| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гал-Эрдэнийн Даваахүү |
| Хэргийн индекс | 155/2024/00550/И |
| Дугаар | 155/ШШ2024/00504 |
| Огноо | 2024-05-16 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 05 сарын 16 өдөр
Дугаар 155/ШШ2024/00504
| 2024 оны 05 сарын 16 өдөр | Дугаар 155/ШШ2024/00504 | Хөвсгөл аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Даваахүү даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Цагаан Уул сумын ********* оршин суух, Х С-ийн Б (************ )-ы нэхэмжлэлтэй,
Ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдаанд шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мягмарсүрэн, нэхэмжлэгч С.Б нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч С.Б нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 8 дугаар ангиа төгсөөд, Хөвсгөл аймгийн Цагаан Уул сумын Бадрал нэгдэлд 1988 онд илгээлтээр гарч, малчнаар элссэн. Ингээд 1988 оны 8 дугаар сард хугацаат цэргийн албанд татагдан, 1990 он хүртэл цэргийн албыг хаасан. Цэргээс 1990 онд халагдаж ирээд 1993 он хүртэл тасралтгүй малчнаар ажилласан. Гэтэл одоо өндөр насны тэтгэвэрт орох гэтэл хөдөлмөрийн дэвтэр байхгүйгээс миний улсад ажиллаж байсан байдал тогтоогдохгүй байна.
Иймд намайг Хөвсгөл аймгийн Цагаан Уул сумын Бадрал нэгдэлд 1988 оны 06 дугаар сарын 16-ны өдрөөс 1988 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийг дуустал, 1990 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд малчнаар, Хөвсгөл аймгийн Цагаан Уул сумын Бадрал ХК-д 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1993 оны 8 дугаар сарын 25-ны өдрийг дуустал хугацаанд малчнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү.
...Миний цалин хөлсний 70 дугаар дансанд Х.Б , С.Б гэж хоёр янзаар овог бичигдсэн байгаа. Би хөгшин ээж дээрээ өссөн. Тэгээд хөгшин ээжээрээ овоглоод сургуульд орсон ба 70 дугаар данс бичихдээ хөгшин ээжээр овоглож бичсэн байдаг. Мөн нутгийн хүмүүс намайг Бямбажав гэж авгайлж дууддаг байснаас зарим нэг тушаал С.Бямбажав нэрээр гарсан гэв.
Нотлох баримтаар:
Нэхэмжлэгчээс Хөвсгөл аймгийн Цагаан Уул сумын ЗДТГ-аас 2024 оны 05 дугаар сарын 07-ны өдөр олгосон цалингийн тодорхойлолт, архивын 70 дугаар данснаас түүвэрлэсэн С.Б ы ажиллаж байх хугацаандаа авч байсан цалин хөлсний лавлагаа, Хужирт багийн тушаалын хавсралтын хуулбар, Төрийн үйлчилгээний нэгдсэн системээр дамжуулан мэдээлэл хариуцагчаас олгох лавлагаа, тодорхойлолт, Батлан хамгаалах төв архив 2024 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн Хугацаат цэргийн алба хаасан архивын лавлагаа, Хөвсгөл аймгийн Архивын тасгийн 2024 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 11/393 дугаартай тодорхойлолт, Хөвсгөл аймгийн Цагаан Уул сумын Бадрал нэгдлийн даргын 1986 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн №13 дугаартай Хүмүүсийг ажилд томилох тухай тушааал, тушаалын хавсралтын хуулбар, Хөвсгөл аймгийн Цагаан Уул сумын Бадрал ХК-ийн захирлын 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн №01 дугаартай Ажилд томилох тухай тушаал, тушаалын хавсралтын хуулбар, Хөвсгөл аймгийн Цагаан Уул сумын Бадрал нэгдлийн даргын 1991 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн №74 дугаартай Ажлаас чөлөөлөх тухай тушаал, тушаалын хавсралтын хуулбар, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Улсын бүртгэлийн ерөнхий газар Улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сангийн 2024 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн CVL2467520001000189 дугаартай Төрсний бүртгэлийн лавлагаа, Илгээлтийн үнэмлэхийн нотариатчаар гэрлүүлсэн хуулбар, Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын газрын 2024 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн №353 дугаартай тодорхойлолт зэрэг баримтуудыг ирүүлжээ. (хх-ийн 6-20, 35-40, 45, 46 дахь тал)
Нэхэмжлэгчийн хүсэлтээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд Б.Нямдэлэгийг гэрчээр асуусан ба онцгой ажиллагааны журмаар шүүх Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс С.Б ы Хаатр-21 (А), Хаатр 01 (А), Хаягийн хуудас № 7 зэрэг баримтын лавлагаа гаргуулж нотлох баримт бүрдүүлсэн. (хх-ийн 30-33, 39, 40 дахь тал),
Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн
судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Х С-ийн Б нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлт гаргасан ба тэрээр ажиллаж байсан байдлаа тогтоолгосноор өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх зүйн тодорхой үр дагаврыг бий болгож байна.
С.Б г ажиллаж байх хугацаанд Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын Бадрал нэгдлээс 1987, 1988, 1991, 1992 онд цалин хөлс олгохдоо Х.Б гэсэн овог, нэрээр олгож байсан болох нь түүний шүүх хуралдаанд гаргасан тайлбар, Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын Засаг даргын 2024 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн 3/75 дугаартай: ...тус сумын Бадрал нэгдэлд 1986-1988, 1991-1992 онуудад малчнаар ажиллаж байсан Сүрэнгийн Б ы цалингийн лавлагааг 70 дугаар дансыг үндэслэн гаргаж хүргүүлэв... гэх тодорхойлолт зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх тул Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын ЗДТГ-аас олгосон цалингийн тодорхойлолт, архивын 70 дугаар данснаас түүвэрлэсэн С.Б ы ажиллаж байх хугацаандаа авч байсан цалин хөлсний лавлагааг нотлох баримтад үнэлсэн ба С.Б нь Хөвсгөл аймгийн Цагаан Уул сумын Бадрал нэгдэлд 1986 оны 06 дугаар сарын 16-ны өдрөөс 1987 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийг хүртэл малчин, Бадрал хувьцаат компанид 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1993 оны 08 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл малчнаар тус тус ажиллаж байсан болох нь:
Тухайлбал: Хөвсгөл аймгийн Цагаан Уул сумын ЗДТГ-аас 2024 оны 05 дугаар сарын 07-ны өдөр олгосон цалингийн тодорхойлолт, архивын 70 дугаар данснаас түүвэрлэсэн С.Б ы ажиллаж байх хугацаандаа авч байсан цалин хөлсний лавлагаа,
1993 оны Хужирт багийн...8 С.Б ... гэх тушаалын хавсралтын хуулбар,
Хөвсгөл аймгийн Цагаан Уул сумын Бадрал нэгдлийн даргын 1986 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн №13 дугаартай...2.С.Б Хужирт бригадад хоньчин... гэх Хүмүүсийг ажилд томилох тухай тушаал, тушаалын хавсралтын хуулбар,
Хөвсгөл аймгийн Цагаан Уул сумын Бадрал ХК-ийн захирлын 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн №01 дугаартай...86.С.Бямбажав малчнаар... гэх Ажилд томилох тухай тушаал, тушаалын хавсралтын хуулбар,
Хөвсгөл аймгийн Цагаан Уул сумын Бадрал нэгдлийн даргын 1991 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн №74 дугаартай ...8 С.Б ... гэх Ажлаас чөлөөлөх тухай тушаал, тушаалын хавсралтын хуулбар,
Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Улсын бүртгэлийн Ерөнхий газар Улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сангийн 2024 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн СVL2467520001000189 дугаартай Төрсний бүртгэлийн бүртгэлийн лавлагаа, Илгээлтийн үнэмлэхийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын газрын 2024 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн №353 дугаартай: ...Цагаан Уул сумын Бадрал ББХК 1992, 1993 онд тус хэлтэст нийгмийн даатгалын шимтгэлийг тэтгэврийн санд төлж байсан болно гэх тодорхойлолт,
Х Сүрэнгийн Б ы Улсын бүртгэлийн хэлтсээс 2024 оны 05 дугаар сарын 02-ны өдөр гаргаж ирүүлсэн Хаатр 1 (А) Иргэний үнэмлэх авах өргөдөл маягтын баримт 1 хуудас (Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн Хуулбар үнэн тэмдэг дарагдсан),
Х Сүрэнгийн Б ы Улсын бүртгэлийн хэлтсээс 2024 оны 05 дугаар сарын 02-ны өдөр гаргаж ирүүлсэн Хаягийн хуудас №7 маягтын баримт 1 хуудас (Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн Хуулбар үнэн тэмдэг дарагдсан),
Х Сүрэнгийн Б ы Улсын бүртгэлийн хэлтсээс 2024 оны 05 дугаар сарын 02-ны өдөр гаргаж ирүүлсэн Хаатр 21 (А) маягтын баримт 1 хуудас (Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн Хуулбар үнэн тэмдэг дарагдсан),
Хууль сануулж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан гэрч Б.Нямдэлэгийн: ...М.Б нь 1988 оны 6 дугаар сард 8 дугаар анги төгсөж, илгээлтээр Хөвсгөл аймгийн Цагаан Уул сумын Бадрал нэгдэлд малчнаар ажиллаж эхэлсэн...Хөвсгөл аймгийн Цагаан Уул сумын Бадрал ХК болж 1992 онд өөрчлөлт орсон... гэх мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтуудаар давхар тогтоогдож байх тул хангаж шийдвэрлэв. (хх-ийн 31-33, 39, 40 дахь тал)
Харин нэхэмжлэгчийн Хөвсгөл аймгийн Цагаан Уул сумын Бадрал нэгдэлд 1987 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 1988 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийг хүртэл, 1990 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл малчнаар ажиллаж байсан болох нь хэрэгт авагдсан баримтуудаар хангалттай нотлогдохгүй байх тул хэрэгсэхгүй болгов.
Мөн гэрчийн мэдүүлгийг давхар нотлох баримт байхгүй, нэхэмжлэгч тал Хөвсгөл аймгийн Цагаан Уул сумын Бадрал нэгдэлд 1987 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 1988 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийг хүртэл, 1990 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл малчнаар ажиллаж байсан тухайгаа нотлож чадаагүй болно.
Хэрэгт Хөвсгөл аймгийн Архивын тасгийн 2024 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 11/393 дугаартай ...Тус аймгийн Цагаан Уул сумын Бадрал нэгдлийн даргын 1988, 1990-1993 оны тушаал шүүж үзэхэд С.Б ыг ажилд томилж, чөлөөлсөн тушаал байхгүй тул холбогдох лавлагааг гаргаж өгөх боломжгүй байна... гэх тодорхойлолт,
Төрийн үйлчилгээний нэгдсэн системээр дамжуулан мэдээлэл хариуцагчаас олгох лавлагаа, тодорхойлолт, Батлан хамгаалах төв архив 2024 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн: С-ийн Б БХЯ-ны сайдын 1988.09.29-ний өдрийн н/524 дүгээр тушаалаар Хөвсгөл аймгаас 1988.10.16-ны өдөр хугацаат цэргийн албанд татагдан Ардын армийн 120 дугаар ангид алба хааж, Батлан хамгаалахын сайдын 1990.10.11-ний өдрийн 12 дугаар тушаалаар 1990.10.16-ны өдөр 643510 дугаарын цэргийн батлахтай халагдсан... гэх Хугацаат цэргийн алба хаасны архивын лавлагаа зэрэг баримтууд авагдсан ба хугацаат цэргийн алба хаасан хугацаа нь ажилласан жилд тооцогддог болохыг дурдаж, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар "эд хөрөнгийн бус, түүнчлэн үнэлэх боломжгүй" нэхэмжлэлд төлсөн 70.200 төгрөгийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар улсын орлогод хэвээр үлдээв. (хх-ийн 16, 17 дахь тал)
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1 дэх заалтуудыг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Х С-ийн Б (************ )-ы Хөвсгөл аймгийн Цагаан Уул сумын Бадрал нэгдэлд 1986 оны 06 дугаар сарын 16-ны өдрөөс 1987 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийг хүртэл малчин, Бадрал хувьцаат компанид 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1993 оны 08 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож, хүсэлтийн шаардлагаас 1987 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 1988 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийг хүртэл, 1990 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл ажиллаж байсан гэснийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс хойш 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ДАВААХҮҮ