10 дугаар сарын 1-ний өдрийг хүртэл мал аж ахуйн 2 дугаар хэсгийн дарга, Хөвсгөл аймгийн Галт сумын Нийтийн аж ахуй, ахуйн үйлчилгээний төвд 1989 оны 10 дугаар сарын 10-ны өдрөөс 1990 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл гэрлийн байцаагч, монтер, Хөвсгөл аймгийн Жаргалант сумын Улаан туг нэгдэлд 1990 оны 5 дугаар сарын 1-ний өдрөөс 1991 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр хүртэл туслах үйлдвэр бригдад мужаан, 1991 оны 9 дүгээр сарын 26-ны өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл туслах үйлдвэр бригадад чанар шалгагч, тоо бүртгэгчээр ажиллаж байсан болох нь:

Тухайлбал: Нэхэмжлэгчид Хөвсгөл аймгийн Жаргалант сумын Улаан туг нэгдлээс нээж олгосон Хөдөлмөрийн дэвтрийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар,

Хөвсгөл аймгийн Улаан туг нэгдлийн даргын 1991 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн №71 дугаартай ...Ц.Б ыг тус үйлдвэр бригадын чанар шалгагч, тоо бүртгэгчээр... гэх Ажлаас чөлөөлж, ажилд томилох тухай тушаалын хуулбар,

Хөвсгөл аймгийн Жаргалант сумын Улаан туг нэгдлийн даргын 1989 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн №59 дугаартай ...МАА-н 2-р хэсгийн дарга Ц.Б ... гэх Ажлаас чөлөөлж, ажилд томилох тухай тушаалын хуулбар,

Хөвсгөл аймгийн Жаргалант сумын Улаан туг нэгдлийн даргын 1988 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн №35 дугаартай ...Цэцүүхийн хэсгийн даргаар Ц.Б ыг... гэх Чөлөөлөх ба томилох тухай тушаалын хуулбар,

Хөвсгөл аймгийн Жаргалант сумын Улаан туг нэгдлийн даргын 1987 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн №9 дугаартай ...Цийрэгзэн овогтой Б ыг 01-р бригадын даргын үүрэгт ажлаас... гэх Мал аж ауйн хэсгийг зохион байгуулах, боловсон хүчнийг ажлаас чөлөөлөх, томилох тухай тушаалын хуулбар,

Хөвсгөл аймгийн Жаргалант сумын Улаан туг нэгдлийн даргын 1986 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн №48 дугаартай ...Цийрэгзэн овогтой Б ыг 01-р бригадын даргаар... гэх Ажлаас чөлөөлж, ажилд томилох тухай тушаалын хуулбар,

Хөвсгөл аймгийн Жаргалант сумын Улаан туг нэгдлийн даргын 1985 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн №55 дугаартай ...Ц.Б ыг фермийн эрхлэгчээр 8 сарын 10-наас... гэх Отрын штабт ажиллах бүрэлдэхүүнийг томилох тухай тушаалын хуулбар,

Хөвсгөл аймгийн Жаргалант сумын ЗДТГ-аас 2024 оны 02 дугаар сарын 01-ний өдөр олгосон цалингийн тодорхойлолт, архивын 70 дугаар данснаас түүвэрлэсэн Ц.Б ын ажиллаж байх хугацаандаа авч байсан цалин хөлсний лавлагаа,

И Цийрэгэнгийн Б ын Улсын бүртгэлийн хэлтсээс 2024 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр гаргаж ирүүлсэн Хаатр 1 (А) Иргэний үнэмлэх авах өргөдөл маягтын баримт 1 хуудас (Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн Хуулбар үнэн тэмдэг дарагдсан),

И Цийрэгэнгийн Б ын Улсын бүртгэлийн хэлтсээс 2024 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр гаргаж ирүүлсэн Хаягийн хуудас №7 маягтын баримт 1 хуудас (Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн Хуулбар үнэн тэмдэг дарагдсан),

И Цийрэгэнгийн Б ын Улсын бүртгэлийн хэлтсээс 2024 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр гаргаж ирүүлсэн Хаатр 21 (А) маягтын баримт 1 хуудас (Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн Хуулбар үнэн тэмдэг дарагдсан),

Хууль сануулж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан гэрч Д.Сумъяагийн ...Ц.Б  нь Хөвсгөл аймгийн Жаргалант сумын Улаан туг нэгдэлд 1985 онд фермийн эрхлэгчээр ажилд орж, 1989 он хүртэл хэсгийн дарга гэх мэт ажлыг хийж байгаад, 1989 онд Хөвсгөл аймгийн Галт сум руу шилжин ажилласан. Ингээд тэрээр 1990 онд эргээд Хөвсгөл аймгийн Жаргалант сумын Улаан туг нэгдлийн туслах үйлдвэрт чанар шалгагчаар тус тус ажиллаж байсан... гэх, гэрч Л.Дашдаваагийн ...Ц.Б  нь Хөвсгөл аймгийн Галт сумын нийтийн аж ахуй, ахуй үйлчилгээний төвийн монтёроор 1989 оноос 1990 он хүртэл ажиллаж байгаад Хөвсгөл аймгийн Жаргалант сум руу шилжсэн. Хөвсгөл аймгийн Галт сумын нийтийн аж ахуй, ахуй үйлчилгээний төв нь 1990 онд Эрчим хүчний төв болж, 2 тусдаа байгууллга болсон...гэх мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтуудаар давхар тогтоогдож байх тул хангаж шийдвэрлэв. (хх-ийн 6-25, 34-42, 41-44 дахь тал)

Хэрэгт Хэрэгт Хөвсгөл аймгийн Архивын тасгийн 2024 оны 03 дугаар сарын 27-нs өдрийн 11/299 дугаартай ...Тус аймгийн Жаргалант сумын Улаан туг ХК-ийн баримт, Галт сумын Нийтийн аж ахуй, ахуйн үйлчилгээний төвийн баримт манай архивт шилжиж ирээгүй тул Ц.Б т холбогдох лавлагааг гаргаж өгөх боломжгүй байна... гэх,

Хөвсгөл аймгийн Галт сумын Засаг даргын тамгын газрын 2024 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 3/146 дугаартай .../********** / регистрийн дугаартай Цийрэгзэнгийн Бямбасүрэнд холбогдох 1988-1990 оны туслах үйлдвэрийн цалингийн цэсний лавлагааг шүүж үзэхэд тус баримт архиваас олдоогүй болно... гэх,

Хөвсгөл аймгийн Жаргалант сумын Засаг даргын Тамгын газрын 2024 он ы05 дугаар сарын 14-ний өдрийн 3/187 дугаартай ...Цийрэгзэнгийн Б  (********** ) нэрээр Засаг даргын Тамгын газрын архивын 70 дугаар данснаас цалин хөлс шүүж үзэхэд 1990-1995 онд ажиллаж байсан хөдөлмөрийн хөлс олдоогүй болохыг тодорхойлов гэх тодорхойлолт,

Монгол Улс, Батлан хамгаалах яам, Батлан хамгаалах төв архив 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн ...Цийрэгзэнгийн Бямбасүрэн БХЯ-ны сайдын 1982.06.08-ны өдрийн н/235 дугаар тушаалаар Хөвсгөл аймгаас 1982 оны 06 дугаар сарын 21-ний өдөр хугацаат цэргийн албанд татагдан Барилгын цэргийн 158 дугаар ангид алба хааж, БЦЕГ-ын даргын 1985.08.03-ны өдрийн 292 дугаар тушаалаар 1985.08.10-ны өдөр 506622 дугаарын цэргийн батлахтай халагдсан... гэх Хугацаат цэргийн алба хаасны архивын лавлагаа зэрэг баримтууд авагдсан ба хугацаат цэргийн алба хаасан хугацаа нь ажилласан жилд тооцогддог болохыг дурдаж, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар "эд хөрөнгийн бус, түүнчлэн үнэлэх боломжгүй" нэхэмжлэлд төлсөн 70.200 төгрөгийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар улсын орлогод хэвээр үлдээв. (хх-ийн 8, 48-50 дахь тал)

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1 дэх заалтуудыг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар И Ц-ийн Б (********** )-ын Хөвсгөл аймгийн Жаргалант сумын Улаан туг нэгдэлд 1985 оны 8 дугаар сарын 10-ны өдрөөс 1986 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл мал аж ахуйн 1 дүгээр бригадад фермийн эрхлэгч, 1986 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 1987 оны 2 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл мал аж ахуйн 1 дүгээр бригадын дарга, 1987 оны 02 дугаар сарын 20-ны өдрөөс 1988 оны 8 дугаар сарын 25-ны өдөр хүртэл мал аж ахуйн 6 дугаар хэсгийн дарга, тоо бүртгэгч, 1988 оны 8 дугаар сарын 26-ны өдрөөс 1989 оны 10 дугаар сарын 1-ний өдрийг хүртэл мал аж ахуйн 2 дугаар хэсгийн дарга, Хөвсгөл аймгийн Галт сумын Нийтийн аж ахуй, ахуйн үйлчилгээний төвд 1989 оны 10 дугаар сарын 10-ны өдрөөс 1990 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл гэрлийн байцаагч, монтер, Хөвсгөл аймгийн Жаргалант сумын Улаан туг нэгдэлд 1990 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр хүртэл туслах үйлдвэр бригдад мужаан, 1991 оны 9 дүгээр сарын 26-ны өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл туслах үйлдвэр бригадад чанар шалгагч, тоо бүртгэгчээр ажиллаж байсныг тогтоосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс хойш 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Г.ДАВААХҮҮ