Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 05 сарын 16 өдөр

Дугаар 155/ШШ2024/00513

 

 

 

 

 

2024 оны 05 сарын 16 өдөр

Дугаар 155/ШШ2024/00513

Хөвсгөл аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                        

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч  Г.Даваахүү  даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд  хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Улаан Уул сумын *********** багт оршин суух, Ц Н-ийн Д  (************* )-ийн хүсэлттэй,

Ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мягмарсүрэн, нэхэмжлэгч Н.Д  нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Н.Д  нь  шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Хөвсгөл аймгийн Улаан-уул сумын Эрүүл мэндийн төвд 1990 онд анх ажилд орж, өнөөдрийг хүртэл ажиллаж байна. Гэтэл одоо өндөр насны тэтгэвэрт орох гэтэл 1995 он хүртэл ажиллаж байсан хугацаа ажиллаж байсан байдалд тооцогдохгүй байна.

Иймд намайг Хөвсгөл аймгийн Улаан-уул сумын Эрүүл мэндийн төвд 1990 оны 3 дугаар сарын 15-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл асрагчаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү.

...1990 онд Хүний эмнэлэг гэсэн нэртэй байж байгаад сүүлд Хөвсгөл аймгийн Эрүүл мэндийн төв болсон. Тухайн үеийн нэршлээр тогтоолгоход татгалзах зүйлгүй гэв.

Нотлох баримтаар:

Хөвсгөл аймгийн Архивын тасгийн 2024 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 11/388 дугаартай тодорхойлолт, Хөвсгөл аймгийн Улаан Уул сумын ЗДТГ-аас 2024 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр олгосон цалингийн тодорхойлолт, архивын 70 дугаар данснаас түүвэрлэсэн Н.Д гийн ажиллаж байх хугацаандаа авч байсан цалин хөлсний лавлагаа, Хөвсгөл аймгийн Улаан Уул сумын Хүний эмнэлгээс 1990 оны 03 дугаар сарын 25-ны өдөр нээж олгосон Хөдөлмөрийн дэвтрийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, гэрэл зургийн үзүүлэлт зэрэг баримтуудыг ирүүлсэн. (хх-ийн 4-35 дахь тал)

Мөн нэхэмжлэгчийн хүсэлтээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд Д.Э , А.Мөнхбаатар нарыг гэрчээр асуусан ба онцгой ажиллагааны журмаар шүүх Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс Н.Д гийн хаатр-21 (А), хаягийн хуудас № 7, Хаатр 01 (Азэрэг баримтын лавлагаа гаргуулж нотлох баримт бүрдүүлсэн. (хх-ийн 42-51 дахь тал)

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн 

судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч  Ц Н-ийн Д  нь ажиллаж байсан байдлаа тогтоолгосноор өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх зүйн тодорхой үр дагаврыг бий болгож байна.

Н.Д  нь Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын Хүний эмнэлэгт 1990 оны 3 дугаар сарын 15-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл асрагчаар ажиллаж байсан болох нь Тухайлбал:

Хөвсгөл аймгийн Улаан Уул сумын ЗДТГ-аас 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдөр олгосон цалингийн тодорхойлолт, архивын 70 дугаар данснаас түүвэрлэсэн Н.Д гийн ажиллаж байх хугацаандаа авч байсан цалин хөлсний лавлагаа,

Хөвсгөл аймгийн Улаан Уул сумын эмнэлгийн Ерөнхий эмч З.Хорлоогийн: ...Улаан Уул сумын эмнэлгийн асрагч Намжилсамбуу овогтой Д  нь хөдөлмөрийн дэвтэргүй тул хуучин нэртэй хөдөлмөрийн дэвтрийг засварлав. Д гийн хөдөлмөрийн дэвтэр засвартай болохыг тодорхойлов... гэх тодорхойлолт,

Хөвсгөл аймгийн Улаан Уул сумын Хүний эмнэлгийн 1990 оны 03 дугаар сарын 25-ны өдөр нээж олгосон Хөдөлмөрийн дэвтрийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар,

Ц Н-ийн Д гийн Улсын бүртгэлийн хэлтсээс 2024 оны 05 дугаар сарын 02-ны өдөр гаргаж ирүүлсэн Хаатр 1 (А) маягтын баримт 1 хуудас (Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн Хуулбар үнэн тэмдэг дарагдсан), 

Ц Н-ийн Д гийн Улсын бүртгэлийн 2024 оны 05 дугаар сарын 02-ны өдөр гаргаж ирүүлсэн Хаягийн хуудас №7 маягтын баримт 1 хуудас (Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн Хуулбар үнэн тэмдэг дарагдсан), 

Ц Н-ийн Д гийн Улсын бүртгэлийн хэлтсээс 2024 оны 05 дугаар сарын 02-ны өдөр гаргаж ирүүлсэн Хаатр 21 (А) маягтын баримт 1 хуудас (Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн Хуулбар үнэн тэмдэг дарагдсан), 

Хууль сануулж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан гэрч Д.Э ын: ...Н.Д  нь Хөвсгөл аймгийн Улаан Уул сумын Эрүүл мэндийн төвд 1990 онд анх асрагчаар ажилд орж байсан. Тэрээр намайг 2018 онд өндөр насны тэтгэвэртээ гарахад тус эмнэлэгтээ ажиллаад үлдсэн. Одоо ч ажиллаж байгаа юм билээ... гэх, гэрч А.Мөнхбаатарын: ...Н.Д  нь 1990 онд анх Хөвсгөл аймгийн Улаан Уул сумын Эрүүл мэндийн төвд асрагчаар ажилд орж байсан. Би 2000 онд өндөр насны тэтгэвэрт гарсан. Намайг ажлаас гарахад Н.Д  нь ажиллаад үлдсэн... гэх мэдүүлэг, гэрэл зургийн үзүүлэлт зэрэг бичгийн нотлох баримтуудаар давхар тогтоогдож байх тул  шаардлагыг хангаж шийдвэрлэв. (хх-ийн 4-35, 44-51, 56 дахь тал)

Хэрэгт Хөвсгөл аймгийн Архивын тасгийн 2024 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 11/388 дугаартай: ...Тус аймгийн Улаан Уул сумын Хүн эмнэлгийн эрхлэгчийн 1990 оны тушаал шүүж үзэхэд Н.Д г ажилд томилсон тушаал байхгүй тул холбогдох лавлагааг гаргаж өгөх боломжгүй байна... гэх тодорхойлолт авагдсан болохыг дурдаж, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар "эд хөрөнгийн бус, түүнчлэн үнэлэх боломжгүй" нэхэмжлэлд төлсөн 70.200 төгрөгийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар улсын орлогод хэвээр үлдээв. (хх-ийн 3, 4 дахь тал)

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1 дэх заалтуудыг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар  Ц Н-ийн Д  (************* )-ийн Хөвсгөл аймгийн Улаан-уул сумын Хүний эмнэлэгт 1990 оны 3 дугаар сарын 15-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл асрагчаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс хойш 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Г.ДАВААХҮҮ