Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 05 сарын 16 өдөр

Дугаар 155/ШШ2024/00507

 

 

 

 

 

2024 оны 05 сарын 16 өдөр

Дугаар 155/ШШ2024/00507

Хөвсгөл аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч  Г.Даваахүү  даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын *********** оршин суух, Х Ц-ийн Б (********** )-ийн нэхэмжлэлтэй,

Ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдаанд шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мягмарсүрэн оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ц.Б  нь  шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Ц.Б  нь Хөвсгөл аймгийн Цагаан-Уул суманд 1965 онд Цэвэлмаагийн ууган хүү болон мэндэлсэн бөгөөд Цагаан-Уул сумын 8 жилийн дунд сургуульд суралцаж 8 дугаар анги төгссөн. Цэргийн албыг 1984 оны 6 дугаар сарын 5-ны өдрөөс 1987 оны 6 дугаар сарын 22-ны өдрийг дуустал хугацаанд хаасан. Цэргээс халагдаж ирээд Хөвсгөл аймгийн Цагаан-Уул Бадрал нэгдэлд 1987 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл малчнаар ажиллаж байсан. Одоо өндөр насны тэтгэвэрт орох гэтэл тухайн нэгдэгд ажиллаж байсан хугацаанд хөдөлмөрийн дэвтрээ үрэгдүүлсэн. Аймгийн архиваас ажилд томилсон бусад холбогдох тушаал олдоогүй зэргээс миний нэгдэгд ажиллаж байсан хугацаа тооцогдохгүй байгаа юм. Би улсаас 1990 оноос 2000 онуудад ажилласан жилээ нөхөн тооцуулж аваагүй.

Иймд Ц.Б  миний Хөвсгөл аймгийн Цагаан-Уул Бадрал нэгдэлд 1987 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.

Нотлох баримтаар:

Нэхэмжлэгчээс Хөвсгөл аймгийн Цагаан Уул сумын ЗДТГ-аас 2023 оны 03 дугаар сарын 31-ний өдөр олгосон цалингийн тодорхойлолт, архивын 70 дугаар данснаас түүвэрлэсэн Ц.Батсуурийн ажиллаж байх хугацаандаа авч байсан цалин хөлсний лавлагаа, Төрийн үйлчилгээний нэгдсэн системээр дамжуулан мэдээлэл хариуцагчаас олгох лавлагаа, тодорхойлолт, Батлан хамгаалахын төв архивын 2024 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн Хугацаат цэргийн алба хаасан архивын лавлагаа, Хөвсгөл аймгийн Архивын тасгийн 2024 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 11/394 дугаартай тодорхойлолт, Хөвсгөл аймгийн Цагаан Уул сумын Бадрал нэгдлийн даргын 1991 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн №74 дугаартай Ажлаас чөлөөлөх тухай тушаал, тушаалын хавсралтын хуулбар зэрэг баримтуудыг ирүүлжээ. (хх-ийн 3-11 дахь тал)

Нэхэмжлэгчийн хүсэлтээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд Б.Н-ийг  гэрчээр асуусан ба онцгой ажиллагааны журмаар шүүх Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс Ц.Батсуурийн Хаатр-21 (А), Хаатр 01 (А), Хаягийн хуудас № 7 зэрэг баримтын лавлагаа гаргуулж нотлох баримт бүрдүүлсэн. (хх-ийн 20-26 дугаар тал),

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн

 судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч  Х Ц-ийн Б нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлт гаргасан ба тэрээр ажиллаж байсан байдлаа тогтоолгосноор өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх зүйн тодорхой үр дагаврыг бий болгож байна.

Ц.Б  нь Хөвсгөл аймгийн Цагаан-Уул Бадрал нэгдэлд 1987 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл, 1990 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл малчнаар ажиллаж байсан болох нь:

Тухайлбал: Хөвсгөл аймгийн Цагаан Уул сумын ЗДТГ-аас 2023 оны 03 дугаар сарын 31-ний өдөр олгосон цалингийн тодорхойлолт, архивын 70 дугаар данснаас түүвэрлэсэн Ц.Батсуурийн ажиллаж байх хугацаандаа авч байсан цалин хөлсний лавлагаа,

Хөвсгөл аймгийн Цагаан Уул сумын Бадрал нэгдлийн даргын 1991 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн №74 дугаартай: ...95. Ц.Б  малчнаас... гэх Ажлаас чөлөөлөх тухай тушаал, тушаалын хавсралтын хуулбар,

Х Ц-ийн Б (********** )-ийн Улсын бүртгэлийн хэлтсээс 2024 оны 05 дугаар сарын 02-ны өдөр гаргаж ирүүлсэн Хаатр 1 (А) Иргэний үнэмлэх авах өргөдөл маягтын баримт 1 хуудас (Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн Хуулбар үнэн тэмдэг дарагдсан),

Х Ц-ийн Б (********** )-ийн Улсын бүртгэлийн хэлтсээс 2024 оны 05 дугаар сарын 02-ны өдөр гаргаж ирүүлсэн Хаягийн хуудас №7 маягтын баримт 1 хуудас (Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн Хуулбар үнэн тэмдэг дарагдсан),

Х Ц-ийн Б (********** )-ийн Улсын бүртгэлийн хэлтсээс 2024 оны 05 дугаар сарын 02-ны өдөр гаргаж ирүүлсэн Хаатр 21 (А) маягтын баримт 1 хуудас (Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн Хуулбар үнэн тэмдэг дарагдсан),

Хууль сануулж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан гэрч Б.Нямдэлэгийн: ...Ц.Б  нь Хөвсгөл аймгийн Цагаан Уул сумын Бадрал нэгдэлд 1987 оноос 1991 он хүртэл малчнаар ажиллаж байсан. Бид нэг нутгийн хүмүүс учраас Ц.Батсуурийг би маш сайн мэднэ... гэх мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтуудаар давхар тогтоогдож байх тул хангаж шийдвэрлэв. (хх-ийн 3-7, 10, 11, 20-26 дахь тал)

Харин нэхэмжлэгчийн Хөвсгөл аймгийн Цагаан-Уул Бадрал нэгдэлд 1989 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл, 1991 оны 12 дугаар сарын 14-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл ажиллаж байсан болох нь хэрэгт авагдсан баримтуудаар хангалттай нотлогдохгүй байх тул хэрэгсэхгүй болгов.

Учир нь: Нэхэмжлэгчээс...Хөвсгөл аймгийн Цагаан-Уул Бадрал нэгдэлд 1989 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл, 1991 оны 12 дугаар сарын 14-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл малчнаар ажиллаж байсныг нотлох баримт хэрэгт гаргаж өгөөгүй.

Мөн гэрчийн мэдүүлгийг давхар нотлох баримт байхгүй болно.

Хөвсгөл аймгийн Архивын тасгийн 2024 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 11/394 дугаартай: ...Тус аймгийн Цагаан Уул сумын Бадрал нэгдлийн даргын 1987 оны тушаал шүүж үзэхэд Ц.Батсуурийг ажилд томилсон тушаал байхгүй тул холбогдох лавлагааг гаргаж өгөх боломжгүй байна... гэх тодорхойлолт,

Төрийн үйлчилгээний нэгдсэн системээр дамжуулан мэдээлэл хариуцагчаас олгох лавлагаа, тодорхойлолт, Батлан хамгаалахын төв архивын 2024 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн: Ц-ийн Б БХЯ-ны сайдын 1984.06.05-ны өдрийн н/216 дугаар тушаалаар Хөвсгөл аймгаас 1984.06.20-ны өдөр хугацаат цэргийн албанд татагдан Ардын армийн 186 (208) дугааг ангид алба хааж, мөн сайдын 1987.06.15-ны өдрийн н/234 дүгээр тушаалаар 1987.06.22-ны өдөр 638346 дугаарын цэрийн батлахтай халагдсан гэх Хугацаат цэргийн алба хаасны архивын лавлагаа зэрэг баримтууд хэрэгт авагдсан.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар нэхэмжлэгчийн эзгүйд, авагдсан баримтын хэмжээгээр хэргийг шийдвэрлэсэн болохыг дурдаж, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар "эд хөрөнгийн бус, түүнчлэн үнэлэх боломжгүй" нэхэмжлэлд төлсөн 70.200 төгрөгийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар улсын орлогод хэвээр үлдээв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1 дэх заалтуудыг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Х Ц-ийн Б (********** )-ийн Хөвсгөл аймгийн Цагаан-Уул Бадрал нэгдэлд 1987 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл, 1990 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож, хүсэлтийн шаардлагаас Хөвсгөл аймгийн Цагаан-Уул Бадрал нэгдэлд 1989 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл, 1991 оны 12 дугаар сарын 14-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл тус тус ажиллаж байсан гэснийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс хойш 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Г.ДАВААХҮҮ