| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гал-Эрдэнийн Даваахүү |
| Хэргийн индекс | 155/2024/00561/И |
| Дугаар | 155/ШШ2024/00510 |
| Огноо | 2024-05-16 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 05 сарын 16 өдөр
Дугаар 155/ШШ2024/00510
| 2024 оны 05 сарын 16 өдөр | Дугаар 155/ШШ2024/00510 | Хөвсгөл аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Даваахүү даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ************* тоотод оршин суух, О М-ын С (*********** )-ийн нэхэмжлэлтэй,
Ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдаанд шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мягмарсүрэн, нэхэмжлэгч М.С нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч М.С нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие М.С нь Хөвсгөл аймгийн Мөрөн суманд 1968 онд М-ын 4 дэх хүүхэд болон мэндэлсэн бөгөөд Мөрөн сумын 3 дугаар 8 жилийн дунд сургуульд суралцаж, 8 дугаар ангийг 1986 төгсөж Хөвсгөл аймгийн Арбулаг сумын Мандал нэгдэлд малчнаар 1987 онд элсэн орсон билээ. Түүнээс хойш малчнаар тус нэгдэлд 1990 оны 02 дугаар сарын 10-ны өдрийг дуустал ажиллаж байсан. Мөн нөхрөө даган Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Дэлгэрмөрөн нэгдэлд 1990 оны 02 дугаар сарын 14-ний өдрөөс эхпэн 1993 оны 6 дугаар сарын 08-ны өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан билээ. Гэтэл одоо өндөр насны тэтгэвэрт орох болтол хөдөлмөрийн дэвтрээ үрэгдүүлсэн, аймгийн архиваас ажилд томилсон болон чөлөөлөгдсөн болон бусад холбогдох тушаал олдоогүй зэргээс миний нэгдэлд ажиллаж байсан хугацаа тооцогдохгүй байгаа юм. Мөн би улсаас 11 жилийг нөхөн тооцуулж авсан тул шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж байна.
Иймд намайг Хөвсгөл аймгийн Арбулаг сумын Мандал нэгдэлд 1987 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 2 дугаар сарын 10-ны өдрийг дуустал хугацаанд, Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Дэлгэрмөрөн нэгдэлд 1990 оны 02 дугаар сарын 14-ний өдрөөс 1993 оны 6 дугаар сарын 08-ны өдрийг дуустал тус тус малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэж нэхэмжлэл гаргасан. Улсаас олгосон жилийг давхар тогтоохгүй гэдгийг ойлголоо. Би 1990-2001 онд хүртэл ажиллаж байсан байдлыг улсаас нөхөн тооцуулсан. Иймд дээрх хугацааг тооцуулахгүйгээр хасаж, нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж байна гэв.
Нотлох баримтаар:
Нэхэмжлэгчээс Хөвсгөл аймгийн Цагаан Уул сумын ЗДТГ-аас 2020 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр олгосон цалингийн тодорхойлолт, архивын 70 дугаар данснаас түүвэрлэсэн М.С ийн ажиллаж байх хугацаандаа авч байсан цалин хөлсний лавлагаа, Хөвсгөл аймгийн Архивын тасгийн 2019 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 10/128 дугаартай тодорхойлолт, Хөвсгөл аймгийн Арбулаг сумын Мандал нэгдлийн ерөнхий хорооны даргын 1990 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн №07 дугаартай Ажлаас чөлөөлөх тухай тушаалын хуулбар, Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Дэлгэрмөрөн нэгдлийн даргын 1990 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн №17 дугаартай Ажлаас чөлөөлөх, ажилд томилох тухай тушаалын хуулбар, Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Дэлгэрмөрөн нэгдлийн ерөнхий хорооны даргын 1990 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн №62 дугаартай Нярай хүүхдээ асрах эхчүүдэд чөлөө олгох тухай тушаал, тушаалын хавсралтын хуулбар, Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Дэлгэрмөрөн нэгдлийн ерөнхий хорооны даргын 1991 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн №44 дугаартай тушаалын хуулбар, Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Засаг даргын 2024 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 2/87 дугаартай тодорхойлолт, Хөвсгөл аймгийн Цагаан Уул сумын ЗДТГ-аас 2024 оны 05 дугаар сарын 13-ны өдөр олгосон цалингийн тодорхойлолт, архивын 70 дугаар данснаас түүвэрлэсэн М.С ийн ажиллаж байх хугацаандаа авч байсан цалин хөлсний лавлагаа, Нийгмийн даатгалын дэвтрийн баталгаажилтын хуулбар зэрэг баримтуудыг ирүүлжээ. (хх-ийн 5-13, 29-33 дахь тал)
Нэхэмжлэгчийн хүсэлтээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд Г.А , Б.Б нарыг гэрчээр асуусан ба онцгой ажиллагааны журмаар шүүх Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс М.С ийн Хаатр-21 (А), Хаатр 01 (А), Хаягийн хуудас № 7 зэрэг баримтын лавлагаа гаргуулж нотлох баримт бүрдүүлсэн. (хх-ийн 20-26 дугаар тал),
Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн
судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч О М-ын С нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлт гаргасан ба тэрээр ажиллаж байсан байдлаа тогтоолгосноор өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх зүйн тодорхой үр дагаврыг бий болгож байна.
М.С нь шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа багасгасан бөгөөд тэрээр Хөвсгөл аймгийн Арбулаг сумын Мандал нэгдэлд 1989 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл малчнаар ажиллаж байсан болох нь:
Тухайлбал: Хөвсгөл аймгийн Арбулаг сумын ЗДТГ-аас 2020 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр олгосон цалингийн тодорхойлолт, архивын 70 дугаар данснаас түүвэрлэсэн М.Тунгалагийн ажиллаж байх хугацаандаа авч байсан цалин хөлсний лавлагаа,
Хөвсгөл аймгийн Арбулаг сумын Мандал нэгдлийн ерөнхий хорооны даргын 1990 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн №07 дугаартай: ...М.С нарын өөрсдийн хүсэлт, ар гэрийн гачигдлын учир үүрэгт ажлаас 2 сарын 10-наас тус тус чөлөөлсүгэй... гэх Ажлаас чөлөөлөх тухай тушаалын хуулбар,
Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Дэлгэрмөрөн нэгдлийн даргын 1990 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн №17 дугаартай: ...М.С нарыг 02 дугаар сарын 14-ний өдрөөс эхлэн Их Уул бригадад малчнаар томилсугай... гэх Ажлаас чөлөөлөх, ажилд томилох тухай тушаалын хуулбар,
О М-ын С ийн Улсын бүртгэлийн хэлтсээс 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдөр гаргаж ирүүлсэн Хаатр 1 (А) маягтын баримт 1 хуудас (Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн Хуулбар үнэн тэмдэг дарагдсан),
О М-ын С ийн Улсын бүртгэлийн хэлтсээс 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдөр гаргаж ирүүлсэн Хаягийн хуудас №7 маягтын баримт 1 хуудас (Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн Хуулбар үнэн тэмдэг дарагдсан),
О М-ын С ийн Улсын бүртгэлийн хэлтсээс 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдөр гаргаж ирүүлсэн Хаатр 21 (А) маягтын баримт 1 хуудас (Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн Хуулбар үнэн тэмдэг дарагдсан),
Хууль сануулж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан гэрч Б.Б ын: ...Хөвсгөл аймгийн Арбулаг сумын Мандал нэгдэлд 1987 оноос 1990 он хүртэл хонь маллаж байсан...гэх мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтуудаар давхар тогтоогдож байх тул хангаж шийдвэрлэв. (хх-ийн 5-13, 22-24, 29-35 дахь тал)
Харин нэхэмжлэгчийн Хөвсгөл аймгийн Арбулаг сумын Мандал нэгдэлд 1987 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1988 оны 07 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл ажиллаж байсан болох нь хэрэгт авагдсан баримтуудаар хангалттай нотлогдохгүй байх тул хэрэгсэхгүй болгов. Тодруулбал тэрээр Хөвсгөл аймгийн Арбулаг сумын Мандал нэгдэлд 1987 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1988 оны 07 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсныг нотлох баримт хэрэгт гаргаж өгөөгүй, энэ хугацаанд ажиллаж байсан тухайгаа нотолж чадаагүй, гэрчийн мэдүүлгийг давхар нотлох баримт байхгүй байгаа болно.
Хэрэгт Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Дэлгэрмөрөн нэгдлийн даргын 1990 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн №17 дугаартай Ажлаас чөлөөлөх, ажилд томилох тухай тушаалын хуулбар, Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Дэлгэрмөрөн нэгдлийн ерөнхий хорооны даргын 1990 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн №62 дугаартай Нярай хүүхдээ асрах эхчүүдэд чөлөө олгох тухай тушаал, тушаалын хавсралтын хуулбар, Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Дэлгэрмөрөн нэгдлийн ерөнхий хорооны даргын 1991 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн №44 дугаартай тушаалын хуулбар, Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Засаг даргын 2024 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 2/87 дугаартай тодорхойлолт,
Хөвсгөл аймгийн Архивын тасгийн 2019 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 10/128 дугаартай: ...Тус аймгийн Арбулаг сумын Мандал нэгдлийн даргын 1986 оны тушаал шүүж үзэхэд М.С ийг малчнаар томилсон тушаал байхгүй тул холбогдох лавлагааг гаргаж өгөх боломжгүй байна... гэх тодорхойлолт,
М.С ийн ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг 1990 оны 01 дүгээр сараас 2000 оны 12 дугаар сарыг дуустал нөхөн тооцуулсан тухай 2017 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн Баталгаажилтын хуудасны нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар зэрэг баримтууд авагдсан ба нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар "эд хөрөнгийн бус, түүнчлэн үнэлэх боломжгүй" нэхэмжлэлд төлсөн 70,200 төгрөгийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар улсын орлогод хэвээр үлдээв. (хх-ийн 8, 40 дахь тал)
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1 дэх заалтуудыг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар О М-ын С (*********** )-ийн Хөвсгөл аймгийн Арбулаг сумын Мандал нэгдэлд 1989 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож, хүсэлтийн шаардлагаас Хөвсгөл аймгийн Арбулаг сумын Мандал нэгдэлд 1987 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1988 оны 07 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл ажиллаж байсан гэснийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс хойш 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ДАВААХҮҮ