Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 06 сарын 28 өдөр

Дугаар 20

 

 

Б.*******, Э.******* нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Н.Туяа даргалж, шүүгч М.Нямбаяр, Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч С.Өмирбек нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд прокурор Э.Ариунболд, шүүгдэгч Б.*******, Э.*******, Б.*******, Ж.*******, шүүгдэгч нарын өмгөөлөгч Ж.Энжаргал, Н.Оюунчимэг/онлайнаар/, нарийн бичгийн дарга Ө.Мөнхтуул нарыг оролцуулан,

 

Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн шүүгч Ц.Энхжаргал даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 18 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.*******, Э.*******, Б.******* тэдгээрийн өмгөөлөгч Ж.Энхжаргал, шүүгдэгч Ж.******* түүний өмгөөлөгч Н.Оюунчимэг нарын давж заалдах гомдлыг үндэслэн шүүгдэгч Б.*******, Э.*******, Б.*******, Ж.******* нарт холбогдох эрүүгийн 21370000530014 дугаартай хэргийг 2022 оны 05 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч шүүгч М.Нямбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.

 

1. Монгол улсын иргэн, 2000 оны 10 дугаар сарын 02-ны өдөр Ховд аймгийн Мөст суманд төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гагчин мэргэжилтэй, ам бүл 6, эцэг, эх, эгч дүү нарын хамт Ховд аймгийн сумын ******* багт оршин суух,  урьд ял шийтгэлгүй, Боржигон овогт ийн ******* РД:*******,

 

2.Монгол улсын иргэн, 2001 оны 08 дугаар сарын 14-ний өдөр Ховд аймгийн Мөст суманд төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхлэх, ам бүл 6 эцэг, эх, эгч дүү нарын хамт Ховд аймгийн Мөст сумын багт оршин суух, урьд ял шийтгэлгүй, овогт ы ******* РД:*******,

 

3. Монгол улсын иргэн, 1995 оны 03 дугаар сарын 15-ны өдөр Ховд аймгийн суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, механик засварчин мэргэжилтэй, ам бүл 3 эхнэр хүүхдийн хамт Ховд аймгийн сумын багт оршин суух, урьд ял шийтгэлгүй, овогт ын ******* РД:*******,

 

4. Монгол улсын иргэн, 1995 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Ховд аймгийн суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, дээд боловсролтой, механик инженер мэргэжилтэй, ам бүл 3 эцэг, эхийн хамт Ховд аймгийн сумын ******* багт оршин суух, урьд ял шийтгэлгүй, овогт ийн ******* РД:*******,

 

5. ийн ******* нь Э.*******, Ж.******* нартай бүлэглэн Ховд аймгийн Үенч сумын Цагаантүнгэ багийн нутаг Мо Эн КО ХХК-ны *******ийн уурхайн Үенч сум дахь гаалийн хяналтын тайлбайд байрлах ажилчдын “С” байрны 4 тоот өрөөнд 2021 оны 10 дугаар сарын 24-ний өдөр нэвтэрч том машины хучлага 3 ширхгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авч 900,000 төгрөгийн хохирол учруулсан, мөн Б.*******, Ж.******* нартай бүлэглэн Ховд аймгийн Үенч сумын Цагаантүнгэ багийн нутаг Мо Эн Ко ХХК-ны *******ийн уурхайн Үенч сум дахь гаалийн хяналтын талбайд байрлах ажилчдын “С” байрны 4 тоот өрөөнд 2021 оны 10 дугаар сарын 27-28 ны өдөр нэвтэрч хайрцагтай том машины данхрат 14 ширхгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авч 1,820,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт,

6. Ж.******* нь Э.*******, Б.******* нартай бүлэглэн Ховд аймгийн Үенч сумын Цагаантүнгэ багийн нутаг Мо Эн КО ХХК-ны *******ийн уурхайн Үенч сум дахь гаалийн хяналтын тайлбайд байрлах ажилчдын “С” байрны 4 тоот өрөөнд 2021 оны 10 дугаар сарын 24-ний өдөр нэвтэрч том машины хучлага 3 ширхгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авч 900,000 төгрөгийн хохирол учруулсан, мөн Э.*******, Б.******* нартай бүлэглэн Ховд аймгийн Үенч сумын Цагаантүнгэ багийн нутаг Мо Эн Ко ХХК-ны *******ийн уурхайн Үенч сум дахь гаалийн хяналтын талбайд байрлах ажилчдын “С” байрны 4 тоот өрөөнд 2021 оны 10 дугаар сарын 27-28 ны өдөр нэвтэрч хайрцагтай том машины данхрат 14 ширхгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авч 1,820,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт,

7. Э.******* нь Б.*******, Ж.******* нартай бүлэглэн Ховд аймгийн Үенч сумын Цагаантүнгэ багийн нутаг Мо Эн КО ХХК-ны *******ийн уурхайн Үенч сум дахь гаалийн хяналтын тайлбайд байрлах ажилчдын “С” байрны 4 тоот өрөөнд 2021 оны 10 дугаар сарын 24-ний өдөр нэвтэрч том машины хучлага 3 ширхгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авч 900,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт,

8. Б.******* нь Ж.*******, Б.******* нартай бүлэглэн Ховд аймгийн Үенч сумын Цагаантүнгэ багийн нутаг Мо Эн Ко ХХК-ны *******ийн уурхайн Үенч сум дахь гаалийн хяналтын талбайд байрлах ажилчдын “С” байрны 4 тоот өрөөнд 2021 оны 10 дугаар сарын 27-28 ны өдөр нэвтэрч хайрцагтай том машины данхрат 14 ширхгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авч 1,820,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

9. Ховд аймгийн Прокурорын Булган сум дахь сум дундын прокурорын газраас: ийн *******, ы *******, ын *******, ийн ******* нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

10. Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүх: Боржигон овогт ийн Сумъабазар, овогт ы *******, овогт ын *******, овогт ийн ******* нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

11. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч Б.Сумъабазар, Ж.*******, Н.*******, Б.******* нарыг нэг жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж,

12. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Сумъабазар, Ж.*******, Н.*******, Б.******* нарт оногдуулсан 1/нэг/ жилийн хугацаатай хорих ялыг Ховд аймаг шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар хорих 457 дугаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,

13. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж,

14. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 12 ширхэг данхрат/хайрцагтай/, 3 ширхэг том машины хучлагыг Мо Эн Ко ХХК-д буцаан олгож,

15. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлөгдсөн шүүгдэгч нараас гаргуулах хохирол төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж,

16. Шүүгдэгч нар нь илүү төлөгдсөн 1,920,000 төгрөгөө Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдаж,

17. Шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж энэ өдрөөс эхлэн цагдан хорьж шийдвэрлэжээ.

18. Б.Сумъабазар, Н.*******, Б.******* тэдгээрийн өмгөөлөгч Ж.Энхжаргал нарын давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

18.1 Шийтгэх тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3-т шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байх хуулийн шаардлагыг хангаагүй.

18.2 Шүүгдэгч Б.*******, Э.*******, Б.*******, Ж.******* нарын мэдүүлгүүд хавтаст хэрэгт авагдсан. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1-т зааснаар урьдчилан амлаж бусдыг санаатай гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлсэн хүнийг хамжигч гэнэ. Улсын дээд шүүхийн тогтоолд зааснаар, бусдыг гэмт хэрэг үйлдэхэд зааж зөвлөх, зэвсэг хэрэгсэл өгөх, учрах саадыг арилгах, унаа орон байраар хангах, мэдээлэл өгөх зэргээр гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлсэн бол хамжигч гэж үздэг.

18.3 Шүүх хэд хэдэн шүүгдэгчид холбогдох хэргийг шийдвэрлэж байгаа тохиолдолд шүүгдэгч тус бүрийн үйлдэл, оролцоо, гэмт хэрэгт хамтран оролцсон хэлбэрийн талаар дүгнэлт хийж, энэ  талаар тогтоолдоо тусгана.  Хамтран оролцогч бүр нэг санаа зорилгод нэгдсэн эсэхийг тогтоох нь чухал бөгөөд зорилгодоо нэгдсэн тохиолдолд тухайн хор уршгийг хэн учруулснаас үл хамааран үйлдлийг нэгтгэн зүйлчилж гүйцэтгэгч тус бүрийн гэмт хэргийг үйлдэхэд гүйцэтгэсэн үүрэг, оролцоог харгалзан ялыг ялгамжтай оногдуулна.

Гэтэл анхан шатны шүүх нь шүүгдэгч Б.*******, Э.*******, Б.*******, Ж.******* нарын үйлдэл оролцоо тус бүрийг тогтоогдоогүй, ялыг ялгамжтай оногдуулаагүй, хэргийг нарийвчлан шалгаж тогтоогоогүйд гомдолтой байна.

18.4 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай  хуулийн 9.6 дугаар зүйлийн 1-д эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг мэдэж байгаа хүнийг гэрч гэнэ.

Гэрч Х.Гантулга, Б.Цэрэн-Аюуш, Э.Алтанзаяа, Ю.Алтанхуяг, Д.Тамир, М.Даваахүү, Д.Жарантай, О.Батдэлгэр нарын мэдүүлгүүд хавтаст хэрэгт авагджээ. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөл, эрүүгийн хуульд заасан бусад байдал нотолбол зохих байдлыг бүрэн гүйцэт нотлогдон тогтоогдоогүйд гомдолтой байна.

18.5 Иймд Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 18 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг прокурорт буцааж өгнө үү гэв.

19. Шүүгдэгч Ж.******* түүний өмгөөлөгч Н.Оюунчимэг нар давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

19.1 Шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн.

19.2 Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд гэрч Д.Жарантайгийн мэдүүлгээр гэм буруутайд тооцох нотлох баримтаар үнэлжээ.

19.3 Гэрч Д.Жарантайгийн мэдүүлснээр 3 ширхэг машины хучлагыг хашаанаас гаргаад хаячихсан бол Ж.******* нар хучлагыг хэзээ, хэрхэн олж авсан талаар мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт тодруулаагүй нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд гэм буруугийн асуудлыг шүүх шийдвэрлэхэд харилцан уялдаа холбоогүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлууд хангалттай нотлогдон тогтоогдоогүй байна.

19.4 Мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр мэдүүлэг өгсөн Д.Жарантайгийн мэдүүлэг, шүүх хуралдаанд шүүгдэгч Б.*******ын мэдүүлгээс дүгнэхэд гэрч Д.Жарантай нь шүүгдэгч нарыг гэмт хэрэг үйлдэхэд хамт байсан, мэдсэн, мөн гэмт хэрэг үйлдэж олсон хууль бус эд зүйл гэдгийг мэдсээр байж тээвэрлэн гаргасан, мөн гэрчээр мэдүүлэг өгөхдөө худал мэдүүлэг өгсөн байж болзошгүй нөхцөл байдал тогтоодож байна.

19.5 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 8-д шүүхийн хэлэлцүүлэг, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримт шүүхийн шийдвэрийн үндэслэл болно.

19.6 Шүүгдэгч Ж.******* нь 2001 оны 08 дугаар сарын 14-ний өдөр төрсөн байх ба гэмт хэрэг үйлдэх үедээ 20 нас 2 сар 10 хоногтой байсан байна. Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлд заасан өсвөр насны хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл заалтыг Ж.*******эд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хэрэглэх боломжтой эсэхэд дүгнэлт өгөөгүй бөгөөд мөрдөн шалгах ажиллагаа явуулсан эсэх, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, ялангуяа өсвөр насны яллагдагчийн хувийн байдлыг хуульд заасан үндэслэл журмын дагуу тогтоосон эсэхэд дүгнэлт өгөөгүй байна.

19.7 Иймд Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 18 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг прокурорт буцааж өгнө үү гэв.

20. Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ: Анхан шатны шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний гэм буруугийн байдалд дүгнэлт хийж гэм буруутайд тооцож хуульд заасны дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэрлэсэн гэж үзэж байна. Учир нь шүүхийн шийтгэх тогтоолд хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хооронд нь харьцуулан үнэлэн дүгнэж зөв хууль зүйн дүгнэлт хийсэн, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хулгайлах гэмт хэргийн шинжийг хангасан, хууль зүйн үндэслэлтэй болсон үйл баримтанд тулгуурлан дүгнэж бичсэн гэж прокурорын зүгээс анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд эсэргүүцэл бичээгүй байгааг дурдах нь зүйтэй байна.

20.1 Шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны, үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан, шүүхийн шийдвэрийн үндэслэл болж буй нотлох баримтууд нь шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн үндэслэлтэй гарсан байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

21. Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй болсон эсэхийг шүүгдэгч Б.*******, Э.*******, Б.******* нарын өмгөөлөгч Ж.Энхжаргал, шүүгдэгч Ж.******* түүний өмгөөлөгч Н.Оюунчимэг нарын  давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг  бүхэлд нь хянаж үзлээ.

22. Шүүгдэгч Б.*******, Э.*******, Ж.******* нар нь бүлэглэн Ховд аймгийн Үенч сумын Цагаантүнгэ багийн нутаг Мо Эн Ко ХХК-ийн  хөшөөтийн уурхайн Үенч сум дахь гаалийн талбайд байрлах ажилчдын “С” байрны 4 тоот өрөөнд 2021 оны 10 дугаар сарын 24-ний өдөр нэвтэрч том машины хучлага 3 ширхгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авч 900,000 төгрөгийн хохирол учруулсан,

Мөн Б.*******, Б.*******, Ж.******* нар нь бүлэглэн Ховд аймгийн Үенч сумын Цагаантүнгэ багийн нутаг Мо Эн Ко ХХК-ийн  хөшөөтийн уурхайн Үенч сум дахь гаалийн талбайд байрлах ажилчдын “С” байрны 4 тоот өрөөнд 2021 оны 10 дугаар сарын 27-28-ний өдөр нэвтэрч хайрцагтай том машины данхрат 14 ширхгийг  хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авч 1,820,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн холбогджээ.

23. Шүүгдэгч нарын үйлдэлд Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн ба шүүх шүүгдэгч тус бүрийг гэм буруутайд тооцож. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч тус бүрт 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсныг Б.*******, Э.*******, Б.******* нарын өмгөөлөгч Ж.Энхжаргал, шүүгдэгч Ж.******* түүний өмгөөлөгч Н.Оюунчимэг нар эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргажээ.

24. Хэрэгт авагдсан баримтуудаар анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, хэргийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн шатанд Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэх үндэслэл тогтоогдож байна.

25. Тухайлбал шүүгдэгч Б.*******, Э.*******, Ж.******* нар нь бүлэглэн Ховд аймгийн Үенч сумын Цагаантүнгэ багийн нутаг Мо Эн Ко ХХК-ийн  хөшөөтийн уурхайн Үенч сум дахь гаалийн талбайд байрлах ажилчдын “С” байрны 4 тоот өрөөнд 2021 оны 10 дугаар сарын 24-ний өдөр нэвтэрч том машины хучлага 3 ширхгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авч 900,000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэлд хэргийн мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрчийн мэдүүлэг өгсөн Д.Жарантаагийн үйлдэл оролцоо байгаа эсэх, уг гэмт хэрэгт Д.Жарантаа хамжигчаар  оролцож шүүгдэгч нарт дэмжлэг үзүүлсэн эсэхийг мөрдөн шалгах ажиллагааны явцад шалгаагүй орхигдуулсан байна.

26. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Д.Жарантаа болон түүний эзэмшлийн 17-52 ХОЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч гэрч Б.Ганзориг, шүүгдэгч Б.*******, Ж.******* нарын мэдүүлэгт “шүүгдэгч Б.*******, Э.*******, Ж.*******  нарын хулгайлсан гэх том машины 3 ширхэг хучлагыг цэнхэр хашаанаас гарахад Д.Жарантаа дэмжлэг үзүүлж хамжигчаар оролцсон” гэж үзэхээр мэдүүлэг өгсөн байхад шүүх “...хулгайлах гэмт хэргийн үйлдэл нь хулгайлсан эд хөрөнгийг өөрийн эзэмшилдээ авч захиран зарцуулах бодит бололцоо бий болсон үеэс эхлэн тооцогдох учир Д.Жарантаагийн үйлдэл нь хулгайлах гэмт хэргийн шинжгүй” гэж дүгнэсэн нь буруу байна.

27. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлд гэмт хэргийн хамжигчийн талаар хуульчилсан бөгөөд 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Урьдчилан амлаж бусдыг санаатай гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлсэн хүнийг гэмт хэргийн хамжигч гэнэ” гэж, 2 дахь хэсэгт “Гэмт хэргийн хамжигчид гэмт хэрэг үйлдэхэд гүйцэтгэсэн үүрэг, үйлдлийн шинж чанарыг харгалзан шүүх энэ хуульд тухайн гэмт хэрэгт оногдуулахаар заасан ялын төрөл, хэмжээний дотор гүйцэтгэгчид оногдуулах ялаас ихгүй ял оногдуулна” гэж тус тус хуульчилсан ба онолын хувьд “гэмт хэргийн хамжигч” нь заавал тухайн гэмт хэргийн улмаас өөртөө ашиг олох гэсэн шунахай сэдэлт, гэмт хэргийн үйлдэж олсон эд зүйлийг өөрийн эд хөрөнгө мэтээр захиран зарцуулсан байхыг шаардахгүй юм.

28. Мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч  Б.*******аас гэрчээр мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 93-94х/, гэрчээр дахин мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 95х/, шүүгдэгч Э.*******аас гэрчээр мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 100х/, гэрчээр дахин мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 102х/ тус тус Д.Жарантаа нь хулгайлах гэмт хэрэг үйлдэхэд бүлэглэн оролцсон гэж үзэхээр мэдүүлэг өгсөн байхад түүний үйлдлийг гэмт хэргийн шинжтэй эсэхийг мөрдөн шалгах ажиллагаагаар шалгаагүй нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байна.

29. Д.Жарантаагийн үйлдэл, оролцоо, гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлсэн эсэх талаар мөрдөн шалгах ажиллагаа ажиллагаа явуулах нь Монгол Улсын Үндсэн хуулийн 14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хууль, шүүхийн өмнө эрх тэгш байх зарчим”, Эрүүгийн хуулийн 1.3 дугаар зүйлд заасан “шударга ёсны зарчим”-д тус тус нийцэх бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.1 дүгээр зүйлд заасан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилтыг хангахад ач холбогдолтой гэж үзлээ.

30. Хэрэгт авагдсан нотлох баримтаар “хэрэгт зайлшгүй мөрдөн шалгах ажиллагаа хийх”-ээр нөхцөл байдал  тогтоогдож байхад хэргийг эцэслэн шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн жинхэнэ байдалтай нийцээгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн буюу шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй нь  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, мөн хуулийн 39.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт хамаарч байх тул  шүүгдэгч Б.*******, Э.*******, Б.******* нарын өмгөөлөгч Ж.Энхжаргал, шүүгдэгч Ж.******* түүний өмгөөлөгч Н.Оюунчимэг нарын  давж заалдах гомдлыг хүлээн авч, шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг прокурорт буцааж шийдвэрлэв.

31. Шүүгдэгч нар нь анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор цагдан хоригдсон тул хэргийг прокурорт очтол тэдгээрт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр нь хэрэглэв.

             

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгож

ТОГТООХ нь:

 

            1. Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн 2022 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 18 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Б.*******, Э.*******, Б.*******, Ж.******* нарт холбогдох эрүүгийн 21370000530014 дугаартай хэргийг Ховд аймгийн Булган сум дахь сум дундын прокурорын газарт буцааж, шүүгдэгч Б.*******, Э.*******, Б.******* нарын өмгөөлөгч Ж.Энхжаргал, шүүгдэгч Ж.******* түүний өмгөөлөгч Н.Оюунчимэг нарын давж заалдах гомдлыг хүлээн авсугай.

 

2. Шүүгдэгч нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс өөрчилж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэргийг прокурорт хүргүүлэх хүртэл Б.*******, Э.*******, Б.*******, Ж.******* нарт тус тус хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

            3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн энэ шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор “анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн” гэсэн үндэслэлээр оролцогчид Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг тайлбарласугай.                              

                             

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Н.ТУЯА

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         С.ӨМИРБЕК

ШҮҮГЧ                                                            М.НЯМБАЯР