| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гал-Эрдэнийн Даваахүү |
| Хэргийн индекс | 155/2024/00413/И |
| Дугаар | 155/ШШ2024/00512 |
| Огноо | 2024-05-16 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 05 сарын 16 өдөр
Дугаар 155/ШШ2024/00512
| 2024 оны 05 сарын 16 өдөр | Дугаар 155/ШШ2024/00512 | Хөвсгөл аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Даваахүү даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын ************ багт оршин суух, Х Ч-ийн Э (************** )-ы нэхэмжлэлтэй,
Ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдаанд шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мягмарсүрэн, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Д нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Д нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ч.Э нь Хөвсгөл аймгийн харьяат, 1983 онд Мөрөн хотын 3 дугаар сургууль /одоогийн Эрдмийн далай/-ийн 8 дугаар ангийг төгсөж сургуулиас гарч, 1983 оноос Хөвсгөл аймгийн Мод боловсруулах үйлдвэрт туслах малчнаар анх ажилд орсон боловч 1985 оны 06 дугаар сараас 1985 оны 10 дугаар сар хүртэл тус үйлдвэрийн хатаалгын цехэд, мөн оныхоо 10 дугаар сарын 20-ны өдрөөс 1987 оны 10 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл малчнаар ажиллаж байгаад хугацаат цэргийн албанд татагдаж, цэргийн албыг 2 жилээр хааж, 1989 оны 9 дүгээр сард цэргээс халагдаж ирсэн. Цэргээс халагдаж ирээд Улсын Геологийн төвийн харьяа Хөвсгөл аймгийн Зураглалын экспедицэд малчнаар ажилд орж ажиллаж байх хугацаанд хувьчлал явагдаж, зураглалын экспедици нь Хөвсгөл геологи ХК болон өөрчлөгдөхөд тус компанидаа малчнаар үргэлжпүүлэн ажиллаж байгаад 1996 оны 12 дугаар сард өөр орон нутаг руу шилжих болсон тул ажлаас чөлөөлөгджээ. Одоо Ч.Э нь тэтгэврийн насанд хүрч тэтгэвэрт гарах гэтэл анх ажилд орсон тушаал, мөн ажиллаж байсан хугацааны зарим тушаал шийдвэрүүд олдохгүй, хөдөлмөрийн дэвтэр үрэгдсэн тул шүүхээр тогтоолгох шаардлагатай боллоо.
Иймд Ч.Э ы 1983 оны 7 дугаар сарын 15-ны өдрөөс 1987 оны 10 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл Хөвсгөл аймгийн Мод боловсруулах үйлдвэрт туслах ажилтан, хатаалгын ажилчин, 1989 оны 10 сарын 15-ны өдрөөс 1992 оны 03 дугаар сарын 18-ны өдрийг хүртэл Улсын Геологийн харьяа Геологи шинжилгээний Хөвсгөл нэгдэлд малчин, 1992 оны 3 сарын 19-ний өдрөөс 1996 оны 12 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл Хөвсгөл геологи ХК-д малчнаар тус тус ажиллаж байсан.
Нэхэмжлэлийн шаардлагаа 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл тогтоолгоно гэв.
Нотлох баримтаар:
Хөвсгөл аймгийн Архивын тасгийн 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 11/925 дугаартай тодорхойлолт, Монгол Улс, Батлан хамгаалах яам, Батлан хамгаалахын төв архивын 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн №9613 дугаартай Хугацаат цэргийн алба хаасны архивын лавлагаа, БНМАУ Хөвсгөл аймгийн Мод боловсруулах үйлдвэрийн даргын 1985 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн №79 дугаартай Ажилд авах ба ажлаас чөлөөлөх тухай тушаалын хуулбар, Хөвсгөл аймгийн Архивын тасгийн цалингийн тодорхойлолт, БНМАУ Улсын геологийн төвийн харьяа геологи шинжилгээний Хөвсгөл нэгдлийн даргын 1991 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн №41 дугаартай Шагнаж урамшуулах тухай тушаал, тушаалын хавсралтын хуулбар, БНМАУ Улсын геологийн төвийн харьяа геологи шинжилгээний Хөвсгөл нэгдлийн даргын 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн №57 дугаартай Ажлаас чөлөөлөх, тэтгэмж олгох, шагнаж урамшуулах тухай тушаалын хуулбар, Хөвсгөл аймгийн Хөвсгөл геологи ХК-ийн захирлын 1996 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн №03 дугаартай Буцалтгүй тусламж олгох, хөрөнгө зарах туахй тушаалын хуулбар, Хөвсгөл аймгийн Хөвсгөл геологи ХК-ийн 2020 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн №64 дугаартай ...Чүлтэм овогтой Энхсайха нь 1990-1994 онуудад тус байгууллагын туслах аж ахуйд малчнаар ажиллаж байсан нь үнэн бөгөөд тухайн үеийн ажиллаж байсныг илтгэх материалууд нь зах зээлийн ороо бусгай үед устаж алга болсон байна... гэх тодорхойлолт, Хөвсгөл аймгийн Хөвсгөл геологи ХК-ийн 2020 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн №65 дугаартай тодорхойлолт, Хөвсгөл аймгийн Ардын хурлын гүйцэтгэх захиргааны өмч хувьчлалын комиссын 1992 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн №44 дугаартай ... Эд хөрөнгө эзэмшүүлэх тухай... тогтоолын хуулбар зэрэг баримтуудыг ирүүлжээ. (хх-ийн 5-12, 43 дахь тал)
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд Д.У , Ш.Э нарыг гэрчээр асуусан ба онцгой ажиллагааны журмаар шүүх Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс Ч.Э ы Хаатр-21 (А), Хаатр 01 (А), Хаягийн хуудас № 7, Батлан хамгаалахын төв архиваас цэргийн жинхэнэ албанд татагчдын анкетын хуулбар, Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын хэлтсээс лавлагаа зэрэг баримтын лавлагаа гаргуулж нотлох баримт бүрдүүлсэн. (хх-ийн 39-43 дахь тал),
Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн
судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Х Ч-ийн Э нь ажиллаж байсан байдлаа тогтоолгосноор өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх зүйн тодорхой үр дагаврыг бий болгож байна.
Ч.Э нь Хөвсгөл аймгийн Мод боловсруулах үйлдвэрт 1983 оны 7 дугаар сарын 15-ны өдрөөс 1985 оны 06 дугаар сарын 09-ний өдрийг хүртэл туслах ажилтан, 1985 оны 06 дугаар сарын 10-ны өдрөөс 1987 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл хатаалгын ажилтан, Улсын геологийн харьяа Геологи шинжилгээний Хөвсгөл нэгдэлд 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 03 дугаар сарын 18-ны өдрийг хүртэл малчнаар тус тус ажиллаж байсан болох нь:
БНМАУ Хөвсгөл аймгийн Мод боловсруулах үйлдвэрийн даргын 1985 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн №79 дугаартай ...Ч.Э ыг хатаалгын ажилтнаар... гэх Ажилд авах ба ажлаас чөлөөлөх тухай тушаалын хуулбар,
Хөвсгөл аймгийн Архивын тасгийн 2023 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн цалингийн тодорхойлолт,
БНМАУ Улсын геологийн төвийн харьяа геологи шинжилгээний Хөвсгөл нэгдлийн даргын 1991 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн №41 дугаартай ...2 Э , албан тушаал малчин, олгох шагнал эсгий... гэх Шагнаж урамшуулах тухай тушаалын хуулбар,
БНМАУ Улсын геологийн төвийн харьяа геологи шинжилгээний Хөвсгөл нэгдлийн даргын 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн №57 дугаартай ...малчин Э ... гэх Ажлаас чөлөөлөх, тэтгэмж олгох, шагнаж урамшуулах тухай тушаалын хуулбар,
Хөвсгөл аймаг, Хөвсгөл геологи хувьцаат компанийн 1986 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн №03 дугаартай ...Ч.Э ... гэх Буцалтгүй тусламж олгох, хөрөнгө зарах тухай тушаалын хуулбар,
Х Чүлтэмийн Э ы Улсын бүртгэлийн хэлтсээс 2024 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр гаргаж ирүүлсэн Хаатр 1 (А) Иргэний үнэмлэх авах өргөдөл маягтын баримт 1 хуудас (Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн Хуулбар үнэн тэмдэг дарагдсан),
Хөвсгөл аймгийн Мөрөн сумаас 1987 онд цэргийн жинхэнэ албадан татагчдын анкетын хуулбар,
Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2024 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн №356 дугаартай: Геологи шинжилгээний Хөвсгөл нэгдэл нь 1991 онд, Хөвсгөл Геологи ХК нь 1992, 1993, 1994 онд тус хэлтэст нийгмийн даатгалын шимтгэлийг тэтгэврийн санд төлж байсан болно гэх тодорхойлолт,
Х Чүлтэмийн Э ы Улсын бүртгэлийн хэлтсээс 2024 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр гаргаж ирүүлсэн Хаягийн хуудас №7 маягтын баримт 1 хуудас (Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн Хуулбар үнэн тэмдэг дарагдсан),
Х Чүлтэмийн Э ы Улсын бүртгэлийн хэлтсээс 2024 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр гаргаж ирүүлсэн Хаатр 21 (А) маягтын баримт 1 хуудас (Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн Хуулбар үнэн тэмдэг дарагдсан),
Хууль сануулж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан гэрч Д.У ын: ...Ч.Э нь Хөвсгөл аймгийн Мод боловсруулах үйлдвэрт 1983 оноос 1987 он хүртэл мод тэргэнцэр өрдөг буюу хатаалгын ажилтнаар ажиллаж байсан... гэх, гэрч Ш.Э ын: ...Ч.Э нь Хөвсгөл геологи ХК-д малчнаар 1992 оноос 1996 он хүртэл ажилласан юм... гэх мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтуудаар давхар тогтоогдож байх тул хангаж шийдвэрлэв. (хх-ийн 31-33, 39, 40 дахь тал)
Харин Хөвсгөл аймгийн Мод боловсруулах үйлдвэрт 1987 оны 10 дугаар сарын 1-ний өдрөөс 1987 оны 10 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл, Улсын геологийн харьяа Геологи шинжилгээний Хөвсгөл нэгдэлд 1989 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл, Хөвсгөл геологи ХК-д 1992 оны 3 дугаар сарын 18-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл малчнаар ажиллаж байсан болох нь хэрэгт авагдсан баримтуудаар хангалттай нотлогдохгүй байх тул хэрэгсэхгүй болгов.
Учир нь: гэрчийн мэдүүлгийг давхар нотлох баримт байхгүй, нэхэмжлэгч тал Хөвсгөл аймгийн Мод боловсруулах үйлдвэрт 1987 оны 10 дугаар сарын 1-ний өдрөөс 1987 оны 10 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл, Улсын геологийн харьяа Геологи шинжилгээний Хөвсгөл нэгдэлд 1989 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл, Хөвсгөл геологи ХК-д 1992 оны 3 дугаар сарын 18-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл малчнаар тус тус ажиллаж байсан тухайгаа нотлож чадаагүй болно.
Хэрэгт Хөвсгөл аймгийн Архивын тасгийн 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 11/925 дугаартай ...Тус аймгийн Мод боловсруулах үйлдвэрийн даргын 1983-1987 он, Зураглалын экспедицийн даргын 1989-1992 он, Хөвсгөл геологи хувьцаат компанийн 1993-1996 оны тушаал тус тус шүүж үзэхэд Ч.Э ыг ажилд томилж, чөлөөлсөн тушаал байхгүй тул холбогдох лавлагааг гаргаж өгөх боломжгүй байна... гэх тодорхойлолт,
Хөвсгөл аймгийн Архивын тасгийн 2024 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 11/477 дугаартай ...Хөвсгөл аймгийн Байгууллага дундын аж ахуйн баримт манай архивд шилжиж ирээгүй тул Ч.Э д холбогдох лавлагааг гаргаж өгөх боломжгүй байна... гэх тодорхойлолт авагдсан ба нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар "эд хөрөнгийн бус, түүнчлэн үнэлэх боломжгүй" нэхэмжлэлд төлсөн 70.200 төгрөгийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар улсын орлогод хэвээр үлдээв. (хх-ийн 16, 17 дахь тал)
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1 дэх заалтуудыг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Х Ч-ийн Э (************** )-ы Хөвсгөл аймгийн Мод боловсруулах үйлдвэрт 1983 оны 7 дугаар сарын 15-ны өдрөөс 1985 оны 06 дугаар сарын 09-ний өдрийг хүртэл туслах ажилтан, 1985 оны 06 дугаар сарын 10-ны өдрөөс 1987 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл хатаалгын ажилтан, Улсын геологийн харьяа Геологи шинжилгээний Хөвсгөл нэгдэлд 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 03 дугаар сарын 18-ны өдрийг хүртэл малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож, хүсэлтийн шаардлагаас Хөвсгөл аймгийн Мод боловсруулах үйлдвэрт 1987 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1987 оны 10 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл, Улсын геологийн харьяа Геологи шинжилгээний Хөвсгөл нэгдэлд 1989 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл, Хөвсгөл геологи ХК-д 1992 оны 3 дугаар сарын 18-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл малчнаар ажиллаж байсан гэснийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс хойш 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ДАВААХҮҮ