Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 05 сарын 16 өдөр

Дугаар 155/ШШ2024/00505

 

 

 

 

 

2024 оны 05 сарын 16 өдөр

Дугаар 155/ШШ2024/00505

Хөвсгөл аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Даваахүү даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Түнэл сумын ********** оршин суух, С  Н-ын Г (************** )-ийн хүсэлттэй, хугацаат цэргийн алба хаасан байдал тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч Н.Г ,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мягмарсүрэн,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Н.Г  нь шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Ардын армийн 151 дүгээр ангид 1983-1986 оны хооронд хугацаат цэргийн албыг хааж байсан. Гэтэл цэргийн батлахад миний нэрийг Норовпил гэж эмээгээр маань овоглон бичсэн байдаг. Иргэний үнэмлэхэд эх Нямжаваар овоглодог. Энэ байдлаас миний хугацаат цэргийн алба хаасан хугацаа мань ажиллаж байсан байдалд тооцогдохгүй байна.

Иймд намайг Ардын армийн 151 дүгээр ангид 1983 оны 6 дугаар сарын 13-ны өдрөөс 1986 оны 6 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл хугацаат цэргийн алба хаасан байдлыг тогтоож өгнө үү гэв.

Нотлох баримт: Монгол Улс Батлан хамгаалах яам Батлан хамгаалахын төв архивын 2024 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 06/346 дугаартай Хугацаат цэргийн алба хаасны архивын лавлагаа, Норовпилын Нямжавын төрсний гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, гэрэл зургийн үзүүлэлт, Норовпилийн Г ийн цэргийн батлахын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Улсын бүртгэлийн Ерөнхий газар Улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сангийн 2024 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн CVL2467010001003112 дугаартай Төрсний бүртгэлийн лавлагаа зэрэг баримтыг ирүүлжээ. (хх-ийн 4-7, 16, 17 дахь тал)

Нэхэмжлэгчийн хүсэлтээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд Т.Батсайханы гэрчээр асуусан ба онцгой ажиллагааны журмаар шүүх Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс Н.Г ийн хаатр-21 (А), Хаатр 01 (А), хаягийн хуудас № 7 баримт, Батлан хамгаалах яам, Батлах хамгаалахын төв архиваас цэргийн албанд татагчдын анкетын хуулбар (хх-ийн 18-25, 30, 31 дахь тал) зэргийг гаргуулж нотлох баримт бүрдүүлсэн.

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч С  Н-ын Г нь Ардын армийн 151 дүгээр ангид 1983 оны 6 дугаар сарын 13-ны өдрөөс 1986 оны 6 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл хугацаат цэргийн алба хаасан байдлыг тогтоолгох тухай хүсэлтийг шүүхэд гаргасан ба нэхэмжлэгчийн дээрх хүсэлтийг онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Н.Г  нь Ардын армийн 151 дүгээр ангид 1983 оны 6 дугаар сарын 13-ны өдрөөс 1986 оны 6 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл хугацаат цэргийн алба хаасан болох нь:

Түүний шүүхэд гаргасан нэхэмжлэл болон хуралдаанд гаргасан тайлбар,

Монгол Улс Батлан хамгаалах яам Батлан хамгаалахын төв архивын 2024 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 06/346 дугаартай:...Норовпилийн Г  БХЯ-ны сайдын 1983.6.13-ны өдрийн н/227 дугаар тушаалаар Хөвсгөл аймгаас 1983.6.13-ны өдөр хугацаат цэргийн албанд татагдан ардын армийн 151 дүгээр ангид алба хааж, мөн сайдын 1986.6.05-ны өдрийн н/209 дугаар тушаалаар 1986.06.15-ны өдөр 518874 дугаарын цэргийн батлахтай халагдсан...гэх Хугацаат цэргийн алба хаасан архивын лавлагаа, (хх-ийн 4 дахь тал)

Хөвсгөл аймгийн Түнэл сумын иргэний бүртгэлээс олгосон хүүхдийн овог: Нямжав, нэр: Г , эрэгтэй, 1964.04.14-нд, төрүүлсэн эхийн овог: Норовпил, нэр: Нямжав Мөрөн хотод 1964.05.11-ний өдөр бүртгэв гэх №41 дугаартай Төрсний гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, (хх-ийн 5 дахь тал)

 Хөвсгөл аймгийн Ардын депутатуудын хорооны гүйцэтгэх захиргааны цэргийн хэлтсээс 1982 оны 05 дугаар сарын 15-ны өдөр нээж олгосон Цэргийн батлахын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, (хх-ийн 6 дахь тал)

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Улсын бүртгэлийн ерөнхий газар Улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сангийн 2024 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн №CVL2467010001003112 дугаартай эцэг /эх/-ийн нэр: Нямжав, өөрийн нэр: Г , хүйс: эрэгтэй, төрсөн он, сар, өдөр: 1964-04-04, бүртгэсэн газар: Хөвсгөл, Түнэл, бүртгэлийн дугаар: №41, бүртгэсэн он, сар, өдөр: 1964-05-11, эцэг /эх/-ийн нэр: Норонпэл, өөрийн нэр: Нямжав гэх Төрсний бүртгэлийн лавлагаа, (хх-ийн 17 дахь тал)

Хөвсгөл аймгаас 1983 онд цэргийн албанд тэнцэгчдийн овог, нэр: Норовпил Г , төрсөн он, сар, өдөр, нас: 1964-04-14, /19 гэх анкетын хуулбар, (хх-ийн 31 дахь тал)

С  Нямжавын Г ийн Улсын бүртгэлийн хэлтсээс 2024 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр гаргаж ирүүлсэн Хаатр 1 (А) маягтын баримт 1 хуудас (Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн Хуулбар үнэн тэмдэг дарагдсан), (хх-ийн 23 дахь тал)

С  Нямжавын Г ийн Улсын бүртгэлийн хэлтсээс 2024 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр гаргаж ирүүлсэн Хаягийн хуудас № 7 баримт 1 хуудас (Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн Хуулбар үнэн тэмдэг дарагдсан), (хх-ийн 24 дахь тал)

С  Нямжавын Г ийн  Улсын бүртгэлийн хэлтсээс 2024 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр гаргаж ирүүлсэн Хаатр 21 (А) маягтын баримт 1 хуудас (Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн Хуулбар үнэн тэмдэг дарагдсан), (хх-ийн 25 дахь тал)

Хууль сануулж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан гэрч Т.Батсайханы: ... Н.Г  нь ТМС-д сурч байгаад 1983 оны 6 дугаар сард хугацаат цэргийн албанд татагдан, Холбооны баганат шугамын 151 дүгээр ангид 1986 оны 6 дугаар сар хүртэл 3 жилийн цэргийн албыг хааж байсан... гэх мэдүүлэг, гэрэл зургийн үзүүлэлт зэрэг бичгийн нотлох баримтуудаар давхар тогтоогдож байх тул хангаж шийдвэрлэв. (хх-ийн 18-21 дахь тал)

Нэхэмжлэгчийн "эд хөрөнгийн бус, түүнчлэн үнэлэх боломжгүй" нэхэмжлэлд төлсөн 70.200 төгрөгийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар улсын орлогод хэвээр үлдээв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1 дэх заалтуудыг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-т зааснаар С  Н-ын Г (************** )-ийн Ардын армийн 151 дүгээр ангид 1983 оны 6 дугаар сарын 13-ны өдрөөс 1986 оны 6 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл хугацаат цэргийн алба хаасан байдлыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс хойш 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурьдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Г.ДАВААХҮҮ