Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 05 сарын 16 өдөр

Дугаар 155/ШШ2024/00506

 

 

 

 

 

2024 оны 05 сарын 16 өдөр

Дугаар 155/ШШ2024/00506

Хөвсгөл аймаг

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч  Г.Даваахүү  даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд  хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ************** оршин суух, М  Ш-ийн Э (************ )-ийн хүсэлттэй,

Ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мягмарсүрэн, нэхэмжлэгч Ш.Э нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ш.Э нь  шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Ш-ийн Э нь Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Хатгал тосгонд 1965 онд Шанжимы 6 дахь хүүхэд болон мэндэлсэн бөгөөд Хатгал 10 жилийн дунд сургуулийн 8 дугаар ангийг төгсөж, Хөвсгөл аймгийн ойн техник мэргэжлийн сургуулийг тракторын жолоочоор төгссөн.

Би Хөвсгөл аймаг дахь нефть хангамжийн баазад 1992 оноос 1994 оныг дуустал няраваар ажиллаж байсан боловч хөдөлмөрийн дэвтэр байхгүй зэргээс миний улсад ажиллаж байсан байдал тогтоогдохгүй байна.

Иймд намайг Хөвсгөл аймаг дахь Нефт хангамжийн баазад 1992 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс 1994 оны 12 дүгээр сарын 31-ний өдрийг хүртэл сахиул, сэлбэгийн няраваар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэж нэхэмжлэл гаргасан. Гэвч би Хөвсгөл аймаг дахь Нефт хангамжийн баазад 1992 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс 1992 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийг хүртэл сахиул, 1992 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 05 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл манаачаар ажиллаж байсан тул дээрх байдлаа тогтоолгохоор хүсэлтийн шаардлагаа өөрчилж байна. Мөн баримт байхгүй хэсэг болох  1992 оны 5 дугаар сарын 02-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл ажиллаж байсан хэсгээ дараа баримтаа бүрдүүлээд тогтоолгохоор хүсэлтийн шаардлагаа багасгаж байна гэв.

Нотлох баримтаар:

Хөвсгөл аймаг дахь Нефть хангамжийн баазын даргын 1992 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн №03 дугаартай Ажилд томилох тухай тушаалын хуулбар, Хөвсгөл аймгийн Шатахуун тээврийн баазрын даргын 1992 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн №18 дугаартай Ажлаас чөлөөлөх тухай тушаалын хуулбар, Хөвсгөл аймгийн Шатахуун тээврийн баазын даргын 1992 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн №21 дугаартай Манаач томилох тухай тушаалын хуулбар, НИК хувьцаат компаний Хөвсгөл аймаг дахь нефть хангамжийн баазын даргын 1999 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн №89 дугаартай Ажлаас чөлөөлөх тухай тушаалын хуулбар, Шанжимын Эгийн Нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, Нийгмийн даатгалын дэвтрийн баталгаажилтын хуулбар, Төрийн үйлчилгээний нэгдсэн системээр дамжуулан мэдээлэл хариуцагчаас олгох лавлагаа, тодорхойлолт, Батлан хамгаалахын төв архивын 2024 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн Хугацаат цэргийн алба хаасан архивын лавлагаа, Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2024 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тодорхойлолт зэрэг баримтуудыг ирүүлсэн. (хх-ийн 5-13, дахь тал)

Мөн нэхэмжлэгчийн хүсэлтээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд Ж.Батхуяг, Д.Доржбавуу нарыг гэрчээр асуусан ба онцгой ажиллагааны журмаар шүүх Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс Ш.Эгийн хаатр-21 (А), хаягийн хуудас № 7, Хаатр 01 (А), Хөвсгөл аймгийн Архивын тасгаас тушаалууд зэрэг баримтын лавлагаа гаргуулж нотлох баримт бүрдүүлсэн. (хх-ийн 21-24, 28-35 дахь тал)

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн 

судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч  М  Ш-ийн Э нь  ажиллаж байсан байдлаа тогтоолгосноор өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх зүйн тодорхой үр дагаврыг бий болгож байх ба тэрээр шүүх хуралдаанд хүсэлтийн шаардлагаа өөрчлөн багасгасан болно.

Түүнийг ажилд томилсон, ажлаас чөлөөлсөн тушаалд Санжил, Санжим гэж өөр, өөр овгоор бичигдсэн болох нь нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдож байх тул дээрх тушаалуудыг нотлох баримтаар үнэлсэн ба тэрээр Хөвсгөл аймаг дахь Нефть хангамжийн баазад 1992 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс 1992 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийг хүртэл сахиул, 1992 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 05 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл манаачаар ажиллаж байсан болох нь Тухайлбал:

Хөвсгөл аймаг дахь Нефть хангамжийн баазын даргын 1992 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн №03 дугаартай: ...Санжил овогтой Э сахиулаар тус тус 1992 оны 01 сарын 02-ноос эхлэн.. гэх Ажилд томилох тухай тушаалын хуулбар,

Хөвсгөл аймгийн шатахуун тээврийн баазрын даргын 1992 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн №18 дугаартай: ...Шанжим овогтой Эг 1992 оны 01 дүгээр сарын 31-ний өдрөөс эхлэн сахиулын үүрэгт ажлаас чөлөөлсүгэй... гэх Ажлаас чөлөөлөх тухай тушаалын эх хувь,

Хөвсгөл аймгийн шатахуун тээврийн баазрын даргын 1992 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн №21 дугаартай: ...Санжим овогтой Э... гэх Манаач томилох тухай тушаалын эх хувь,

НИК хувьцаат компаний Хөвсгөл аймаг дахь Нефть хангамжийн баазын даргын 1999 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн №89 дугаартай: ...Ш.Э 1999 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс цуцалж, үүрэгт ажлаас нь чөлөөлсүгэй... гэх Ажлаас чөлөөлөх тухай тушаалын хуулбар,

Хөвсгөл аймаг дахь Нефть хангамжийн газрын даргын 1996 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн №152 дугаартай: ...7.Шинжим Э... гэх Ажилд авах тухай тушаал, тушаалын хавсралтын хуулбар,

Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын газрын 2024 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн №354 дугаартай: ...Хөвсгөл аймаг дахь Нефть хангамжийн бааз 1992-1994 онд тус хэлтэст нийгмийн даатгалын шимтгэлийг тэтгэврийн санд төлж байсан болно... гэх тодорхойлолт,

Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2024 оны 05 дугаар сарны 14-ний өдрийн 1/619 дугаартай: ...иргэн Санжилын Э (************ ) гэх бүртгэл иргэний цахим мэдээллийн санд бүртгэгдээгүй гэх тодорхойлолт,

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Улсын бүртгэлийн Ерөнхий газар Улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сангийн 2024 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн №CVL2467010001003267 дугаартай овог: М , эцэг, эхийн нэр: Шанжим, өөрийн нэр: Энхбаатар, эрэгтэй, төрсөн он, сар, өдөр: 1965-09-28 гэх Төрсний бүртгэлийн лавлагаа,

М  Шанжимын Эгийн Улсын бүртгэлийн хэлтсээс 2024 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр гаргаж ирүүлсэн Хаатр 1 (А) маягтын баримт 1 хуудас (Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн Хуулбар үнэн тэмдэг дарагдсан), 

М  Шанжимын Эгийн Улсын бүртгэлийн 2024 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр гаргаж ирүүлсэн Хаягийн хуудас №7 маягтын баримт 1 хуудас (Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн Хуулбар үнэн тэмдэг дарагдсан), 

М  Шанжимын Эгийн Улсын бүртгэлийн хэлтсээс 2024 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр гаргаж ирүүлсэн Хаатр 21 (А) маягтын баримт 1 хуудас (Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн Хуулбар үнэн тэмдэг дарагдсан), 

Хууль сануулж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан гэрч Ж.Батхуягийн: ... Ш.Э нь нь 1983 оноос Хөвсгөл аймгийн Улаан Уул сумын Жаргалант Амьдрал нэгдэлд 1985 он хүртэл малчнаар ажиллаж байгаад, цэргийн албыг 1985-1988 оны хооронд хааж, цэргээс 1988 онд халагдаж ирээд 1988-1991 он хүртэл тус нэгдэлдээ үргэлжлүүлэн малчнаар тасралтгүй ажиллаж байсан... гэх, гэрч Д.Доржбавуугийн: ...Ш.Э нь 1992 оноос Хөвсгөл аймаг дахь нефть хангамжийн баазад 1995 он хүртэл тасралтгүй сахиул, няраваар тус тус ажиллаж байсан... гэх мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтуудаар давхар тогтоогдож байх тул  шаардлагыг хангаж шийдвэрлэв. (хх-ийн 5-8, 21-24, 28-34, 42-44 дахь тал)

Хэрэгт Ш.Эгийн ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг 1990 оны 01 дүгээр сараас 1991 оны 12 дугаар сарыг дуустал, 1999 оны 10 дугаар сараас 2000 оны 12 дугаар сарыг дуустал нөхөн тооцуулсан тухай 2014 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн Баталгаажилтын хуудасны нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Шанжимын Эгийн Нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар

Төрийн үйлчилгээний нэгдсэн системээр дамжуулан мэдээлэл хариуцагчаас олгох лавлагаа, тодорхойлолт, Батлан хамгаалахын төв архив 2024 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн: Шанжин (Санжим)-ын Э БХЯ-ны сайдын 1984.06.05-ны өдрийн н/216 дугаар тушаалаар Сэлэнгэ аймгаас 1984.06.20-ны өдөр хугацаат цэргийн албанд татагдан Ардын армийн 311 дүгээр ангид алба хааж, мөн сайдын 1987.06.15-ны өдрийн н/234 дүгээр тушаалаар 1987.06.22-ны өдөр 548663 дугаарын цэргийн батлахтай халагдсан гэх хугацаат цэргийн алба хаасны архивын лавлагаа зэрэг баримтууд авагдсан ба хугацаат цэргийн алба хаасан хугацаа нь ажилласан жилд тооцогддог  болохыг дурдаж, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар "эд хөрөнгийн бус, түүнчлэн үнэлэх боломжгүй" нэхэмжлэлд төлсөн 70.200 төгрөгийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар улсын орлогод хэвээр үлдээв. (хх-ийн 4, 7 дахь тал)

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1 дэх заалтуудыг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар  М  Ш-ийн Э (************ )-ийн Хөвсгөл аймаг дахь Нефть хангамжийн баазад 1992 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс 1992 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийг хүртэл сахиул, 1992 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 05 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл манаачаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс хойш 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Г.ДАВААХҮҮ