| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гал-Эрдэнийн Даваахүү |
| Хэргийн индекс | 155/2024/00392/И |
| Дугаар | 155/ШШ2024/00511 |
| Огноо | 2024-05-16 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 05 сарын 16 өдөр
Дугаар 155/ШШ2024/00511
| 2024 оны 05 сарын 16 өдөр | Дугаар 155/ШШ2024/00511 | Хөвсгөл аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Даваахүү даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: Орхон аймгийн Баян-Өндөр сумын Эрдэнэ багийн *********** тоотод оршин суух, Х Д-ийн Э (************** )-ы нэхэмжлэлтэй,
Ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдаанд шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мягмарсүрэн, нэхэмжлэгч Д.Э нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.Э нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Гадаад худалдааны яамны Хатгал дахь социалист хөдөлмөрийн дамжлага баазын бэлтгэлийн тасагт 1979 оноос 1981 он хүртэл ачигч, буулгагчаар, Хөвсгөл аймгийн Худалдаа бэлтгэлийн трестийн харъяа Хатгалын худалдаа бэлтгэлийн ангид 1984 оноос 1987 оны хүртэл морь тэрэгчин, ачигчаар, Хөвсгөл аймгийн Мод боловсруулах үйлдвэрийн харъяа Хатгалын мод боловсруулах цехэд 1987 оноос 1991 он хүртэл ачигч, буулгагч, грушигээр, Хөвсгөл аймгийн Хорих ангийн харъяа модны боловсруулах цехэд 1991 оноос 1995 он хүртэл туслах ажилтнаар тус тус ажиллаж байсан. Гэтэл одоо өндөр насны тэтгэвэрт орох гэтэл хөдөлмөрийн дэвтэр байхгүй, ажилд томилсон, ажлаас чөлөөлсөн тушаал олдохгүй зэргээс миний улсад ажиллаж байсан байдал тогтоогдохгүй байна.
Иймд намайг Гадаад худалдааны яамны Хатгал дахь социалист хөдөлмөрийн дамжлага баазын бэлтгэлийн тасагт 1979 оны 6 дугаар сарын 16-ны өдрөөс 1981 оны 06 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл ачигч, буулгагчаар, Хөвсгөл аймгийн Худалдаа бэлтгэлийн трестийн харъяа Хатгалын худалдаа бэлтгэлийн ангид 1984 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1987 оны 06 дугаар сарын 03-ны өдрийг хүртэл морь тэрэгчин, ачигчаар, Хөвсгөл аймгийн Мод боловсруулах үйлдвэрийн харъяа Хатгалын мод боловсруулах цехэд 1987 оны 06 дугаар сарын 03-ны өдрөөс 1991 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл ачигч буулгагч, грушигээр, Хөвсгөл аймгийн Хорих ангийн харъяа модны боловсруулах цехэд 1991 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл туслах ажилтнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.
Нотлох баримтаар:
Хөвсгөл аймгийн Архивын тасгийн 2024 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 11/207 дугаартай тодорхойлолт, БНМАУ Гадаад худалдааны яамны Хатгал дахь социалист худалдааны яамны Хатгал дахь социалист хөдөлмөрийн дамжлага баазын даргын 1981 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн №102 дугаартай ...4.Д.Э ачигч, буулгагч... гэх Ажлаас чөлөөлөх тухай тушаалын хуулбар,
БНМАУ БНМАУ Гадаад худалдааны яамны Хатгал дахь социалист худалдааны яамны Хатгал дахь социалист хөдөлмөрийн дамжлага баазын даргын 1979 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн №99 дугаартай ...Дуламсүрэнгийн Э ыг бэлтгэлийн тасагт ачигч, буулгагчаар... гэх Түр ажилчин томилох тухай тушаалын хуулбар,
Хөвсгөл аймгийн МБҮ-ийн харьяа Хатгалын МБ цехийн даргын 1987 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн №49 дугаартай ...Дуламсүрэн овогтой Э ... гэх Түр хугацаагаар ажилчин авч ажиллуулах тухай тушаалын хуулбар,
БНМАУ Гадаад худалдааны яамны Хатгал дахь социалист худалдааны яамны Хатгал дахь социалист хөдөлмөрийн дамжлага баазын даргын 1980 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн №07 дугаартай ...4 Д.Э ... гэх Томилолтын зардал олгох тухай тушаалын хавсралтын хуулбар,
Хөвсгөл аймгийн Хатгал тосгоны захирагчийн ажлын албаны 2024 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 3/283 дугаартай ...Хатгал хотын Мод боловсруулах үйлдвэрийн баримт бичиг захирагчийн ажлын албаны архивт шилжиж ирээгүй тул Модны үйлдвэрийн раманд ачигч, буулгагчаар 1987-1991 оны хооронд ажиллаж байсан гэх Дуламсүрэнгийн Э д холбогдох баримт бичгийн лавлагаа гаргах боломжгүй болно... гэх тодорхойлолт,
Монгол Улс Батлан хамгаалахын яам Батлан хамгаалахын төв архивын 2024 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 06/1293 дугаартай ...Хугацаат цэргийн алба хаасны лавлагаа... зэрэг баримтуудыг ирүүлжээ. (хх-ийн 3-7, 22-27, 31, 32, 37, 38 дахь тал)
Нэхэмжлэгчийн хүсэлтээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд П.Ганхуяг, Ц.Батбаяр нарыг гэрчээр асуусан ба онцгой ажиллагааны журмаар шүүх Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс Д.Э ы Хаатр-21 (А), Хаатр 01 (А), Хаягийн хуудас № 7 зэрэг баримтын лавлагаа гаргуулж нотлох баримт бүрдүүлсэн. (хх-ийн 18-21, 28-30 дахь тал),
Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн
судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Х Д-ийн Э нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлт гаргасан ба тэрээр ажиллаж байсан байдлаа тогтоолгосноор өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх зүйн тодорхой үр дагаврыг бий болгож байна.
Д.Э нь Гадаад худалдааны яамны Хатгал дахь социалист хөдөлмөрийн дамжлага баазын бэлтгэлийн тасагт 1979 оны 6 дугаар сарын 16-ны өдрөөс 1981 оны 6 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл ачигч, буулгагчаар, Хөвсгөл аймгийн Мод боловсруулах үйлдвэрийн харьяа Хатгалын Мод боловсруулах цехэд 1987 оны 6 дугаар сарын 2-ны өдрөөс 1988 оны 12 дугаар сарын 24-ний хүртэл үртэс зөөгч, грүшикээр тус тус ажиллаж байсан болох нь:
Тухайлбал: БНМАУ Гадаад худалдааны яамны Хатгал дахь социалист худалдааны яамны Хатгал дахь социалист хөдөлмөрийн дамжлага баазын даргын 1981 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн №102 дугаартай ...4.Д.Э ачигч, буулгагч... гэх Ажлаас чөлөөлөх тухай тушаалын хуулбар,
БНМАУ БНМАУ Гадаад худалдааны яамны Хатгал дахь социалист худалдааны яамны Хатгал дахь социалист хөдөлмөрийн дамжлага баазын даргын 1979 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн №99 дугаартай ...Дуламсүрэнгийн Э ыг бэлтгэлийн тасагт ачигч, буулгагчаар... гэх Түр ажилчин томилох тухай тушаалын хуулбар,
Хөвсгөл аймгийн МБҮ-ийн харьяа Хатгалын МБ цехийн даргын 1987 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн №49 дугаартай ...Дуламсүрэн овогтой Э ... гэх Түр хугацаагаар ажилчин авч ажиллуулах тухай тушаалын хуулбар,
БНМАУ Гадаад худалдааны яамны Хатгал дахь социалист худалдааны яамны Хатгал дахь социалист хөдөлмөрийн дамжлага баазын даргын 1980 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн №07 дугаартай ...4.Д.Э ... гэх Томилолтын зардал олгох тухай тушаалын хавсралтын хуулбар,
Х Дуламсүрэнгийн Э ы Улсын бүртгэлийн хэлтсээс 2024 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр гаргаж ирүүлсэн Хаатр 1 (А) Иргэний үнэмлэх авах өргөдөл маягтын баримт 1 хуудас (Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн Хуулбар үнэн тэмдэг дарагдсан),
Х Дуламсүрэнгийн Э ы Улсын бүртгэлийн хэлтсээс 2024 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр гаргаж ирүүлсэн Хаягийн хуудас №7 маягтын баримт 1 хуудас (Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн Хуулбар үнэн тэмдэг дарагдсан),
Х Дуламсүрэнгийн Э ы Улсын бүртгэлийн хэлтсээс 2024 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр гаргаж ирүүлсэн Хаатр 21 (А) маягтын баримт 1 хуудас (Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн Хуулбар үнэн тэмдэг дарагдсан),
Хууль сануулж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан гэрч П.Ганхуягийн ...Д.Э нь Гадаад худалдааны яамны Хатгал дахь социалист хөдөлмөрийн дамжлага баазын бэлтгэлийн тасагт 1979 онд анх ачигч, буулгагчаар ажилд орж байсан. Би 1980 онд хугацаат цэргийн албанд татагдсан. Д.Э нь намайг 1980 онд цэрэгт явахад тухайн байгууллагадаа ажиллаад үлдсэн. Яг хэдэн он хүртэл ажилласныг нь мэдэхгүй байна.. гэх мэдүүлэг, гэрэл зургийн үзүүлэлт зэрэг бичгийн нотлох баримтуудаар давхар тогтоогдож байх тул хангаж шийдвэрлэв. (хх-ийн 4-7, 17-21, 23-32 дахь тал)
Харин нэхэмжлэгчийн 1984 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 1987 оны 6 дугаар сарын 3-ны өдрийг хүртэл, 1988 оны 12 дугаар сарын 25-ны өдрөөс 1991 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл, 1991 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл тус тус ажиллаж байсан болох нь хэрэгт авагдсан баримтуудаар хангалттай нотлогдохгүй байх тул хэрэгсэхгүй болгов.
Учир нь: гэрчийн мэдүүлгийг давхар нотлох баримт байхгүй, нэхэмжлэгч нь Хөвсгөл аймгийн Худалдаа бэлтгэлийн трестийн харъяа Хатгалын худалдаа бэлтгэлийн ангид 1984 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 1987 оны 6 дугаар сарын 3-ны өдрийг хүртэл морь, тэрэгчин, ачигчаар, Хөвсгөл аймгийн Мод боловсруулах үйлдвэрийн харъяа Хатгалын мод боловсруулах цехэд 1988 оны 12 дугаар сарын 25-ны өдрөөс 1991 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл ачигч буулгагч, грушикээр, Хөвсгөл аймгийн Хорих ангийн харъяа Мод боловруулах цехэд 1991 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1995 оны 1 дүгээр сарын 1-ний өдрийг хүртэл туслах ажилтнаар ажиллаж байсан тухайгаа нотлож чадаагүй болно.
Хэрэгт Хөвсгөл аймгийн Архивын тасгийн 2024 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 11/207 дугаартай ...Тус аймгийн Хатгал хотын худалдаа бэлтгэлийн трестийн баримт манай архивт шилжиж ирээгүй, Мод боловсруулах үйлдвэрийн харьяа Хатгалын Мод боловсруулах цехийн даргын 1994 оны тушаал шүүж үзэхэд Д.Э г ажлаас чөлөөлсөн тушаал байхгүй тул холбогдох лавлагааг гаргаж өгөх боломжгүй байна... гэх тодорхойлолт,
Хөвсгөл аймгийн Хатгал тосгоны захирагчийн ажлын албаны 2024 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 3/283 дугаартай ...Хатгал хотын Мод боловсруулах үйлдвэрийн баримт бичиг захирагчийн ажлын албаны архивт шилжиж ирээгүй тул Модны үйлдвэрийн раманд ачигч, буулгагчаар 1987-1991 оны хооронд ажиллаж байсан гэх Дуламсүрэнгийн Э д холбогдох баримт бичгийн лавлагаа гаргах боломжгүй болно... гэх тодорхойлолт,
Монгол Улс, Батлан хамгаалах яам, Батлан хамгаалах төв архив 2024 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн ...Дуламсүрэнгийн (Дуламжав)-ийн Э БХЯ-ны сайдын 1981.06.09-ний өдрийн н/199 дүгээр тушаалаар Хөвсгөл аймгаас 1981.06.25-ны өдөр хугацаат цэргийн албанд татагдан Барилгын цэргийн 012 дугаар ангид алба хааж, мөн сайдын 1984.05.28-ны өдөр хугацаат цэргийн албанд татагдан Барилгын цэргийн 012 дугаар ангид алба хааж, мөн сайдын 1984.05.28-ны өдрийн н/216 дугаар тушаалаар 1984.08.15-ны өдөр 436310 дугаарын цэргийн батлахтай халагдсан гэх Хугацаат цэргийн алба хаасны архивын лавлагаа зэрэг баримтууд авагдсан ба хугацаат цэргийн алба хаасан хугацаа нь ажилласан жилд тооцогддог болохыг дурдаж, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар "эд хөрөнгийн бус, түүнчлэн үнэлэх боломжгүй" нэхэмжлэлд төлсөн 70.200 төгрөгийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар улсын орлогод хэвээр үлдээв. (хх-ийн 3,37,38 дахь тал)
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1 дэх заалтуудыг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Х Д-ийн Э (************** )-ы Гадаад худалдааны яамны Хатгал дахь социалист хөдөлмөрийн дамжлага баазын бэлтгэлийн тасагт 1979 оны 6 дугаар сарын 16-ны өдрөөс 1981 оны 6 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл ачигч, буулгагчаар, Хөвсгөл аймгийн Мод боловсруулах үйлдвэрийн харьяа Хатгалын Мод боловсруулах цехэд 1987 оны 6 дугаар сарын 02-ны өдрөөс 1988 оны 12 дугаар сарын 24-ний хүртэл үртэс зөөгч, грүшикээр ажиллаж байсан байдлыг тогтоож, хүсэлтийн шаардлагаас 1984 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 1987 оны 6 дугаар сарын 3-ны өдрийг хүртэл, 1988 оны 12 дугаар сарын 25-ны өдрөөс 1991 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл, 1991 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл тус тус ажиллаж байсан гэснийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс хойш 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ДАВААХҮҮ