Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 05 сарын 21 өдөр

Дугаар 155/ШШ2024/00541

 

 

 

 

 

2024 оны 05 сарын 21 өдөр

Дугаар 155/ШШ2024/00541

Хөвсгөл аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч  Г.Даваахүү  даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд  хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: Орхон аймгийн Баян-Өндөр сумын ***************** тоотод оршин суух, Б  Н-ийн Б (************* )-ийн хүсэлттэй,

Ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Мөнгөнтуяа, нэхэмжлэгч Н.Б нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Н.Б нь  шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие Хөвсгөл аймгийн Арбулаг сумын Мандал нэгдэлд 1984 онд малчнаар элсэн орж, ажиллаж байгаад цэргийн албанд явсан. Цэргийн албыг 1987 он хүртэл хааж ирээд үргэлжлүүлэн 1987-1991 он хүртэл үргэлжлүүлэн малчнаар ажилласан. Гэтэл одоо өндөр насны тэтгэвэрт орох гэтэл хөдөлмөрийн дэвтэр байхгүйгээс миний улсад ажиллаж байсан байдал тогтоогдохгүй байна.

Иймд намайг Хөвсгөл аймгийн Арбулаг сумын Мандал нэгдэлд 1984 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1984 оны 06 дугаар сарын 20-ны өдрийг дуустал, 1987 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 05 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.

Нотлох баримт:

Нэхэмжлэгчээс Хөвсгөл аймгийн Архивын тасгийн 2024 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 11/440 дугаартай тодорхойлолт, Хөвсгөл аймгийн Арбулаг сумын ЗДТГ-аас 2023 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр олгосон цалингийн тодорхойлолт, архивын 70 дугаар данснаас түүвэрлэсэн Н.Б ийн ажиллаж байх хугацаандаа авч байсан цалин хөлсний лавлагаа, Н.Б ийн ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг 1990 оны 01 дүгээр сараас 2000 оны 12 дугаар сарыг дуустал нөхөн тооцуулсан тухай Баталгаажилтын хуудасны нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Төрийн үйлчилгээний нэгдсэн системээр дамжуулан мэдээлэл хариуцагчаас олгох лавлагаа, тодорхойлолт, Батлан хамгаалахын төв архивын Хугацаат цэргийн алба хаасны лавлагаа зэрэг баримтуудыг ирүүлсэн. (хх-ийн 3, 5-15, 21 дахь тал)

Мөн нэхэмжлэгчийн хүсэлтээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд Х.Дарьсүран, А.Г  нарыг гэрчээр асуусан ба онцгой ажиллагааны журмаар шүүх Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс Н.Б ийн хаатр-21 (А), хаягийн хуудас № 7, Хаатр 01 (А) зэрэг баримтын лавлагаа гаргуулж нотлох баримт бүрдүүлсэн. (хх-ийн 19-24 дахь тал)

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн 

судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б  Н-ийн Б нь ажиллаж байсан байдлаа тогтоолгосноор өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх зүйн тодорхой үр дагаврыг бий болгож байна.

Н.Б нь Хөвсгөл аймгийн Арбулаг сумын Мандал нэгдлийн 1984 оны 01 дүгээр сарын 1984 оны 05 дугаар сарын 31-ний өдрийг дуустал, 1988 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл малчин, тууварчнаар тус тус ажиллаж байсан болох нь Тухайлбал:

Хөвсгөл аймгийн Арбулаг сумын ЗДТГ-аас 2023 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр олгосон цалингийн тодорхойлолт, архивын 70 дугаар данснаас түүвэрлэсэн Н.Б ийн ажиллаж байх хугацаандаа авч байсан цалин хөлсний лавлагаа,

Б  Норвоогийн Б ийн Улсын бүртгэлийн хэлтсээс 2024 оны 05 дугаар сарын 24-ний өдөр гаргаж ирүүлсэн Хаатр 1 (А) маягтын баримт 1 хуудас (Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн Хуулбар үнэн тэмдэг дарагдсан), 

Б  Норвоогийн Б ийн Улсын бүртгэлийн 2024 оны 05 дугаар сарын 24-ний өдөр гаргаж ирүүлсэн Хаягийн хуудас №7 маягтын баримт 1 хуудас (Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн Хуулбар үнэн тэмдэг дарагдсан), 

Б  Норвоогийн Б ийн Улсын бүртгэлийн хэлтсээс 2024 оны 05 дугаар сарын 24-ний өдөр гаргаж ирүүлсэн Хаатр 21 (А) маягтын баримт 1 хуудас (Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн Хуулбар үнэн тэмдэг дарагдсан), 

Хууль сануулж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан гэрч Х.Д гийн...Н.Б нь Хөвсгөл аймгийн Арбулаг сумын Мандал нэгдэлд 1984 онд малчнаар гарч ажиллаад, тухайн оныхоо 6 дугаар сард хугацаат цэргийн албанд татагдсан. Тэрээр цэргээс 1987 онд халагдаж ирээд, үргэлжлүүлэн 1987 оноос 1991 он хүртэл малчнаар тасралтгүй ажилласан... гэх, гэрч А.Г ын ...Н:.Б нь 1982 онд 8 дугаар анги төгсөөд, Хөвсгөл аймгийн Арбулаг сумын Мандал нэгдэлд малчнаар 1984 он хүртэл ажиллаж байгаад,1984-1987 оны хооронд цэргийн алба хаасан. Цэргээс 1987 онд халагдаж ирээд, үргэлжлүүлэн 1991 он хүртэл малчнаар тасралтгүй ажилласан... гэх мэдүүлэг (хх-ийн 3, 5 7-13, 23-26, 33-38 дахь талзэрэг бичгийн нотлох баримтуудаар давхар тогтоогдож байх тул хангаж шийдвэрлэв.

Харин нэхэмжлэгчийн Хөвсгөл Арбулаг сумын Мандал нэгдэлд 1984 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1984 оны 06 дугаар сарын 20-ны өдрийг дуустал, 1987 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1987 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан болох нь хэрэгт авагдсан баримтуудаар хангалттай нотлогдохгүй байх тул хэрэгсэхгүй болгов.

Учир нь: гэрчийн мэдүүлгийг давхар нотлох баримт байхгүй, нэхэмжлэгч нь дээрх хугацаанд малчнаар ажиллаж байсан тухайгаа нотлож чадаагүй болно.

Хэрэгт Хөвсгөл аймгийн Архивын тасгийн 2024 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 11/440 дугаартай ...Тус аймгийн Арбулаг сумын Мандал нэгдлийн даргын 1984, 1987, 1989 оны тушаал шүүж үзэхэд Н.Б ийг малчнаар томилж, чөлөөлсөн тушаал байхгүй тул холбогдох лавлагааг гаргаж өгөх боломжгүй байна... гэх тодорхойлолт,

Н.Б ийн ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг 1990 оны 01 дүгээр сараас 2000 оны 12 дугаар сарыг дуустал нөхөн тооцуулсан тухай 2013 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн Баталгаажилтын хуудасны нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар,

Монгол Улс, Батлан хамгаалах яам, Батлан хамгаалахын төв архивын 2024 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн ...Дүвжирийн Б БХЯ-ны сайдын 1984.06.05-ны өдрийн н/216 дугаар тушаалаар Хөвсгөл аймгаас 1984.06.20-ны өдөр хугацаат цэргийн албанд татагдан Ардын армийн 277 дугаар ангид алба хааж, мөн сайдын 1987.06.15-ны өдрийн н/234 дүгээр тушаалаар 1987.06.22-ны өдөр 555635 дугаар цэргийн батлахтай халагдсан... гэх хугацаат цэргийн алба хаасны архивын лавлагаа зэрэг баримтууд авагдсан ба хугацаат цэргийн алба хаасан хугацаа нь ажилласан жилд тооцогддог  болохыг дурдаж, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар "эд хөрөнгийн бус, түүнчлэн үнэлэх боломжгүй" нэхэмжлэлд төлсөн 70.200 төгрөгийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар улсын орлогод хэвээр үлдээв. (хх-ийн 3, 21 дахь тал)

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1 дэх заалтуудыг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар  Б  Н-ийн Б (************* )-ийн Хөвсгөл аймгийн Арбулаг сумын Мандал нэгдлийн 1984 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1984 оны 05 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл, 1988 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл малчин, тууварчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож, хүсэлтийн шаардлагаас Хөвсгөл аймгийн Арбулаг сумын Мандал нэгдэлд 1984 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1984 оны 06 дугаар сарын 20-ны өдрийг дуустал, 1987 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1987 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан гэснийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс хойш 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Г.ДАВААХҮҮ